| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 187/2021/0632/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2248 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж, Г.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Н.Нямдорж, Г.Билгүүн,
хохирогч “ЕИИХГЛ" /***/ компанийн хууль ёсны төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,
иргэний нэхэмжлэгч Б.Л-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Х.Энхтайван,
шүүгдэгч Д.Б,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек,
шүүгдэгч Д.Б, Т.Б нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Э.Энх-Эрдэнэ, Г.Баяржаргал,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, М.Энхжаргал,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нараас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ү овогт Д-ийн Б, Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, МС бөхийн холбооны ерөнхийлөгч ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын гавьяат тамирчин, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Б овогт Т-ын Б, Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
3. М овогт Б-ийн Ц, Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, “С О Т” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,616,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
4. Б овогт Н-ийн Б, Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нараас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтууд болон тус эрүүгийн хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах үед эд мөрийн баримт хадгалах эрүүгийн цагдаагийн өрөөнөөс гарч ирсэн баримтуудыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан 17-р хавтаст хэргийн 100-103 дахь тал, 18-р хавтаст хэргийн 180-185, 28-46, 186-196 дахь тал, 19-р хавтаст хэргийн 69-78, 63-65 дахь тал, 23-р хавтаст хэргийн 33-34, 35-38, 39-40, 44-45 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
...16-р хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой, шилжүүлгийн баримтууд, 17-р хавтаст хэргийн 59, 86, 164, 167, 189 дэх тал, 19-р хавтаст хэргийн 65, 107, 147 дахь тал, 22-р хавтаст хэргийн 210 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иргэний нэхэмжлэлийг хангуулах байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 21, 24, 31, 48, 54, 71, 78, 100, 101-105, 184, 212, 215, 241, 218-239 дэх тал, 2-р хавтаст хэргийн 89 дэх тал, 3-р хавтаст хэргийн 24 дэх тал, 4-р хавтаст хэргийн 120, 121 дэх тал, 8-р хавтаст хэргийн 104, 105, 132, 144, 146-148, 150, 151-152, 157, 158, 99, 161, 165, 171, 172, 189 дэх тал, 9-р хавтаст хэргийн 26, 43, 133 дахь тал, 10-р хавтаст хэргийн 83, 84 дэх тал, 12-р хавтаст хэргийн 52 дахь тал, 13-р хавтаст хэргийн 168, 228 дахь тал, 32-р хавтаст хэргийн 122, 123, 169, 179, 180, 242, 244, 245 дахь тал, 33-р хавтаст хэргийн 83, 89, 96 дахь тал, 34-р хавтаст хэргийн 6, 18, 21, 27, 33, 43, 77, 78, 49 дэх тал, 36-р хавтаст хэргийн 1-134 дэх тал, 38-р хавтаст хэргийн 207, 88-89 дэх тал, 39-р хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Д.Б, Т.Б нарын өмгөөлөгч нараас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын жагсаалтад дурдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч нараас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтайгаар 16-р хавтаст хэргийн 30-31, 73, 85-86, 17-р хавтаст хэргийн 82-92, 18-р хавтаст хэргийн 180, 186-196, 19-р хавтаст хэргийн 148, 23-р хавтаст хэргийн 18, 42-48, 24-р хавтаст хэргийн 25-92 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, ганцаараа үйлдсэн ба хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар 17-р хавтаст хэргийн 84, 24-р хавтаст хэргийн 216-224 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
НЭГ. Шүүгдэгч Д.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “Т А” ХХК нь Марриот бизнес бутик зочид буудал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан “Н Ш” ХХК нь амралт, аялал зуучлалын цогцолбор барих, Т.Б-ийн өөрийн үүсгэн байгуулсан “З Т” ХХК нь ахмадын амралт сувилал барих, Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн үүсгэн байгуулсан “Н Х” ХХК нь ахмадын сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г Т” ХХК нь жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан “Ө Г Э” ХХК нь усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих тухай төслүүдээр:
1. Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу Н Ш ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших Арцатын амд 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр,
2. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу Г Т ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших Ташгайн амд 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,
3. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу З Т ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших Чулуутын амд 10,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,
4. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу Ө Г Э ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших, Арцатын амд 12,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,
5. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу Т А ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших Арцатын амд 8,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,
6. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н Х” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-нд 8,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус авсан,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, судалгаа, шинжилгээний ажил яВулах” талаар хуульчилсан ба дээр дурдсан нэр бүхий компаниуд нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт, барилга байшин барих зураг төсөл зэргийг гаргаж, эрх бүхий газар болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтүүдээ гаргасныг тус газар хүлээн авч, тус газарт ашиглах эрх олгох шаардлагыг хангасан гэж үзэн дэмжих санал гаргаж, Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтан нягтлан шалгаад улмаар Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайдаас бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасныг үндэслэн газар ашиглах эрхийг олгосон болох нь хэрэгт авагдсан:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-ын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орон сууцны зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгодоггүй, зөвхөн аялал жуулчлалаар аялагчид түр буудаллах отоглох зориулалттай байдаг. Хэрэв зориулалтыг өргөтгөх, шинэчлэх тохиолдолд заавал мэдэгдэж, гурвалсан гэрээг шинэчлэн байгуулдаг. Тийм учраас яамны зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн гэрчилгээ гаргадаг. Анх газар ашиглах эрх авахдаа мэдүүлж байсан зориулалтаасаа өөр зориулалттай буюу орон сууц барьж байгуулсан бол зөрчсөн асуудал юм. Гэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлт зэрэг тодорхой төрлүүдээс бусад зорилгоор хориглосон байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны зориулалттай барилга байшин барих ажлын эрх олгож, зөвшөөрөл олгоод байдаг. Тэгэхээр манай хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн аж ахуйн нэгж, дүүргийн засаг дарга хамгаалалтын захиргааны дарга гурав байгуулсан гэрээний дагуу шалгалтаар очдог боловч албан ёсны эрхтэй, зөвшөөрөлтэй учраас ямар нэг арга хэмжээ авч болдоггүй нөхцөл байдал бий болдог. Дархан цаазат Богдхан уулын зөвхөн Нүхтийн аманд хуучин Сайд нарын зөвлөл, /тогтоолын огноо, төрлийг сайн санахгүй байна/-ийн тогтоолоор зуслангийн зориулалтаар ашиглаж болдог, бусад аманд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Мөн 2013 онд Улсын Их Хурлаар Яармаг, Арцат орчмын ерөнхий төлөвлөгөөг баталсан байсан. Тэгэхээр уг төлөвлөгөөнд хэрхэн юу гэж заасан байдаг талаар дээрх төлөвлөгөөг зохих байгууллагаас гаргуулан авч харвал тодорхой...” гэсэн мэдүүлэг (10-р хавтаст хэргийн 83-84 дэх тал)
- Гэрч Н.Э-ийн “...иргэн аж ахуйн нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хамгаалалтын захиргаа нь санал гаргах журамтай. Энэ нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар хэрэгжинэ. Энэ журамд зааснаар хүсэлтийг дагуу хүсэлтийг хянаж үзээд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт ирсэн хүсэлтийг дэмжих боломжтой бол санал хүргүүлнэ. Уг саналыг үндэслээд Байгаль орчны сайд шийдвэр гаргаж, Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газраас газар ашиглах эрхийн гэрчилгээг олгодог. Энэ гэрчилгээг авахын тулд тухайн хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэх гэж байгаа төсөлдөө байгаль орчинд нөлөөт байдлын ерөнхий үнэлгээг гаргуулна. Уг ерөнхий үнэлгээг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гаргуулсны дараа газар ашиглах гэрчилгээ авах эрх үүсдэг.
...эдгээр газрууд газар ашиглах эрхтэй байж байгаад 2017-2018 онд эрх нь цуцлагдсан. Ө Г Э ХХК, Г Т ХХК нь газар ашиглах эрхтэй байгаа. Ө Г Э ХХК нь өөрийн ашиглаж байгаа талбай дээрээ 2 давхар орон сууц барьсан байгаа. Энэ нь тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа. Г Т ХХК нь газар дээрээ хашаа барьсан үйл ажиллагаа яВулаагүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 20-22 дахь тал),
- Гэрч Ц.Д-ийн “...2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Богдхан уулын Хамгаалалтын газрын даргын ажлыг авсан. Намайг ажил авахад Богдхан уулын хязгаарлалтын бүсэд хэдэн иргэн, аж ахуйн нэгж газар ашиглаж байгаа талаар мэдээллийн сан, бүртгэл байхгүй, 30 жил дүрмийн сангаас өөрчлөөгүй тийм байдалтай байсан. Нийт 2400 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглаж байсан. Би Байгаль орчны яамны Нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-т танилцуулж ажлын хэсэг гаргуулсан. Тус ажлын хэсэг нь шинэчилсэн бүртгэл яВулж хууль зөрчиж авсан иргэн, аж ахуйн нэгж, газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах гэрээг цуцалсан. 2018 оны 10 дугаар сарын байдлаар 2278 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Богдхан уулын Дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байгаа тоо баримт гаргасан. Шалгалтын явцад газар ашиглах гэрээ нь цуцлагдсан 50 орчим байгууллага хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Байгаль орчны яамыг шүүхэд өгсөн. Үүнээс 30 орчим аж ахуйн нэгж нь шүүхийн шатанд байна. 20 орчим аж ахуйн нэгжийн ашиглах эрхийг цуцалсан сайдын тушаал нь хүчингүй, буцааж олгох, сайдын зарим тушаал нь үндэслэлтэй зэрэг шийдвэр гарсан. Иргэн аж ахуйн нэгжээс газар ашиглах гэрээ сунгуулах, газар шинээр ашиглах тухай хүсэлт Зайсангийн үндсэн иргэдэд ногоон байгууламжаар ашиглана гэх үндэслэлээр Бичил экогоор эзэмшиж буй иргэдээс нэр өөрчлөх гэх мэт олон төрлийн хүсэлт ирдэг байсан. Ирсэн хүсэлтийг би хүлээж аваад хариуцсан мэргэжилтнүүдэд цохолт хийж өгдөг байсан. 2017 онд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар нь давхцаж байгаа эсэх, шинээр гэрээ хийж болох эсэхийг хариуцсан мэргэжилтэн Г гэдэг хүн хариуцаж байсан. Мэргэжилтэн Г нь шалгаж иргэн, аж ахуйн нэгжийн ашиглаж буй газар, шинээр газар ашиглах хүсэлт өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүссэн газар нь өмнө иргэн, аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй газартай давхцаж байгаа эсэхийг шалгаад надад танилцуулдаг. Би давхцал бол Г-ийг газар эзэмшихээр хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийх чиглэл өгдөг. Мэргэжилтэн Г нь тусгай хамгаалалтын газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр Богдхан уулын Дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд газар эзэмших тухай гэрээг боловсруулж надад өгдөг. Би гэрээг иргэн, аж ахуйн нэгжтэй хийдэг. Богдхан уулын дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээг надтай байгуулсан иргэн, аж ахуйн нэгж нь гэрээг аваад Хан-Уул дүүргийн засаг даргаар гарын үсэг зуруулдаг. Дараа нь Байгал орчны яамны нутгийн удирдлагын газрын даргаар мөн гэрээг батлуулдаг. Ө Г Э ХХК-ийн хувьд би сайн санахгүй байна. Гэхдээ энэ компани нь үйл ажиллагаа яВулаагүй газар ашиглах гэрээ нь цуцлагдсан компаниудын нэг байх...
Монгол Улсын Байгаль орчны сайдын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар бүлэг 3.3 дахь хэсэгт заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ гэж заасан байдаг. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ нь гарахаас өмнө тухайн Богд уулын Дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах иргэн, аж ахуйн нэгж байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх шаардлагатай байдаг. Дээрх үнэлгээнүүд хийлгээгүй байхад Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ гарахгүй. Энэ журам одоо ч хүчин төгөлдөр байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 33-35 дахь тал),
- Гэрч Ч.Э-ийн “...Ө Г Э ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн зааг дотор Арцатын амны хязгаарлалтын бүсэд Олон улсын жишигт нийцсэн усан спорт, цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл хэрэгжүүлэхээр 12 га талбайтай газар ашиглах 2014/72 дугаартай гэрээг би баталгаажуулсан. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журмаар зохицуулагдаж явдаг. Ер нь иргэн, аж ахуйн нэгж нь Богдхан уулын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын тусгай хамгаалалтын газарт өгдөг. Богдхан уулын захиргаа нь тухайн өргөдөл, хүсэлтийг хүлээж аваад тухайн төсөл нь хууль, журамд нийцсэн эсэх, давхцал байгаа эсэхийг шалгаад Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газрын Нутгийн удирдлагын газарт уламжилдаг. БОНХЯ-ны ТХНГ-ийн мэргэжилтэн дахин шалгалт яВулдаг. Миний бие ирсэн төслүүдийг сайдад танилцуулж байсан. Сайдад танилцуулсны дараа дэмжих чиглэл өгвөл тухайн аж ахуйн нэгжийг хэрэгжүүлэх гэж буй төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэх талаар БОНХЯ-ны ТХНУГ-аас аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг. Байгаль орчны яамны ерөнхий үнэлгээ хийх эрх бүхий нэгжид тухайн төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж нь ханддаг. Иргэн аж ахуйн нэгж нь БОНХЯ-ны ерөнхий үнэлгээ хийдэг төрийн байгууллагаас ерөнхий үнэлгээний дүгнэлтээ аваад буцаад манай байгууллагад ханддаг. Мөн сайдад газар ашиглах хүсэлтээ өгдөг. Сайд шийдвэр гаргадаг. Сайдын тушаалд иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон тухай болон Богдхан уулын хамгаалалтын захиргаа, харьяалах дүүргийн засаг дарга нарт газар ашиглах гэрчилгээ олгож гэрээ хийх талаар даалгасан байдаг. Сайдын тушаалыг үндэслэж Монгол Улсын байгаль орчин ногоон хөгжлийн яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг БОНХЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын хувьд би бичиж иргэн, аж ахуйн нэгжид өгдөг. Иргэн, аж ахуйн нэгж надаас гэрчилгээ аваад Богдхан уулын захиргаан дээр очиж гурвалсан гэрээгээ хийдэг. Богдхан уулын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг тухайн дүүргийн засаг дарга болон Богдхан уулын дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааны даргатай гурвалсан гэрээг хийгээд буцаад Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газарт бичиг хэрэгт ирдэг. Би бичиг хэргээс орж ирсэн гэрээг газрын асуудал хариуцсан мэргэжилтнээр шалгуулаад ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, газрын төлбөр төлөгдсөн зэрэг зүйлсийг нь шалгаад надад танилцуулдаг. Би материалыг хүлээж аваад баталгаажуулдаг. Ө Г Э ХХК-ийн хувьд Богдхан уулын Дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд Олон улсын жишигт нийцсэн усан спорт, цэцэрлэгт хүрээлэн бүхий спорт цогцолбор барих төслийг Д.К Б өөрийн биеэр сайд С.О-д танилцуулж байсан. Сайд С.О намайг дуудаад Д.К Б-тай хамт сайдын өрөөнд төслийг нь сонсож байсан. Тухайн үед Д.К Б-т Монгол Улсад хэрэгтэй аялал жуулчлалын спорт цогцолбор хийнэ, дэд бүтэц, бусад зардлаа өөрсдөө хариуцаж хийнэ гэж танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-40 дэх тал),
- Гэрч Г.Г-ийн “...Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авахын тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасны дагуу БУДЦГХЗ-аас манай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт байршлын давхцалгүй гэсэн албан тоотыг Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст дэмжсэн саналыг тус тус яВулдаг. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үнэлгээ аудитын хэлтсээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулан манай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлт гаргадаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтэд нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай эсэх талаар тусгаж хугацааг нь заасан байдаг. Зарим тохиолдолд нарийвчилсан үнэлгээг хийж дүгнэлт гаргасан тохиолдол бий. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтэд нөхцөл болзолтойгоор төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байвал нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагагүй байдаг. Ерөнхий үнэлгээний дүгнэлтэд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн заалт байвал тухайн иргэн, аж ахуйн нэгж нь заавал ерөнхий үнэлгээг хийлгэх шаардлагатай.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж заасан бол тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ хэзээ гарахаас үл хамааран Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх шаардлагатай гэж ойлгож болно.
Хамгаалалтын захиргааны дэмжсэн санал, иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрх олгохыг хүссэн хүсэлт, иргэн хуулийн этгээдийн гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хэрэгжүүлэх төслүүд, шаардлагатай тохиолдолд сумын засаг даргын санал гэх баримт материалыг бүрдүүлдэг. Энэхүү баримт бичиг бүрдсэний дараагаар ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээр кадастрын зураг гаргуулан хянуулж давхцалгүй байвал газар ашиглах эрх олгох сайдын тушаалын төсөл боловсруулан хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргаар, хуулийн хэлтсийн даргаар хянуулж сүүлд нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын дарга хянаад сайдад танилцуулдаг. Үүний дагуу сайдын газар ашиглах эрх олгох тухай сайдын тушаал гардаг. Сайдын тушаал гарсны дараа нэг цэгийн үйлчилгээнд гэрчилгээ бичигдэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаа иргэн, аж ахуйн нэгж, тухайн нутаг дэвсгэрийн засаг даргын хооронд гурвалсан гэрээг байгуулж уг гэрээг Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга баталдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-66 дахь тал),
- Гэрч Ч.Г-ын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах журмыг Төрийн захиргааны төв байгууллагаас баталж мөрдүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу 2001 оны Байгаль орчны сайдын 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам батлагдсан. Энэ журам 2003, 2005, 2007 онуудад нэмэлт өөрчлөлтүүд орж байсан байдаг. Энэхүү түр журам батлагдаад 18 жил болж байна. Энэ журмыг үндэслэн газар ашиглах эрх олгох ажиллагааг 2001-2010 он хүртэл хийсэн.Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авахын тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, ахуй нэгж байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргана гэж заасан байдаг. Мөн хуулийн 36.1 дэх хэсэгт хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж Төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргана гэсэн хуулийн зүйл заалтын дагуу газар ашиглах эрх олгодог. 2010 оноос хойш олгосон зөвшөөрлүүд нь Тусгай хамгаалалттай газар нутагт нутагт газар ашиглах түр журмыг бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэн газар ашиглах зөвшөөрөл олгож байсан харагддаг юм. Иргэн, аж ахуй нэгжүүд нь Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон, нарийвчилсан үнэлгээг хийлгэнэ гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааж өгсөн байдаг. Энэ зүйл заалтад төсөл хэрэгжихээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг гаргана гэж заасан байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 34.2-т үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зорилгоор газар эзэмших эрх авсан Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрх олгосноос хойш 90 хоногийн дотор байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэнэ гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ гэсэн зүйл заалт байдаггүй. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авах хүсэлтээ иргэн аж ахуйн нэгж нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргана үүний дагуу БУДЦГХЗ нь бусад иргэн аж ахуй нэгжийн газартай газрын давхцалгүй байна гэсэн албан бичгийг манай газарт ирүүлдэг. Энэ албан бичиг ирсний дараагаар иргэн аж ахуй нэгж нь манай газарт дахин хүсэлт гаргадаг. Ингээд энэ хүсэлтийг шийдвэр гаргах албан тушаалтнууд нь аж ахуй нэгжийн газар ашиглах эрх хүсэхтэй холбоотой материалыг бүрдүүлэх чиглэлээр цохолтыг хийж манай газарт ирүүлдэг юм. Цохолтын дагуу иргэн, аж ахуй нэгжийн төсөл болон ерөнхий нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн эсэх бүх материал нь манай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар дамжиж манай газраас газар ашиглах эрх олгохтой холбоотой материалыг сайдад хүргүүлдэг. Сайд шууд тушаал гаргана гэсэн ойлголт огт байхгүй. Бүх баримт материал манай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар дамжиж газрын дарга сайдад танилцуулж, тушаалын төсөл боловсруулж төслийг хуулийн хэлтсийн мэргэжилтнээр хянуулдаг, үүний дараагаар кадастрын хэлтсийн даргаар хянуулдаг, үүний дараагаар хуулийн хэлтсийн даргаар хянуулж хамгийн сүүлд нь манай газрын буюу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар хянуулж гарын үсэг зуруулснаар сайдын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох талаар тушаал гардаг.
МNS 64:26:2013 стандартад Богдхан уулын орчимд баригдаж буй барилгад 2 давхраас өндөр барилга барьж болохгүй гэсэн заалт байсан 2015 онд өөрчлөлт оруулж өндрийн стандартыг мэдэхгүй гэсэн заалт оруулсан байдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-69 дэх тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.09.19-ний өдрийн 6/5460 дугаартай албан бичиг “Ө Г Э” ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 79-83 дахь тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.11.11-ний өдрийн 6/6449 дугаартай албан бичиг Н Ш ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 84-88 дахь тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.09.19-ний өдрийн 6/5436 дугаартай албан бичиг З Т ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 89-93 дахь тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.09.19-ний өдрийн 6/5469 дугаартай албан бичиг Т А ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 94-99 дэх тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.09.19-ний өдрийн 6/5468 дугаартай албан бичиг Г Т ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 100-105 дахь тал),
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014.09.19-ны өдрийн 6/5434 дугаартай албан бичиг Н Х ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт хийсэн тухай (1-р хавтаст хэргийн 106-111 дэх тал),
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020.01.23-ны өдрийн 05/507 дугаартай “1. Ө Г Э ХХК, 2. Н Ш ХХК, 3. Г Т ХХК, 4. З Т ХХК, 5. Н Х ХХК, 6.Т А ХХК-иуд нь Байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 2014 онд тус тус батлуулсан тайлангийн хэсгийг хуулбарлан баталгаажуулан хүргүүлж байна.” гэсэн албан бичиг, хавсралт (9-р хавтаст хэргийн 163-174 дэх тал),
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021.02.04-ний өдрийн албан бичиг “...хэрэгт хураагдсан Т А ХХК, Н Ш ХХК, З Т ХХК, Г Т ХХК, Н Х ХХК, Ө Г Э ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эх хувиар нь буцаан хүргүүлэв...” гэсэн (14-р хавтаст хэргийн 02 дахь тал),
- Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018.10.19-ний өдрийн 10/7438 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1-р хавтаст хэргийн 184-өөс 2-р хавтаст хэргийн 27 дахь тал),
- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.06.18-ны өдрийн 782 дугаартай албан бичиг, түүний хавсралт (2-р хавтаст хэргийн 30-173 дахь тал),
- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019.06.27-ны өдрийн 917 дугаартай албан бичиг, түүний хавсралт (5-р хавтаст хэргийн 107-238 дахь тал),
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019.07.25-ны өдрийн 10/5159 дугаартай албан бичиг, түүний хавсралт (6-р хавтаст хэргийн 22-оос 7-р хавтаст хэргийн 118 дахь тал)
- Т А ХХК, Н Ш ХХК, З Т ХХК, Г Т ХХК, Н Х ХХК, Ө Г Э ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа (10-р хавтаст хэргийн 101-110 дахь тал),
- Ө Г Э ХХК-ийн 2017.05.09-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар (13-р хавтаст хэргийн 23-26 дахь тал)
- Н Х ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (1-р хавтаст хэргийн 116 дэх тал, 2-р хавтаст хэргийн 70-72 дахь тал),
- Н Х ХХК-ийн газар ашиглах гэрээ (5-р хавтаст хэргийн 182-185 дахь тал)
- Т А ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (1-р хавтаст хэргийн 121, 243, 2-р хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- Т А ХХК-ийн газар ашиглах гэрээ (1-р хавтаст хэргийн 165-168, 2-р хавтаст хэргийн 15-16, 47-50 дахь тал),
- Ө Г Э ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (2-р хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Ө Г Э ХХК-ийн газар ашиглах гэрээ (1-р хавтаст хэргийн 209-210 дахь тал, 2-р хавтаст хэргийн 41-44 дэх тал),
- Г Т ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (1-р хавтаст хэргийн 211 дэх тал, 2-р хавтаст хэргийн 91-92 дахь тал),
- Г Т ХХК-ийн газар ашиглах гэрээ (1-р хавтаст хэргийн 240-242 дахь тал, 2-р хавтаст хэргийн 96-99 дэх тал),
- Н Ш ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (2-р хавтаст хэргийн 22-23, 61-63 дахь тал),
- Н Ш ХХК-ийн газар ашиглах гэрээ (2-р хавтаст хэргийн 23-25, 64-67 дахь тал),
- З Т ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ (5-р хавтаст хэргийн 197-199 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин улсын яллагчийн яллах дүгнэлтэд “...Шүүгдэгч Д.Б, Т.Б нар бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Арцатын ам, Чулуутын ам, Ташгайн ам гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан Т А ХХК-иар Марриот бизнес бутик зочид буудал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан Н Ш ХХК-иар амралт, аялал зуучлалын цогцолбор барих, Т.Б-ийн өөрийн үүсгэн байгуулсан З Т ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн үүсгэн байгуулсан Н Х ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан Г Т ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан Ө Г Э ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалтын захиргаа удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч ...нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж хэргийн хэргийн үйл баримтыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан.
Нэр бүхий 6 компани нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаар тогтоолд:
“...1. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан "…бусдын эд хөрөнгө…" гэдэг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна.
2. Мөн зүйлийн "…өмчлөх эрх…" гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно.
5. Мөн зүйлийн "…бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан…" гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйВулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно…” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.” гэж,
102.3 дахь хэсэгт “Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.“ гэж,
102.5 дахь хэсэгт “Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.” гэж тус тус заасан тул Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газрын өмчлөгч нь төр байхаас гадна төр нь өөрөө газар өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх юм.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”,
3.1.4 дэх заалтад "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэж заажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилан үзэж газар тус бүрийн газрын бүс, тухайн бүсүүдэд хамаарах дэглэмийг заасан байна.
Нэр бүхий 6 аж ахуйн нэгж нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг олж авсан болохоос газар эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхийг олж аваагүй болох нь илэрхий байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 11 дүгээр зүйлд Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоож, зохих зөвшөөрөлтэйгөөр яВулж болох үйл ажиллагааг заасан ба 12 дугаар зүйлд хориглосон үйл ажиллагааг заасан байна.
Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Г Т ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаар тогтоол (33-р хавтаст хэргийн 89-103 дахь тал) тус тус авагдсан байна.
Тус тогтоолд “...17.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хуулийн 11 дүгээр зүйл “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд” байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр яВулж болох үйл ажиллагаа”-г 12 дугаар зүйлд “...дархан цаазат газар хориглох үйл ажиллагаа”-г тус тус тусгайлан заасан, хуулийн эдгээр зохицуулалтаар дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын аль ч бүсэд аливаа зориулалтаар “цогцолбор, барилга байгууламж” барьж байгуулах, ийм зорилгоор газар ашиглах эрх олгохыг зөвшөөрөөгүй, уг хууль хүчин төгөлдөр байх тул “...Дархан цаазат газарт ...хууль зөрчин газар ашиглах эрх олгосон” гэх үндэслэлээр Г Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий А/355 дугаар тушаалыг “...хууль зөрчсөн...” гэж шүүх дүгнэх боломжгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.
19. Тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн байхад “тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, эрх бүхий албан тушаалтнууд уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн “дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт “барилга байгууламж бариулах”-аар гэрээ байгуулж эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүс нь уг хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүй нь нийтийн илэрхий үйл баримт боловч, энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх учир шалтгаан үндэслэл болохгүй. Хуулийг “тэгш” зөрчсөн нь “тэгш байдлын зарчим”-аар зөвтгөгдөх учиргүй...” гэж дүгнэсэн байна.
Үүнээс үзвэл Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа яВулахыг зөвшөөрсөн болохоос “Марриот бизнес бутик зочид буудал барих”, “амралт, аялал зуучлалын цогцолбор барих”, “ахмадын амралт сувилал барих”, ”ахмадын сувилал барих”, “жирэмсэн эхчүүдийн сувилал барих”, “усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих” зэргээр амралт, аялал жуулчлал, эрүүл мэндийн төв болон цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн гэх мэтээр барилга байгууламж барихаар газар ашиглах эрхийг захиргааны байгууллага анхнаасаа олгох ёсгүй байсан болох нь тогтоогдож байна.
Нэр бүхий 6 аж ахуйн нэгжээс “Т А” ХХК, “Н Ш” ХХК, “З Т” ХХК, “Н Х” ХХК, “Г Т” ХХК-иудын газар ашиглах эрх дуусгавар болсон, Г Т ХХК, З Т ХХК, Н Х ХХК-иудын газруудад ямар нэгэн байдлаар барилга байгууламж бариагүй болох нь хэрэгт авагдсан:
- Гэрч Н.Э-ийн “...эдгээр газрууд газар ашиглах эрхтэй байж байгаад 2017-2018 онд эрх нь цуцлагдсан. Ө Г Э ХХК, Г Т ХХК нь газар ашиглах эрхтэй байгаа. Ө Г Э ХХК нь өөрийн ашиглаж байгаа талбай дээрээ 2 давхар орон сууц барьсан байгаа. Энэ нь Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа. Г Т ХХК нь газар дээрээ хашаа барьсан, үйл ажиллагаа яВулаагүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 20-22 дахь тал),
- Гэрч Д.О-ийн “...А нь тухайн үед Арцатын аманд аялал жуулчлалын комплекс барихаар ажиллаж би Т А компанийн нэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа яВулах зорилгоор хамтарч уг компанийн нэрээр үйл ажиллагаа яВулах гэж байсан боловч уг ажил маань бүтээгүй. Одоо Т А ХХК нь үйл ажиллагаа яВулдаггүй. ...Уг компанийн эрхийг шилжүүлэн авах үед Богдхан уулын Арцатын аманд байрлалтай 8.7 га газар ашиглах эрх хамт шилжин ирсэн. Уг газарт А аялал жуулчлалын комплекс барихаар төлөвлөж ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар газар ашиглах эрх хураагдсан учир үйл ажиллагаа яВулах боломжгүй болсон. ...Газар ашиглалтын төлбөрт жилд 8 сая орчим төгрөг төлдөг байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- Гэрч Д.М-ы “...2015 онд санагдаж байна. Манай эхнэр Д.О-ийн хамт “Т А” нэртэй компанийг өөрийн танил дүү болох А-аас эрхийг нь шилжүүлэн авсан. Манай эхнэр Д.О, А нар нь хамтран аялал жуулчлалын чиглэлээр яармагийн дэнжид үйл ажиллагаа яВулна гэж ярьж байсан. Компанийн эрх шилжихэд Арцатын аманд байрлалтай 8.7 га газрын эрх цуг шилжсэн. Тухайн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 2018 онд хураагдсан. Одоо ямар нэгэн үйл ажиллагаа яВулахгүй байгаа. Т А ХХК-ийг шилжүүлэн авахдаа өмнөх эзэмшигчдэд ямар ч мөнгө өгөөгүй. Манай эхнэр Д.А нар хамтарч үйл ажиллагаа яВулна л гэж ярьдаг байсан. Би ямар нэгэн үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал),
- Гэрч Н.С-ын “...Би 2016 оны 09 дүгээр сарын үед "Асем" виллагийн орчимд өөрийн танил болох Улсын их хурлын гишүүн асан Ф Б-ын хүргэн П-тэй Асем виллагийн барилга хэтэрхий үнэтэй гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд П энэ хавьд миний таньдаг хүний үйл ажиллагаа яВулдаггүй хоосон газар байдаг юм гэж хэлээд надтай Т гэх эрэгтэйг танилцуулсан. Т эхэндээ тухайн газрыг эзэмшдэг мэтээр ярьж байсан боловч үгүй байсан юм. Ингээд би тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй хүн байгаа талаар тодруулж явж байгаад Г гэдэг танилтайгаа уулзахад Г-ын танил болох Кореа О гэдэг хүн /сүүлд эрх шилжүүлэх үед П гэдэг нэртэй гэдгийг нь мэдсэн/ тухайн Асем виллагийн орчмын газрыг ашиглах эрхтэй гэж сонсоод П-той уулзсан. Тэгээд би газрын холбогдох баримт бичгийг нь үзэхэд Байгаль орчинд нөлөөлөх зэргийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн, ахмадын сувилал байгуулах төсөлтэй байсан. Ингээд бүх журмын дагуу ашиглах эрх авсан газар байсан болохоор би хөрөнгө оруулж П, Г нартай хамтран тухайн газар дээр гольфийн талбай, сагсны талбай зэрэг спортын төв байгуулахаар зураг төсөл гаргаж хамтран ажиллахаар тохирсон. Ингээд хөрөнгө оруулагч нь компанийн эрхийг шилжүүлэн авахгүй бол хөрөнгийн маргаан үүсэхэд эрсдэл учирдаг тул би Г-тай хамт хувьцаа эзэмшин шилжүүлэн авсан. 2017 оны 09 дүгээр сард Г хамтран ажиллах боломжгүй талаараа хэлээд компанийн эрхийг 100 хувь надад шилжүүлж өгсөн. Богдхан уулын Чулуутын аманд З Т ХХК-ийн нэр дээр 10 га, Н Х ХХК-ийн нэр дээр 8 га нийт 18 га газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан юм.
З Т ХХК, Н Х ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах үед газрын эрх компанийн хамт шилжиж ирсэн. Би уг газрыг ашиглах эрхийг авах ажилд оролцоогүй. Компаниудын эрхийг шилжүүлэн авахад газар ашиглах эрхийг авсан байсан. З Т ХХК-ийг шилжүүлэн авахад П энэ компанийн анхны үүсгэн байгуулагч нь дуучин Б шүү гэж хэлж байсан.
Одоо уг газарт үйл ажиллагаа яВулахаар Ерөнхий төлөвлөгөө болон ажлын зураг хийгдээд явж байгаа боловч газар ашиглах эрхийн төлбөр 7 дахин нэмэгдсэн тул үйл ажиллагаагаа эхлэхэд бэрхшээл тулгараад байна. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар газар ашиглах эрх хураагдсан байсан. Би тухайн үед БНСУ-д хагалгаанд орж байсан учир 2018 оны 06 дугаар сарын сүүл үеэс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад хандан ашиглах эрхээ сэргээлгээд явж байна.
Газар ашиглалтын төлбөрт 1 мкв нь 396 төгрөгөөр гэрээ хийж төлбөр хийдэг байсан З Т ХХК-ийн 10 га газарт жилд 39,000,000 төгрөг төлдөг, Н Х ХХК 31,680,000 орчим төгрөг төлдөг байсан. Бүх төлбөрийг хийсэн байсан. 2019 онд ЗГ-ын 182 дугаар тогтоолоор газар ашиглах эрхийн төлбөрийг 1 мкв 2.880 төгрөгөөр тогтоосон учир одоо газрын төлбөрийг төлөөгүй байна.
Би П-оос газар компанийг шилжүүлэн авахдаа Хархорин захын орчим байх өөрийн эзэмшлийн Хархорин хорооллын тодорхой хэмжээний барилгын талбай, 3 өрөө байр зэрэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн. Би одоо сайн санахгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ П-той байгуулсан тэр гэрээнд тодорхой бий...”гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-63 дахь тал),
- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.10.15-ны өдрийн 1348 дугаартай Т А ХХК-нд хандсан албан бичиг (5-р хавтаст хэргийн 234 дэх тал)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017.06.14-ний өдрийн А/167 дугаар тушаал (6-р хавтаст хэргийн 170 дахь тал)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.05.07-ны өдрийн А/121 дүгээр тушаал (6-р хавтаст хэргийн 221-228 дахь тал)
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (10-р хавтаст хэргийн 52- 61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр захиргааны байгууллагаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөл олгох ёстой байтал “Ө Г Э” ХХК-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших, Арцат амд 12,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгож, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ө Г Э” ХХК нарын хооронд байгуулсан.
Тус гэрээнд 2.1. газар ашиглах зориулалт: Аялал жуулчлал, 4.1. Ө Г Э ХХК нь ...Олон улсын жишигт нийцсэн усан спорт цэцэрлэгт хүрээлэн бүхий спорт цогцолбор байна. 4.5. Газар ашиглагч нь хэрэгжүүлж байгаа төслөө өргөжүүлэх, шинэчлэх шаардлагатай тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, дахин үнэлгээг хийлгэж гэрээг шинэчлэн байгуулна” гэж тус тус заасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлүүдэд газар ашиглагчийн эрх үүрэг, хориглох үйл ажиллагаа тусгайлан заасан ба үүнд:
Хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад “хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа яВулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах” гэж,
39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа яВулах”-г хориглоно гэж тус тус үүрэг болгосон байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд газрын тухай хууль зөрчих, 7.17 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа яВулах зөрчлүүдийг зааж, зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах, зөрчилд оногдуулах шийтгэлийн талаар тусгайлан заасан.
Гэтэл Ө Г Э ХХК нь анх газар ашиглах эрх олж авсан зориулалтаар газраа ашиглаагүй, газар ашиглах гэрээнд зааснаар Олон улсын жишигт нийцсэн усан спорт цэцэрлэгт хүрээлэн бүхий спорт цогцолбор барих төслөө хэрэгжүүлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, дахин үнэлгээг хийлгэж гэрээг шинэчлэн байгуулахгүйгээр газар ашиглах зориулалтаа өөрчлөн амины орон сууц, таун хаус, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьсан нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Гэвч газар ашиглах эрхээ зөрчиж, хууль, гэрээнд зааснаас өөрөөр, газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарахгүй.
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа яВулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан…” гэж эрүүжүүлсэн байхаас өөр гэмт хэргийг заагаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх болохоос бусад эрх зүйн зөрчил мөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “Т А” ХХК нь Марриот бизнес бутик зочид буудал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан “Н Ш” ХХК нь амралт, аялал зуучлалын цогцолбор барих, Т.Б-ийн өөрийн үүсгэн байгуулсан “З Т” ХХК нь ахмадын амралт сувилал барих, Д.Б-ын төрсөн дүү Д.А-ийн үүсгэн байгуулсан “Н Х” ХХК нь ахмадын сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г Т” ХХК нь жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б-ийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-ийн үүсгэн байгуулсан “Ө Г Э” ХХК нь усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих тухай төслүүдээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олж авсан, “Ө Г Э” ХХК нь газар ашиглах эрхээ зөрчиж, хууль, гэрээнд зааснаас өөрөөр, газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шүүгдэгч Д.Б, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь нэр бүхий 6 аж ахуйн нэгж нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олж авсан болохоос газрын өмчлөх эрх, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж аваагүй, төр өөрөө газар өмчлөгч буюу өмчлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх байтал тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд заасан зориулалтын бусаар газар ашиглах эрх олгосон, нэгэнт олгосон газар ашиглах эрхийг тухайн аж ахуйн нэгж байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, газар ашиглах гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж жил бүр гэрээг дүгнэх үүрэг хүлээсэн атлаа үүргээ хэрэгжүүлээгүй, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.27, 6.37 дахь заалтад эрх бүхий албан тушаалтнууд нь зохих шалгалтын ажиллагааг яВулаагүй, газар ашиглах эрх бүхий этгээд нь газраа зориулалтын бусаар ашигласан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Улсын Их хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.4.3.1-т “100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, ... эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих”, 4.4.3.2-т “Шинэ орон сууцны цогцолбор хорооллын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын байдлын зураглал хийх, газар ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн судалгаа гаргах, зохистой төлөвлөлттэй цогцолбор хороолол барих”, 4.4.3.7-д “Улаанбаатар хотын "Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", "Баянголын ам", "Ирээдүй хороолол", "Ургах наран", "Эрин хотхон" зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20000 орчим айлын орон сууц,...”, гэж Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг тогтоож, орон сууц барих шийдвэрийг Төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан байна.
Тус тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 5,6,10 дахь заалтуудаараа Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоотой “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” улсын үйлдвэрийн газрыг 2011 оны эхний хагас жилд багтаан байгуулан дүрмийг нь баталж ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, төрийн өмчийн хороонд тус тус даалгаж, Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн шугам, сүлжээ, барилга байгууламжийн газрын байршлыг тогтоох, газар олгох, чөлөөлөх, барилга барих зөвшөөрөл олгох ажлыг шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож,
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 63 дугаар захирамжаар “Шинэ яармаг” суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” НӨҮГазарт боловсруулж магадлалын ерөнхий дүгнэлт гарсан байна. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02/3123 тоот албан бичиг/
Монгол Улсын Их Хурлын 2013 оны Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 23 дугаар тогтоолоор баталж, зураглалыг үйлдэхэд Богдхан уулын Дархан цаазат газрын “Зайсангийн ам”, “Арцатын ам”, “Нүхтийн ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам”-ны газрыг суурьшлын бүс болгож төлөвлөсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч нараас шүүгдэгч Д.Б, Т.Б нарыг “...бодит байдлыг нуух замаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалтын захиргаа удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, ...нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж ялласан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул:
Шүүгдэгч Д.Б, Т.Б нарыг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан“ гэх гэмт хэргийн шинж бүхэлдээ няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Т.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
ХОЁР: Шүүгдэгч Д.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох хэргийн тухайд:
2.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
2.1.1. Шүүгдэгч Н.Б нь ганцаараа Монгол улсад бүртгэлгүй, “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс’’-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “ЕИИГ” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан, ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байдлыг бүрэн хариуцна гэж БНХАУ-ын иргэн В С Ч-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж:
| Д/д | Он сар өдөр | Хүлээн авсан валют, хэмжээ | Тухайн өдрийн Монгол банкны ханш | Монгол төгрөгөөр |
| 1 | 2009.05.09 | 800,000 хонконг.доллар | 183.52 | 146,816,000 |
| 2 | 2009.05.23 | 300,000 юань | 208.44 | 62,532,000 |
| 3 | 2009.06.11 | 2,000,000 юань | 208.88 | 417,760,000 |
| 4 | 2009.08.01 | 77,000 ам.доллар | 1455.30 | 112,058,100 |
| 5 | 2009.08.01 | 43,000 ам.доллар | 1455.30 | 62,577,900 |
| 6 | 2009.12.04 | 28,600 ам.доллар | 1456.44 | 41,654,184 |
| 7 | 2009.12.19 | 940,000 юань | 210.79 | 198,142,600 |
| 8 | 2010.01.01 | 1,060,000 юань | 211.35 | 224,031,000 |
| 9 | 2010.01.11 | 50,000 юань | 215.30 | 10,765,000 |
| 10 | 2010.03.26 | 1,000,000 юань | 201.09 | 201,090,000 |
| 11 | 2010.04.07 | 900,000 юань | 200.2 | 18,018,000 |
| 12 | 2010.06.09 | 50,000 ам.доллар | 1385.09 | 69,254,500 |
| 13 | 2010.06.19 | 1,000,000 юань | 202.16 | 202,160,000 |
| 14 | 2010.07.18 | 1,000,000 юань | 201.77 | 201,770,000 |
| 15 | 2010.08.01 | 950,000 юань | 200.14 | 190,133,000 |
| 16 | 2010.10.02 | 500,000 юань | 197.83 | 98,915,000 |
2009-2010 оны хооронд бэлнээр 198,600 ам.доллар, 9,700,000 юань, 800,000 хонгконг.доллар буюу нийт 2.257.677.284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,
2.1.2. Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Н.Б-аар дамжуулан “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай танилцсан нөхцөл байдлаа ашиглаж шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “ЕИИХГЛ" /***/-ийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-аас:
| Д/д | Он сар өдөр | Хүлээн авсан валют, хэмжээ | Тухайн өдрийн Монгол банкны ханш | Монгол төгрөгөөр |
| 1 | 2011.03.30 | 100,000 ам.дол | 1200.04 | 120,004,000 |
| 2 | 2011.05.10 | 5,000,000 ам.доллар | 1252.63 | 6,263,150,000 |
| 3 | 2011.05.17 | 1,800,000 ам.доллар | 1218.50 | 2,193,300,000 |
| 4 | 2011.05.19 | 100,000 ам.доллар | 1214.34 | 121,434,000 |
| 5 | 2011.06.06 | 2,000,000 ам.доллар | 1250.13 | 2,500,260,000 |
| 6 | 2011.07.05 | 50 сая төгрөг | - | 50,000,000 |
| 7 | 2011.07.07 | 25,000,000 төгрөг | - | 25,000,000 |
2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам доллар буюу нийт 11,273,148,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ЕИИГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.С нараас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавсралтууд (16-р хавтаст хэргийн 81-250 дахь тал, 17-р хавтаст хэргийн 1-35 дахь тал),
- 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух Н.Б-ийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл (18-р хавтаст хэргийн 122-135 дахь тал),
- 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод оршин суух Б.Ц-ийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл (18-р хавтаст хэргийн137-196 дахь тал),
- Н.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В С Ч /WS/-аас бэлэн мөнгө хүлээж авч байсан гэсэн гар бичмэл баримт баталгаанууд (17-р хавтаст хэргийн 57-76 дахь тал),
- Н.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В С Ч/ WS /-д бичгээр баталгаа гаргаж өгч байсан баримтууд (17-р хавтаст хэргийн 76-84 дэх тал),
- Б.Ц нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В С Ч /WS/-аас бэлэн мөнгө хүлээж авч байсан гэсэн гар бичмэл баримт, баталгаанууд ( 17-р хавтаст хэргийн 85-92 дахь тал),
- Төрийн тусгай хамгаалалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/344 дугаартай албан бичиг, хавсралт (19-р хавтаст хэргийн 133-137 дахь тал),
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В С Ч /WS/-аас гаргаж өгсөн гэрэл зургууд (17-р хавтаст хэргийн 98-103 дахь тал),
- Н.Б-ийн 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ц-д мөнгө хүлээлгэн өгсөн талаарх баримт (17-р хавтаст хэргийн 84 дэх тал),
- Замын-Үүдийн Олон Улсын Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн тогтвортой байдлын гэрээ, гэрээний хавсралт (17-р хавтаст хэргийн 164-174 дэх тал),
- Замын-Үүдийн Олон Улсын Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн тогтвортой байдлын гэрээ, гэрээний хавсралт (17-р хавтаст хэргийн 175-185 дахь тал),
- Албан бичгүүд (17-р хавтаст хэргийн 186-190 дэх тал),
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Х/357 дугаартай албан бичиг (19-р хавтаст хэргийн 106 дахь тал),
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Х/358 дугаартай албан бичиг (19-р хавтаст хэргийн 107 дахь тал),
- Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/141 дугаартай албан бичиг, хавсралт (19-р хавтаст хэргийн 139-141 дэх тал),
- Татварын ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07/1924 дугаартай албан бичиг (19-р хавтаст хэргийн 211 дэх тал),
- “С О Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг бусад холбогдох баримтууд (19-р хавтаст хэргийн 215-228 дахь тал),
- *** дугаартай тусгай зөвшөөрлүүд (17 дугаар хавтаст хэргийн 191-250 дахь тал),
- 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.Б, Д.КБ нарын хооронд 60,000,000 /жаран сая/ төгрөгийг хүлээлцсэн тухай баримт, тухайн баримтыг Б.Ц нь гэрчилсэн талаарх баримт (18-р хавтаст хэргийн 2 дахь тал),
- 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан цаазат газарт байрлах “С О Т” ХХК-ийн 2010/22 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээтэй “ЗХХ” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (19-р хавтаст хэргийн 57-60 дахь тал),
- 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (19-р хавтаст хэргийн 61-65 дахь тал),
- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “ЕИИГ” ХХК-ийн монгол хэлний орчуулагч ажилтай. ...Хятад хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс хятад хэл рүү орчуулга хийдэг. ...Тэгэхээр миний итгэмжлэгдсэн компанийн захирал WSQ гэдэг хүнээс “Замын Үүд” чөлөөт бүсийн төслийг хэрэгжүүлэх нэрээр 2009 оноос УИХ гишүүн асан Д.Б /тухайн үед УИХ гишүүн байсан/, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч Н.Б нарын албан тушаалтнууд, мөн дээрх албан тушаалтнууд Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл нүүрс зөөх туузан дамжуурга төслийн хүрээнд 2009-2014 оныг хүртэл хугацаанд нийт 32,713,190,850 төгрөгийг он дамжуулан цуВулан авсаар өнөөдрийг хүрлээ. Өгсөн мөнгөний хүрээнд ямар нэгэн ажил хийгээгүй, зөвхөн бид мөнгө өгснөөс өөр ямар нэгэн ажил хийгдээгүй байна. Харин Замын-Үүд чөлөөт бүсийн төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр одоо хэдэн га газар гэдгийг нь мэдэхгүй байна. С О Т ХХК-ийн нэр дээр өгсөн. Гашуун сухайт хилийн боомтод мөн компанид газар эзэмшүүлсэн. Одоо хэдэн га газар гэдгийг нь мэдэхгүй байна. Захирал WSQ өөрөө монголд ирээд хөөцөлдсөн, газрын бичиг баримт байгаа, үүнийг гаргаж өгнө.
...Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Н.Б гэдэг хүн энэ ажлыг зохион байгуулаад олон хүмүүстэй уулзуулсан. Тухайн үед УИХ гишүүн асан Д.Б бид нартай уулзаад дээрх төслийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон, энэ ажлуудад манай захирал өөрийн биеэр оролцоод явсан. Ингээд дээрх төслийн хэрэгжүүлэх зорилгоор удаа дараагийн байдлаар 2009-2014 оныг хүртэл хугацаанд нийт 32.713.190.850 төгрөгийг он дамжуулан цуВулан авсан. Өнөөдрийг хүртэл энэ мөнгөнөөс хэзээ, хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна...
Замын-Үүдийн чөлөөт бүсийг бүтээн байгуулахад хамтран ажиллах асуудлаар тухайн үед Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Д.КБ /2008-2012 он/ манай компанийн удирдлага болох WSQ-тэй уулзаж байсан бөгөөд энэ төсөлд хамтран ажиллах талаарх бүхий л уулзалт, яриа хэлэлцээрийг гардан зохион байгуулж байсан. Тэрээр уг төсөлд хамтран ажиллах санхүүжилт нэрээр манай компаниас нийтдээ 5,359,689,300 төгрөг буюу 2,036,810,6 ам доллар авсан. Уг мөнгийг авахдаа өөрийн туслах Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч байсан гэх Н.Б гэгч эмэгтэйгээр дамжуулан авсан байдаг. Дээрх мөнгийг яг хэзээ, хаана, хэдэн удаа уулзаж авсныг захирал мэдэх байх. Дээрх өгсөн мөнгө болгон баримттай байгаа бөгөөд цаг хугацаагаар нь жагсаалтаар гаргаж өгье. Н.Б нь өөрийгөө Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч гэж танилцуулсан байдаг бөгөөд энэ хүнийг яг энэ албан тушаал хашиж байсан эсэхийг мэдэхгүй байна.
Мөн Б нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Б 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/253 тоотоор Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг ЕИИГ ХХК-ийн захирал ВС хариуцна гэсэн албан тоотыг гаргаж өгч итгэл төрүүлсэн.
Монгол Улсын Шадар сайд М.Э-ын гарын үсэг бүхий 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/276 тоотоор хариу бэлэг болгон Сүхбаатар аймгийн нутагт байрлах Шороон чулуун нүүрсний уурхайг бэлэглэх болно...,
2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/278 тоотоор хариу бэлэг болгон Төв аймгийн Баянжаргал сумын нутагт байрлах Шороон чулуун нүүрсний уурхайг бэлэглэх болно...,
2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/301 тоотоор хариу бэлэг болгон Өмнөговь аймгийн нутаг Оюу толгойн ордны зүүн урд байрлах нүүрсний уурхайг бэлэглэх болно...,
2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/724 тоотоор хариу бэлэг болгон Орхон аймгийн Зэсийн орд, Сүхбаатар аймгийн төмрийн орд, Төв аймгийн нүүрсний орд, Төв аймгийн алтны орд, Дорноговь аймгийн нүүрсний орд бэлэглэх болно... гэх зэргээр итгэл төрүүлж хамтран оролцсон.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Б-ын гарын үсэг бүхий 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/317 тоотоор Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хамаарах 44000 га талбайг бүрэн эзэмшиж, ашиглах эрхтэй... гэж,
2010 оны 11 дүгээр сарын 11-ний ЗГ/1672 тоотоор нийт 80 жилийн эзэмших эрхийн хугацаанд энэхүү эрхээ өөрийн мэдлээр засаг захиргааны нэгжийг бүрдүүлэх, тухайн бүсэд хамаарах гадаад болон дотоод эрхийг хамаарах бүрэн эрхтэй... гэж итгэл төрүүлсэн.
Монгол Улсын тэргүүн сайд Н.А 2010 оны 06 дугаар сарын 8-ны өдөр Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүсийн тогтвортой байдлын гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг зөвшөөрсөн...хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын орчныг тодорхой хугацаанд тодорхой байлгах... хэмээн итгэл төрүүлсэн.
Монгол банкны Ерөнхийлөгч Р.П-ийн гарын үсэг бүхий Н.Б нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ЕИИГ ХХК нь банк байгуулах эрхтэй хэмээн ятгаж Монгол банкны Ерөнхийлөгч Р.П-оос 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн М/47 тоот гаргуулан авсан байдаг бөгөөд уг албан тоотод Монгол улсад хувийн банк байгуулах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй хэмээн бичиж улмаар Монгол банкны ерөнхийлөгчөөс Банк байгуулах эрхийн дугаар 843898 сертификатыг бидэнд өгсөн.
...Манай компанийг залилан мэхэлж нийт 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Их хурлын гишүүн Д.КБ, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч байсан гэх Н.Б, “С О Т” ХХК-ийн захирал Б.Ц нар дээрх албан тушаалтнуудтай бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Мөн дээрх албан тушаалтнуудын гаргаж өгсөн бичиг баримтыг үзүүлснээс гадна захирал болон миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Э, Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан Н.А нартай төрийн ордонд биечлэн уулзсан бөгөөд эдгээр албан тушаалтнууд бүгд төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан нь итгэл үнэмшил төрөх нөхцөл болсон. Энэ уулзалтыг Д.Б зохион байгуулсан бөгөөд миний бие орчуулагчаар захирлын хамтаар орсон. Нэг хүнтэй 5 минут гаруй болсон...
...Б надтай уулзахаараа даргатай уулзуулаад өгөөч чөлөөт бүсийн талаар ярилцмаар байна гэдэг байсан. Уулзаад чөлөөт бүсийн төслийг дэмжээд хөрөнгө оруулаад өгөөч гэдэг л байсан. В захирал хөрөнгө оруулна босгоно л гэдэг байсан. Дамжуургын төсөлд Б оролцсон. Дамжуургын төслийг Б бид нарыг Өмнөговь дагуулж яваад танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 33-40 дэх тал),
- В С Ч гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хонконг улсад 2008-2009 онд байна уу миний бие найз БНХАУ-ын иргэний хамтаар нефть, ашигт малтмалын бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Монгол Улсад бүртгэлгүй компани юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ОХУ-д үйл ажиллагаа яВулсан. Харин одоогоор үйл ажиллагаа яВулаагүй, Монгол Улсад ямар нэгэн үйл ажиллагаа яВулаагүй. Дээрх компаниар болон өөрийн хувиас гомдолд дурдагдсан нэр бүхий хүмүүс болох УИХ-ын гишүүн асан Б, тухайн үед өөрийгөө шадар сайд Э гэх хүний туслах гэж танилцуулсан Б нарын хүмүүст 2008-2015 оны хооронд нийт 32.713.190.850 төгрөгийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл 12.431.810 доллар болж байгаа.
...Монгол улсын их хурлын гишүүн асан Д.КБ, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч байсан гэх Н.Б, “С О Т” ХХК-ийн захирал Б.Ц нарын биечлэн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэг, уг гэмт үйлдэлд албан тушаалын байдлаа ашиглан зохион байгуулалттайгаар бүлэглэн оролцсон Монгол улсын нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар өөрийн компанийн ажилтан С Монгол Улсад байгаа төлөөлөгч Э надаар дамжуулан гомдол гаргасан. 2006-2007 оны үед Улаанбаатар хотод нэг настай эмэгтэй нэрийг нь санахгүй байна цахилгаан станцын өргөтгөлийн ажил хийх бизнес санал болгож анх Б-тай кофе шопт танилцуулсан. Тэрнээс хойш олон удаа монголд уулзалдсан. БНХАУ-ын Бээжин хотод зүүн гуравдугаар тойрог замын миний ажлын оффист уулзалдаж байсан. Энэ талаар ямар нэгэн зураг, бичлэг байхгүй. Хурлын протокол 2009-12-31-нд нэг удаа Ж Д Ж гэх буудал, 2010-05-10, 11-нд Монгол Улс Ш зочид буудалд уулзалдсан байх бөгөөд гарын үсэг байхгүй. Хуулбарыг нь гаргаж өгнө. Хэрхэн юу ярьсан талаар протоколд тусгасан байгаа. Тэгээд Б-тай танилцсанаас хойш удаагүй 2009 онд байна уу намайг дагуулж Б-тай уулзуулж байсан. Анх монголд төрийн ордны ойролцоох кофе шопт танилцуулсан бөгөөд энэ хүн өөрийгөө “УИХ-ын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн” гэж танилцуулж байсан. Тэрээр анхны уулзалтаар “та хөрөнгө мөнгөтэй бол Замын-Үүдийн Чөлөөт бүсийн бүсэд казино байгуулах лотто хийх төсөлд хөрөнгө оруулах боломжтой” гэж ярьсан. Үүний дараа Б нь Ц гэдэг хүнтэй 2010 онд танилцуулсан бөгөөд энэ хүнтэй Гашуун сухайт Ганц мод боомтыг холбосон туузан дамжуургын төсөл хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж танилцуулж байсан. Энэ төслийн ажилд Б дэмжин оролцож байсан. Тухайлбал 2014 онд Шандуны туузан дамжуургын үйлдвэрт хамт очиж үзэж байсан. Ингээд надаас хэзээ, хаана хэдэн төгрөг авсан талаар ярья. Энэ бүхэн баримттай юм.
Б гишүүн намайг 2010 байна уу 2011 онд Монгол Улсын ерөнхийлөгч нэрийг нь мэдэхгүй юм, намхан хүнтэй уулзуулсан. Ерөнхийлөгчийн өрөөнд “Замын-Үүдийн чөлөөт бүс”-ийн төслийн талаар ярилцсан. Уулзсаны дараа зургаа авхуулсан, зургийг гаргаж өгнө. Ерөнхийлөгч “төслийг дэмжиж байна” гэхээс өөр зүйл яриагүй. Мөн 2010, 2011 онд байна уу ерөнхий сайд гэх нэрийг нь санахгүй юм, намхан хүнтэй уулзуулж байсан. Уулзалтын талаар зураг байгаа гаргаж өгнө. Мөн дээрх төслийн талаар ярилцсан, тэрээр “хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ” гэж хэлсэн. Үүнээс гадна хэд хэдэн сайд нартай уулзуулж байсан. Энэ бүх хүмүүстэй Б уулзуулсан ба тэрээр “Замын-Үүдийн чөлөөт бүс”-ийн төслийг хэрэгжүүлэх, мөн гомдлын хамтаар өгсөн нэр бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий хуурамч албан бичгийг үнэн зөв гэж итгэл төрүүлэх нэрээр дээрх хүмүүстэй уулзуулсан. Би нэр бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичгүүдийг гомдолд хавсаргасан байгаа. Дандаа хуулбар хувь, эх баримт байхгүй. Анхандаа би хуулбар, эх хувь гэдгийг мэдээгүй, өгсөн баримт болгоныг авсан. Мөн нэг зүйлийг хэлэхэд Б “миний хүүгийн нэрийг ерөнхийлөгч өгч байсан, ерөнхийлөгч миний хүүгийн хуурай аав нь надтай маш дотно байдаг тул энэ төслүүд дээр дэмжинэ, ямар ч асуудалгүй бидний төсөл амжилттай хэрэгжих болно” гэж надад хэлж байсан. Тийм учраас би итгэж мөнгөө өгч байсан. Мөнгөтэй холбоотой асуудлыг Б, Б нар аль аль нь ярьж надад ойлгуулж, яг мөнгө авах мөчид Б бол байдаггүй байсан.
Б-аас надад албан бичгүүдийг гаргаж өгсөн. Эдгээр албан бичгүүдийг гаргаж өгөхдөө “УИХ-ын гишүүн Б өгч байна” гэдэг байсан. Уг албан бичгүүдийн хуулбар хувь, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл зэргийг гаргаж өгч байна. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн учраас Б-т хандсан. Тэрээр би шийдээд өгье гэж, төлбөр мөнгийг нь өгчих гэж хэлээд надаас нийт 1.200.000 ам долларыг авсан. Уг мөнгийг авахдаа ямар нэг баримт үйлдээгүй. Дандаа чекээр өгсөн...
Дээрх бүх мөнгө миний хувийн мөнгө юм, хэн нэгэн хүнээс зээлж авсан мөнгө биш юм. Дээрх бүх мөнгө Хонконг дахь банкнаас Монгол дахь үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлэн авч байсан. Одоо нэрийг нь санахгүй байна...
Д.Б, Н.Б нараас таван толгойн нүүрсний орд газраас 63, 67 хувийг эзэмшүүлэх байдлаар хамтран ажиллах боломжтой хэмээн итгүүлж авсан. Замын-Үүдийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийхийн бол дээрх ордны хувийг өгье гэж хэлсэн. Надад бэлэглэнэ гэж ярихаар нь тухайн үедээ баярлаж байсан...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 44-47 дахь тал),
- Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2011 оны үед КБ УИХ-ын гишүүн байхдаа Ц-той наймаа хийсэн юм шиг байна лээ. ...Намайг “иргэний үнэмлэх бичиг баримтаа өгч бай, би хүнээс хоёр газар авах гэж байна. Чиний нэр лүү шилжүүлээд аваадахъя” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгч байсан. “ӨТ” гэдэг газраас гадна Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах бас нэг газрыг өөрийнхөө нэр лүү шилжүүлж байсан.
...дээр мэдүүлсэн хоёр газрын нэг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.7 га газар байсан. Түүнийг 2012 оны сонгуулийн үед Б гишүүн надад хэлээд “Ц-д нөгөө газраа шилжүүлээд өг” гэсний дагуу би Ц-ийн эхнэрт тухайн үедээ шилжүүлж өгч байсан...
Би ямар ч шан харамж авч байгаагүй. Хоорондоо наймаа хийж байгаа юм гэж ойлгосон. Би бичиг баримтаа л ашиглуулж байснаас өөр юм болоогүй. Би тухайн үед жолоочоор нь ажиллаж байсан...
...Үүнээс хойш 2012 оны 6 дугаар сарын 10-ны үеэр Б нь надад “мөнгөгүй болчихлоо, Ц нөгөө газрыг чинь буцаагаад шилжүүлэхээр боллоо, чи очоод Ц-ийн эхнэр Ч-т шилжүүлээд өгчих” гэсэн. Миний хувьд Б-ыг тэр газраа Ц-д зарж байна гэж ойлгосон. ...Ц-оос худалдаж авч байгаа газар, объект гэж байсан. Ямар үнээр авсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 143-150 дахь тал),
- Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би В даргатай 2007 оноос хойш танилууд байсан юм. 2012 оны сүүлээр би В даргатай Бээжинд тааралдсан, тэгэхэд В дарга надад “би УИХ-ын гишүүн Б-тай хамтарч бизнес хийж байгаа” гэхээр нь би юм ярилгүй “өө тийм үү” гээд л өнгөрсөн. Үүнээс хойш 1 жилийн дараа С дарга над руу утсаар яриад “тантай уулзах хэрэг байна, та Бээжинд ирэх боломж байна уу” гэхээр нь би ажил төрлөө зохицуулаад Бээжинд яваад очсон. Тэгээд очиход В дарга, С хоёр байж байсан, баахан бичиг, баримт үзүүлээд “Замын-Үүд болон Өмнөговь аймгийн “Гашуун сухайт боомт”-оос Хятад Улс руу нүүрс гаргах дамжуурган хоолойн төсөл буюу канверын төсөл байна. “С Т О” ХХК-ийн захирал Ц, Н.Б, нар энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа, урьдчилж бид нар мөнгө өгчихсөн байгаа” гэж ярьж байсан. Энэ ер нь “хэр зэрэг бүтэмжтэй юм бол чамаас асууя гээд дуудууллаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “төслүүдийг бол мэдэх юм алга, ямар шатандаа яаж хэрэгжихийг нь мэдэхгүй”, мөн Засгийн Газрын тогтоол гэж үзүүлснийг нь энийгээ сайн магадал” гэж хэлсэн. Ингээд уулзалт дууссан. Тэгээд дараа нь бүр сүүлд В дарга “одоо яах уу, танаас зөвлөгөө авмаар байна, одоо болтол төсөл нь явагдахгүй байна, мөнгө байдаггүй” гэхээр нь та миний магадал гэсэн юмнуудаа магадалсан уу” гэхэд магадлаагүй, одоо яах вэ, худлаа яриад байх шиг байна” гэсэн. Тэгээд би сүүлд нь ерөөсөө наадах аа хуулийн байгууллагад хандаад шалгуулбал яасан юм бэ” гэхэд өөрөөс нь өөр итгэх хүн алга байна” гэж хэлсэн. Би “судлаад хариу хэлье” гэж хэлээд “Монгол өмгөөлөгч” нэртэй хуулийн фирм дээр очиж, зөвлөгөө авсан. ...Зөвлөгөө аваад авлигатай тэмцэх газарт шалгуулах нь дээр юм байна гэж шийдвэр гаргасан. Энийгээ В даргад хэлээд В дарга зөвшөөрсөн.
...Ерөнхийдөө 2 төсөлд мөнгө урьдчилж өгөөд нэг ширхэг ч гүйцэтгэл байхгүй гээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 151-152 дахь тал),
- Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ЕИИГ ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн WSQ гэх хүнийг танихгүй. Энэ хүн надад ямар төслийн талаар хэрхэн танилцуулсан талаар мэдэхгүй байна. Монгол улсад ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар санахгүй байна. Энэ гэрэл зураг дээр байгаа Д-ийн Б-аас уулзалтын үеэр юу ярьсан талаар мэдэхгүй байна. Д.Б ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар ярьж байсан талаар санахгүй байна. Ер нь тийм зүйл яригдаагүй гэж бодож байна. Д-ийн Б-аас төсөл хэрэгжүүлэх талаар танилцуулж, надад мөнгө төгрөг болон өөр ямар нэгэн зүйл надад санал болгосон зүйл байхгүй.
Монгол Улсын тэргүүн, Засгийн газрын түвшинд Замын-Үүдийн чөлөөт бүсийн төсөл яригдах хэмжээний асуудал байх. Монгол Улсаас нэг зүйлийг баримталж, хүлээн зөвшөөрөхгүй байсан. Монгол Улс, БНХАУ-ын хилийг дамнуулж чөлөөт бүсийг байгуулж болохгүй, нэг талдаа байх ёстой гэсэн байр суурийг барьж байсан. Ганц мод Гашуун сухайн боомтын туузан дамжуулах хоолойн төслийн талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах талаар хууль, Засгийн газрын тогтоол гарсан. БНХАУ-ын талаас чөлөөт бүсийг хил дамнуулан байгуулах саналыг тавьдаг байсан. Монгол улсаас чөлөөт бүсийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Чөлөөт бүс байгуулах талаар Засгийн газрын түвшинд яригдах асуудал. Ямар нэгэн компани мэдээд шийдэх асуудал биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Б нь Замын-Үүдийн чөлөөт бүс, Ганц мод Гашуун сухайт боомтын туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх талаар надад ярьж байгаагүй, хөрөнгө оруулалтыг хаанаас хэрхэн оруулж ирэх талаар ч ярьж байгаагүй болно.
...Намайг Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар хэн гэж хүн ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал гэж сонссон...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 159-162 дахь тал),
- Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эрүүгийн 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудаснаас 33 дугаар хуудаст байгаа Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүсийн тогтвортой байдлын гэрээ, Эрүүгийн 2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудаснаас 85 дугаар хуудаст байгаа Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүсийн тогтвортой байдлын гэрээг үзлээ. Энэ гэрээн дээр зурсан байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Гэрээний 1 дүгээр хуудас дээр 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэсэн мөртөө гэрээний төгсгөлийн хуудас дээр 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэж зөрүүтэй байна. Тэргүүн Шадар сайдын эрх хэмжээнд гэрээ байгуулах асуудал байхгүй. Үнэхээр гэрээ байгуулахаар бол Засгийн газрын түвшинд болон Монгол Улсын их хурлын түвшинд яригддаг. Харин энэ гэрээн дээр Монгол Улсын Засгийн газар гэсэн тамга дарсан нь сонин байна. Би энэ гэрээний талаар мэдэхгүй байна. БНХАУ-ын энэ компанийн захиралтай уулзан гэрээг байгуулсан асуудал байхгүй.
...Эрүүгийн 2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудаст байгаа Монгол Улсын Засгийн газар 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дугаар зг/87 гэсэн албан бичгийг уншиж танилцлаа. Энэ албан бичгийг би мэдэхгүй, миний гарын үсэг биш байна. Харин яаж Монгол Улсын Засгийн газар гэсэн тамга дарсан нь сонин байна. Замын-Үүдийн олон улсын чөлөөт бүсийн дэд бүтцийн 3/1-ийг БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөс гаргаж хийхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ ажил хийгдсэн. Тэрнээс БНХАУ-ын аль нэг компаниар хийлгэнэ гэсэн асуудал байгаагүй...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 163-166 дахь тал),
- Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Монгол Улсын Байгаль орчин Аялал жуулчлалын сайдаар 2008 оны 08 дугаар сараас 2012 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. БНХАУ-ын “EIIG” группт “Хамтран ажиллах тухай” 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/1009 тоот албан бичгийг явуулсан асуудал байхгүй. Яамнаас хувийн компани руу албан бичиг явуулна гэж байхгүй.
...Д-ийн Б, Б-ийн Ц, Н-ийн Б гэх хүмүүсээс Д-ийн Б-ыг танина. Д.Б нь УИХ-ын гишүүн байсан. Намайг Ерөнхий сайд Н.А-ийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхад зөвлөхийн багийн гишүүнээр Д.Б ажиллаж байсан. Б-ийн Ц, Н-ийн Б гэх хоёр хүнийг танихгүй, өмнө уулзаж байсан магадгүй, одоо санахгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах талаар надтай хүмүүс уулзаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 167-169 дэх тал),
- Гэрч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2012 оны сонгуулийн өмнө би Б-ын жолооч Н гэх залуугаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 1.7 га газрыг 6 агуулахын хамт 450 сая төгрөгөөр худалдаж авч, өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед энэ газар нь “ӨХ” нэртэй компанийн нэр дээр байсан. Захирал Н гэдэг залуу байсан. Барилга барих гээд 2 суурь босгочихсон дулаан нь орж ирээгүй түр зогссон байдалтай байсан. Манай нөхрийн найз КБ 2012 оны сонгуулийн үеэр мөнгө хэрэгтэй байна, газар агуулах зармаар байна гэхээр нь худалдаж авсан.
...Би тухайн үед газар хайж байсан болохоор нэг их юм асуулгүй ном журмаар нь худалдаж авсан. Би ямар ч байсан Н гэдэг хүнээс тэр газрыг худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 174-175 дахь тал),
- Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С О Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орсноос хойш ямар нэг үйл ажиллагаа явуулсан талаар мэдэхгүй байна. Б надад хэлэхдээ нүүрсэн туузан дамжуулах ажил хийгдэнэ гэж байсан. Энэ ажил нь хийгдээгүй яагаад хийгдээгүй талаар мэдэхгүй байна. Намайг хувьцаа эзэмшигчээр орж байхад нүүрсний туузан дамжуургын ажил нь хийгдээгүй байсан.
С О Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсноос хойш тус компани нь Ганц мод, Гашуун сухайтын туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэгэн ажил явуулаагүй. Б Ц нар хоорондоо дээрх төслийг хэрэгжүүлэх талаар ярилцаад байгаа юм шиг байна лээ. Миний хувьд энэ төсөлд оролцож байгаагүй. 10 хувийн хувьцаа эзэмшигч гэх нэрээс цаашгүй...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 186-188 дахь тал),
- Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С О Т” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан газрын “ЗХХ” гэх газарт 886,34 га газар ашиглахыг зөвшөөрч 2010/22 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна. “С О Т” ХХК нь тухайн газарт хашаа барьсан байсан, гэхдээ энэ газар нь Монгол Улсын хилд тулсан байдаг. Тийм болохоор бид байнга очоод байх боломжгүй байдаг. Хашаа барьснаас өөр ямар нэг ажил хийгээгүй байсан, одоо хүртэл энэ газарт ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй байгаа. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт С О Т ХХК-ийн газар ашиглах гэрээг цуцлуулах талаар тайлбар хүргүүлж байсан. Миний явуулсан тайлбарын дагуу яамнаас хариу ирээгүй. Газар ашиглах төлбөр тооцоогоо Өмнөговь аймгийн Татварын хэлтэст тушаасан байх ёстой. Төлбөр тооцоогоо хийсэн эсэхийг мэдэхгүй байна.
...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан газрын “ЗХХ” гэх газарт 886,34 га газрыг ашиглахыг зөвшөөрч 2010/22 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгохдоо “Аялал жуулчлал, авто зам”-ын зорилгоор ашиглуулахаар заасан байна. Тэрнээс биш Ганц мод, Гашуун сухайт боомтын туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх талаар заагдаагүй байгаа. Туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Монгол Улсын Их хурал болон Засгийн Газраас Ганц мод, Гашуун сухайт боомтын туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх талаар ямар нэг тогтоол, шийдвэр гаргаж бид нарт ирүүлсэн асуудал байхгүй. Би тогтоол, шийдвэртэй танилцаж байгаагүй...,
...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан газрын “ЗХХ” гэх газарт 886,34 га газрыг ашиглах тухай газрын 2010/22 дугаартай гэрчилгээ, гэрчилгээний хавсралтын хуулбар, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2010/22 дугаартай гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Н баталж Өмнөговь аймгийн сумын Засаг дарга Б.Д, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Б, С О Т ХХК-ийн захирал Б.Ц нар байгуулсан гурвалсан гэрээ, С О Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э гэх хүнээс гэрчилгээ, гурвалсан гэрээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү гэсэн хүсэлт бүхий 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 001/18 дугаартай бичгийн хуулбар, Өдрийн мэдээ ХХК-ийн Өдрийн сонинд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0004333 дугаартай зар өгсөн баримт зэрэг материал байна. С О Т ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Говийн бага дархан газрын ЗХХ гэх газарт 886,94 га газар ашиглах тухай газрын 2010/22 дугаартай гэрчилгээ, гэрээний хавсралтын хуулбар зэрэгт Ганц мод, Гашуун сухайт боомтын туузан дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх талаар ямар нэг заалт байхгүй болно. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулах хориотой. Зөвхөн аялал, жуулчлал, авто замын чиглэлээр зөвшөөрөл олгогддог. Газрын төлбөрийн талаар гурвалсан гэрээн дээр заахдаа нэгжийн төлбөр нь 45 төгрөг, бүгд 398,853,000 төгрөгийг төлөхөөр заасан байна...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 189-192 дахь тал),
- Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах гэрчилгээний хуулбар, холбогдох баримтууд (23-р хавтаст хэргийн 193-199 дэх тал/,
- Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Замын-Үүдийн чөлөөт бүс нь 2004 оны Монгол Улсын Их хурлын 17 дугаар тогтоолоор байгуулагдсан. Чөлөөт бүстэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор орон тоо, зардлын хязгаарыг баталсан. Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль 2015 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан. Энэ хуулиар дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах эрх олгох эрх зүйн үндэс тавигдсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Газрын зохицуулалтын талаар тодорхой тусгаж өгсөн...
...Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийг төр засаг солигдох үед харьяалагдаж байсан Засгийн газрын гишүүн томилдог байсан. Одоо захирагчийг Монгол Улсын Шадар сайд томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байгаа...
...Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар Н-ийн Б гэх хүн ажиллаж байгаагүй. Энэ хүний талаар мэдэх зүйл байхгүй, энэ хүнийг захирагчаар томилсон тушаал шийдвэр байхгүй. Ажлын алба байгуулагдсанаас хойш нийт 5 хүн томилогдож ажилласан. Ажлын албаны захирагчаар 2004 оноос хойш Л.Г, Я.Г, Д.Б, Д.Б гэх хүмүүс ажиллаж байсан. Одоо И-ийн Б гэх хүн ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 200-203 дахь тал),
- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..."С О Т" ХХК-ийн захирал Б-ийн Ц-ийг 2010 оноос таньдаг болсон. Б.Ц нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт нүүрс дамжуулах туузан дамжуургын цогцолборын барилгын зураг төсөл хийлгэхээр 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "зураг төсөл боловсруулах ажлын гэрээ"-г байгуулсан. Тэгээд энэ үеэс таньдаг болсон. "С О Т" ХХК-ийн захирал Б.Ц-оос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт нүүрс дамжуулах туузан дамжуулгын төсөл хэрэгжүүлнэ, барилга барина гэж захиалга өгсний дагуу манай компани барилгын зургийг зурж 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус компанид барилгын зургийг хүлээлгэж өгсөн. Барилгын зураг зураад гэрээний дагуу 230,000,000 төгрөг авахаас 210,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг дансаар болон бэлнээр авсан эсэхийг одоо санахгүй байна. Үлдэгдэл нь 20,000,000 төгрөг дутуу байгаа санагдаж байна. “С О Т” ХХК нь барилгын зураг зуруулахын өмнө геологийн дүгнэлт, геодезийн зураг гаргаж өгсөн. Геологийн дүгнэлтээр хөрсний бүтэц, геодезийн зургаар газрын хөрсний гадаргуугийн тогтцыг тогтоож өгдөг юм. Энэ хоёрыг үндэслэж байж манай компани барилгын зураг зурж өгсөн. Захиалагч тал тухайн газраа өрөм тавиулж, геологийн дүгнэлт, геодезийн зургаа гаргуулж өгдөг. Тэрнээс биш барилгын зураг зурж байгаа компанийн геологийн дүгнэлт, геодезийн зураг гаргаж өгдөггүй юм.
Барилгын зураг зурах үед тухайн газарт байгаль орчны үнэлгээ хийгдсэн байсан. Б.Ц нь барилгын зураг зуруулах үедээ уг газар нь говийн бага дархан цаазат газарт хамаарч байгаа талаар хэлсэн эсэхийг санахгүй байна. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар эскиз ажлын зургаа батлуулсан байсан. Барилгын зураг зурсан газар нь говийн бага дархан цаазат газарт хамаарч байсан бол аймаг орон нутаг нь мэдэж байсан бол эскиз ажлын зургийг батлахгүй байх байсан байх. Эскиз ажлын зураг нь батлагдсан болохоор манай компани барилгын зургийг зурсан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын "ЗХХ" гэх газарт барилга барихаар барилгын зураг зурж өгсний дараа БНХАУ-ын нийслэл Бээжин хот орж хөрөнгө оруулагч хятадуудтай Б-ийн Ц, Д-ийн К Б нарын хамт явж 2012, 2013 оны орчим уулзаж байсан. Ингэж явсан учир нь манай компаниас Өмнөговь аймгийн Ханбогд сумын "ЗХХ" гэх газарт барих барилгын зургийг зурсан. Нүүрс дамжуулах туузан дамжуургын зургийг зураагүй байсан. Тэгээд БНХАУ-д очиж нүүрс дамжуулах туузан дамжуургын үйлдвэрийг газар дээр нь очиж үзэх ажлаар Б-ийн Ц, Д-ийн К Б нартай хамт явсан. Б-ийн Ц, Д-ийн К Б нар уулзсан хятадуудаа манай хөрөнгө оруулагч гэж хэлж байсан. Хятадуудаас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар надад ярьсан, хэлсэн зүйл байхгүй.
Манай компанийн зурж өгсөн барилгын зургийн дагуу барилга баригдсан бол манай компани баригдаж байгаа барилга дээр нь гэрээний дагуу очиж манай зурж өгөн зургийн дагуу барилга нь баригдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг юм. Манайхаас очиж хяналт тавьсан байхгүй болохоор барилгын зургийн дагуу ажил хийгдээгүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 206-209 дэх тал),
- Гэрч Г.Д-ийн “...Д-ийн К Б, "С О Т" ХХК-ийн захирал Б-ийн Ц-ийг 2010 оноос таньдаг болсон. Д-ийн К Б, Б.Ц нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт нүүрс дамжуулах туузан дамжуургын цогцолборын барилгын зураг төсөл хийлгэхээр 2010 оны 12 дугаар сард манай компани дээр ирсэн. Д-ийн К Б "С О Т" ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын зургийг манай ажилтан Б.Ц хариуцан зуруулна гэж хэлсэн. Б.Ц 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "зураг төсөл боловсруулах ажлын гэрээ" байгуулж, захирал М.Б-аар гэрээгээ батлуулсан. Энэ үеэс дээрх хоёр хүнийг таньдаг болсон.
"С О Т" ХХК-ийн захирал Б.Ц-оос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт нүүрс дамжуулах туузан дамжуулгын төсөл хэрэгжүүлнэ, барилга барина гэж захиалга өгсний дагуу манай компани барилгын зургийг зурж 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус компанид барилгын зургийг хүлээлгэж өгсөн. "С О Т" ХХК нь барилгын зураг зуруулахын өмнө геологийн дүгнэлт, геодезийн зураг гаргаж өгсөн. Геологийн дүгнэлтээр хөрсний бүтэц, геодезийн зургаар газрын хөрсний гадаргуугийн тогтцыг тогтоож өгдөг юм. Энэ хоёрыг үндэслэж байж манай компани барилгын зураг зурж өгсөн. Геологийн дүгнэлтийг нь "ЖУ" ХХК /захирал нь Н/, геодезийн зургийг Ч захиралтай компани гаргаж өгсөн байсан. Захиалагч тал тухайн газраа өрөм тавиулж, геологийн дүгнэлт, геодезийн зургаа гаргуулж өгдөг.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын "ЗХХ" гэх газарт барилга барих барилгын зураг зурж өгөхөөр Б-ийн Ц-той 4-5 удаа уулзаж байсан. Д-ийн К Б-тай барилгын зураг зурж өгөхийн өмнө 1 удаа уулзаж байсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын "ЗХХ" гэх газарт барих барилгын зургийг зурсан. Зураг зурж байхад Б.Ц БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан. Ингээд эхлээд барилгын эскиз зургаа гаргаад Б.Ц-ийн хамт 2011 оны хавар хөрөнгө оруулагч хүндээ үзүүлж, тохирохоор БНХАУ-ын Хөх хотод очиж Х гэх хятад хүнтэй уулзаж байсан. Ингэхэд Б.Ц бид хоёр хамт явсан. Нүүрс дамжуулах туузан дамжуургын зургийг зураагүй үлдээсэн. Цогцолбор барилгуудын зургийг зурсан. Би Б.Ц-той хамт БНХАУ-ын Хөх хот явсны дараа БНХАУ-д очиж нүүрс дамжуулах туузан дамжуургын үйлдвэрийг газар дээр нь очиж үзэх ажлаар Б-ийн Ц, захирал М.Б нартай хамт явсан. Бид нарыг БНХАУ-ын нийслэл Бээжинд Д-ийн К Б тосож уулзсан. Б.Ц тэр үед хөрөнгө оруулагч нэмж олох гэлүү, солих талаар ярьж байсан. Би туузан дамжуурга хийдэг үйлдвэр дээр нь очиж үзээгүй.
Манай компанийн зурж өгсөн барилгын зургийн дагуу барилга баригдсан бол барилга дээр нь гэрээний дагуу очиж манай компани зурж өгсөн зургийн дагуу барилга нь баригдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг юм. Манайхаас очиж хяналт тавьсан асуудал байхгүй болохоор барилгын зургийн дагуу ажил хийгдээгүй байх...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 210-213 дахь тал),
- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Х ХХК-ийн ашиглалтад оруулсан Х орон сууцны хотхоны барилгын ажил 2014 оноос хойш анх эхэлж байсан ба харин миний хувьд 2015 оны 11 дүгээр сард ажилд орох үед тус хотхоны барилгын ажил баригдаж дууссан, улсын комисс хүлээн авсан байсан. Намайг ажилд орохоос өмнө Х ХХК нь өөрийн гэсэн нягтлан бодогч байхгүй, барилгын ажлын орж ирсэн мөнгийг ХГЛ ХХК-ийн нягтлан бодогч Б давхар бүртгээд явж байсан. Ингээд ажилд орсноос хойш Х ХХК-тай холбоотой бүх санхүүгийн бичиг баримтыг тусад нь аваад орлого зарлагын гүйлгээг бүртгэж эхэлсэн ба энэ үед харахад Х ХХК нь ХГЛ ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан ба гэрээнд барилга угсралтын ажил, түүнд шаардагдах санхүүжилтийг ХГЛ ХХК нь гаргах, Х ХХК нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй барилга барих зөвшөөрөл бүхий газраар хөрөнгө оруулалт хийх, улмаар барилга бүрэн ашиглалтад орсны дараа 1 блок барилга буюу 2 орцыг бүхэлд нь Х ХХК авахаар заасан байсан. Энэ дагуу барилга ашиглалтад ороод 1 блок барилгыг Х ХХК нь авч захиалагч нартай гэрээ байгуулан борлуулалт хийгээд уг борлуулсан орлогыг би бүртгэж, татварт тайлан гарган өгч байсан.
Дээрх барилгын ажилд хэд хэдэн төгрөгийн санхүүжилтийг ямар эх үүсвэрээр гаргасан гэдгийг би мэдэхгүй, надаас өмнө ажиллаж байсан Х ХХК-ийн нягтлан буюу Б-ээс холбоогдох баримтыг гарган авахад мөнгөн хөрөнгийн тайланд КБ, түүний эхнэр Б нар газраас гадна 6.071.333.000 төгрөгийн бэлэн мөнгөний санхүүжилт хийсэн тухай ХГЛ ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдэж байсан.
...Газрыг чухам хэдэн төгрөгөөр тооцсон гэдгийг мэдэхгүй, хамгийн сүүлд ил тодын тайланд газрыг 6.5 тэрбум төгрөгт тооцоод хуулийн дагуу татварт суутгуулсан орлого гэж тайланд тусгаж байсан. ...байрны урьдчилгаа гээд нийт 6 орчим тэрбум төгрөгийг оруулсан гэж тайлагнасан байсан түүнээс дансаар авсан бэлнээр мөнгийг өгсөн, ямар дансанд тушаасан зэрэг баримт надад байхгүй...” гэсэн мэдүүлэг (23 -р хавтаст хэргийн 218-219 дэх тал),
- Х ХХК болон ХГЛ ХХК-аас авсан 6.071.333.000 төгрөгийн авлагын тооцоо нийлсэн акт (23-р хавтаст хэргийн 223 дахь тал),
- Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний хувьд уг хотхоны барилга баригдсан газар хэрхэн Х ХХК-ийн эзэмшилд шилжсэн талаар мэдэхгүй, тухайн үед Д.КБ надад хэлэхдээ Б.Ц-оос энэ газрыг авсан гэж байсан. Бид энэ газар дээр ХГЛ-ийн захирал өвөр монгол Ё гэдэг хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Ё барилгын хөрөнгө оруулалт гаргаж барилгын ажлыг барьж ашиглалтад оруулах Д.КБ газраараа хөрөнгө оруулалт гаргах, миний хувьд 200-300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зэргийг хийгээд уг барилгын ажлыг эхлүүлсэн ба ингээд би өөрийн оруулсан хөрөнгөнд тааруулаад 10 ширхэг орон сууцыг авч түүнийг борлуулж байсан, энэ барилга дээр хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан хийсэн болох Х ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад тодорхой байгаа...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 235-237 дахь тал),
- Гэрч Д.Ё мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх КБ-тай би уулзах үед түүний эзэмшлийн Х ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ц хотхоны баруун талд 7000 м/кв газар байсан. Бид уулзаад уг газар дээр барилга барих талаар ярилцаад 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-ийн захирал Х.Б, ХГЛ ХХК-ийн захирал Ё бид барилга угсралтын ажлын гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг байгуулсан. Энэ гэрээгээр Х хотхоны 2 блок 252 айлын 9 давхар барилга барих, уг барилгын ажилд зарцуулах бүх хөрөнгийг би өөрөө хариуцан гаргах, КБ, Ч.Б нар нь барилга барих газраар хөрөнгө оруулалт хийх улмаар уг барилга бүрэн ашиглалт орсны дараа 252 айлын орон сууцны барилгыг 1 м/кв-г 1.100.000 төгрөгөөр тооцон надаас худалдан авахаар бид тохирсон. Ингээд би бүх хөрөнгийг өөрөө гарган барилга угсралтын ажлыг хийж дуусгасан ба харин КБ, Ч.Б нар нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин барилгын ажлын явцад КБ-ын эхнэр Т.Б-аас нийт 5.4 тэрбум төгрөгийг 1.5-3 хувийн хүүтэй зээлж, харин уг мөнгөний хүүг Ч.Б, КБ бид нар хувааж төлөх, зээлсэн үндсэн мөнгийг би төлж дуусгах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Ингээд би уг 2 блок барилгыг ойролцоогоор 18-19 тэрбум төгрөгийн өртгөөр барьж ашиглалтад оруулсан.
...бид оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиглалтад орсон бүх байрыг 3 хувааж авсан ба яг одоо би хэн хэдэн барилга авсан гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (23-р хавтаст хэргийн 240-242 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг баримтын шинжилгээний лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2641 дугаартай шинжээчийн дүгнэлт (26-р хавтаст хэргийн 93-134 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2787 дугаартай дүгнэлт (26-р хавтаст хэргийн 146-196 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1856 дугаартай дүгнэлт (26-р хавтаст хэргийн 201-214 дэх тал),
- Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13/497 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд (33-р хавтаст хэргийн 16-18 дахь тал) зэрэг болно.
2.2. Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх байр суурьтайгаар,
Харин шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж, шүүгдэгч Б.Ц-ийн зүгээс 9,000,000 ам.доллар хүлээн авсан нь үнэн боловч гэмт хэрэг үйлдээгүй, хувьцааны төлбөр хүлээн авсан гэм буруугүй гэсэн байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон.
2.2.1. Шүүгдэгч Н.Б нь ганцаараа Монгол улсад бүртгэлгүй, “ЕИИХГЛ" /***/-ийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс’’-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “ЕИИГ” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан, ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байдлыг бүрэн хариуцна гэж БНХАУ-ын иргэн В С Ч-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2009-2010 оны хооронд бэлнээр 198.600 ам.доллар, 9.700.000 юань, 800.000 хонгконг доллар буюу нийт 2.257.677.284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллах дүгнэлтэд “2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг буруугаар дүгнэсэн, тоо тооцооллын алдаа гаргасан гэж үзэхээр байна.
17-р хавтаст хэргийн 59-75 дугаар талд авагдсан мөнгө хүлээлцсэн баримтуудаас 70 дахь талд авагдсан баримтад “Монгол улс дахь таван толгойн нүүрсний уурхайд нийт 63%-ыг эзэмшүүлэхээр тохиролцсон шагналд нь 2 сая юань иргэн Н.Б нь БНХАУ-ын иргэн ВЗ-иас хүлээн авсан болно. Энэхүү хувь эзэмшлийн асуудлыг УИХ-ын хаврын чуулган буюу 2010 оны 04 дүгээр арын 05-ны өдрөөс эхлэн уг үйл ажиллагаа эхлэх болно...” гэсэн байна.
Харин 17-р хавтаст хэргийн 59 дэх талд “...Таван толгойн орд ашигт малтмалын газраас 63% эзэмшүүлэхээр тохиролцож уг ажлын гүйцэтгэлд 800,000 ам.доллар гэж тохирсноос урьдчилгаа 50% болгож 940,000 юанийг хүлээн авлаа...” гэж, 60 дахь талд “...10,060,000 юань бэлнээр авлаа. Уг мөнгө нь таван толгойд хувь эзэмшихээр тохиролцсон мөнгө болно...” гэж тус тус бичигдсэн байна.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал шүүгдэгч Н.Б нь таван толгойн ордын 63% эзэмшүүлнэ гэх нэрийдлээр урьд нийт 2,000,000 юань авсан талаараа 17-р хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан баримтад бичиж тэмдэглэсэн буюу “хүлээн авсан болно” гэсэн байх тул хохирлоос хасч тооцох нь зүйтэй.
17-р хавтаст хэргийн 59-75 дугаар талд авагдсан мөнгө хүлээлцсэн баримтуудыг нэг бүрчлэн шалгахад шүүгдэгч Н.Б нь нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 198,600 ам.доллар, 9,700,000 юань, 800,000 хонгконг.доллар буюу нийт 2.257.677.284 төгрөгийг хүлээн авсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдож байна.
Мөнгө хүлээн авсан гэх өдөр тус бүрийн Монгол Банкны ханшаар нийт хохирлын хэмжээг тодорхойлсон болно. (27-р хавтаст хэргийн 191 дахь тал, тус ханшийн лавлагаанд хонгконг.долларын ханшийн талаарх мэдээлэл байхгүй тул Монгол банкны албан ёсны цахим хуудаснаас ханшийг тогтоосон болно.[1])
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч нараас шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор (28-р хавтаст хэргийн 24-32 дахь тал) 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б нь 2009 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, сүүлийн үйлдэл болох 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс яллагдагчаар татах тогтоол үйлдсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилснийг 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч Н.Б нь 2009-2011 оны хооронд залилах гэмт хэрэг үйлдсэн хэдий боловч тухай цаг хугацаанаас хойш хохирогч “ЕИИХГЛ" /***/-ийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай ямар нэгэн байдлаар харилцаагүй, гэмт хэрэг үйлдэж дууссанаас хойш дахин тодорхой хугацаанд үргэлжилсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-г, шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Д.Б-ыг хохирогч “ЕИИХГЛ" /***/-ийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай танилцуулсан, шүүгдэгч Д.Б нь 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд БНХАУ-ын иргэн В С Ч /WS/ болон орчуулагч С, шүүгдэгч Н.Б нарыг төрийн тэргүүнтэй уулзуулж гэрэл зураг даруулсан, “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс’’-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
Түүнчлэн В С Ч /WS/, гэрч Б.С нар мэдүүлэгтээ Д.Б, Н.Б, Б.Ц нар нь бүлэглэсэн гэж тус тус мэдүүлэх боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлан шалгахад шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Б нь нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Н.Б-аар дамжуулан хохирогч “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай танилцсан нөхцөл байдлаа ашиглаж, улмаар шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь:
Шүүгдэгч Н.Б уг гэмт хэрэгт гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Б хамтран оролцоогүй, намайг хохирогч В С Ч /WS/-ийг залилж байгаа талаар мэдээгүй, хохирогч В С Ч /WS/ нь шүүгдэгч Д.Б, Б.Ц нартай танилцсанаас хойш надтай харилцахаа больсон, шүүгдэгч Д.Б, Б.Ц нар нь хохирогч В С Ч /WS/-тай ямар бизнесийн үйл ажиллагаа явуулсныг би мэдэхгүй, хохирол төлбөрөө бүрэн төлж дуусгаад, тооцоо нийлсэн, миний хохиролд тооцон шилжүүлсэн газар, машиныг шүүгдэгч Д.Б-ын жолооч Н болон шүүгдэгч Б.Ц эхнэр, дүү нар шилжүүлэн авсан...” гэж тогтвортойгоор мэдүүлж ирсэн.
Хохирогч В С Ч /WS/-аас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг үзвэл шүүгдэгч Н.Б нь мөнгө хүлээн авч гарын үсгээ зурсан баримтууд, баталгааны бичгүүдэд өөрийн нэрийг бичиж гарын үсгээ зурж байсан болохоос шүүгдэгч Д.Б-тай холбоотой ямар нэгэн зүйл огтоос бичигдээгүй, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б нь хохирогч В С Ч /WS/-ээс эсхүл шүүгдэгч Н.Б-аар дамжуулан бэлнээр эсхүл дансаар залилах гэмт хэргийн мөнгөн хөрөнгийг авч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч Н.Б нь 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн “Замын Үүдийн чөлөөт бүсийн ажил”, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “таван толгойн нүүрсний ордны эзэмшил” гэх нэрийдлээр хохирогчоос бэлэн мөнгө хүлээн авч эхэлсэн байтал шүүгдэгч Д.Б-аар дамжуулан төрийн тэргүүнтэй уулзсан өдөр 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байна.
Үүнээс гадна шүүгдэгч Н.Б хохирогч В С Ч /WS/-д 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн төлбөр, мөнгийг бүрэн хариуцах талаар баталгаа бичиж өгч байсан. Уг баталгааны бичигт шүүгдэгч Д.Б-тай холбоотой ямар нэгэн үйл баримтын талаар дурдаагүй байна.
Улмаар 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “...иргэн Н.Б би 1. Хан-уул дүүрэгт байрлах 6720 мкв талбай бүхий “ӨТ” ХХК-ийн нэрэн дээр байх газрыг 1,000,000 ам.доллароор тооцож, 2. Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлан 1,6 га 16000 мкв газрыг 320,000 ам.доллароор бодон тооцож, 3. Ланд круйзер 100 авто машин 40,000 ам.доллароор тооцож өглөө. Тухайн тооцоог иргэн Ц-д тооцож өгсөн болно...” гэж баталгаа хуудас бичиж, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Б.Ц нар нь хурууны хээгээ дарсан баримтыг эх хувиар нь хохирогчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн.
Хохирогч “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-аас дээрх тооцоо нийлсэн баримтад шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын гарын үсгийг зуруулан, хурууны хээг даруулан хүлээн авсан атлаа шүүгдэгч Б.Ц-оор дахин дээр дурдсан газар, тээврийн хэрэгслийг хүлээн авлаа гэх баримтыг тусад нь бичүүлж авсан байна.
Мөн гэрч Б.С нь “...Б даргад газрын бичиг өгөөд, мөнгө аваачиж өгч байсныг мэднэ. Гэхдээ яг хэдий хэмжээний мөнгө өгснийг мэдэхгүй. Баруун болон урд талд газар өглөө л гэж байсан...” гэж мэдүүлсэн (23-р хавтаст хэргийн 39-40 дэх тал) байна.
Үүнээс дүгнэвэл хохирогч В С Ч /WS/-ны зүгээс шүүгдэгч Н.Б-ийн хохирол нөхөн төлж буй байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс гадна шүүгдэгч Н.Б-ийн хохирол төлсөн үйл баримттай холбогдуулан ямар нэгэн байдлаар гомдлын шаардлага гарган маргаж байгаагүй, шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо ганцаараа хариуцан нөхөн төлсөн ба үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Н.Б нь ганцаараа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо ганцаараа нөхөн төлсөн гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй буюу гэмт хэргийн шинж бүрэн хангагдахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргээс шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Б-г “их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцов.
2.2.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Н.Б-аар дамжуулан “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай танилцсан нөхцөл байдлаа ашиглаж, шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 11,273,148,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг мөнгө хүлээн авсан гэх өдөр тус бүрийн Монгол Банкны ханшаар тооцоход 9,000,000 ам.доллар нь 11,198,148,000 төгрөг болж байна. (27-р хавтаст хэргийн 191 дэх тал)
Өмнө нь дурдсанчлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь С О Т ХХК-ийн хувьцаагаа зарсан, хувьцааны мөнгө хүлээн авсан, хувьцаа шилжүүлж өгсөн, тухайн туузан дамжуургын төсөл хэрэгжих бүрэн боломжтой байсан, эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл гарсан, дэмжиж байсан тул залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан.
Шүүгдэгч Б.Ц нь С О Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан ба Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын төслийн талаар төрийн эрх бүхий байгууллагад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэвч төрийн эрх бүхий байгууллагуудаас тухайн газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа талаар л илэрхийлж байсан болохоос ямар нэгэн байдлаар зөвшөөрөл олгоогүйгээс гадна Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2013.10.14-ний өдрийн 2/5443 дугаартай албан бичигт “...Мөн С О Т ХХК-ийн төсөл нь Говийн бага дархан газрын Б хэсэгт оршиж байгаа тул тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн нөхцөл шаардлагад нийцэхгүй байгаа болно...” гэсэн, Барилга, хот байгуулалтын яамны 2013.10.19-ний өдрийн 2/3098 дугаартай “...Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/-аас Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний 107 дугаар тогтоолоор батлуулсан. Батлагдсан хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт туузан дамжуургын системээр нүүрс тээвэрлэх зориулалттай ямар нэгэн талбай, бүсийг Гашуунсухайт хилийн боомтод байгуулахаар төлөвлөж тусгаагүй болно. Нүүрс тээвэрлэх туузан дамжуургын системийн төслийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн орчин бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрийг гаргуулах нь зүйтэй...” гэсэн, Хууль зүйн яамны 2013.10.04-ний өдрийн 2/3569 дугаартай “...Хилийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний 1 дүгээр зүйлийн 12-д “Хил дамнасан байгууламж гэж хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос, хий дамжуулах хоолой, цахилгаан холбооны шугам, гүүр, усны далан, усны хашлага зэрэг байгууламжийг хэлнэ.” гэж заасан байх тул дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд Хил хамгаалах байгууллага шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой...” гэх мэт албан бичгүүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Ц-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан С О Т ХХК нь компанийн үүсгэх байгуулах өөрийн хөрөнгө 1,000,000 төгрөгтэй (19-р хавтаст хэргийн 225 дахь тал), өөрийн өмчлөлийн тодорхой хөрөнгөгүй, татварын албанд 2011 онд 20,0 мянган төгрөг, 2013 онд 41,6 мянга төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 2020 онд 44,317.0 мянган төгрөгийн газрын төлбөр тус тус төлсөн (19-р хавтаст хэргийн 211 дэх тал) ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
С О Т ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээр улсын бүртгэлийн байгууллагад 2010.06.18-ны өдөр бүртгүүлж, шүүгдэгч Б.Ц 7 хувийн хувьцааг, БНХАУ-ын иргэн В С Ч /WS/ 80 хувийн хувьцааг, Б Л /B L/ 13 хувийн хувьцааг тус тус эзэмшсэн (19-р хавтаст хэргийн 158 дахь тал) ба шүүгдэгч Б.Ц нь 2010.06.18-ны өдрөөс 2018.06.19-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна.
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч нараас болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г, Б.Г нь хэрэгт авагдсан С О Т ХХК болон Д М Е компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хувьцаа шилжсэн гэж тайлбарлах ба тус гэрээний 2.2-т “...Бичиг баримт дутуу тохиолдолд аль болох хурдан хугацаанд Б талд бүрдүүлэн өгч ажлыг аль болох хурдан хугацаанд эхлүүлнэ.”, 2.4-т “А талаас төсөл хэрэгжүүлэх явцад шаардлагатай бүх төрлийн дэмжлэг туслалцаа зөвлөгөө зөвлөмжийг Б талд өгч ажиллана.”, 2.6-д “Б тал нь гэрээт төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 16 сая долларыг хамтын ажиллагаа хэрэгжиж эхлэнгүүт эхний ашгаас цувруулан төлнө.” 3.3. Б тал нь А талын 100 хувийн мэдлийн С О Т ХХК-ийн хувьцааны 80 хувийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлж авна...” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.Ц нь хувьцаагаа худалдан борлуулсан, хувьцааны мөнгө л авсан гэж тайлбарлах хэдий боловч тухайн төсөл нь хэрэгжих боломжтой эсэх нь тодорхойгүй, төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл гараагүй, тэрээр хувьцааны эрхээ шилжүүлснээс хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн байдлаар төслийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийгээгүй, одоо ч тухайн төсөл хөтөлбөр огтоос хэрэгжээгүй зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Ц, Д.Б нарын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, Б.Ц нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, Б.Ц нар бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь өмнө дурдсанчлан шүүгдэгч Н.Б-аар дамжуулан хохирогч “ЕИИХГЛ" /***/-ийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-тай танилцсан нөхцөл байдлаа ашиглаж шүүгдэгч Б.Ц-той танилцуулсан, хэрэгт авагдсан:
Гэрч В С Ч /WS/, гэрч Б.С, М.Б, Г.Д нарын мэдүүлгүүд;
Шүүгдэгч Б.Ц болон С О Т ХХК-ийн банкны данс руу шилжиж орсон мөнгөн хөрөнгө тухайн өдрөө шүүгдэгч Д.Б-ын хамаарал бүхий этгээдийн данс руу шилжиж орсон (19-р хавтаст хэргийн 61-79 дэх тал);
Шүүгдэгч Н.Б-ийн хохиролд тооцон шилжүүлж өгсөн гэх Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэгт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “ӨХ” ХХК (газар эзэмших эрхийн гэрчилгээ 20-р хавтаст хэргийн 48 дахь тал), “ӨТ” ХХК (газар эзэмших эрхийн гэрчилгээ 31-р хавтаст хэргийн 187 дахь тал)-иуд нь улсын бүртгэлийн лавлагаагаар:
- ӨТ ХХК (20-р хавтаст хэргийн 32-33 дахь тал) нь 2011.06.30-ны өдөр шүүгдэгч Б.Ц-ийн эхнэр Ш.Ч-ийн 100 хувийн эзэмшилд шилжиж улмаар 2012.04.19-ний өдөр шүүгдэгч Д.Б-ын жолоочоор ажиллаж байсан Г.Н-ийн 100 хувийн эзэмшилд шилжсэн.
- ӨХ ХХК (20-р хавтаст хэргийн 34-35 дахь тал) нь 2011.10.25-ны өдөр Ш.Ч, 2012.02.01-ний өдөр Г.Н, 2020.05.25-ны өдөр Ш.Ч-ийн 100 хувийн эзэмшилд тус тус шилжиж байсан.
Улмаар ӨТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 6720 мкв газрын эзэмших эрхийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Х ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна (20-р хавтаст хэргийн 199-206 дахь тал). Тухайн газар дээр Х ХХК /шүүгдэгч Д.Б-ын 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани/, ХГЛ ХХК-иуд нь орон сууцны төсөл хэрэгжүүлсэн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд ...Х ХХК-ийн эзэмшлийн газар дээр 4 блок барилгын барьж байгаа учир газрыг 6,5 тэрбум төгрөгөөр тооцож...” гэсэн (23-р хавтаст хэргийн 230 дахь тал) нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, Д.Ц нарын бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Д.Б-ыг “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм бураатайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж заасан ба зохион байгуулагчийн хуульд заасан үйлдэл оролцоо шүүгдэгч Д.Б-ын үйлдэлд тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийг хэрхэн, яаж зохион байгуулсан талаар яллах дүгнэлтэд огт тусгаагүй болно.
Харин шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ын Б.Ц-той бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд үргэлжилсэн ба түүнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан 5 жилийн хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Ц-ийг “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд (24-р хавтаст хэргийн 85-92 дахь тал) “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заажээ.
Б.Ц нь “С О Т” ХХК-ийн хувьцааг 100 хувийн өөрийн нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч …Мөн БНХАУ-ын иргэн В С Ч /WS/ 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг гаргасан нь гэмт үйлдэл таслан зогсоогдсон буюу төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан “С О Т” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа бэлэглэх, бэлэг хүлээн авах гэрээ зэргээр тогтоогдож байна.
2.3. Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн талаар гэм буруугийн дүгнэлтэд тодорхой дурдсан тул шүүгдэгч Н.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, Б.Ц нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 11,198,148,000 төгрөг дээр шүүгдэгч Н.Б-аас хохирогчид шилжүүлэхээр тохирсон газрууд, тээврийн хэрэгслийг тооцсон үнэ болох нийт 1,360,000 ам.доллар буюу 11,719,040,000 төгрөгийг[2] нэмж, шүүгдэгч Д.Б, Б.Ц нараас нийт 12,992,188,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 6,496,090,000 төгрөгийг гаргуулж хохирогч “ЕИИХГЛ" /***/ компани /БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-д олгож шийдвэрлэлээ.
Учир нь шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлтээр шүүгдэгч Н.Б нь 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “...иргэн Н.Б би 1. Хан-Уул дүүрэгт байрлах 6720 мкв талбай бүхий “ӨТ” ХХК-ийн нэрэн дээр байх газрыг 1,000,000 ам.доллароор тооцож, 2. Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах 1,6 га 16,000 мкв газрыг 320,000 ам.доллароор бодон тооцож, 3. Ланд круйзер 100 авто машин 40,000 ам.доллароор тооцож өглөө. Тухайн тооцоог иргэн Ц-д тооцож өгсөн болно...” гэж баталгаа хуудас бичиж, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Б.Ц нар нь хурууны хээгээ дарсан.
Дээр дурдсан газар эзэмших эрхтэй “ӨХ” ХХК, ӨТ ХХК, тээврийн хэрэгсэл нь бодитоор шүүгдэгч Д.Б, Б.Ц нарын хамаарал бүхий хүмүүст шилжсэн, шүүгдэгч Д.Б нь тухайн шилжүүлж авсан газартаа орон сууцны барилга барьж ашиг олсон байх тул дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь шударга ёсны зарчимд нийцэхээс гадна хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж шүүхээс үзсэн болно.
Хохирогч “ЕИИХГЛ" /***/ компанийн захирал БНХАУ-ын иргэн В С Ч /WS/ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
ГУРАВ. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
3.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч нараас “...Шүүхээс шүүгдэгч Д.Б, Б.Ц, Н.Б нарыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Д.Б-ын тухайд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир түүнд холбогдуулан санал гаргах боломжгүй.
Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүхээс дүгнэсэн хохирлыг шүүгдэгч Б.Ц-оос гаргуулж хохирогчид олгуулах,
Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг ялын саналыг гаргаж байна.
Шүүгдэгч нарын тухайд “Д.Б, Б.Ц нарын хятадуудтай хамтарсан мөнгөний талаарх бичлэг гэх СД, 7 ширхэг СД, мөн бусад баримт болох 3 ширхэг СД нийт 10 ширхэг СД хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулах саналтай, шүүгдэгч Б.Ц-ийн гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан эд зүйлүүдийг шүүгдэгч Б.Ц-д буцаан олгох саналтай, Увс аймгийн Хяргас сумын нутагт орших И-ийн алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол гэсэн гарчигтай А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн материал 1 боть, "С О Т" ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын Гаалийн хяналтын бүс, ашигт малтмал, нүүрс хадгалах, шилжүүлэх, ачих буулгах "Эко Бүс" төслийн танилцуулга (А4 хэмжээтэй 3 ширхэг цаас), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хэл дээр бичигдсэн 44 хуудас гэрээ зэргийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй, мөн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо "ӨХ" ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны хотхон (эскиз) зураг 1, "С О Т" ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүс, нүүрс, ашигт малтмал шилжүүлэн ачих, буулгах "Эко Бүс" төсөл (АЗ хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн) 1 боть, Хятад хэл дээр бичсэн хаягтай, АЗ хэмжээтэй цаасан хэмжээтэй зураг төсөл бүхий (ном бүхий 2 боть), түүнд буцаан олгуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. шүүгдэгч Б.Ц-той холбоотой битүүмжилсэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан эд зүйлүүдийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах буюу прокурорын шийдвэрийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна.
Шүүгдэгч Д.Б-т авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай, мөн Т.Б-д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Б.Ц-д Монгол улсын хилээр гаргахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх, Н.Б-д Монгол улсын хилээр гаргахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авьсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг Т.Б болон Д.Б нарын нэр дээрх хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг яллагдагчийн эд хөрөнгийг хязгаарласан учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон учир тухайн битүүмжилсэн эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, мөн Д.Б-аас гаргуулбал зохих мөнгийг гаргуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, Н.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. ...Анхны саналаа дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч нараас “...Тухайн гэмт хэрэг гараад 14 жил болсон. Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Б.Ц хувийн байдлын хувьд эрүүл мэндийн байдалтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгсөн. Тэрээр цагдан хоригдож байх хугацаанд холбогдох эмнэлгийн байгууллагад үзүүлж, хэрэг шалгагдахаас өмнө 12 нугалаа гэдэсний хавдартай гэх оношоор оношлогдож гадаад улсаар эмчлүүлж байсан. Иймд түүний эрүүл мэндийн шалтгаан, 60 настай зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчаас ялгамжтай байдлаар ялын санал гаргаж байна. Хохирол, хор уршиг арилаагүй байгаа зэргийг харгалзаж байгаа байх. Хохиролд тооцох төлбөр нь бага хэмжээний төлбөр биш, яг одоо 5 хоногийн хугацаанд төлөх боломжгүй тул эрүүгийн хариуцлагыг үргэлжлүүлэх санал гаргасан. Увс аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын тусгай “ХМ” ХХК-ийн алтны орд газрын тодорхой хувийг эзэмшдэг, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирол төлбөр төлж барагдуулах боломжтой. Мөн өөрийн эзэмшиж байгаа компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд үүгээр хохирол төлж барагдуулах боломжтой. Мөн шүүгдэгч Б.Ц нь торгуулийн ял эдлэх боломжтой. Иймд 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү. Торгуулийн ял оногдуулах боломжгүй бол хорих ялын хэмжээг дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан 3 жилээс ихгүй хугацаагаар тогтоож өгнө үү...
... Шүүгдэгчийн биеийн байдал, чихрийн шижингийн хүнд хэлбэртэй бөгөөд байнгын эмнэлгийн тусламж үйлчилгээ шаарддаг. Өндөр насны байдал, өвчтэй зэргийг, мөн хохирол төлбөр төлөх боломжтой зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гадуур байх хугацаандаа хохирогчид учирсан хохирол төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжийг олгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгчөөс “...Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн торгох ялыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гараад 14 жил өнгөрсөн. Хэрэг гарсан даруй хохирогчид хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялын хэмжээг боломжит хэмжээгээр багасгаж шийдвэрлэж өгнө үү. Н.Б нь олон хүүхэдтэй, жижиг бизнес эрхэлж яваа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын төлөх хугацааг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Улсын хилээр нэвтрэх таслан сэргийлэх арга хэмжээ байхгүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй бөгөөд үүнийг хэвээр үргэлжлүүлэх боломжтой. Түүнчлэн Н.Б-д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ өмнө нь авагдсан ба нийт 7.500.000 төгрөг байгаа бөгөөд түүнийг торгуулийн ялд тооцон шилжүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Маш их гомдолтой байна. Мөнгө аваад үр шимийг нь 14 жил хүртсэн. Өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч өгөөгүй. Уучлалт гуйх байх гэтэл уучлалт гуйх нь битгий хэл маш ихээр доромжилж, гүтгэж байна. В С Ч-д хохирол учруулчхаад 40 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх нь байж болох зүйл үү. Монгол улс хуультай орон бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх гээд заасан байдаг ба хуульд нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Хохирогчийн амьдралыг 14 жил там болгосон. Сүүлдээ өгөх зүйлгүй болоод 3 цаг, 1 бөгжөө өгөөд явуулсан. Хүнийг ингэтэл нь мөнгө нэхэж байсан. Үүний цаана хүний амьдрал өрнөж байна. Үндсэн хуульд хүний яс үндсээр ялгаварлахгүй гэж заасан байдаг. Хятад ч гэсэн адилхан хүн. 16.800.834.184 төгрөг үнэ цэнтэй бөгөөд тус мөнгөнөөс ямар их үр дагавар үүсэж байгааг харж болно. Хохирогч Бээжин хотын 3 дугаар гүүрний замын хажууд оффистоо байгаа. Бүгд энэ талаар мэдэж байгаа. Хийсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулж өгнө үү. Хохирогч маш их гомдолтой байгаа ямар хүнд нөхцөлд байгааг бүгдэд нь харуулж уулзуулчих юмсан гэж боддог. В С Ч гэх хүн хэлэхдээ миний амьдалдаа хэрэглэж байгаагүй зүйлийг тэдгээр хүмүүс хэрэглэдэг гэж байсан. Маш их гомдолтой байна...” гэсэн саналыг тус тус гаргав.
3.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (28-р хавтаст хэргийн 8 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (28-р хавтаст хэргийн 9 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2010.04.16-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоол (28-р хавтаст хэргийн 16-18 дахь тал), шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон хорих 461 дүгээр ангийн тодорхойлолт (43-р хавтаст хэргийн 117-127, 139 дэх тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (43-р хавтаст хэргийн 138 дахь тал) зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (28-р хавтаст хэргийн 20 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол (28-р хавтаст хэргийн 24-32 дахь тал), Хур системийн лавлагаа (28-р хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бана.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэж дууссан цаг хугацаа, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, 51 настай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд 60 настай, биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хариуцлага зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба шүүгдэгч Б.Ц, Н.Б нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийг улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 137 хоногийг нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 2,055 нэгж буюу 2,055,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасч биелэн эдлэх ялыг 37,945 нэгж буюу 37,945,000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан тэдгээр хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ц нь 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
3.3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр, шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч Н.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул:
Нийслэлийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 95, 96, 97 98, 99, 100, 101, 102 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар Д.КБ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслүүд, Н.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл,
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Т.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоол, мөн өдрийн 1558 дугаар Т.Б-ийн Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол, мөн өдрийн 1557 дугаар Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 46100**** тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Харин шүүгдэгч Б.Ц-ийн Увс аймгийн Хяргас суман байрлах, MV-0156069 улсын бүртгэлийн дугаартай, “ХМ” ХХК-ийн алтны орд газар,
Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-010882 улсын бүртгэлийн дугаартай, “ХМ” ХХК-ийн алтны орд газарт тус тус эзэмшиж буй хувьцааны шүүгдэгчид оногдох хувь хэмжээг хохирол төлбөр барагдуулахад тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт хавсаргасан компакт диск 10 ширхгийг,
- “С О Т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт, Ганцмодны боомтын хооронд “Нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах” төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан (1-182 хуудас 1 боть),
- “С О Т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт-Ганц модны боомтын хооронд “Нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах” төслийн төлөвлөгөө (Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр) 1 боть,
- Монгол Улс, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөгөө “Евро Азийн хөрөнгө оруулалт хувьцаат ХК (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн) 1 боть,
- Хятад хэл дээр бичсэн хаягтай (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн зураг төсөл бүхий 1 боть),
- Хятад хэл дээр бичсэн хаягтай, А3 хэмжээтэй цаасан хэмжээтэй зураг төсөл бүхий (ном бүхий 1 боть),
- “С О Т” ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүс, нүүрс, ашигт малтмал шилжүүлэн ачих, буулгах, “Эко-Бүс” төсөл (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн) 1 боть,
- “С О Т” ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын Гаалийн хяналтын бүс, ашигт малтмал, нүүрс хадгалах, шилжүүлэх, ачих буулгах “Эко Бүс” төслийн танилцуулга (А4 хэмжээтэй 3 ширхэг цаас),
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хэл дээр бичигдсэн 44 хуудас гэрээ зэрэг баримтуудыг хэргийн хадгалах хугацаанд хавсарган үлдээж,
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, “ӨХ” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны хотхон (эскиз) Улаанбаатар хот 2013 гэсэн А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн зураг төсөл 1 боть,
- “Увс аймгийн Хяргас сумын нутагт орших И-ийн алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол” гэсэн гарчигтай А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн материал 1 боть зэрэг баримтуудыг шүүгдэгч Б.Ц-д буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б, Т.Б, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Б-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Д.Б, Т.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг,
- Шүүгдэгч Д.Б-т холбогдох шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ү овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч М овогт Б-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 137 хоногийг нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 2,055 нэгж буюу 2,055,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасч биелэн эдлэх ялыг 37,945 нэгж буюу 37,945,000 төгрөгөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 01 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
- шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Ц нараас нийт 12,992,188,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 6,496,090,000 төгрөгийг гаргуулж хохирогч “ЕИИХГЛ" /***/ компани /БНХАУ-ын иргэн В С Ч /WS/-д олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.
11. Шүүгдэгч Д.Б-ын эзэмшлийн
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** тоот орон сууц,
- *** УНГ улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБС улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УНЦ улсын дугаартай, “Роллс ройсе пантом” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБЗ улсын дугаартай, “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБП улсын дугаартай, “Бэнтлье флайнг спур” загварын тээврийн хэрэгсэл,
Шүүгдэгч Н.Б-ийн эзэмшлийн MCU10005**** арлын дугаартай, “Тоёота харрьер” загварын тээврийн хэрэгсэл,
Шүүгдэгч Т.Б-ийн эзэмшил, өмчлөлийн
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 350 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол,
БММ ХХК /РД:547****/-ийн нэр дээр бүртгэлтэй MV-021*** дугаартай, Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Хэнтий аймаг, Баянхутаг сум “ЗШ”,
“Д” ХХК /РД:545****/-ийн нэр дээр бүртгэлтэй
- XV-017*** бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Цагаанхайрхан сум, “Н”,
- XV-019*** бүртгэлийн дугаартай, Хэнтий аймаг, Баянхутаг сум, “Б”,
- MV-020*** бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Дөргөн, Мянгад сум, “Ш”,
- XV-017*** бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Хяргас, Цагаанхайрхан сум, “У”,
- XV-020*** бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг, Баяндун сум, “С”,
- XV-017*** бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Ш”,
- XV-019*** бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Сайхандулаан сум, “Ц”,
- XV-020*** бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Алтанширээ сум, “Х”,
- XV-017*** бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “А” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол,
Шүүгдэгч Т.Б-ийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,
- *** УБА улсын дугаартай, “Газ М-1” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УНА улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБИ улсын дугаартай, “Тоёота ланкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,
- *** ХӨА улсын дугаартай, “Уаз” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБН улсын дугаартай, “Форд И350” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УБН улсын дугаартай, “Форд И350” загварын тээврийн хэрэгсэл,
- *** УНД улсын дугаартай, “Ландровер рэнжрөвэр” загварын тээврийн хэрэгсэл,
Худалдаа хөгжлийн банкны 4610*** тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч Б.Ц-ийн эзэмшлийн Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-015*** улсын бүртгэлийн дугаартай, “ХМ” ХХК-ийн алтны орд газар,
Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-010*** улсын бүртгэлийн дугаартай, “ХМ” ХХК-ийн алтны орд газарт эзэмшиж буй хувьцаанаас шүүгдэгчид оногдох хувь хэмжээг хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт хавсаргасан компакт диск 10 ширхгийг,
- “С О Т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт, Ганцмодны боомтын хооронд “Нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах” төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан (1-182 хуудас 1 боть),
- “С О Т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт-Ганц модны боомтын хооронд “Нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах” төслийн төлөвлөгөө (Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр) 1 боть,
- Монгол Улс, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөгөө “ЕАХОХ ХК (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн) 1 боть,
- Хятад хэл дээр бичсэн хаягтай (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн зураг төсөл бүхий 1 боть),
- Хятад хэл дээр бичсэн хаягтай, А3 хэмжээтэй цаасан хэмжээтэй зураг төсөл бүхий (ном бүхий 1 боть),
- “С О Т” ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүс, нүүрс, ашигт малтмал шилжүүлэн ачих, буулгах, “Э” төсөл (А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн) 1 боть,
- “С О Т” ХХК Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын Гаалийн хяналтын бүс, ашигт малтмал, нүүрс хадгалах, шилжүүлэх, ачих буулгах “Э” төслийн танилцуулга (А4 хэмжээтэй 3 ширхэг цаас),
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хэл дээр бичигдсэн 44 хуудас гэрээ зэрэг баримтуудыг зэрэг баримтуудыг хэргийн хадгалах хугацаанд хавсарган үлдээж,
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, “ӨХ” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны хотхон (эскиз) Улаанбаатар хот 2013 гэсэн А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн зураг төсөл 1 боть,
- “Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Ичээтийн алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол” гэсэн гарчигтай А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн материал 1 боть зэрэг баримтуудыг шүүгдэгч Б.Ц-д буцаан олгосугай.
14. Шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б, Т.Б, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
15. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
16. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
17. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-т авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Б-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР