Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00092

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00092

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ОС67092016, Б ургийн овогт Н-н Ө-ын,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, 1-03 тоотод оршин суух, регистрийн дугаар ОС67052906, Б ургийн овогт Ж-н З-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 8,997,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У

Хариуцагч Ж.З /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л

Иргэдийн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Ж.З-д холбогдуулан гэм хорын хохиролд 8,997,530 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Н.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн иргэн М.Ц-д зодуулсны улмаас миний биед баруун чамархай яс гүн цөмөрсөн, хоншоор яс, тагнай яс, хамар яс, хамрын таславч, этмойд хөндийнүүдийн таславч, баруун, зүүн гайморын хөндийн урд, ар хана, баруун, зүүн хацар яс, баруун, зүүн нүдний ухархайн доод хана, дээд хана, дотор хана, гадна хана, этмойд хөндийнүүдийн дээд хана, гавлын өндөр хонхор, суурь ясны нийлмэл цөмөрч бяцарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн тархины эд, баруун чамархайн тархины эдийн цусархаг няцрал, 2 талын дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын 3, 4, 5-р хавирганд хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын гшеврийн хөндийд хий хуралдалт, нүүрний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн бөгөөд эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан. М.Ц-ын намайг зодож миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болохыг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 334 дугаар шүүгчийн захирамжид тусгасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ц нь хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож анхан шатны шүүхээс түүнд 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хамжээ авсан болно. Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар түүний ээж Ж.З-ыг тогтоосон бөгөөд 334 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогч Н.Ө намайг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хариуцагч Ж.З-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн тул миний бие хариуцагчаас дээрх шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу ирсэн, явсан, сумаас ирсэн, явсан зардлууд болон Улаанбаатар хотод хагалгаанд орсон хагалгааны төлбөр, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн болон хагалгаанд орох үед болон орсоны дараа хийлгэсэн эм, тарианы зардлууд эмч нарын үзлэг, шинжилгээний төлбөрүүд зэргээр өнөөдрийн байдлаар надад нийт баримттай хохирол 14,405,730 төгрөг гарсан. Үүнээс хариуцагчийн зүгээс намайг хагалгаанд орох үед нийт 6,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 7,905,730 төгрөгийн хохирлыг төлөөгүй үлдсэн ба хариуцагчаас гэмт хэргийн улмаас надад учирсан дээрх эмчилгээний төлбөр, замын зардал зэрэг хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн сүүлд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал 3,091,800 төгрөг нэмж нэхэмжилж байна. Өмнөх 7,905,703 төгрөг дээр сүүлд эмчилгээнд явсан 3,091,800 төгрөгийг нэмээд нийт 10,997,530 төгрөг болж байгаа ба үүнээс хариуцагч 2022 оны 10 дугаар сард аавыг маань Улаанбаатар хот руу эмчилгээнд явах үед 2,000,000 төгрөг өгсөн тус мөнгийг хасаад нийт 8,997,530 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.З хэрэг хянэн шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаагүй ба түүний өмгөөлөгч Б.Л Иргэний хариуцагч Ж.З-ын хүү М.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Ө-ын биед халдан зодож, түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар М. Ц-д Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 6 сар албадан эмчлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдан, тус төвд эмчлэгдэж байна. Н.Ө нь иргэний хариуцагчаас 7,905,730 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэний хариуцагч Ж.З нь хүүгийнхээ гэм буруутай үйлдлийг ойлгож, хэрэг гарсан үеэс болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн боломжоороо Н.Ө-ын эмчилгээний зардалд 6,500,000 төгрөгийг өөрийн санаачилгаар өгсөн юм. Шүүгчийн захирамжаар хохирогч Н.Ө-ыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэтэл Н.Ө гэмт хэргийн улмаас ямар эмчилгээ хийлгэсэн талаар тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. Иймд Н.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн. Хариуцагч Ж.З шүүх хуралдаанд Яг одоогийн байдлаар нэхэмжилж байгаа 8,997,530 төгрөгийг төлөх боломжгүй байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийнхөө боломжоор төлнө гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Б.Т бичиг үсэг мэддэггүй гэж тайлбарлан Хариуцагч эмчилгээний зардлыг төлөх нь зөв гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж танилцуулсан.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 334 дүгээр шүүгчийн захирамж, Н.Ө-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргасан Н.Ө-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримтын жагсаалт, НӨАТ-ын баримтууд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр М.Ц-д холбогдох эрүүгийн 2235000750146 дугаартай хэрэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, хохирлын баримтын жагсаалт, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мөн өдрийн прокурорын мэдэгдэх хуудас, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал, тус саналын хавсралт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6717 дугаар шинжээчийн дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/183 дугаар дүгнэлт, Офицер салбарын эрүүл мэндийн зөвлөхийн тодорхойлолт гэх баримтуудыг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан хэрэгт хавсаргасан байна.

:

1. Нэхэмжлэгч Н.Ө-ын хариуцагч Ж.З-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 8,997,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,501,396 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,496,134 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн иргэн М.Ц-д зодуулсны улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. М.Ц-ын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болохыг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 334 дугаар шүүгчийн захирамжид тусгасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ц нь хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож анхан шатны шүүхээс түүнд 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хамжээ авсан болно. Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар түүний ээж Ж.З-ыг тогтоосон бөгөөд 334 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогч Н.Ө намайг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хариуцагч Ж.З-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Нийт баримттай хохирол 14,405,730 төгрөг гарсан. Үүнээс хариуцагчийн зүгээс намайг хагалгаанд орох үед нийт 6,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 7,905,730 төгрөгийн хохирлыг төлөөгүй үлдсэн ба хариуцагчаас гэмт хэргийн улмаас надад учирсан дээрх эмчилгээний төлбөр, замын зардал зэрэг хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн сүүлд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал 3,091,800 төгрөг нэмж нэхэмжилж байна. Өмнөх 7,905,703 төгрөг дээр сүүлд эмчилгээнд явсан 3,091,800 төгрөгийг нэмээд нийт 10,997,530 төгрөг болж байгаа ба үүнээс хариуцагч 2022 оны 10 дугаар сард аавыг маань Улаанбаатар хот руу эмчилгээнд явах үед 2,000,000 төгрөг өгсөн тус мөнгийг хасаад нийт 8,997,530 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Ж.З Яг одоогийн байдлаар нэхэмжилж байгаа 8,997,530 төгрөгийг төлөх боломжгүй байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийнхөө боломжоор төлнө гэх тайлбарыг гаргасан.

4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 М.Ц нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эцэг Р.М, иргэн Н.Ө нарын биед халдан зодож, Р.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Ө-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон боловч М.Ц нь хэрэг хариуцах үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн, одоо ч хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 334 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 6 /зургаа/ сар албадан эмчлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

 Дээрх шүүгчийн захирамжид хохирогч Н.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар иргэний хариуцагч Ж.З-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэснээр нэхэмжлэгч Н.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд ханджээ.

 Хариуцагч нь М.Ц Н.Ө-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу болсон үйл баримтын талаар маргаагүй, хариуцагчийн өмгөөлөгч нь учирсан хохирлын хэмжээний хувьд маргаж байна.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь иргэний хариуцагчаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 Нэхэмжлэгч Нийт баримттай хохирол 14,405,730 төгрөг гарсан. Үүнээс хариуцагчийн зүгээс намайг хагалгаанд орох үед нийт 6,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 7,905,730 төгрөгийн хохирлыг төлөөгүй гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр М.Ц-д холбогдох эрүүгийн 2235000750146 дугаартай хэрэгт үзлэг хийхэд нийт хохирлын дүн 10,199,946 төгрөг байсан ба үүнээс баримтын огноо, нэр, үнийн дүнгийн бичиг арилсан 375,350 төгрөгийг хасах нь зүйтэй. Үүнээс хохирлын баримтын жагсаалтын 162-т хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнийн дүн арилсан бөгөөд нийт хохирлын дүнд нэмэгдэж тооцогдоогүй боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Тухайн үед нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 85,000 төгрөг байсан. Эмчилгээнд явсан нь үнэн тул үнийн дүн арилсан ч гэсэн төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан тул нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 85,000 төгрөгийг нийт хохирлын дүнд нэмж тооцов.

Нэхэмжлэгч Н.Ө-ын гэм хорын хохиролд 3,091,800 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын тухайд шүүх хуралдаанд хариуцагч тал тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой ирүүлсэн баримтад дүгнэлт хийхгүйгээр хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шаардлага хангасан баримттай хохирол 9,824,596 төгрөг, нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 85,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 3,091,800 төгрөгийг нэмээд нийт хохирол 13,001,396 төгрөг үүнээс хариуцагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 6,500,000 төгрөг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 2,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг хасаад үлдэх 4,501,396 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасннаар хариуцагч Ж.Золжаргалаас гэм хорын хохиролд 4,501,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Өсөхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,496,134 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэдийн төлөөлөгч Б.Т-ийн Хариуцагч эмчилгээний зардлыг төлөх нь зөв гэж үзэж байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 4,501,396 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,976 төгрөгийг хариуцагч Ж.З-аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Золжаргалаас гэм хорын хохиролд 4,501,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Өсөхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,496,134 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.З-с улсын тэмдэгтийн хураамж 86,976 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.БОЛОР

                                      ШҮҮГЧИД                                О.БАТДОРЖ

                                                                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ