Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2023/00131

 

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2023/00131

Увс аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ84051514, Б ургийн овогт Д-ын Г-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 11 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81112662, Б ургийн овогт Б-ын О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.О-д 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Б.О-ээс зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байна. Б.О зээлийг анх 3 сарын хугацаатай авсан боловч зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл сунгагдаад явж байгаа. Б.О нь зээлийн хүүд нийт 3,320,000 төгрөг төлсөн. Иймд Б.О-ээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Н.О хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г-оос анх 2020 оны 6 дугаар сард 600,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь 1,200,000, 2,000,000 төгрөгийн зээл авч байсан ба сүүлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаа, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд 3,000,000 төгрөгийн зээлийг дансаараа авсан. Энэ 3,000,000 төгрөгөөсөө өмнөх зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг байсныг хаасан. Гэрээнд заасан хугацаанд сарын хүүг хугацаанд төлж байсан ба үндсэн зээлийг төлж барагдуулж чадаагүй. Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг хугацаа дууссанаас хойш боломжоороо төлсөөр одоо нийт 5,000,000 гаруй төгрөгийг Д.Ганзоригт өгсөн. Алдангид 400,000 төгрөг төлсөн, энэ нь 5,000,000 төгрөгтөө багтаж байгаа. Иймд миний бие уг зээлийг бүрэн төлж барагдуулсан үзэж байна гэжээ.

 3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээ, Б.О-ийн нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Г, Б.О нарын дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн мөнгө зээлдэх, зээлдүүлэх тухай зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн дансны хуулга гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г-ийн хариуцагч Н.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 4,200,000 гаргуулах тухай нэхэмжлэлээс 880,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.О-д 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Б.О-ээс зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байна. Б.О зээлийг анх 3 сарын хугацаатай авсан боловч зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл сунгагдаад явж байгаа. Б.О нь зээлийн хүүд нийт 3,320,000 төгрөг төлсөн. Иймд Б.О-ээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 3.1. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г-оос анх 2020 оны 6 дугаар сард 600,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь 1,200,000, 2,000,000 төгрөгийн зээл авч байсан ба сүүлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаа, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд 3,000,000 төгрөгийн зээлийг дансаараа авсан. Энэ 3,000,000 төгрөгөөсөө өмнөх зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг байсныг хаасан. Гэрээнд заасан хугацаанд сарын хүүг хугацаанд төлж байсан ба үндсэн зээлийг төлж барагдуулж чадаагүй. Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг хугацаа дууссанаас хойш боломжоороо төлсөөр одоо нийт 5,000,000 гаруй төгрөгийг Д.Г-т өгсөн. Алдангид 400,000 төгрөг төлсөн, энэ нь 5,000,000 төгрөгтөө багтаж байгаа. Иймд миний бие уг зээлийг бүрэн төлж барагдуулсан үзэж байна гэжээ.

 3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Зээлдэгч Д.О зээлдүүлэгч Д.Г-той 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлж үндсэн зээлийг хугацааны эцэст төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 Хариуцагч зээлийг 3 сарын хугацаатай авсан, зээл, зээлийн хүүг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Талууд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа 3 сарын хугацаатай байгуулсан байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх 3 сарын хүүг шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл сунгагдаад хүү тооцогдоод явж байгаа гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаагаас гадна хариуцагч зээлийн 3 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байна. Иймд талууд зээлийн гэрээг сунгаж, хүү тооцох талаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй.

 Гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх ба тухайн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж, мөн зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагч Н.О нь зээлийн гэрээг хугацаандаа биелүүлээгүй учраас гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г-т алданги 450,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 Хариуцагч Н.О Д.Г-т алдангид 400,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч тухайн тайлбар нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул алдангид 400,000 төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Н.О зээлийн хүүд нийт 3,320,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,200,000 гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагчийн төлсөн 3,320,000 төгрөгийг хасаж, үлдэх 880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 Хариуцагч Н.О Д.Г-т үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 5,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч тухайн тайлбар нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 3,320,000 төгрөг төлсөн гэх тайлбарын хүрээнд тухайн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон болно.

 Иймд нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Н.О-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,320,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 880,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Н.О-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,320,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 25,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ