Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2023/00052

 

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн захирал *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай *******т холбогдох хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж, албадан чөлөөлүүлэх, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг **** банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай, хариуцагч *******ын *******,*******,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******т холбогдуулан хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг **** банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хариуцагч ******* *******,*******,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч ******, захирал *****ийн нэхэмжлэл тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбарт: ...Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд үүссэн худалдах худалдан авах гэрээний маргаан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар шийдвэрээр энэ маргаан эцэслэн шийдэгдсэн. Нэгэнт эцэслэн шийдэгдсэн тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон тул ямар нэгэн бичиг гаргах шаардлагагүй болсон. Гэтэл энэ шийдвэрийг иргэн сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага холбогдох байгууллагад бичгээр мэдэгдсэн. Бичгээр мэдэгдсэн тул сайн дураар чөлөөлөх ёстой байсан. Гэтэл чөлөөлж өгөхгүй бүүр **** банкыг хууран мэхэлж, өндөр хэмжээний зээлийн барьцаанд тавьсан байгаа. “*****” ХХК-ийн хувьд 2022 оны 05 дугаар сард *** банкны Өвөрхангай аймаг дахь салбарын захиралд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авах талаар мэдэгдэл явуулж байсан. Гэтэл **** банк өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэгэн алхам хийгээгүй. *** банк тэр гэрээг хүчин төгөлдөр гэж бодож байгаа байх. Үл хөдлөх хөрөнгө, газрыг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй. Бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж **** банкыг хууран мэхэлж зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна... гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт: ...**** бид 2-ын хувьд **** гуайгаас болж 4 жил эд хөрөнгө, мөнгө төгрөг, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ хохирч байна. 4 жилийн өмнөх мөнгөний ханш одоо үеийн мөнгөний ханш шал өөр болж байна. Бид 2 хүчээр энэ хүнээс аваагүй. Бид 2 худалдаж аваагүй байсан бол өнөөдөр хураагдчихсан байх ёстой өмч байсан. Газар, үл хөдлөх нь барьцаанд орчихсон, шүүхийн шийдвэр нь тулчихсан байх үедээ өөрөө гуйгаад наймаа хийсэн. Бид 2-т ахынхаа өрийг дараад өг гээд 60,000,000 төгрөгийг энэ дансанд хийгээд өг ахынх нь хөрөнгө хураагдлаа гэж орж ирсэн. Бид хоёрыг 05 дугаар сарын 20-ны өдөр өөрөө дагуулж очоод худалдан авах гэрээ байгуулсан. Тийм юм чинь бид бидний өмч болсон гэж бодно. Тэгээд 60,000,000 төгрөгийн үлдэгдлийг нь өгөх гээд 3, 4 удаа очсон. Очиход хаалга онгойлгохгүй эсхүл шүүх шийднэ гэж хэлдэг байсан. Үнэлгээ хийлгээд 90,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд бид хоёр тэр мөнгийг нь өгье гэхэд 140,000,000 төгрөг гэсэн, тэрийг нь өгье гэсэн чинь 200,000,000-300,000,000 төгрөг болоод өсөөд байдаг. Анхнаасаа зарах сонирхол байгаагүй байх. Бид хоёрыг ашиглах л зорилготой байсан гэж үзэж байгаа. ...Бид хоёр хашаа байшин гээд судалж байхад өөрөө ирээд гуйгаад үнээ буулгаад ав гэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас олон удаа бичиг ирсэн удаа байгаагүй. Өөрийнх нь хөрөнгө нь хураагдах гээд байж байсан. Бид хоёр залуу гэр бүл болохоор нарийн сайн судлаагүй. Худалдаад авсан юм чинь бидний өмч л гэж бодож байсан. Худалдах худалдан авах гэрээ хийсэн болохоор бид 2-ын хөрөнгө болсон гэж үзээд амьдрах орчноо сайжруулна гээд бүх юманд засвар хийсэн. Амьдрах аргагүй байсан. Зуны цонхтой, дээр нь мөөгөнцөртсөн, хүүхдүүд маань яр шарханд бариулж тэр жил эмнэлэгт их хэвтсэн. Хэн ч хүүхдүүдээ тийм орчинд байлгахыг хүсэхгүй биз тэгээд бид хоёр бидний өмч болсон гэж үзээд үл хөдлөх хөрөнгийг *******,*******,440 төгрөгөөр засвар хийсэн. Газрын маргаан байгаагүй болохоор бид хоёр газар дээр нь агуулах барьсан. ***** ХХК-с нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, хаяг тодорхой байх ёстой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бүрдүүлбэр хангасан байх ёстой. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлагаа ***** гэдэг хүний нэрээр гаргасан. Манай талаас сөрөг нэхэмжлэлээ 2-ууланг нь хариуцагчаар тооцож гаргасан. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээ анх ***** гэдэг хүний нэр дээр байсан. Газар эзэмших эрхийн бүртгэлд ***** ХХК гэж огт байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр заасан 5000 м2 газрыг хариуцагч **** өөрийн боломж бололцоогоор хааш хаашаа нэмж гэрчилгээгээ гаргуулаад одоо 128 м2 газар нэмэгдсэн байгаа. Энэ талаар огт дурдаагүй. Үүнийг мэдээгүй юм уу, мэдсэн байж албаар мэдээгүй царайлаад байгаа юм уу ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь **** ХХК юм бол нэхэмжлэлийг **** гэдэг хүн яагаад иргэний хувьд гаргаж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: ...**** банкны зүгээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр **** Банк ХХКомпанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. **** Банк ХХКомпанийн Өвөрхангай салбарын Хархорин тооцооны төвтэй зээлдэгч *****, ***** нар нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ***** дугаартай Зээлийн гэрээ, **** дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж 110.000.000 /Нэг зуун арван сая төгрөг/-ийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн барьцаанд ****** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, **** гудамж *** тоотод байрших, 222 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн ****н эзэмшлийн нэгж талбарын **** тоот дугаартай эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, ***** гудамж **** тоотод байрших, 5128 м.кв талбайтай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус зээлд барьцаалсан болно.

Энэ нь Монгол улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж хуулиар тодорхойлсон бөгөөд дээр нэр дурдсан гэрээний оролцогч нарын зүгээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүрэг хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ нөхцөлд Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар бусад этгээд маргах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч **** нь өөрөө банкны хувьд Барьцааны гэрээний нэг тал, оролцогч биш тул Үл хөдлөх хөрөнгө байшин, эзэмших эрхтэй газрыг банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх талаар маргах эрх бүхий этгээд биш, барьцааны зүйлийг ямар хуулийн заалт, хуулийн үндэслэлээр албадан чөлөөлүүлэх гэж байгаа нь өөрөө тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *****ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцах банкны бүртгэлийн хуулбар, **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар, *** дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээний хуулбар, *** дугаартай худалдах худалдан авах гэрээны хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шийдвэрийн архивын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай тогтоолын архивын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжийн архивын хуулбар, **** дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар, **** ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс -423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай албан бичгийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай магадлалын архивын хуулбар /2-р хх-ийн 61-66 дугаар хуудас/

Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: ****, **** нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 61-76, 143-155 дугаар хуудас/, гэрэл зураг /1-р хх-ийн 78-88 дугаар хуудас/, **** банкны зээлийн гэрээ /1-р хх-ийн 103-108 дугаар хуудас/, татвар, цахилгаан төлбөр, зарлагын баримтууд /1-р хх-ийн 109-142 дугаар хуудас/, дэлгүүрийн засвар, зарлага, дансны хуулга баримтууд /1-р хх-ийн 155-199 дүгээр хуудас/, 2 давхар засвар бохир, цэвэр, дулаан татсан баримт, зарлагын баримт, дансны хуулга /1-р хх-ийн 200-243 дугаар хуудас/, гэрэл зураг /1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 1-27 дугаар хуудас/, нотариатын баримт, архивын лавлагааны үнэ /2-р хх-ийн 28 дугаар хуудас/

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК хариуцагч *****т холбогдуулан хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж албадан чөлөөлж, үл хөдлөх хөрөнгө болон газрыг **** банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч **** *******,*******,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **** ХХК, захирал **** нь хариуцагч ****ын  хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг **** банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэрээр 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн **** дугаартай **** ХХК, **** нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Тиймээс түүний хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган орхон баг, **** гудамж *** тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  **** дугаартай үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, мөн энэ үл хөдлөх хөрөнгийг шижлүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай Өвөрхангай аймаг Хархорин сум *** баг *** гудамж *** тоотод байрлах 5000 мкв газрын эрхийг ****т шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож газрыг албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарлаж байна . Мөн шүүхээр 3 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө, газрын талаар маргаж байгаа бөгөөд энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгө, газрыг **** банкны барьцаанд тавьсан байх тул банкны барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбарлаж байна.

Хариуцагч **** түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн газрыг худалдан авснаас хойш тухайн газрыг оролцуулан агуулахын зориулалттай барилга барьсан, эзэмших эрх бүхий газрыг хэмжээг нэмэгдүүлж 5128 мкв болгосон. Энэхүү газар дээр зэргэлдээ газрыг оролцуулан агуулахын зориулалттай барилга барихад 23246110 төгрөгийн зарлага гарсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй. Өвөрхангай аймгийн Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах 5000мкв газрыг шилжүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

1. Нэхэмжлэгч **** ХХК захирал ****ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай **** ХХК, **** нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Тиймээс түүний хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** гудамж *** тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг гаргуулах шаардлага гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэрээр **** ХХК хариуцагч **** нарын хооронд байгуулагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, *** гудамж *** тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  **** дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч **** ХХК захирал **** Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг *** гудамж *** тоот хаягт байрлах 192мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 

Хариуцагч ****н эзэмшилд байхдаа уг үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж 222 мкв болсон байгаа боловч анх хэлцэл хийх үеийн хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч **** ХХК захирал ****ийн нэхэмжилсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг **** гудамж **** тоот хаягт байрлах 192мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ****н хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч **** ХХК захирал ****т буцаан олгож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч **** ХХК захирал **** нь хариуцагч ****тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хууль бус эзэмшлээс Хархорин сумын **** баг **** гудамж *** тоот хаягт байрлах 5000мкв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын **** дугаар бүхий 5000 мкв газрыг 60 жилийн хугацаатай үйлчилгээ, түлшний зах зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

**** ХХК нь нэг гишүүнтэй, захирал **** байна.

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч **** ХХК захирал **** нь ****т үйлчилгээ, түлшний захын зориулалттай 5000мкв газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлж,  Өвөрхангай аймгийн Хархорин сум *** баг **** гудамж *** тоот хаягт байрлах 5128мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар зориулалтаар 42 жилийн хугацаатай ****т эзэмшүүлсэн **** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна.

Нэхэмжлэгч **** ХХК захирал **** нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум *** баг **** гудамж *** тоот хаягт байрлах 5000 мкв газрыг шилжүүлсэн зорилго нь уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийн тулд газрыг шилжүүлсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг **** гудамж *** тоот хаягт байрлах 192мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байх тул уг газрыг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хариуцагчаас уг газрыг хэмжээг өөрчилсөн гэж байгаа боловч анх хэлцэл хийх үеийн хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд **** ХХК захирал **** нь хариуцагч ****тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ****ын хууль бус эзэмшлээс Хархорин сумын **** баг **** гудамж **** тоот хаягт байрлах 5000мкв газрыг нэхэмжлэгчид буцаан олгож, уг газрыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч **** ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг **** гудамж *** тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг *** банкны барьцаанд тавьсан байх тул банкны барьцаанаас албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, **** нар шүүхэд гаргасан тайлбартаа:  *** банк ХХК Өвөрхангай салбарын Хархорин тооцооны төвтэй зээлдэгч ****, **** нар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээ, **** дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 110,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд ****н өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг *** гудамж *** тоотод байрших, 222 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5128 мкв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус зээлд барьцаалсан. **** нь өөрөө банкны хувьд Барьцааны гэрээний нэг тал, оролцогч биш тул үл хөдлөх байшин, эзэмших эрхтэй газрыг банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх талаар маргах эрх бүхий этгээд биш, барьцааны зүйлийг ямар хуулийн заалт, хуулийн үнэдслэлээр албадан чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй. *** банк ****, **** нарын бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж зээлийг олгосон байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалсан. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөгч, эзэмшигч нь **** болох нь улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээгээр нотлогдсон.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шударга барьцаалагч гэж үзэж байгаа тул банкны зээлийн гэрээний төлбөр дуусах хүртэл уг үл хөдлөх хөрөнгө болон газрыг банкны зээлийн барьцаанаас албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6-д ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж хуульд заасан. Хариуцагч ****н *** банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусаагүй байхад банкны барьцааны зүйлийг албадан чөлөөлүүлэх тохиолдолд уг барьцааны зүйлийн хуучин өмчлөгч ****н тухайд **** банкны зээлийг төлж барагдуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг өөртөө шилжүүлэн авч, учирсан хохирлоо хариуцагч *****с шаардаж гаргуулан авах эрхтэй болно. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосноор банкны барьцааны гэрээ шууд дагаж хүчингүй болдоггүй, худалдах, худалдан авах гэрээг үндэслэж барьцааны гэрээг хийгдэддэггүй. Банкны зээлийн гэрээг үндэслэж уг гэрээний үүргийг хангуулахаар дагалдаж хийгддэг гэрээ бол барьцааны гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч **** нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн **** банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны гэрээний дагуу ****н өмчлөл, эзэмшилийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг **** гудамж **** тоотод байрших 222мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5128 мкв талбайтай худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд **** банк ХХК-ийн ипотек үүссэн нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь ипотекийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хязгаарлах нь хуулиар хориглогдсон.

**** банк ХХК ипотекийн эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй тул өмчлөгч өөрчлөгдсөн нь банкны ипотекийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тус банкны ипотек хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6-д зааснаар ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.

Нэхэмжлэгч ***** ХХК захирал ***** нь барьцаа хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч **** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Маргаж буй үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа тул зардлаа ***** ХХК, ****с нэхэмжилж байна. Үүнд **** ХХК, *****с үл хөдлөх эд хөрөнгийн засвар шинэчлэлт хийсэн зардал, цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсны зардал 57550166 төгрөг, *****н ШШГА өр 11043337 төгрөг, уг өрийг зээл авч төлсөн тул зээлийн хүү 2,692,366 төгрөг, татварын албанд төлөх байсан тооцоо, тог, цахилгааны өрийн үлдэгдэл, бэлэн өгсөн мөнгө 4,987,575 төгрөг, 2022 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн ажлын хөлс, бусад зардал 8,208,000 төгрөг нийт *******,*******,******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Худалдах худалдан авах гэрээ хийсэн болохоор бид 2-ын хөрөнгө болсон гэж үзээд амьдрах орчноо сайжруулна гээд бүх юманд засвар хийсэн. Амьдрах аргагүй байсан. Зуны цонхтой, дээр нь мөөгөнцөрсөн, хүүхдүүд маань яр шарханд бариулж тэр жил эмнэлэгт их хэвтсэн. Хэн ч хүүхдүүдээ тийм орчинд байлгахыг хүсэхгүй биздээ тэгээд бид хоёр бидний өмч болсон гэж үзээд бүх юмандаа *******,*******,440 төгрөгийн засвар хийсэн гэв.

Нэхэмжлэгч **** ХХК, ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх хөрөнгийн маргаан шүүхээр 3 жил явж байхад засвар хийсэн. Тиймээс би хариуцахгүй гэв.

Хариуцагч **** нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардал цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсны зардал 57550166 төгрөг гаргуулах шаардлага гаргаж хэрэгт ****ын **** банкны дансны хуулга, гэрэл зургууд, зарлагын баримтууд, ****н **** банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж ирүүлжээ.

Зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тамга, тэмдэггүй, ногоо хүнс авсан баримт нь хэрэгт хамааралгүй, ямар, ямар засварт хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байна.

***** ХХК-ийн татвар, газрын төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа үндэслэлээ хариуцагч нотлоогүй. Мөн ШШГА-нд байсан ****** ХХК-ийн өрийг төлсөн үндэслэлээ бүрэн нотлож чадаагүй, ямар үндэслэлээр шаардаж байгаа болон хэрэгт нотлох баримтуудаар нотлогдохгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өөрөө нотлох үүрэгтэй.

Дансны хуулга, зарлагын баримт зэргээс хэзээ хаана ямар үл хөдлөх хөрөнгөд ямар ажил, ямар засварыг хийхэд ямар материал, ямар зардал гарсан, яаж өөрчилсөн нь нотлогдохгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч **** ХХК захирал ****с сөрөг нэхэмжлэл *******,*******,******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 580,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.6-т зааснаар хариуцагч *****н хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** гудамж *** тоотод байрлах Улсын бүртгэлийн **** дугаар бүхий 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч **** ХХК, захирал ****т олгож, албадан чөлөөлж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг **** гудамж *** тоотод байрлах газрын эзэмших эрхийн **** нэгж талбарын дугаартай 5000м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч **** ХХК захирал ****т шилжүүлж, хариуцагч ****н хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч **** ХХК ****н үл хөдлөх хөрөнгийг **** банкны зээлийн гэрээнд барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч ****н нэхэмжлэгч **** ХХК-ийн захирал *****т холбогдуулан гаргасан *******,*******,******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****с 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-ийн захирал ****т олгож, хариуцагч ****н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

    5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч бую өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА