| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0488/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/496 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:7/2025/0488/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн518005290602 дугаартай эрүүгийн хэргийг025 оны 09 дүгээр сарын-ны өдөр хүлээн авч025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** ургийн ургийн овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын******* -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , яс үндэс халх, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл ,, хамт аймгийн баг, дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар55 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу55,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж,021 оны 07 дугаар сарын1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдсөн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 021 оны дугаар сарын4-ний өдрийн021 /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуугаар025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аймгийнын баг дугаар байрны тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн518005290602 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8, 9-10 дахь тал),
Хохирогч мөрдөн байцаалтад025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “... Өчигдөр буюу025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим намайг гэртээ байхад найз над руу чат бичээд-лаа ганц пиво уухуу гэсэн.ыг над руу чат бичих үед нь би найз охин /150201 / утсаар ярьж байсан тул найз охин манай нэг найз уулзаж ганц пиво уухуу гэнээ гэсэн чинь тэгье гээд уулзахаар болоод бид уулзаадын дуудсан нэртэй буудлын02 тоот руу ороход 3-лаа сууж байсан. Тэгээд ороодын хамт байсан хүнтэй танилцаад хөзөр тоглоод архи уусан. орой нь хадмуудтай Зулзага явах байсан тул архи уугаагүй, түрүүлээд явчихсан. Бид үлдээд байж Байж байгаад буюу******* гээд залуу нь "би 3 өрөө байр авсан юмаа, манайд хүн байхгүй, манайд очиж хоол хийж идье" гээд бид нар буудлынхаа тал мөнгийг аваад гэх залуугийн гэр лүү очихоор болсон. Ингээд ub сар дуудаад -дгийн гэрт нь очоод хоол хийж идээд, ахиад архи ууцгаасан. Тэгээд байж байсан чинь гээд ах нь согтчихоод есөн бусын авир гаргаад байсан ба тэрийг нь болиулчихаад байж байгаад би найз охинтойгоо ярьчихаад ub сар дуудаад байж байтал нь гал тогооныхоо өрөө рүү орчихоод гарч ирэхдээ ардаа заазуур нуучихсан байхаар нь бид хандаж наадах чинь ардаа заазуур нуучихсан байна шүү дээ гэхэдтай уулзаад учраа олох гээд байж байх хооронд нь над руу UB САР-аас залгахаар нь би хаягаа зааж өгөөд ярчихаад үүдний хэсэг рүү очиход ньыг гэрийнхээ гадна хаалга руу түлхээд гадагш гаргаад хаалгаа хаачихаар нь би онгойлго гэхэд миний үснээс зулгаагаад үүдний хэсгийн ханыг хэд хэдэн удаа мөргүүлээд намайг чирээд том өрөө рүү гээ оруулаад дээгүүрх хамаг хувцасыг ураад гал тогоо руугаа намайг үснээс үстээд чирсэн. Тэгээд гал тогооны өрөөндөө ороод шургуулганаасаа юм хайж байх хугацаандаа намайг маш олон удаа нүүр хэсэг рүү цохисон. Ингэхдээ намайг янхан минь та нар ингэдэг биздээ, чи янхан биз дээ, яг одоо миний боовыг хөхөөдөх гэх мэтээр доромжилсон. Тэгэхээр би нойл орох хэрэгтэй байна гэж гуйгаад нойлын хаалга түгжээд байж байтал ванны өрөө нойлын өрөө хоёрын дунд хананд байсан цонхыг гараараа цохиж хагалаад шил над руу шидэж эхлээд нэлээд урт шил бариад хагалсан цонхороо тонгойгоод чиний хоолойг чинь зүсчихье гэхээр нь би гараараа хамгаалсан чинь миний гарыг зүсчихсэн. Тэгээд би хаалганы бариулаас бариад доош тонгойгоод сууж байхад цонхоороо тонгойсон хэвээрээ миний нүүрийг шилээр зүсчихсэн. Тэгээд бигаас уучлалт гуйгаад байж байхад цагдаа нар ороод ирсэн. Би дээгүүрээ болон доогуураа ямар нэгэн хувцасгүй шалдан нойлын өрөөнөөс гарч ирсэн. Миний өмдийг дотоожтой хамт шувтлаад тайлчихсан юмаа.Миний хувцсыг левчик, майк хоёрыг том өрөөнд ураад дотоож өмдийг гал тогоонд тайлсан. Левчик майк-ыг урах үед би хэвтээгүй зогссон байдалтай байсан. Дотоож, өмдийг тайлах үед намайг гал тогооны шалан дээр хэвтүүлж байгаад татаж шувталсан. гээд ах байсан. нь хэвтэж байгаад босож ирснээтай уулзснаа буцаад хэвтчихсэн. Юу ярьсан, юу болсныг би хараагүй. Миний бүх хувцасыг тайлж урсан бөгөөд миний дээр гарчихаад чи миний боовыг бариад наад ал руугаа хийгээдэх гэж хэлсэн. Гэхдээ бэлэг эрхтэнээ бол миний бэлэг эрхтэн рүү хийгээгүй. Мөн өөрийнхөө бэлэг эрхтэнээ гаргачихаад миний ам руу хийх гээд байсан гэхдээ ам руу хийгээгүй. Бид нар-5 шил 0,75 литрийн архи уусан ба , нар нь нэлээд согтуу байсан. бид зүгээр байсан. Би хоол унд хийгээд явж байсан тул эрүүл шахуу л байсан. Миний зүүн тал нэлээд гэмтсэн. Гар болон нүд хэсэг зүсэгдсэн, миний ядам хурууг дарчихсан болохоор хавдаад хөдлөхгүй байгаа.Гараараа шилний хагарсан хэлтэрхий барьж байгаад зүсчихсэн юмаа. Хагарсан шилний хэлтэрхийнүүд газар луу унасан. Миний биед хүрээгүй. Би дээгүүрээ цагаан өнгийн спорт цамцтай, дотуур нь цагаан майк, ногоон левчик /хөхний даруулга/-тэй, доогуураа хар ретуз, улбар шар өнгийн дотоожтой байсан. Жордан 1 гэх пүүзтэй, цагаан өнгийн оймстой байсан. Би гэх залууг намайг нойлд байхад угаалгын өрөөний цонхоор орж ирэх гээд дайраад байхаар нь ингээд үхэж байгаа юм байна гэж бодоод биеэс гарч байсан буюу нүүрний хэсэгт зүсэгдсэн байсан шархнаас гарч байсан цусаар "Ээжээ уучлаарай" гэж нойлын өрөөний хаалганы дотор талд нь бичсэн. Гэхдээ уучлаарай гэдэг нь дутуу бичигдээд Ээжээ гэдэг нь тод бичигдсэн байгаа. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн-18, 76-77 дахь тал),
Гэрч025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр зд таних залуутай танилцаад гэрт нь ирээд хамт хоол хийж, шил Агар нэртэй архи хуваагаад уугаад сууж байсан чинь гэрийн эзэн гэх залуу намайг гэрээсээ явчих гэж гуйхаар нь би эмэгтэй найзаа хаяад явахгүй гээд ууж байсан чинь ар нуруундаа заазуур нуугаад сууж байсныг нь манай эмэгтэй найз мэдээд надад хэлэхээр нь би босоод нөгөө заазуурыг нь бариад авсан чинь дайраад эхэлсэн. Тэгээд над руу дайрахаар нь би ганжин аваад өөрийгөө хамгаалсан чинь намайг хаалгаар түлхээд гаргасан. Би гараад хажуу айлын хүний утсаар цагдаа дуудсан. Хаалганы цаанаас сонссон чинь пясда минь ээ чи минийхийг хөх, та нар шиг пясда нар угаасаа ингэж хөхдөг юм, хөхөхгүй бол би угаасаа та нарыг ална аа гээд байсан чинь манай эмэгтэй найз цагдаа дууд гээд орилоод байсан. Тэрнээс хойш юм сонсож чадаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн0 дахь тал),
Гэрч025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би өчигдөр буюу025 оны 07 дугаар сарын 07-ын өдөр өглөө ажлын газрын дүү найз болох*******тай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас аймаг руу ирсэн. аймагт ирээд Золбоо гээд ломбардад би өөрийн гар утсаа20,000 төгрөгөөр тавиад / / гээд ажлын газрын дүү рүү гээ залгаад ах нь Дарханд ирчихлээ яах уу? гэхэд та буудал аваад байж ба гэсэн. Тэгэхээр ньоор заалгаад*******тай хамт нэг буудалд орсон. Орсон буудлынхаа нэрийг мэдэхгүй байна. Буудалд орсны дараа охины хамт буудалд ирсэн. Бид нар тэгээд шил 0,75 литрийн Агар гэх нэртэй архи уусан. Би өмнөх өдөр нь уучихсан байсан тул хурдан тасарчихсан байсан.******* хоорондоо ярилцаад Буудлынхаа мөнгийг буцааж аваад*******ын гэр лүү явсан. Буудалд байхадтой хамт ирсэн охины нэг нь яваад өгсөн ба нэг охин нь бид нартай хамт явсан. Би*******ын гэр лүү ороод согтсон байсан тул полкон дээр нь гудас тавиад хэвтээд өгсөн.******* гарч яваад шил архи авч ирсэн ба би тэр архинаас нь татчихаад буцаад хэвтсэн. Би хэвтэж байхдаа******* маргалдаад байгааг сонссон. байхгүй байсан. Би босоод*******т ахын дүү яах гээд байгаа юм бэ? гэхэд намайг ханатай хавсраад баруун талын шанаа руу цохичихсон. Би тэрнээс хойш цагдаа орж ирж байсныг санаж байна. Өөр юу ч санахгүй байна. Би сайн танихгүй. Манай ажлын дүү найз л гэж мэднэ. Би таньдаг болоод хоног л болж байсан юм. Намайг харах үед******* ньг хүчиндчих гээд байсан. Тэгээд би амьхандаа болиулах гээд л очсон чинь намайг цохичихсон юм. Тэр эмэгтэйг татаад газар хэвтүүлээд өөр лүү гээ татаж байсан. Тэр эмэгтэй нь намайг ахаа наад хүнээ авалдаа гэж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3-24 дэх тал),
Гэрч025 оны 08 дугаар сарын-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие 7 дугаар сарын 08-ны өдөр удирдлагын цохолтоор уг гомдлыг хүлээн авсан. Хүлээн авсан даруйд хэргийн газрын үзлэгээр хураан авсан байсан эд зүйл болох хохирогчийн өмсөж байсан хувцаст үзлэг хийхэд ногоон өнгийн хөхний даруулгын голын холбоосоор урагдаж, хоёр хэсэг салсан, нэг талын мөр хэсэг нь тасарсан, цагаан өнгийн майкны цээж болон ар хэсэгтээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон толботой, баруун талын мөр хэсэгт урагдал гэмтэл тус тус тогтоогдсон ба энэ талаар тэмдэглэлд тусгаж, ач холбогдолтой ул мөрийг бэхжүүлсэн тул тухайн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох шаардлагагүй гэж үзэж үзлэгийн төсгөлд хохирогчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн7-29 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 07 дугаар сарын4-ний өдрийн 670 дугаартай: “... биед зүүн нүдний доор, зүүн мөрөнд шарх, баруун шилбэ, баруун хөмсөгт зулгаралт, зүүн дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын зэрэгт тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 08 дугаар сарын-ний өдрийн “...Хохирогч (РД: )-ын сэтгэцэд025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дахь тал),
*******ын025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “... Өчигдөр буюу025 оны 07 дугаар сарын 7-ны өдөр би буюу гээд залуутай Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас аймагт ирсэн. аймагт ирээд 14 цагийн үед гээд буудал руу орсон бөгөөд буудалд , , гээд охин бас нэг охин гээд тавуулаа байсан. Хамт байсан нэг хүүхэн нь ажилтай гээд түрүүлээд яваад өгсөн. тэгээд бид дөрөв буудалд Агар нэртэй 0,75 литрийн архи ууж байгаад цагийн үед буудлаас гараад манайх руу очсон. Тэгээд манайд очоод хоол унд хийж идээд архиа уугаад сууж байсан ба тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан миний санаж байгаагаар би тэр охинд санаархаж хувцсыг нь тайлуулаад хоёр удаа нүүр рүү нь алгадаад бэлэг эрхтнээ хөхөхийг шаардсан. Гэхдээ би бэлгийн харьцаанд ороогүй. Би хэтэрхий их уучихсан мөн архи уусандаа хажууд эмэгтэй хүн байсан тул бэлгийн дур хүслээ дарах гээд тийм үйлдэл гаргасан. Би буруу зүйл хийсэн. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88, 110-111 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
“Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн болон бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байх шинжийг агуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасан ба шүүгдэгч нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн боловч хохирогчийн эсэргүүцлээр таслан зогсоогдож гэмт хэрэг төгсөөгүй байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч зүүн нүдний доор, зүүн мөрөнд шарх, баруун шилбэ, баруун хөмсөгт зулгаралт, зүүн-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүчиндэх үйлдэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэл тус тус хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдах үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул түүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн 1,,, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** ургийн овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР