Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2023/0012

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ

 ШААРДЛАГААСАА ТАТГАЛЗСАНЫГ, ХАРИУЦАГЧ

НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ

 БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би  

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ховд аймгийн ........ сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ...... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн ................ дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах”  нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, Ховд аймгийн ............. сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас “М” ХХК-д учирсан 180,692,223.21 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай  захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ........ сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/51 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М” ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд аймгийн ....... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор энэхүү хүсэлтийг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч компаниас “Ховд аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-нийн ............... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах болон 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас “М” ХХК-д учирсан 180,692,223.21 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гарган захиргааны хэрэг үүсгээд байгаа билээ.

Өмнө шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарт дурдсанчлан ................. сумын төсвийн хүрээнд нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй хохирлыг хариуцан барагдуулах санхүүгийн бодит боломжгүй юм. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс маргаан үргэлжлэх хугацаанд хохирлын хэмжээгээ тухай бүр нэмэгдүүлэхээр мэдэгдээд байгаа нь ............ сумын санхүүгийн хүнд нөхцөлд оруулж болзошгүй нөхцөл үүсгэж байна.

Иймээс нэхэмжлэгч компанийн зүгээс “...180.692.223.21 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлагаасаа татгалзсан тохиолдолд хариуцагчийн зүгээс “Ховд аймгийн ......... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн ......... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

 Нэхэмжлэгч “М” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн ........... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа танай шүүхэд явагдаж байна.

Хариуцагч Ховд аймгийн ............. сумын Засаг даргаас "2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, М  ХХК-ийн ........... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/51 дугаартай албан бичгээр илэрхийлжээ.

Иймээс нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан "Ховд аймгийн ............. сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас М ХХК-д учирсан 180,692,223,21 төгрөгийн хохирол гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа үүгээр уламжилж байна. Дээр дурдсанчлан хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагын хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч үлдсэн шаардлагаас татгалзаж буйгаа илэрхийлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 67 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн ............ сумын Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/54 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн .............. сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор танай шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/51 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт дурдсаны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “...180.692.223,21 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлагаасаа бичгээр татгалзжээ.

Тиймээс хариуцагчаас нэхэмжлэлийн “Ховд аймгийн ............ сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, "М” ХХК-нийн ............ дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах...”-ыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь Ховд аймгийн ............сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн .........сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн ......... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас “М” ХХК-д учирсан 180,692,223.21 төгрөгийн хохирол гаргуулах...”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “М” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 52/2023 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 28.2.5-д заасан “эвлэрэх” эрхийг тус тус тусгайлан олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд дээрх тусгайлан олгосон эрхийг эдлэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д нь “...Ховд аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас “М” ХХК-д учирсан 180,692,223.21 төгрөгийн хохирол гаргуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ховд аймгийн ................ сумын Засаг дарга М.Б нь нэхэмжлэлийн "Ховд аймгийн ............... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, "М" ХХК-ийн ........... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах..."-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө тус тус бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн  67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “М” ХХК-нийн Ховд аймгийн .............. сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ................... сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас М ХХК-д учирсан 180,692,223.21 төгрөгийн хохирол гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа  нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-нийн Ховд аймгийн ................. сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ................ сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/23 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн ........... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөгдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн татгалзсан хэсэгтэй холбогдуулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ