Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 146/ШШ2023/00072

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Өвт 2 дугаар хороо ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

“10,500,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Н.******* нэхэмжлэгч Р.*******оос 1,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.   

     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ажлын хөлс гэж 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуураа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.*******тэй 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10х13 хэмжээтэй хувийн сууц, суурийн ажил, өрлөг дээвэр хийхээр 8,500,000 төгрөгөөр тохирч 07 хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг авч багаж хэрэгслээ авч өгсөн. 2011 оны 08 дугаар сарын 18-ны хооронд суурь хундаам, арматурчлал, чулуу дээвэр, шалны бетон, өнгөлгөөг хийж дуусгаад 1,000,000 төгрөг авч хундаам хатаж материал татах хооронд Өвөрхангай аймаг буцаж ирсэн. Ирээд 2022 оны 09 дүгээр сарын 03-нд Оюутолгой компанид анкет бөглөсөн байсан нь дуудаж явсан. Явахдаа Н.*******д бүх учраа тайлбарлаж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангайд ирэхдээ Бат-Өлзий суманд хүнтэй наймаалцахаар тохирсон 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй ташуур, хусуураа хөдөөнөөс хүн ирж авна, танайд үлдээчихье гээд үлдээсэн. Гэвч авах хүнд нь өгөөгүй, ирж ажлаа дуусгаж байж ав гээд Бат-Өлзий сумын экологийн асуудал хариуцсан цагдаагийн дэслэгч //-ээр яриулж намайг Оюутолгойд  байхад хүний байшин барих гээд барилгүй мөнгө авч явсан гэж өргөдөл ирсэн даруй ирж уулз уулзахгүй бол компани руу чинь өргөдөл гомдол явуулна гэж удаа дараа яриулсан. тэй уулзахаар 10 сард Бат-Өлзий сум орсон боловч тэмцээнээр Улаанбаатар хот явсан гээд эзгүй байсан. Сумын цагдаагийн газраас лавлахад Хархорин сумын сум дундын шүүхэд хандахыг зөвлөсөн. Н.*******тэй уулзах гэж гурван удаа сум орсон. Уулзахад суурь хөрс хуулсан, дүүргэлт хийсэн, унагалдай эксковаторын ажлын хөлс 2,000,000 төгрөг өгч байж ташуур, хусуураа ав үгүй бол зарж мөнгөө гаргаж авна гэдэг тайлбараас өөр тайлбар өгөөгүй.

Миний бие хийсэн ажлын хөлсөө авсан. Харин зах зээлийн ханшаар бодвол нийт хийсэн ажил 3,500,000 төгрөг болж байгаа. Яагаад хүний хөдлөх хөрөнгө барьцаалаад байгаа юм. Зүгээр өгчих л гэсэн тайлбар өгсөн. Миний бие Н.*******ээс мөнгөн тоногтой 11 баримтай ташуур, сийлбэртэй хусуур 500,000 төгрөг нэхэмжилж байна. Ташуур, хусуур зарж үрэгдүүлсэн бол 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Р.******* анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 10,000,000 төгрөгийн үнэ бүхий ташуур, хусуур, хийсэн ажлын хөлс дутуу өгсөн 500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөгийг хариуцагч Н.*******ээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ямар нэгэн байдлаар ташуур, хусуураа барьцаа болгож өгөөгүй. Хүнд зарах гээд үлдээсэн эд зүйлийг хууль бусаар авчхаад өгөхгүй байна гэдэг нэхэмжлэлээ гаргасан. Одоо шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар шүүх хуралдаанд тодруулж байгаа. Хариуцагч Н.*******ээс сийлбэртэй хусуур, мөнгөн тоногтой 11 барам ташуураа гаргуулах, мөн дутуу өгсөн ажлын хөлс гэж 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хариуцагч Н.*******ээс сийлбэртэй хусуур, мөнгөн тоногтой ташуур зэргийг гаргуулж өгнө үү...” гэв.

3. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Р.*******ийн нэхэмжлэлийн дагуу хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Р.******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10х13 хэмжээтэй хувийн сууцны гадна ажлыг 8,500,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож 7 хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг авч багаж хэрэгслээ авч очсон гэж бичсэн байна. Үүнд иргэн Н.******* миний бие нэхэмжлэгч Р.*******той 10*13 харьцаатай хувийн сууцны гадна ажлыг 8,500,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож 2022.08.07-ны өдөр 2,000,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байдаг. Урьдчилгаа шилжүүлснээс хойш бүхэл бүтэн 07 хоногийг дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. Ирээд шал болон суурь хундаамны ажил хийсэн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дуусган явахдаа мөн ахин 1,000,000 төгрөг болон хөрс хуулалт, дүүргэлтийн ажлын хөлс болох 1,250,000 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суугч иргэн ын данс руу бидний ажлын хөлснөөс хасчих хэмээн шилжүүлсэн байдаг. (Р.******* нь иргэн тай өөрөө утсаар ярьж хөрс хуулалт болон дүүргэлтийн ажлын хөлсийг тохирсон байсныг иргэн гэрчлэх болно) ингээд биднээс нийт 4,250,000 төгрөг буюу нийт ажлын хөлсний 50 хувийг авсан. Гэтэл яагаад үүндээ үнэн бодит байдлыг тусгаагүй вэ. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюу толгой компанид анкет бөглөсөн байсан нь гэнэт дуудаад явах болсон шалтгаанаа тайлбарлаж хэлсэн гэсэн байна. Үүнд: Бидэнд энэ шалтгаанаа сар гаран болоход нэг ч удаа хэлээгүй. Утсаар залгахаар эхэндээ удахгүй очно, ажлаа арай дуусаагүй байна гэж хэлж байснаа сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Арга бараад ээжийнх нь дугаарыг олоод залгаж ярьсан байдаг. Бүхэл бүтэн сар гаран хүний ажлыг алдагдуулсан, бас худлаа ярьсан гэдгээ яагаад бичээгүй вэ. Мөн Н.*******тэй уулзах гэж гурван удаа сум орсон гэсэн зүйл бичсэн байна. Энэ тухайд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар багийн Өвт хорооллын тоотод оршин суугч иргэн ы хувийн сууцны ажлыг нэхэмжлэгч этгээд хийж гүйцэтгэж байсан бөгөөд мөн дутуу орхисон ажил болох дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр суманд ирсэн байсан.

Ингээд би Р.*******той дараах байдлаар эвлэрч болж байна. Эс бөгөөс шүүхийн байгууллагад хандахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна. Сар гаран хүний ажлыг алдагдуулж худал ярьсан, мөн биднээс нийт ажлын хөлсний 50 хувийг гаргуулж авсан мөртлөө ажлын 50 хувийг хийж гүйцэтгээгүй тул бидний хохирлыг барагдуулж 1,500,000 төгрөгийг гаргаж өгөхийг шаардаж байна. Тэгсэн тохиолдолд бид мөнгөн тоногтой ташуур болон сийлбэртэй хусуур хоёрыг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх болно” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ташуур, хусуурыг өөр хүнд өгчхөөрэй гэж хэлээд Н.*******д үлдээсэн гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч Р.******* нийт 3,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгээ нэхэмжлэлдээ мөн дурдсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь хусуур, ташуур буцааж авах байгаа боловч хусуур, ташуур нь нэхэмжлэгч Р.*******ийн өөрийн эзэмшлийнх гэдэг нь эргэлзээтэй. Анх Р.******* нь хусуур, ташуурыг өөр хүнд өгчхөөрэй гэж хэлээд үлдээсэн. Тийм учраас нэхэмжлэгч Р.******* нь хусуур, ташуурын жинхэнэ эзэмшигч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хусуур, ташуурыг нь зарж үрэгдүүлээгүй бэлэн байгаа. Түрүүчийн шүүх хурал дээр хусуур, ташуурыг авч ирсэн. Тухайн хусуур, ташуурыг нэхэмжлэгч Р.******* нь 10,500,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Р.******* нь үнэлгээ гаргах эрх бүхий этгээд биш гэж хариуцагч талаас үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй учраас нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ташуур, хусуурыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: “...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хариуцагч Н.*******ээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Барилгын хундаам цутгалтын ажил, шал дүүргэлтийн ажил, хана өрөх, дээвэрлэх гэсэн ажлуудыг нэхэмжлэгч Р.******* нь хийж гүйцэтгээд ажлын хөлсөнд 8,500,000 төгрөгийг авахаар анх хоёр тал тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Хоёр тал ажлын хөлсөн дээрээ маргаад байгаа. Хариуцагч Н.*******ээс нэхэмжлэгч Р.*******ид 4,250,000 төгрөг өгсөн. Үүнийхээ 3,000,000 төгрөгийг Н.******* өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Үлдэгдэл 1,250,000 төгрөгийг Р.******* нь туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн хөлсөө 8,500,000 төгрөгөөс хасаж гэрч ад өгсөн. Ингээд Н.******* 1,250,000 төгрөгийг 8,500,000 төгрөгөөс хасаж Р.*******ид шилжүүлсэн. Нийт ажлын 50 хувийг хийлгээд 4,250,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Р.*******ийн гүйцэтгэсэн ажил нь нийт гүйцэтгэх ажлын 30 хувийг гүйцэтгэсэн гэж хариуцагчийн зүгээс үзээд илүү төлсөн 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд Р.*******оос 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: “....Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зохигчид анхнаасаа хэдэн хувийг гүйцэтгэсэн тохиолдолд хэдэн төгрөг төлнө гэж тохиролцсон зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч Р.******* 3,000,000 төгрөг авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин ад шилжүүлсэн 1,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч Р.*******, гэж хүнийг танихгүй. Н.******* гэж хүн өөрөө ыг олж ирээд суурь хөрс хуулалтын ажил хийлгэсэн. Түүнийхээ хөлсийг өөр рүү нь шилжүүлсэн. Нэмж хэлэхэд сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас харахад гэдэг хүний данснаас шилжүүлсэн байдаг. гэдэг хүн энэ хэрэгт ямар хамаарал холбоотой хүн юм бэ. 1,250,000 төгрөгийг шаардах эрхтэй этгээд юм уу үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Ийм байдлаар нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Эд зүйлийг ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгээгүй тохиолдолд барьцаална гэж тохиролцоод үлдээсэн зүйл байхгүй. Хүнд зарах гээд үлдээсэн байсан эд зүйлийг нь хууль бусаар барьцаалаад байгаа нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

7. Нэхэмжлэгчээс байшингийн хундаамны ажил хийж байгаа гэрэл зураг  /хх-6-7/ шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Хариуцагчаас Хаан банкны депозит дансны хуулга /хх 23-25 /шүүхэд гаргаж өгөөгүй.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

          1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          2. Нэхэмжлэгч нь ...Н.*******тэй 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10х13 хэмжээтэй хувийн сууц, суурийн ажил, өрлөг дээвэр хийхээр тохирсон, суурь хундаам, арматурчлал, чулуу дээвэр, шалны бетон, өнгөлгөөг хийж дуусгасан. Би Оюутолгой компанид анкет бөглөсөн байсан нь дуудаж явсан. Явахдаа Н.*******д бүх учраа тайлбарлаж хэлсэн. Бат-Өлзий суманд хүнтэй наймаа хийхээр тохирсон 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй ташуур, хусуураа хөдөөнөөс хүн ирж авна, танайд үлдээчихье гээд үлдээсэн. Гэвч авах хүнд нь өгөөгүй, ирж ажлаа дуусгаж байж ав гээд барьцаалсан байсан. Хүнд зарах гээд үлдээсэн эд зүйлийг хууль бусаар авчхаад өгөхгүй байна. Одоо дутуу өгсөн ажлын хөлс гэж 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчаас мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуураа гаргуулахаар шаардсан.

           3. Хариуцагч нь “...сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ташуур, хусуурыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй...” гэж тайлбарласан.

           4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...нийт ажлын 50 хувийг хийлгээд 4,250,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Р.*******ийн гүйцэтгэсэн ажил нь нийт гүйцэтгэх ажлын 30 хувийг гүйцэтгэсэн гэж хариуцагчийн зүгээс үзээд илүү төлсөн 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд Р.*******оос 1,500,000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарласан.

           5. Нэхэмжлэгч нь “...анхнаасаа хэдэн хувийг гүйцэтгэсэн тохиолдолд хэдэн төгрөг төлнө гэж тохиролцсон зүйл огт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж няцааж маргасан.

           6. Нэхэмжлэгч Р.******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Бат-Өлзий суманд ирэхдээ хүнтэй наймаа хийхээр тохирсон мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуур зэргээ Н.*******д үлдээсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргадаггүй.   

           Түүнчлэн нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Н.*******тэй гэрээ байгуулж, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.         

          7. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч Н.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Р.*******оос хүлээн авсан мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуур зэргийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.

         8. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Н.******* нар нь ажлын хөлсийг 8,500,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, гэрээг аман хэлбэрээр байгуулсан байна. Энэ үйл баримтад талууд маргадаггүй.

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

        9. Нэхэмжлэгч ...дутуу төлсөн ажлын хөлс гэж 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч ...ажлыг хийж дуусгаагүй, нийт ажлын 50 хувийг хийлгээд 4,250,000 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэсэн ажил нь нийт гүйцэтгэх ажлын 30 хувийг гүйцэтгэсэн тул илүү төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

        10. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

        Зохигчдын хооронд гэрээг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч тал нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гэрээт ажлыг бүрэн дуусгаагүй орхиод явсан, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон гэх үйл баримтад үндэслэн хариуцагч Н.******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

         11. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Р.******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 08 дугаар сарын 17-ны өдөр хувийн сууцны суурийн ажил, өрлөг, дээврийн ажлыг тодорхой хэмжээгээр  хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар маргасан.

          12. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нь “...Р.******* гэж хүнтэй 900,000 төгрөгөөр үнэ хөлсөө тохироод хөрсийг нь хуулж өгсөн. Сүүлд хайргаа гараараа шидэхэд төвөгтэй байсан учраас Р.******* над руу залгаад ирээд хямд үнээр түрээд өгөөч гэж хэлсэн. Би үнэ хөлсөө 250,000 төгрөгөөр тохиролцож хайргыг нь түрж өгсөн. Гэхдээ би Н.******* гэж хүнийг таньдаг учраас Н.*******д хандан чи энэ хүмүүст ажлын хөлсөө өгөхдөө надад өгөх ажлын хөлсийг авч үлдээд миний данс руу хийчхээрэй гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 1,100,000 төгрөг хийсэн... талаар мэдүүлсэн.

           13. Зохигчдын хооронд хийж гүйцэтгэсэн ажлыг тухайн бүрд нь баримт үйлдэн хүлээлцэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага ...нийт ажлын 50 хувийг хийлгээд 4,250,000 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэсэн ажил нь нийт гүйцэтгэх ажлын 30 хувийг гүйцэтгэсэн тул илүү төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулна гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

          Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын талаар шүүх хуралдаанд  тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно.        

           14. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.*******ээс  мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуур зэргийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******ид олгож, 1,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Нэхэмжлэгч ...дутуу төлсөн ажлын хөлс гэж 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдав.

           15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгөөс 85,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гээс мөнгөн тоногтой ташуур, сийлбэртэй хусуур зэргийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******ид олгосугай.

           2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******ий нэхэмжлэгч Р.*******оос 1,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           3.Нэхэмжлэгч 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгөөс 85,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

              6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН