| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк,
Улсын яллагч Э.Оюундарь,
Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 113 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507002330127 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Мөн Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах тоотод 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Н.тай “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, хохирогчийн биед гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед “баруун нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “****** хувьд охинтой нь би хамт амьдарч байсан юм. Манай хадам аав. Хамт амьдрах хугацаанд амьдралд их оролцдог байсан. Тэгээд намайг хөөх хандлагатай байсан тул хамт амьдрахаа больсон. Тэгээд дараа нь хүүхэд жирэмсэн байсан юм шүү дээ гэсэн. Би хүүхдээ харахаар 1 том пиво уучхаад очсон. Очоод нэ ахтай гараад уулзаадахъя гээд уулзаад явах гэтэл намайг явуулахгүй байсан. Намайг татаад түлхүүр өгөхгүй байсан. Би муудалцмааргүй байна гээд явах гэтэл машины цонхоор намайг цохих гээд гараа оруулсан. Тэгэхээр нь гарыг нь түлхсэн чинь жолооны хүрдэнд гар нь цохигдчихсон. Гараад модоор гар цохисон. Бид хоёул насанд хүрсэн хүмүүс амьдралд оролцохгүй байгаач гэж хэлэхэд цагдаа дуудна гээд байсан. Н.гийн хувьд Н., Ө. гэдэг 2 хүнтэй хамт ажилладаг. Тэгээд надаас 14,000,000 төгрөг зээлсэн юм. Өрөнд орчихлоо, хэцүү байна гээд 14,000,000 төгрөг зээлээд хүүнд нь хажуу өрөөнд нь амьдардаг байсан юм. Тэнд хамт амьдарч байх хугацаанд манай ажлын газрын Д. гээд залуу орж ирсэн. Д. гэр бүлтэйгээ орж ирээд гэрийн эзэн Ө. нь дэлгүүр яваад нэг пиво авчирсан. Тэгээд пиво уугаад хөзөр тоглосон. , Д. бид 3 нэгнийгээ шийтгэж нясална гэж байгаад Д. уурлаад байхаар нь чи одоо ямар сонин юм бэ? Хожигдсон юм бол шийтгэлээ авчхаж чаддаггүй юм уу гээд юм яриад, тамхи татаад зогсож байхад зогсож байтал Н. ирэнгүүтээ чи манайхаас зайл яв гэхээр нь би үгүй ээ та 2 одоо ямар сонин юм бэ, хэлсэн ярьсандаа бай, би ямар зүгээр байгаа биш мөнгө хөлсөө төлөөд байж байгаа. Та хоёрыг хэцүү үед чинь тусалж л явсан. Би цүнхээ аваад явлаа гээд явах гэсэн чинь Н. цонх руу түлхээд, эргээд харсан чинь намайг алгадсан. Намайг дахиад цохих гээд байхаар нь гарыг нь түлхтэл нүднийх нь хэсэг рүү л гар нь хүрчихсэн юм байна лээ. Өөрөө цохичихсон. Тэгэнгүүт л тэнд жоохон цус хурчихсан байсан юм билээ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч нийн мэдүүлэг /хх 28-29/, хохирогч нийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх 31-32/, гэрч Л.ын мэдүүлэг /хх 55-56/, гэрч Р.ы мэдүүлэг /хх 58-59/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0725/200 дугаартай дүгнэлт /хх 86-87/,шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0725/199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 80-81/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.ийн мэдүүлэг /хх 94-95/, хохирогч Н.гийн мэдүүлэг хавтаст /хх 20-21/, хохирогч Н.гийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 43-45/, гэрч Д.ий мэдүүлэг /хх 47-48/, гэрч Ө.гийн мэдүүлэг /хх 50-51/, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 0725/169 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий йн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг үндэслэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 600 нэгжээр торгох саналыг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу хохирогч нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжээр торгох ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс дараах саналтайгаа холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.8 дугаар зүйлд заасан шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэнэ гэх нийт ялын эдлэх төрөл хэмжээг тогтооно гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тухайн 2 ялыг нэмж нэгтгэн 1600 нэгжээр торгох буюу 1,600,000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна..” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний оройн 21 цагийн орчимд Налайх дүүргийн , йн арын задгай тоотод хохирогч нийн “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэж улмаар жолооны хүрдийг барьсан байсан түүний баруун гарыг жолооны хүрдтэй хавсарч мушгиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар У.*******гийн өгсөн: “…2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажил тараад орой 20 цагийн орчим би ажлынхаа гэдэг залуутай нэг том пиво хувааж ууж байхад тэр надад хүүхэд чинь төрөөд удаагүй юм чинь очихгүй юу гэж хэлээд гэр лүүгээ яваад өгсөн. Би хамтран амьдарч байсан Р. руу яриад хүүгээ аваад гараад ирээч ээ би хүүхдээ харах гэсэн юм гэтэл тэр нялх хүүхэд авч гарахгүй чи өөрөө хүрээд ир гэхээр нь би гэрт нь яваад ортол Р.ы аав, ээж байсан бөгөөд тэд нар намайг халамцуу болохоор яах гэж согтуу ирсэн юм бэ яв гээд байхаар нь явах гээд машиндаа суутал араас аав нь гарч ирээд миний машинд суугаад хүүхдээ бод энэ тэр гэж байснаа гэнэт яасан юм уурлаад машинаас буугаад намайг хөдлөх гэтэл цонхоор гараа оруулж ирээд намайг цохих гэхэд нь би болиоч гээд гарыг нь буцаагаад түлхтэл машины жолоонд гар нь цохигдсон. Тэгээд би буугаад очиход тэр мод аваад миний 2 гарын бугуй руу нэг удаа цохисон. Мөн тэр намайг явуулахгүй гээд хөл, гар барьж аваад байсан…Тэр өдөр нэг том пиво хоёулаа хувааж уусан. Айхтар согтоогүй байхдаа машинаа барьсан юм…” гэх мэдүүлэг,
/хх 119-120 дугаар тал/,
1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор нийн өгсөн: “…2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад би гэртээ эхнэр Л., охин Р., зээ нарын хамт байхад Р.ы утас нь дуугараад найз залуу болох У.******* нь байхаар нь наад хүн чинь яах гэж байгаа юм бэ чанга дээр нь тавиад ярь юу ярихыг нь сонсъё гэхэд охин Р. утсаа аваад ярихад У.******* согтуу бололтой охиноо аваад гараад ир гээд байхад нь би орой харуй бүрий болчихсон байна наадах чинь согтуу байна миний охин битгий гар гэж хэлээд байж байтал гаднаас У.******* согтуу орж ирээд охин Р.ыг гарья гэхэд охин дургүйцээд би ч гаргаагүй. Гэтэл У.******* намайг хоёулаа уулзъя гээд байхаар нь би дагаад гэрээс гарсан чинь машинд суучих гээд машинд нь суухад тэр “та Р. бид хоёрын амьдралын дундуур ордог, чамайг алаад өгье чи үхмээр байна уу, чамаас болоод бид 2 салсан” гээд байхаар нь би “чи одоо болно яв” гээд машинаас нь буугаад талд нь очоод чи одоо машинаасаа буу согтуу машин барьж болохгүй гээд цонхоор нь баруун гараа оруулаад жолоог нь атгаад авахад тэр миний хаана юу хийх чамд хамаа байхгүй гээд миний баруун гарыг гараараа жолоотой хавсарч мушгиад дарчихсан юм. Тухайн үедээ мэдэгдээгүй байж байтал 30 минутын дараа миний баруун гар бугуй хэсгээрээ хавдаад маш их өвдөж эхэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд миний баруун гарын бугуй хэсгээрээ хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг,
/хх 28-29 дүгээр тал/
Хохирогчоор дахин өгсөн: “…Би тухайн үед У.*******гийн биед халдаагүй тэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн бөгөөд түүний биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр учирсан байгаа 2 гарын гэмтэл нь ирэхээсээ өмнө болсон байх тэгэхэд би баруун гарыг нь харсан. Түүний баруун гарын шуу хэсэгт нь жижиг хөхөрсөн байсан. Би тэрийг учруулаагүй, тэр ирэхдээ тийм байсан. Сүүлд сонсоход тэр намайг гар луу нь модоор цохисон гэж хэлсэн байсан. Миний хувьд түүнд огт гар хүрээгүй. Тэр ганцаараа өөрөө машинаа бариад нэлээн согтуу ирсэн. Ирээд буцаад явах гэхэд нь би согтуу машин бариулахгүй гээд түлхүүрийг нь авах гэж байгаад машинаа хугалуулсан” гэх мэдүүлэг,
/хх 31-32 дугаар тал /
1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.ын өгсөн: “…Тэр өдөр би гэртээ нөхөр нэ, охин Р. болон зээ нарын хамт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад охин Р.ы найз залуу болох У.******* согтуу орж ирээд Р.ыг гарья гэхэд Р. гарахгүй байсан. Тэгээд би У.*******д хандаж “чи яагаад манай гэрт согтуу орж ирдэг юм бэ эрүүл ирж уулзаж болдоггүй юм уу” гэсэн чинь тэр намайг дуугүй бай чамтай уулзах гэж ирээгүй балай авгай минь цагдаагаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэр хооронд У.******* манай нөхрийг дуудаад аваад гарсан чинь удалгүй нөхөр орж ирээд миний гар эвгүй болчихлоо гэхэд нь би тухайн үед анзаараагүй тэгсэн чинь 2 хоногийн дараа байх гар нь бугуй хэсгээрээ хугарсан байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг,
/хх 55-56 дугаар тал/
1.4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Р.ы өгсөн: “…Тэр орой би гэртээ ээж, аав, 2 хүүхдийн хамт байж байтал над руу У.******* залгаад хүүхэдтэйгээ уулзъя гэхээр нь би одоохондоо нэг cap болоогүй болохоор чи өөрөө ирээд уулз гэж хэлсэн. Тэгэхэд тэр архи уучихсан согтуу манай гэрт орж ирээд намайг хүүхдээ аваад гараад ир гэхээр нь би cap ч болоогүй нялх хүүхэд авч гарахгүй гэтэл ээж хажуугаас У.*******д “чи эрүүл ирж болдоггүй юм уу дандаа согтуу явж байх юм” гэтэл тэр ээжийг “чамд хамаагүй би тантай яриагүй авгай минь” гэж хэлсэн. Тэгэхэд нь ээж “чи хүн доромжилдог юу вэ цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь У.******* “тэр цагдаагаа дуудахгүй юу” гээд аавыг гараад уулзъя гэхэд нь аав хамт гарсан. Тэгээд ээж бид нар араас нь гараагүй гэртээ байж байтал айхтар удалгүй аав гараа бариад гар эвгүй болчихлоо гээд орж ирчхээд буцаад гараад явсан. Тэгээд тэр шөнөдөө аавын гар эвгүй болоод байна гээд шүүх эмнэлэгт үзүүлж байж хугарсныг мэдсэн...” гэх мэдүүлэг,
/хх 58-59 дүгээр тал/
1.5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0725/200 дугаартай: “…нийн биед баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
/хх 86-87 дугаар тал/
1.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0725/199 дугаартай: “У.*******гийн биед баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдлээр цохих, цохигдох үед үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт,
/хх 80-81 дүгээр тал/
2. Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах тоотод хохирогч Н.тай “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
2.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар У.*******гийн өгсөн: “...Би ажлын газрын Ө.гийн Налайх дүүргийн 75 дугаар байрны хажуугийн жижиг өрөөг нь хөлсөлж байсан юм. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлын газрын Д. эхнэр Б.гийн хамт ирээд Ө. түүний эхнэр Н. нарын хамт бид нар пиво уугаад хөзөр тоглосон. Тэгээд нэлээн суугаад би бага зэрэг халсан байсан бөгөөд Д.тэй ажлын талаар яриад маргалдаад гарч орцонд тамхи татаж байтал гэрээс Н. гарч ирээд орцгоо гээд над руу нэг эвгүй үг хэлсэн. Би одоо хэлсэн үгийг нь мартсан байна. Тухайн үедээ уур хүрээд гэр лүү нь ороод өрөөндөө ороод хувцсаа аваад явлаа гэтэл араас Н. орж ирээд юу ч хэлэхгүй миний хацар луу алгадаад түлхэхээр нь би эргэж харахад дахиад цохих гээд гараа далайхаар нь гарыг нь хаах гэтэл баруун нүднийх нь доор цохичихсон юм. Тэгээд Д. дундуур орж ирээд Н. цаашаа эргээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх 159-160 дугаар тал тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.гийн өгсөн: “...У.******* манай нөхөртэй чанга яриад хашхираад байхаар нь би гараад чимээгүй байгаач манай ажлын хүмүүс ихэнх нь байгаа юу гэж бодох юм гээд нөхрөө дагуулаад гэртээ орох гэсэн чинь орохгүй байсан. Тэгэхээр нь чи наанаа ганцаараа хашхираад байж бай гээд түрүүлээд ганцаараа яваад орсон чинь У.******* араас орж ирээд “арчаагүй янхан минь чи намайг гэрээсээ хөөлөө” гэхээр нь би “харин нөхрөө бодоод чимээгүй байгаа шүү” гэж хэлсэн. Намайг “пизда, янхан минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь очоод зүүн шуу хэсэгт нь 3 удаа цохисон чинь зөрүүлээд миний баруун нүд хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь чи намайг цохичихлоо гэсэн чинь У.******* би чамайг цохиогүй гэж хэлээд өөрөө цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх 20-21 дүгээр тал/
Хохирогчоор дахин өгсөн: “…Миний биед зөвхөн У.******* зүүн гараараа халдсан. Би өөр ямар ч хүнтэй маргалдаж муудалцаагүй. Тухайн үед хамт байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Учир нь би спиртийн харшилтай болон төрөөд 4 cap болж байсан тул нялх биетэй байсан...” гэх мэдүүлэг,
/хх 23 дугаар тал/
2.3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “…Бид нар муушиг тоглож байх үедээ тооны 50 төгрөг, үсэрвэл 500 төгрөг гээд хоорондоо хөгжилдөх зорилгоор бооцоотой тоглосон. Тоглож байх үед Д., Ө., У.******* гурав дэлгүүр орох гээд явсан. Дэлгүүр орчхоод хүрч ирэхдээ 2 ширхэг 2 литрийн “Сэрүүн” гэх нэртэй пиво авсан байсан. Бид нар хувааж уунгаа тоглож байсан ба би тухайн пивоноос 1 аягыг уусан. Харин Н. огт уугаагүй. Тоглож байх үедээ хожсон хүнд нь мөнгийг нь өгөлгүй, өр болгож санаад явж байсан юм. Гэтэл Д., Ө., У.******* гурав бодож байсан өрөн дээрээ маргалдаад би чамд өртэй, өргүй гэх мэтээр хэрүүл хийж эхэлсэн. Тэр гурав тамхи татахаар гадаа гарсан ба гадаа гараад удаагүй дуу нь хадаад орилолдоод эхэлсэн. Н. гэрээс гараад тухайн гуравт “Ажлын хүмүүс ихэнх нь амьдардаг юм чинь гадаа маргалдаж муудалцаад яах вэ?, бусдад муугаа үзүүлээд хэрэггүй гэрт ороод болцгоо” гэж хэлчхээд орж ирсэн. Н. орж ирээд том өрөө рүү орсон ба араас нь У.******* орж ирээд том өрөө рүү орсон. У.******* араас нь очоод Н.г “Гичий минь аятайхан байгаарай. Янхандаж явж байхыг чинь мэднэ шүү” гэх мэтээр ёс бусаар харааж эхэлсэн. Н. уурлаад У.******* дээр очоод гараараа цээж, нуруу хэсэгт нь 3 орчим удаа цохисон чинь гаднаас орж ирээд салгасан. салгасны дараа Н. жижиг өрөөнд орж ирээд нүдээ дараад уйлсан. Тухайн үед Н.гийн нүд хөхөрчихсөн, шил нь хугарсан байдалтай байсан. Би Н.г тайвшруулах гээд хэн цохисон талаар асуухад “Би У.*******г цохиж байсан чинь зөрүүлээд цохичихлоо” гэж хэлээд уйлаад байсан...Би яг Н.г цохиулж байхыг бол хараагүй. Миний бодлоор У.******* цохисон байх. Учир нь Н. уурлаад У.*******г цохиж байх үед У.гийн нүдний шил, нүд хоёр нь гэмтчихсэн байсан...” гэх мэдүүлэг,
/хх 43-45 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ий өгсөн: “…Бид нар тоглож байх үедээ ажлын талаар ярьж байгаад миний ажил хэцүү, чиний ажил амархан гэж ярилцаж маргалдаад эхэлсэн. Бид гурав гэрээс гарч тамхи татаж байх үед ажлын маргаан үргэлжлээд У.******* агсрах шинжтэй болоод надтай маргалдаж байсан чинь Н. гэрээс гарч ирээд “больцгоо, энд ажлынхан их байгаа. Ороод болцгоо” гэж хэлсэн Н.г орсны дараа У.******* орсон. Ө. бид хоёр тамхи татаад ярилцаад зогсож байх үед гэрээс хоорондоо хэрэлдэх чимээ гарахаар нь бид хоёр гэрт орсон. Бид хоёрыг гэрт орох үед Н. У.*******г хоёр гараараа зуурчихсан байдалтай зогсож байхаар нь очоод салгасан. Би дундуур нь ороод У.*******г түлхэж холдуулсан. Араас Ө. эхнэрээ татаж авсан. Тухайн үед Н. У.*******г зуурчихсан байх үед нүдний шилгүй байсан. Бид нарыг гаднаас дуудах үедээ нүдний шилтэй байсан...Тухайн үед У.*******тэй л маргалдаж байсан” гэх мэдүүлэг,
/хх 47-48 дугаар тал/
2.5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.гийн өгсөн: “…Н. гарч ирээд “Ойр орчимд ажлын хүмүүс ихээр амьдардаг, больцгоо. Гэртээ ороод болцгооё” гэж хэлчхээд гэртээ орсон. Н.гийн хэлсний дагуу бид гурав дуугаа аядаад чимээгүй болсон ба У.******* тамхи татаж дуусаад гэр рүү түрүүлээд орсон. Д. бид хоёрыг гадаа тамхи татаж байх үед гэрээс хэрэлдэж байгаа дуу чимээ гарахаар нь бид хоёр гэрт орсон. Гэрт орох үед Н., У.******* хоёр зууралдчихсан Б. салгах гээд зогсож байсан. Д. бид хоёр очиж салгаад. Би эхнэрээ аваад угаалгын өрөө рүү аваад орсон. Би Н.гаас юу болсон талаар тодруулахад “У.******* намайг элдэв бусаар хараахаар нь би нуруу хэсэгт нь хоёр цохисон чинь намайг зөрүүлээд цохичихлоо” гэж хэлсэн. Тухайн үед Н.гийн баруун нүд хавдаад хөхөрчихсөн байсан. Бид хоёр угаалгын өрөөнөөс гарч ирсэн чинь Д., Б. хоёр хүүхдээ аваад явсан. Араас нь У.******* шууд гараад явчихсан. Эхнэрийн нүдний шилийг хайсан чинь орны доогуур орчихсон, араам нь гажчихсан байдалтай байсан. Би сүүлд нь ажил дээр У.*******гээс юу болсон талаар тодруулахад “Гадаа бид гурвыг тамхи татаж байх үед Н. гарч ирээд У.*******г “Чи ганцаараа орилоод байх юм. Наанаа үлд” гэж хэлсэн. Би тэрэнд нь уурласан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх 50-51 дүгээр тал/
2.6. Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НАЛ0725/169 дугаартай: “Н.гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,
/хх 68-69 дүгээр тал/
3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх 122 дугаар тал/,
4. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 123-134 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогч нийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогч Н.гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.г “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн НАЛ0725/169 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч У.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нийн биед хүндэвтэр хохирол, Н.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий йн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч У.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч У.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ