Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0235

 

 

    2023         03          16                                     128/ШШ2023/0235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* овогт Г******* Т*******, З******* аймаг, Ш******* сум, 3 дугаар баг, Х******* баг, РД:*******,

Нэхэмжлэгч: Г******* овогт Ж С, З******* аймаг, Ш******* сум, 3 дугаар баг, Х******* баг, РД:,

Нэхэмжлэгч: Ш овогт Г Д, З******* аймаг, Ш******* сум, 3 дугаар баг, Х******* баг, РД:,

Нэхэмжлэгч: Г овогт Д М, З******* аймаг, Ш******* сум, 3 дугаар баг, Х******* баг, РД:,

Нэхэмжлэгч: Г******* овогт Д Б, З******* аймаг, Ш******* сум, 3 дугаар баг, Х******* баг, РД:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ж, Э.Н нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр “М” ХХК-д Г, З******* аймгийн тайшир, Ш******* сумдын нутагт орших Х нэртэй 2213.47 га бүхий талбайд, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр “М” ХХК-д З******* аймгийн Ш******* сумын нутагт орших Ш нэртэй 3745.95 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.

1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/4751 тоот албан бичгээр “... “М” ХХК шалгарч ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авсан байна ...” гэсэн хариуг З******* аймгийн Ш******* сумын иргэдэд хүргүүлжээ.

1.3. З******* аймгийн Ш******* сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/231 тоот албан бичгээр “... “М” ХХК-д ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлаар гаргасан гомдлыг хариуг иргэдэд танилцуулах”-аар хүргүүлсэн.

1.4. Нэхэмжлэгч Д.М, Г.Д, Д.Б, Ж.С, Г.Т******* нараас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч нараас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З******* аймгийн Ш******* сумын иргэн Д.М, Г.Д, Д.Б, Ж.С, Г.Т******* бид өвөг эцгийн үеэс одоог хүртэл З******* аймгийн Ш******* сумын Х******* багийн нутагт нутаглаж ирсэн, өвөлжөө, хаваржаа, малын бэлчээр маань энд байрлаж гэр бүлийн хамтаар мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдар, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заажээ. Ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “М” ХХК-д олгосон талаар бид 2021 оны намар нутгийн иргэдийн ам дамжсан яриа, МАК компанийн ажилчид манай нутагт ирэх үед мэдсэн болно. Уг тусгай зөвшөөрлүүдийг олгох талаар нутгийн иргэд биднээс санал аваагүй, мэдэгдээгүй, танилцуулаагүй явагдсанд гомдолтой байна. Нэг л өдөр газар ухахаар техниктэй хүмүүс ирэхэд мэдсэн болно. Дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж гомдол гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1/4751 тоот албан бичгээрээ бидний гомдлыг хангахгүй гэсэн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х нь хариугаа “Ш******* сумын иргэдэд" гэж хаяглаад сумын засаг дарга А.М*******д хүргүүлсэн байсан бөгөөд бид Засаг даргаасаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч мэдсэн болно.

"М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн улмаас З******* аймгийн Ш******* сумын иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тодруулбал,

Түүх соёлын дурсгалт газар болох тухайд: хүн малын ундны эх үүсвэр болох З******* гол, Г нуур, 5 булаг олон горхи бүхий байгалийн өвөрмөц гойд тогтоц бүхий газар нөгөө талаас Халхын 88 шидтэй Нарованчин хутагт, Дилов хутагт нарын хийдийн туурь зэрэг соёлын хосгүй түүхт газар нутаг байршиж байна.

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь олон малчин өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээргүй болгох тухайд: "М" ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлөөр авсан гэх "Х" нэртэй хайгуулын талбай нь 81642 дугаартай Бэлчээр ашиглалтын "Ундрага" хэсэгт сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 тоот захирамжаар 121105 тоот Бэлчээр ашиглуулах гэрээг байгуулан улсын кадастрын мэдээллийн санд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 08164 дугаарт бүртгэгдэн 2032 он хүртэл 15 жилийн хугацаатайгаар 3926.2 га бэлчээрийг 48 малчин өрх ашиглахаар, "М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV- тоот тусгай зөвшөөрлөөр авсан гэх "Ш" нэртэй хайгуулын талбай нь 81643 тоот бэлчээр ашиглалтын "Г овоот" хэсэгт сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 тоот захирамжаар 121106 тоот Бэлчээр ашиглуулах гэрээг байгуулан улсын кадастрын мэдээллийн санд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 08164/ дугаарт бүртгэгдэн 2032 он хүртэл 15 жилийн хугацаатайгаар 4658.7 га бэлчээрийг 61 малчин өрх ашиглахаар тус тус гэрээ байгуулан ашиглаж байна.

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь нэн ховор амьтад(аргаль)-ын байнга оршин суудаг өлгий нутаг болох тухайд: Мөн тусгай зөвшөөрөл олгогдсон уг 2 талбай бүхий газар нь бүхэлдээ "Алаг цахир" нөхөрлөлийн хамгаалалтад байдаг болно. Тус нөхөрлөл нь сумтай "Агнуурын менежментийн төлөвлөгөө"-г байгуулан 2019-2023 онуудад хэрэгжүүлэн ажиллаж байна. "М" ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эзэмшлийн газар эзэмших эрх сэргэх бөгөөд уугуул нутагтаа бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амгалан тайван аж төрж, нүүдэлчин соёл болон байгалийн өвөрмөц гойд тогтоц бүхий газрыг хамгаалахад эерэг нөлөөтэй юм. Түүнчлэн малчин иргэд бид мал сүргээ бэлчээрлүүлэх, нүүдэллэх шаардлага өдөр тутамд тулгардаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бидний эзэмшил бүхий газраас гадна өөр малчин иргэдийн эзэмшил бүхий газартай ч мөн давхцалтай байгааг дурдах нь зүйтэй. Иймд "М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-0, XV- 0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Тодруулбал, бодлогын баримт бичгийн "...3.2.2.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоохоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажил, сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оруулах, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэхийг бодлогоор дэмжих; 3.3.5.уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төр, орон нутгийн зүгээс тавих хяналт, төлбөр, хураамж ногдуулалтыг хүнд суртал, давхардалгүй болгох; 3.5.1.тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх; 3.5.2.уул уурхайн олборлолтын хугацаанд нийгмийн х*******д дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод байх, оролцооны зарчмыг баримтлан байгуулах...” зэрэг үндсэн асуудлуудыг тусгасан. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ....4.2.24-м Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ..." гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно...", мөн хуулийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг төрөөс тогтоон баталсан бөгөөд энэ талаар тухай бүр нийтэд мэдээлэн ашигт Малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 14 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах эрхийг уул уурхай, хүнд үйлдвэрийг сайдад олгож мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж /2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/16 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/ Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3869 дугаарт бүртгүүлсэн. Засгийн газрын аливаа тогтоолыг батлах явцад бүх яамдаас тогтоолын төсөлтэй холбогдуулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ойн болон усан сангийн давхцал, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалтай эсэх саналыг авсан.

Мөн Засгийн газрын 2018 оны "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолыг батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “...төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана..." гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 7/3746 тоот албан бичгийг З******* аймгийн засаг даргад хүргүүлсэн. З******* аймгийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/726 тоот албан бичгээр аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд "Дэмжих боломжгүй" хариу ирүүлсэн. Энэхүү хариу албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "...аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно..." гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Засгийн газрын 2018 оны "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан З******* аймгийн Ш*******, Г аймгийн Тайшир сумдын нутагт байрлах Х нэртэй 2213,47 гектар талбайд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр СШ-41-7 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас "М” ХХК шалгарч ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр "М” ХХК-д олгосон байна. З******* аймгийн Ш******* сумын нутагт Ш нэртэй 3745,95 гектар талбайд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр СШ-51-16 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас "М” ХХК шалгарч ашигт малтмал хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр "М” ХХК-д олгосон байна.

Дээрх шийдвэрүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн A/28 дугаар тушаалаар батлагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/16 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаал, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/90 дүгээр тушаалыг үндэслэн тус тус гаргажээ. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу "М" ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо дээрх хууль, эрх зүйн актыг үндэслэл болгосон бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. "М” ХХК нь хуулийн дагуу ээлжит жилийн төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байх тул тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 366 дугаар шийдвэр, ГУУКХ-ийн даргын 236 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Тодруулбал бодлогын баримт бичгийн 3.2.2.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоохоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажилд сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оруулах, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэхийг бодлогоор дэмжих; З.З.5-д “уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төр, орон нутгийн зүгээс тавих хяналт, төлбөр, хураамж ногдуулалтыг хүнд суртал давхардалгүй болгох;”, 3.5.1-д “тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт элүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх;”, 3.5.2-д “уул уурхайн олборлолтын хугацаанд нийгмийн х*******д дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод байх оролцооны зарчмыг баримтлан байгуулах” зэрэг үндсэн асуудлуудыг тусгасан.

Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24-д “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно...", мөн хуулийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг төрөөс тогтоон баталсан бөгөөд энэ талаар тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 14 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийг сайдад олгож мөн сайдын 2018 оны 02 дугаар  сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/16 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3869 дугаарт бүртгүүлсэн. Засгийн газрын аливаа тогтоолыг батлах явцад бүх төрийн захиргааны төв тогтоолын төсөлтэй холбогдуулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ойн болон усан сангийн давхцал, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан талбайтай давхцалтай эсэх саналыг авсан.

... Мөн Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “...төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана...” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 7/3746 тоот албан бичгийг З******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

З******* аймгийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/726 тоот албан бичгээр аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд “Дэмжих боломжгүй” хариу ирүүлсэн. Энэхүү хариу албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “...аймаг, Нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно...” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Татгалзсан хариу өгч болно гэсэн заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолоор баталсан хариу юу вэ гэдгийг тодорхойлж заасан. Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан З******* аймгийн Ш*******, Г аймгийн Тайшир сумдын нутагт байрлах Х нэртэй 2213,47 гектар талбайд 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр СШ-41-7 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас “М” ХХК шалгарч ашигт малтмалын хайгуулын Х\/-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 он 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр М ХХК-д олгосон байна.

З******* аймгийн Ш******* сумын нутагт Ш нэртэй 3745,95 гектар талбайд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр СШ-51-16 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас М ХХК шалгарч ашигт малтмал хайгуулын Х\/-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр М ХХК-д олгосон байна.

Дээрх шийдвэрүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/16 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаал, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/90 дүгээр тушаалыг үндэслэн тус тус гаргажээ.

Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу М ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо дээрх хууль, эрх зүйн актыг үндэслэл болгосон бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. М ХХК нь хуулийн дагуу ээлжит жилийн төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байх тул тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 366 дугаар шийдвэр болон Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 236 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Нэхэмжлэгч иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсангүй. Нэхэмжлэгч иргэд нийтийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа талаарх хүсэлтүүд нь нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа мэтээр тайлбарладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна гэж заасан.  Мөн хуулийн 18.3.2- дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж заасан. Нийтийн эрх ашгийг хуулийн 18.3-д зааснаар хамгаалах байтал нэхэмжлэгч иргэд нэхэмжлэлийн үндэслэлдээ өөр малчин иргэдийн газартай давхцалтай байна гэх нийтийн ашгийг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

            4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Манай компани Говь-алтай, З******* аймгийн Тайшир, Ш******* сумдын нутагт орших “Х” нэртэй 2213.47 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрөл, З******* аймгийн Ш******* сумын нутагт Ш нэртэй 3745.95 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байна. Эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу явагдсан нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар олгогдсон ба Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь дараах процессын дагуу явагдахаар заасан. Үүнд:

-Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн солбицлыг тодорхойлохдоо аймгийн Засаг даргад мэдэгдэж санал авах,

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналын дагуу Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлах,

-Засгийн газраас баталсан солбицлын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан мэдээлэх,

-Сонгон шалгаруулалтын журмын дагуу сонгон шалгаруулалт явагдах.

Нэг. “Х” нэртэй ХV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, “Ш” нэртэй XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон тухайд:

Кадастрын хэлтсээс /хуучин нэрээр/ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/3746 тоот албан бичгийг З******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Харин З******* аймгийн Засаг дарга нь талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дэмжих эсэх талаар санал авч, үүндээ үндэслэн дэмжихгүй гэсэн хариуг албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-д "хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" хэмээн заасан байдаг авч З******* аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдсэн албан бичигт заагдсан үндэслэлийг судлаад хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байсан учраас дэмжихгүй гэснийг хүлээж аваагүй бөгөөд сонгон шалгаруулалт зарлах боломжтой гэж Ашигт малтмал, газрын тосны газар үзсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд орон нутаг аливаа газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд түүнийг Ашигт малтмал, газрын тосны газарт шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хүргүүлэх, улмаар тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх талаар тодорхой заасан. Гэтэл З******* аймгийн Ш******* сумаас Х орчмын газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд ямар нэгэн бүртгэл байхгүй байдаг. Энэхүү нөхцөл байдал нь аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй гэж холбогдох төрийн байгууллагуудаас үзэх үндсэн шалтгаан болсон гэдгийг энд дурдах нь зүйтэй. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байдаг. Улмаар тус тогтоолын хавсралтаар батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарах дараах газруудад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар сонгон шалгаруулалт тус бүр дор заасан хугацаанд зарлагдсан. Үүнд:

-З******* аймгийн Ш*******, Г аймгийн Тайшир сумдын нутагт байрлах Х нэртэй талбайд 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалт,

-З******* аймгийн Ш******* сумын нутагт Ш нэртэй талбайд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалт.

Манай компани дээрх сонгон шалгаруулалтуудад оролцож, тус талбай дээр техникийн болон үнийн хувьд хамгийн сайн санал өгсөн учраас сонгон шалгаруулалтын ялагч болсон. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаал, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/90 дүгээр тушаал тус тус гарч үүнд үндэслэж гарсан дараах шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлүүд олгогдсон. Үүнд:

I. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр З******* аймгийн Ш*******, Говь- Алтай аймгийн Тайшир сумдын нутагт байрлах "Х" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрөл,

II. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236-р шийдвэрээр З******* аймгийн Ш******* сумын нутагт “Ш” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрөл

Хоёр. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдон гарсан зардлын талаар:

Манай компаниас "Х", "Ш” нэртэй газарт зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцохдоо сонгон шалгаруулалт тус бүрд зохих төлбөрийг улсын төсөвт төлсөн бөгөөд хайгуулын ажил эхлүүлэхтэй холбоотойгоор ажилчдын цалин, татвар, хураамж, материал томилолтын зардал гэх мэтчилэн нийтдээ 260,128,857.92 (хоёр зуун жаран сая нэг зуун хорин найман мянга найман зуун тавин долоон төгрөг ерэн хоёр) төгрөгийн зардлыг гаргаад байна. Үүнд:

1. "Х" ХV-0 дугаартай талбайн хувьд нийт 142,628,908.10 төгрөг байна. Үүнд:

-Сонгон шалгаруулалтын үнэ - 100,000,000 төгрөг,

-Тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс - 3,000,000 төгрөг,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр /эхний жил/ - 320,960 төгрөг,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр /хоёр дахь жил/- 641,920 төгрөг.

-Бусад зардал цалингийн зардал, НДШ-ийн зардал, томилолт, түлш аж ахуйн зардал - 38,666,028,10 төгрөг.

2. “Ш” XV-0 дугаартай талбайн хувьд нийт 117,499.949.82 төгрөг байна. Үүнд:

-Сонгон шалгаруулалтын үнэ 100,000,000 төгрөг,

-Тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс -3,000,000 төгрөг,

-Сонгон шалгаруулалтын үйлчилгээний хөлс-250,000 төгрөг,

-Төлөвлөгөө хянуулах үйлчилгээний хөлс 50,000 төгрөг,

-Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр- 543,162.75 төгрөг,

-Бусад зардал цалингийн зардал,

-НДШ-ийн зардал, томилолт, түлш аж ахуйн зардал - 13,656,787,07 төгрөг.

Гурав. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", 94 дүгээр зүйлийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж тус тус заасан.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн талбай байрших аймаг сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлдэг.

Гэтэл нэхэмжлэгч нар "Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/4751 тоот хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна" гэж дурдсан байгаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, хоёр өөр хугацаанд гарсан шийдвэрт хамтатган урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй билээ. Иймд "Х" нэртэй XV-0 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаагүй байна гэж үзэхээр байна.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа "ХV-0, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон нь чухам аль шийдвэрийг хүчингүй болгуулахыг зорьж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын явцад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр зэрэг эрх зүйн баримт бичгүүд гарсан. Түүнчлэн нэхэмжлэгч нар дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн улмаас талбай нь эзэмшил бүхий газартай нь давхцалтайгаас гадна өөр малчин иргэдийн эзэмшил бүхий газартай давхцалтай гэж тайлбарласан байна. Гэтэл талбайн солбицол тогтоохоор санал авах үед З******* аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал хүргүүлэхдээ энэ талаар дурдаагүй байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь З******* аймгийн Ш******* сумын иргэдийн Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөгүй. Учир нь, хайгуулын ажил эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж орон нутагт очиход тухайн сум, орон нутгийн иргэд эсэргүүцэж хайгуулын талбайд нэвтрүүлэхгүй байгаа, орон нутгийн байгууллагаас байгаль хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулж өгөхгүй байгаа зэргээс шалтгаалан бид ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

Манай компани ХV-0, XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын баталсан "Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журам"-д зааснаар нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож холбогдох шалгуурыг хангаснаар авсан. Зөвхөн манай компани гэлтгүй бүхий л аж ахуй нэгжүүд нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу түүнд оролцож байгаа бөгөөд ямар нэгэн аж ахуй нэгжид Хамар булгийн, Шийн талбайд тусгай зөвшөөрөл олгогдох байсан нь зайлшгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны сайт https://mrpam.gov.mn/public/pages/169/2021.06.stat.report.mon.pdf-аас сонгон шалгаруулалтын журмаар 2017 онд 33, 2018 онд 19, 2019 онд 71, 2020 онд 27, 2021 оны 6 дугаар сарын байдлаар 41 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон мэдээг харж болно. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргах ажиллагаа нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд бид оролцдоггүй. Хэрэв төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд компаниас гаргасан зардал болох 260,128,857.92 (хоёр зуун жаран сая нэг зуун хорин найман мянга найман зуун тавин долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хэрхэн шийдвэрлэх асуудал хөндөгдөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс гарсан 2020 оны 366, 2021 оны 236 дугаар шийдвэрийг хуульд нийцэж гарсан гэдэг үндэслэлээр дараах тайлбарыг хэлж байна. Дурдагдсан хоёр хайгуулын зөвшөөрөл бол сонгон шалгаруулалтын журмын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар сунгасан. Энэ нь тодорхой үе шаттай явагддаг. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтад оролцуулах төслийг тодорхойлохдоо аймгийн Засаг дарга нарт мэдэгдэж санал авах ажиллагаа явагдана. Энэ талаар санал авах ажиллагааны тухайд хэргийн материалд авагдсан З******* болон Г аймгийн Засаг дарга нарт санал авахаар холбогдох шаардлагаар албан бичиг хүргүүлсэн. З******* аймаг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариу өгсөн боловч тэр нь хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой гэсэн шаардлагад нийцээгүй байсан учраас хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохыг дэмжсэн. Улмаар Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулалтын талбайг Засгийн газрын 243 дугаартай тогтоолоор баталсан.

... Ингээд сонгон шалгаруулалт зарлагдсан. Үүний дагуу манайхаас хэд хэдэн талбай дээр сонгон шалгаруулалтад оролцоод ялж, хоёр талбай өгсөн. Тэрнээс зөвхөн энэ хоёр талбайг сонгоод авсан зүйл байхгүй. Засгийн газраас тогтоосон талбай дээр сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компанийн зүгээс энэ үйл ажиллагаанд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Шат шатны төрийн байгууллагаар шүүлгэлд болон зохих судалгаа хийгдээд сонгон шалгаруулалт зарласан гэж ойлгож байсан. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд манайх оролцохдоо Х нэртэй талбайд 2022 оны 07 дугаар сарын байдлаар нийтдээ 142,6000,000 төгрөгийн зардлыг гаргасан. Шүүлт нэртэй талбайд 117,5000,000 төгрөгийн зардлыг гаргасан. Тус хоёр талбай сонгон шалгаруулалтад оролцохдоо хууль журмын дагуу тодорхой хэмжээний мөнгөн төлбөр үнэ төлдөг. Үүнийхээ дагуу тус хоёр талбайд тус бүрд нь 100,000,000 төгрөгийн үнэ төлж ялагч болсон. Энэ талаарх баримтууд хэргийн материалд авагдсан. Тэгээд хамгийн сайн санал өгсөн учраас зохих ажлын хэсэг манай компанийг энэ хоёр талбайд ялагч болсон. Үүний дагуу зохих шийдвэр гараад явсан.

“М” ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалтын лиценз аваад хайгуулын талбай хийхээр ажилд гарсан боловч орон нутгийн иргэд үндэслэлгүй гэж эсэргүүцэж, үйл ажиллагаа явуулахгүй гэсэн асуудал гаргасан. Улмаар шүүхэд энэ асуудал ирж байх шиг байна. Иргэдийн хэлж байгаа шиг манай компанид хайгуулын хугацаа мэдсэн хугацаа хамаагүй өмнө нь байдаг. н.Х даргын  бичигт үндэслээд хөөн хэлэлцэх хугацаа тоолж байх шиг байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

... Хариуцагчийн зүгээс дэлгэрэнгүй тайлбар хэллээ. Энэ талбай бол жирийн нэг өргөдлөөр авсан талбай биш юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар авч байгаа нь олон үе шаттай судалгааны үр дүнд талбай зарлагдсан. Монгол улс даяар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ашигт малтмалын газраас жил бүр зарлаад ирсэн. 2017 онд 33 тусгай зөвшөөрөл  байна, 2019 онд 71, 2021 онд 27, 2021 оны 6 сарын байдлаар 41 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар нээлттэй мэдэгдээд зарлаад явсан. Эдгээр лицензийн нэг, хоёр З*******, Г аймгуудад байгаа тусгай зөвшөөрөл юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлэхэд нэхэмжлэгч нар болохоор байгаль хамгаалах геологийн олбор болон амьтан байдаг асуудал гэсэн. Мөн хийдийн туурь байдаг талаар амаар ярьдаг. Яг бодит бадал дээр шалгаад зурагтай давхцуулаад үзэхэд Г нуур хийдийн туурь нь тусгай зөвшөөрлөөс зайтай байдаг. Олдвор байна гэдэг асуудал бол зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээж судалгааны талбай дээр хайгуул хийгээд байхгүй. Тэрнээс өмнө олдвор байгаа талаар судлуулаад тэрийг хөндөхгүйгээр эсвэл хөндөхөөр асуудал яригдах юм бол Соёлын тухай хуульд зааснаар авран хамгаалах ажиллагаа хийгддэг. Хэрэгсүүр зэрэгт хийгддэг байгаа. Түүнийхээ дагуу нөөц байгаа бол А талбай болгодог. Х талбайг бүхэлд нь А талбай болгох үндэслэл байхгүй. Иргэдийн зүгээс тэр чигээр ухаж байгаа тайлбараа хэлж байна. Хэрвээ нөөц байхгүй бол энэ талбайг А талбай болгох үндэслэл байхгүй. Сонгон шалгаруулалтаар олгогдож зохих төрийн байгууллагаас шалгаад улмаар иргэдийн зүгээс ийм асуудал гаргаж байгаа нь манай компанид ихээхэн зардал чирэгдэлтэй асуудал үүсгэж байна. Хохирол мөнгөний асуудал шүүхийн шийдвэрээс хамаараад яригдах зүйл үүсэж болзошгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Г.Д, Д.М, Д.Б, Ж.С, Г.Т*******н нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрүүдийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

            - тусгай зөвшөөрлүүдийг олгох талаар нутгийн иргэдээс санал аваагүй, мэдэгдээгүй,

- малчин иргэдийн эзэмшиж, ашиглаж байгаа болон бэлчээрийн бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон,

- хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын дурсгалт зүйл их байдаг гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байх ба гуравдагч этгээд “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0, XV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай нь уг сонгон шалгаруулалтын талбайд багтаж байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

3. Ашигт малтмалын тухай тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох...”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 – 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж заажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар,

4.1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3746 тоот албан бичгээр З******* аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн,

4.2. З******* аймгийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/726 тоот албан бичгээр аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд Ш******* сумын нутаг дахь 2232,83га, 698,27га талбайнууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай тул “Дэмжих боломжгүй” хариу ирүүлсэн,

4.3. “М” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр СШ 41-7 талбайд, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр СШ 51-16 талбайд тус тус  сонгон шалгаруулалтын үнийн санал хүргүүлсэн,

4.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр Г, З******* аймгийн Тайшир, Ш******* сумдын нутагт орших Х нэртэй 2213.47 га бүхий талбайд XV-0 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр З******* аймгийн Ш******* сумын нутагт орших Ш нэртэй 3745.95 га бүхий талбайд XV-0 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон үйл баримт тогтоогдов.

 

            5. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь

5.1. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/873 тоот болон Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 8/1056 тоот албан бичгээр,

5.2. Гол мөрний ус бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1056 тоот албан бичгээр,

5.3. Г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалгүй болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 10/5365 тоот албан бичгээр ирүүлсэн зургаар,

5.4. XV-0 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилтэй давхцалгүй, XV-0 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь “Тал булгийн татам”-ийн хил болон З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн 11,85га талбайгаар хэсэгчлэн давхцалтай болох нь Хяргас нуур-З******* голын сав газрын захиргааны дүгнэлт(2 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь талд), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06/873 тоот албан бичиг, тэдгээрийн хавсралт зургуудаар,

5.5. Иргэн Г.Д, Д.Б, Ж.С нарын дээр сумын Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ олгогдоогүй болох нь З******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 307 тоот албан бичиг, “... иргэн Г.Д, Д.Б нар нь нэг гэр бүл учир нөхөр Г.Дгийн нэрээр, иргэн Ж.С нь Б.Штай нэг гэр бүл тул нөхөр Б.Шгийн нэрээр өвөлжөө, хаваржааны газрын кадастрын зураглал тус тус гарсан болно” гэх З******* аймгийн Ш******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1122 тоот албан бичгээр,

5.6. Нэхэмжлэгч Б.Шд эзэмшүүлсэн 8 нэгж талбарын дугаартай Х******* багийн Хт байрлах 6000 мкв газар (2007.05.06-ны өдрийн хүсэлт болон 09 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон газар эзэмшүүлэх гэрчилгээнд 600мкв гэж зөрэй тэмдэглэгдсэн), нэхэмжлэгч Д.Мд эзэмшүүлсэн 1 нэгж талбарын дугаартай Х******* багийн Дарцагт байрлах 600 мкв газар, нэхэмжлэгч Г.Т*******д эзэмшүүлсэн 811 нэгж талбарын дугаартай Х******* багийн Я байрлах 8000 мкв газар (2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон газар эзэмшүүлэх гэрчилгээнд 800мкв гэж зөрэй тэмдэглэгдсэн) нь тус тус маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалгүй болох нь З******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 307 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар  тус тус тогтоогдов.

5.7 Энэ тохиолдолд маргаан бүхий актын улмаас дээр дурьдсан нэхэмжлэгч нарын субьектив эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

6. Гуравдагч этгээдэд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот талбай нь З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр хуралдааны тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11,85 га талбайгаар давхцалтай болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/873 тоот болон Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 8/1056 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хуулийн хэрэгжилтийг хангуулж талбайгаас хасалт хийх, буцаан өгөх боломжтой гэж тайлбарлав.

7. З******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 307 тоот албан бичигт “Г.Т*******гийн эзэмшлийн нэгж талбарын 8114 дугаар бүхий Ш******* сумын Х******* багийн Я байрлах газар нь ашигт малтмалын хайгуулын XV-0 тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай” гэсэн байх боловч Г.Т******* нь уг газрыг 08164-07-00002-22 дугаартай өргөдлийн дагуу шилжүүлсэн, тус газар нь “И” ХХК-ийн эзэмшилд шатахуун түгээх станцын зориулалтайгаар олгогдсон нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байх ба уг газар нь З******* аймгийн Ш******* сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршиж байна. Энэ тохиолдолд уг давхцалын улмаас Г.Т*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм. (https://egazar.gov.mn/map?parcel_no=8114).

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

8.1. Нэхэмжлэгч Г.Т*******гийн ******* нэгж талбарын З******* аймгийн ш******* сумын Х******* 3 дугаар багийн Ханан хад нэртэй газар байрлах 8000мкв газар (2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон газар эзэмшүүлэх гэрчилгээнд 800мкв гэж зөрэй тэмдэглэгдсэн) нь Ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна” болохыг З******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 307 тоот албан бичгээр тодорхойлсон,

8.2. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн бэлчээр ашиглалтын “Г овоот нутаг”, “Ундарга” хэсгүүдээс З******* аймгийн ш******* сумын Засаг даргатай байгуулсан 2017 оны “Бэлчээр ашиглуулах тухай” гэрээнүүдийг ирүүлсэн,

8.3. Г 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1/726 тоот албан бичгээр “аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас “Дэмжих боломжгүй” шийдвэр гарсан болно” гэж хариуцагчид хүргүүлсэн байх боловч эдгээр нөхцөл байдлууд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

9. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгах,” 17.5-д “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 17.5.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх;”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;”, 17.5.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” шаардлагыг хуульчилсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаа талбай нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар, мөн мал бүхий иргэдийн бэлчээрийн талбайтай давхцалтай байх нь олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Г аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байсан тул тусгай зөвшөөрлийг олгосон” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

10. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8/1184 тоот албан бичигт “... Ш******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 15, 2015 оны 46 болон 55 дугаар тогтоолууд нь ...Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн санд бүртгэгдээгүй”(1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх талд) гэсэн байх ба шүүхийн лавлагаа гаргуулах албан бичигт З******* аймгийн Ш******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/76 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ газрыг “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолуудыг хуульд заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй(1 дүгээр хавтаст хэргийн 232-237 дахь талд) тул уг талбайтай давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэнд захиргааны байгууллагыг буруутгах, олгогдсон тусгай зөвшөөрлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

11. Нөгөө талаас, маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Засгийн газрын тогтоолуудаар тогтоосон сонгон шалгаруулалтаар журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицол бүхий талбайд хамаарч байх ба нэхэмжлэгч талаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайг сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцолд оруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцлыг тогтоосон Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байх тул уг шийдвэрийг үндэслэж зохион байгуулагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын “Уг тусгай зөвшөөрлүүдийг олгох талаар нутгийн иргэд биднээс санал аваагүй, мэдэгдээгүй, танилцуулаагүй явагдсанд гомдолтой” тайлбарт шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

12. Иймд нэхэмжлэгч нарын “... хариуцагч нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо бидний эзэмшлийн газартай давхцуулан олгосон мөн бид бол мал бүхий иргэд бидний малаа бэлчээрлүүлдэг газарт давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон нь мөн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ...” гэх тайлбарууд үндэслэн маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгох боломжгүй байх тул маргаан бүхий актууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ..., кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр болжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу хүн, хуулийн этгээдээс гадна нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон, уг этгээд ямар асуудлаар шүүхэд төлөөлөхийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааж, нэхэмжлэлд болон нэхэмжлэгчид тавигдах шаардлагыг мөн зүйлийн 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж тусгайлан тогтоосон.

14. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь өөрийн нэрийн өмнөөс өөрийн субьектив эрх зөрчигдсөн тухайд түүнийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч иргэд нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийн “иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлд мөн дүгнэлт хийх боломжгүй.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 402, 46 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 401.2-т “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заажээ.

15.1. Соёлын үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/304 тоот албан бичгээр “... 2022 оны байдлаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн RICH 3.0 программд бүртгэгдсэн дурсгалуудтай давхцаагүй, Археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгааны тайланд Х нэртэй уул уурхайн талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал байхгүй. Харин Археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгааны тайланд Ш нэртэй уул уурхайн талбайд 26 тооны түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна” гэжээ.

15.2. З******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны 07/278 тоот албан бичигт “...Х болон Ш нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй нийт 78 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгал байна” гэжээ.

 15.3 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/1993 тоот албан бичгээр ирүүлсэн зургаас үзвэл, “Наробанчин хийдийн туурь” нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд хамаарахгүй байна.

16. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбай дахь түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бүртгүүлэх, хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн, ийнхүү хайгуулын талбайд түүх соёлын өв байгаа нь хуулийн зөрчил үүсгэхгүй байна.

17. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д, Д.М, Д.Б, Ж.С, Г.Т******* нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ