| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0509/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/511 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0509/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,
Улсын яллагч Э.Улаанаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн********************* холбогдох эрүүгийн 2518005610614 дугаартай хэргийг025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр төрсөн,******* настай,, боловсролтой, мэргэжилтэй,, ам бүл,, хамт, дүүрэг,хороо,гудамж, тоотод бүртгэлтэй боловч аймгийн сум,, тоотод оршин суух хаягтай, урьд
- аймгийн Сайхан сум дахь сумын шүүхийн023 оны 10сарын 09-ний өдрийн023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Хүрдээ******* (РД: ***)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын мэдүүлэг /хх-ийнтал/, насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг /хх-ийн,8-29 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 08сарын 07-ны өдрийн43 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13тал/, насанд хүрээгүй хохирогч яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14 дүгээр тал/, насанд хүрээгүй хохирогч нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 30тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37тал/, яллагдагч мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь025 оны 07сарын 31-ний өдөр, 13 цагийн орчим, Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 3 дүгээр т байрлах 5байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч биед халдаж хамар ясны хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын : “...миний хүүг зодсон хүн эмчилгээний зардал болох 461,100 төгрөгийгийн данс руу шилжүүлсэн. Хүүд маань учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийнтал/,
- Насанд хүрээгүй хохирогч : “...би025 оны 07сарын 31-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гарч ирээд байрны урд талбайд тоглож байхад Баянмөнх гэдэг хүүхэд тарган, бүдүүн, пязда гээд хараагаад байхаар нь миний уур хүрээд тэр хүүхдийн хүзүүнээс барьж аваад доош нь дарчихсан зогсож байхадаав хүрч ирээд миний баруун талын хацар руу гараараа 3 удаа алгадсан, мөн дагз руу цохисон бөгөөд заамдаж авсан. Тэгээд гараа атгаж байгаад хамар руу цохисон. Биааваас “намайг уучлаарай ахаа” гэсэн чинь тэр ах миний толгой руу гараараа цохиод байсан.аав намайг зодож байхад байрны ах салгасан. Тэгээд би уйлаад гэртээ орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн,8-29 дүгээр тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 08сарын 07-ны өдрийн43 дугаартай “... биед хамар ясны хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 12-13тал/,
- Насанд хүрээгүй хохирогч яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14 дүгээр тал/,
- Насанд хүрээгүй хохирогч нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 30тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “...сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах сртесст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /хх-ийн 35-37тал/,
- Яллагдагч мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Э.Дэлгэрбаярын биед “хамар ясны хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 08сарын 07-ны өдрийн43 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13тал/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч П.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хуульаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “.Энэ хуулийн30.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд нийт,061,000 төгрөгийг төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нь “сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд 1-р зэрэглэлийн хүрээнд шүүхээс тогтоосон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилсэн.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нь нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДАР/08251060 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37тал/-ээр тогтоогдож байна.
Монгол Улсын дээд шүүхийн023 оны 07сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны5тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0-4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар зохицуулсан.
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзаж тогтоодог бөгөөд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байдлаар, нийт 3,168,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан8,350 төгрөгийн зардлыг шүүгдэгч *******эр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,*******.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч************** Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1200 нэгж буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд,061,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эс 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* (Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 3-р , 5-8 тоот, утас:85351497, 95646103, РД:ТЕ91033031)-т олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******эс8,350 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ