| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/268 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 10.6.2., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/268
2025 09 16 2025/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум анхан шатны шүүхийн ерөнний шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Цэгмэд
Иргэний хариуцагч өмгөөлөгч Д.Зулаа,
Иргэний хариуцагч
Иргэний хариуцагч Д.Болд-Эрдэнийн өмгөөлөгч О.Цолмон,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430002330126 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Соёмбо хотхоны ******* тоотод оршин сууж байгаа,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
******* овогт ******* / РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй буюу "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д заасан "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүр ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх, осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэснийг тус тус зөрчсөний улмаас 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан "Соёмбо апартмент" гэх 10 давхар барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг гүйцэтгэж байх үед өргөгч, буулгагч цахилгаан дүүжин шат нь унаж тус өргөгч, буулгагч цахилгаан дүүжин шатан дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан *******, ******* нар амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тухайн үед "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан. 2024 оны 07 дугаар сарын 06-нд тухайн талбай дээр байх нь байсан. Гэхдээ хойд талд өөр нэг барилгын суурь цутгалтын ажил руу анхаарлаа хандуулж байгаад тухайн барилгыг бүхэлд нь хянаж чадаагүй алдаа гаргасан үнэн. Тухайн хоёр ажилтан ажилдаа үнэнч сайн ажилладаг байсан учраас тухайн үед надад мэдэгдэхгүйгээр дээшээгээ гарчихсан байсан. Тухайн хоёр иргэний амь нас нь хохирсонд би маш их харамсаж байна. Тухайн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Би ихэнхдээ ганцаараа амьдардаг. 2017 оноос хойш эхнэрээсээ салснаас хойш охиноо голдуу хичээлийн амралтаар нь охинтойгоо цуг байдаг. Охин 13 настай. Би төрийн удардлагын мэргэжилтэй. 2024 онд Улаанбаатар хотод
ХАБ-ын мэргэшүүлсэн сургалтад суусан. Амь хохирогч нар энэ өргүүрийг урьд нь ажиллуулдаг байсан. Ер нь бол нийтдээ 330,000,000, 147,000,000 гэсэн 2 дүнтэй мөнгө шилжүүлсэн. Тухайн “Сод-Эрдэнэ” компанид ажилд орохдоо энэ төсөл дууссаны дараа 150 сая төгрөг цалингаас гадуур авах тохиролцоотой бид нар аман хэлэлцээ хийчэн байсан. Тэр авах 150,000,000 төгрөгөө хохирол төлбөр барагдуулахад би бүгдийг нь оруулсан...гэв.
Иргэний хариуцагч : 2023 онд “Соёмбо апартмент” төсөлд би хөрөнгө оруулагчаар орсон. Манай компани Мөнхсайн үүд гээд цонхны үйлдвэрлэл эрхэлдэг, цонхноос болж аваар гарсан болохоор энэ хэрэгт оролцож байгаа. Манайх цонхыг хийж гүйцэтгэх үүрэгтэйгээр явж байсан. 6 сарын 27-ны өдөр комисс ороход 2 бүрлээчийн хамт бүх юмаа хүлээлгээд дууссан гарын үсэгтэй баримтууд нь байдаг. Бид нар энэ хэрэгт маш их харамсаж байна. Өнөөдрийн тэр ажиллаж байсан 2 амь хохирогч маань ч гэсэн бид нарын зүгээс сайн таньдаг, надтай нэг нь 10 гаран жил хамтарч ажиллаж байсан, хамтрагч ажилтан маань байгаа. Энд яллагдагчаар татагдсан ******* маань ч гэсэн миний багын найз, найз нөхдийн хүрээнд бид нар ажил хөдөлмөр цуг эрхэлж байгаад ийм харамсалтай юм боллоо. Хохирлын хувьд ******* маань бид нар ч гэсэн энэ төсөл дууссаны дараа хэрэгжүүлэх шатынхаа мөнгийг оруулж төлсөн. Би хөрөнгө оруулагчийн хувьд “Сод-Эрдэнэ Алтай” компанитай үлдсэн төлбөрийг барилгын ашгаасаа хуваалцаад хийцгээсэн.
Бид нар бүгдээрээ нийлээд 491,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Энх-Одын гэр бүлийнхэнд нийт 332,000,000, Нэргүйд оршуулгын зардалд 31,161,579 төгрөг, 127,500,000 төгрөгийн байр, 31,161,579 төгрөгийн оршуулгын зардал өгсөн.
******* тус барилга дээр ХАБ-ыг хариуцаж ажилласныхаа хариуд цалингаас гадна шагнал 150,000,000 төгрөг авах ёстой байсан. Бид нар угаасаа оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирол, гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол бүгдийг нь барагдуулаад хамжаад хийсэн. 491,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгийг нь *******аас гарсан гэсэн үг. Хохирогч нарын гаргасан хүсэлтийн дугуу хэлсэн бүх зүйлийг нь өгөөд дахиж хохиролгүй гомдол саналгүй гэж тохиролцоонд хүрсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энхтөрийн сэтгэл санааны хохирол 332,000,000 төгрөг дотор багтсан гэж ойлгож байгаа. Анхнаасаа бид нар өмгөөлөгчдөөс хуулийн зөвлөгөө аваад өөр илүү дутуу төлбөр мөнгө авахгүй гэдгээр хохирогчийн талын бие төлөөлөгчтэй гэрээ хийсэн...гэв.
Эрүүгийн 2330002000268 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ы: Би "Сод-Эрдэнэ-Алтай ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр анх ажилд орсон. 2024 оны 07 дугаар сарын 06-ны 17 цагийн орчимд "Соёмбо апартмент"-ийн зүүн талд нь шинээр баригдаж байсан манай "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ний барьж байгаа үйлчилгээний зориулалттай барилгын суурийн ажил дээр нь хяналт тавьж ажиллаж байхад гэнэт "Соёмбо апартмент"-ийн талаас чанга дуу чимээ гарахаар нь харсан чинь "Соёмбо партмент"-ийн 8 давхараас дүүжин гүүр /цахилгаан шат/ тээглэсэн бололтой, цахилгаан өргөгчийн мотор ачааллаж их дуу чимээ гараад дүүжин гүүр /цахилгаан шат/-ны эсрэг ачаа доошоо унаж эхэлсэн. Би цахилгаан өргөгч шатыг ямар нэг зүйлээс болж гацлаа гэж мэдээд "мотороо унтраагаачээ" гэж бахираад гүйсэн. Намайг гуйж байхад дүүжин гүүр 8 давхараас унаад барилгын 4 давхарын ойролцоо ирээд нэг тогтох шиг болоод шууд доошоо уначихсан. Намайг "Соёмбо апартмент" зүүн талаас гүйгээд очих үед миний өмнө 1 метр орчмын зайд тухайн дүүжин гүүр унасан. Тухайн дүүжин гүүр дотор манай *******, ******* хоёр нас барсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би шокын байдалд ороод компаний гүйцэтгэх захирал О. Баянмөнх руу утсаар ярьж байснаа санаж байна. Нэг мэдсэн би эмнэлгийн фургон машинд суучихсан эмч миний даралтыг үзээд байж байсан. Би хяналт тавьж, аюулгүй байдлыг хангаж ажиллуулах ёстой байсан. Тухайн осол гарах болсон шалтгаан нь миний бодлоор осол болохын өмнөхөн их хүчтэй хуй салхи дайрч өнгөрсөнтэй холбоотой. Уг салхинаас үүдэж дээшээ өргөгдөөд гарч байсан дүүжин гүүрний аль нэг хэсэг 8 давхарын тагтны буланд тээглээд өргөгч цахилгаан мотор ачаалал авч эсрэг талынхаа ачааг доош татаж тухайн осол болсон гэж бодож байна. Тухайн өдөр "Соёмбо апартмент"-ийн барилгын талбайд би хяналт тавьж байсан. Надаас өөр манай компаний удирдлагаас хүмүүс байгаагүй. Амь хохирогч С. Отгонбаатар, ******* нар нь цонхны шил арчиж цэвэрлэж ажил хийхээр гарсан байсан. Би Амь хохирогч *******, ******* нарыг дээшээ гарч байгааг мэдээгүй. Миний зүгээс ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж өгсөн зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний хараа хяналт тавиагүй үйлдлээс болж ийм хэрэг осол гарсанд харамсаж байна. Би сарын 2,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. "Соёмбо апартмент" барилгын ажил явагдаж тайлан дууссаны дараа 150,000,000 төгрөг авах естой байсан. Уг мөнгөө би бүгдийг нь талийгаач нарын ар гэрт нь зориулж хохирлоо барагдуулж өгсөн... гэх / 3 хх 205-208 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ талийгаач нөхрийн минь амь нас "Соёмбо" хотхоныг бариулсан хүмүүстэй шууд хамааралтай. 2024 оны 06 дугаар сарын эхээр нөхөрт хоол цай аваачиж өгөхөд орон сууцны гадна талын 5 давхрын цонхны шилийг нэг хүнтэй хамт хийж байхыг харахад нэлээн эвгүй харагдаж байсан. Нөхөр болон түүнтэй хамт ажиллаж байсан хүн нь барилгын дүүжин гүүрэн дээр зогсоод цонхоо хийж байсан ба тэр хоёр ямар ч хөдөлмөр хамгааллын хувцасгүй, ядаж хамгаалалтын малгайгүй ажиллаж байсан. Үүнээс гадна барилгын дүүжин гүүр 5 давхраас 1 давхарт бууж ирэхэд савлагаа хөдөлгөөнтэй байхаар нь “наад дүүжин гүүрнээсээ унавал яахын бэ, сайн барьж байгаад буу” гэж байсан. Би өхөрт хоол цайгаа өгөөд "чамд ядаж хамгаалалтын малгай байхгүй юм уу" гэж асуухад “байхгүй, манай дарга хамгааллын бүрэн хувцас хойшоо захисан гэсэн, удахгүй ирнэ” гэхээр нь юм бодоогүй. 2024 оны 07 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад нөхрийн утас руу хэд хэд залгахад утсаа авахгүй байсан. 21 цагийн үед "Сонголт” барилгын материалд ажилладаг зүс таних эмэгтэй, эрэгтэй хүний хамт орж ирээд намайг “тайван байгаарай таны нөхөр *******ын хамт барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг хийж байгаад барилгын дүүжин гүүр нь унаад нас барсан” талаар хэлсэн. Тухайн эмэгтэйгээс хамгааллын хувцастай байсан уу, бэлхүүсэнд хийдэг олс байсан уу гээд асуухад юу ч байгаагүй талаар хэлсэн. Тус барилгын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер нь барилга дээр ажил хийж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаагүйд дахин дахин гомдолтой байна. Манайд ирсэн хүмүүс талийгаачтай хамт ажил хийсэн хүн нь хамт нас барсан, ямарч хөдөлмөр аюулгүй байдал хангагдаагүй гэж байсан. Оршуулгын зардалд 30.000.000 төгрөг өгсөн, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэнэ.
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ны ХАБ-н ажилтан *******тай "Хохирол, төлбөр гаргуулах” гэрээ байгуулсан оршуулгын зардалд 31,161,579 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2 өрөө байрыг төлж барагдуулсан тул одоо болон цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 хх- 45-47, 49-50 дугаар хуудас/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Б.Энх-од нь манай төрсөн ах, ******* нь талийгаач ******* ахтай хамт барилгын ажил хийж байгаад нас барсан. ******* ах нь 2015 онд эхнэрээсээ албан ёсоор салаад үүнээс хойш аав, ээжтэй хамт амьдарч байгаад нас бараад байна. Манай гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаж, тохиролцон намайг уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Миний хувьд татгалзах зүйл байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 05-ны 21 цагийн үед аав Ж.Баярсайхан нь залгаад “ах *******ыг "Соёмбо апартмент"-ын 10 давхар барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг хийж байгаад унаж нас барсан” тухай мэдэгдэж, би шууд хотоос ирээд Нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд ороход талийгаач ах маань хүн танихын аргагүй болчихсон байсан. Тус барилгыг бариулсан ирж уулзахаар нь асуухад “би өөрөө Хятадад явж байхад ийм асуудал болчихсон байна. Манай байгууллагын алдаа, намайг уучлаарай ” гэхээр нь “та нар ядаж аюулгүй бус, хамгаалах малгай олгосон байсан бол ийм асуудал болохгүй, болсон ч биедээ гэмтэл аваад амь үлдэх боломж байсан” гэж хэлэхэд бидний буруу гэхээс өөр юу ч хэлээгүй. Тус барилгын дүүжин өргүүрийг ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан. Мөн тус дүүжин өргүүр дээр *******. ******* нарын хүмүүсийг ажиллуулахдаа аюулгүйн бүс, хамгаалах каск, ажлын хувцас гэх зэргээр хангаж ажиллуулаагүйн улмаас уг хэрэг гараад байна. Оршуулгийн зардал болон бусад зардалд нийт одоогийн байдлаар 300 гаруй сая төгрөгийг нөхөн төлсөн. Нэмж гаргаж өгөх баримтууд байхгүй. Бусдын болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас болж ах маань нас бараад байна. Миний болон манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1 хх-н 54-55, 4 хх-н 4-5 дугаар хуудас/,
- Гэрч : 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед нөхөр Х.Энх-Амгалан бид хоёр Асгат суманд явж байхад нөхрийн утас руу хүн залгаад "барилга дээрээс хоёр хун уначихлаа" гээд ярьж байхыг сонссон. Барилга гээд байгаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан "Соёмбо" хотхоны 10 давхар орон сууц бөгөөд нөхөр тухайн барилгын бараа материалыг нийлүүлдэг юм. Нөхөр намайг 7051102 дугаарын утас руу залгаад “хоёр хүн барилга дээрээс унасан” гээд дуудлага өгчих гэхээр нь дуудлага өгсөн...гэх /1 хх-н 61 дүгээр хуудас/,
- Гэрч : ХАБ-ын инженер ******* бид нарын аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаг байсан. Осол болох үед би байгаагүй учраас амь хохирогчийг хамгаалалтын хувцсаа бүрэн өмссөн, өмсөөгүй талаар мэдэхгүй байна. Намайг байхгүй байх хугацаанд хэн ажиллуулж байгаад ийм асуудал гарсан талаар мэдэхгүй байна...гэх /1 хх-н 79-80 дугаар хуудас/,
- Гэрч : "Сод-Эрдэнэ Алтай" ХХК нь барилгын Хөдөлмөр хамгааллын ажилтантай ба тухайн хүн нь заавар зөвлөмж өгөөд ажиллуулдаг байсан. Би "Сод-Эрдэнэ Алтай" ХХК-нд ямар нэг ажил албан тушаал эрхэлдэггүй, хөрөнгө оруулагч учраас ерөнхий заавар зөвлөгөө өгдөг байсан...гэх /1 хх-ийн 84 дүгээр хуудас/,
- Гэрч : Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер *******тай "Хөдөлмөрийн гэрээ", "Ажлын байрны тодорхойлолт", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг дүрэм"-ийг тус тус баталсан. Мөн "Дүүжинт шат дээр ажиллах үеийн хедөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-нд тус дүүжинт өргүүр дээр ажилчид гарч ажиллах тохиолдолд зөвхөн ХАБ-н ажилчны зөвшөөрлөөр гарч ажиллахаар тус дүрэмд заасан байгаа. Миний хувьд *******тай хийсэн гэрээнүүдэд ажлын чиг үүрэг нь тодорхой заасан байгаа. Анх шинжээчийн дүгнэлт гаргуулахаас өмнө нь би шокийн байдалтай байсан учраас *******тай хийсэн гэрээг гаргаж өгч чадаагүй учраас холбогдох баримтуудыг гаргаж өгөөд байна. Тухайн осол ХАБ-н ажилтан *******ы буруутай үйлдлээс болж гарсан. ХАБ-н ажилтны үндсэн чиг үүрэг нь тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллуулах үүрэгтэй. Миний хувьд *******д ажлын заавар, зөвлөгөө байнга өгдөг байсан боловч тухайн хүний хариуцлагагүй байдлаас болж 2 хүний амь нас хохироод байна. Тус дүүжинт өргүүрийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдреес тус оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тус барилгын фассатыг хийхэд ашигласан, дүүжин өргүүр дээр ажиллах тохиолдолд ХАБ хяналт тавьж ажилладаг...гэх /1 хх 70-72 дугаар хуудас/,
- Иргэний хариуцагч Д.Болд-Эрдэнийн: Миний бие болон манай байгууллагын зүгээс амь хохирогчдийн ар гэрт оршуулгийн зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирол нөхөн төлсөн баримтуудаа би мерден шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн...гэх /3хх- 242-243 дугаар хуудас/,
- Иргэний хариуцагч : Би болон манай байгууллагын зүгээс амь хохирогчдийн ар гэрт оршуулгийн зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирол нехен төлсөн баримтуудаа би мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн... гэх /1 хx-н 58-59 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
- Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 хх 193-201-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэг бүхий шинжээч Б. Бадмаа, Ч.Туяа, С.Баяраа, П.Дашдаваа, Н.Чимэдрэгзэн нарын 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 25-5-5/01 дугаартай 28. "Сод-Эрдэнэ Алтай ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баянмөнх нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн ажил олгогчийн үүргийн 28.1.6-д Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28 1.14-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах гэж заасны дагуу компанийн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг журам", "Дүүжин шат дээр ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж баталсан, мен хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг (сургалт сурталчилгаа-37,757,000 төгрөг, эрүүл мэндийн үзлэгт 4,150,000 төгрөг, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлд 6,026,000 төгрөг, ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангахад 4,194,000 төгрөг зэрэг нийт 57,731,000 төгрөг) төсөв баталж гаргасан байна. 215-д ******* нь тухайн осол гарсан өдөр барилгын талбайд ажиллаж байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдалд бүрэн хяналт тавьж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын Ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүрт ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх.. осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэсэн чиг үүргээ биелүүлээгүй байна гэх дүгнэлт /3 хх-н 110-116 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-н 15-26 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-н 27-36 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт /3 хх-н 79-84 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч. цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /3 хх 61-66 дугаар хуудас/,
- 2024.07.08-ны өдрийн эд зүйл / баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 37-42 дугаар хуудас /
*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлаг /1-р хх-ийн 109,112х /
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 110-111х /
*******ын Хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 129-140х /
*******ын Хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 141-183х/
2024.06.27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт/1-р хх-ийн 185-186х/
2024.04.19-ний “Сод-Эрдэнэ Алтай- ХХК-ийн ажилд томилох тухай тушаал,
2023.08.15-ны “ Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хх-ийн 188-190х/
*******ы “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан”-ны гэрчилгээ /1-р хх-ийн 191х/
2024.04.20-ны өдрийн Сод-Эрдэнэ Алтай- ХХК, ******* нарын хооронд байгуулсан гэрээ /1-р хх-ийн 193-197х/
ХАБЭА инженерийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 198-201х/
2023.10.09-ны “Сод-Эрдэнэ Алтай” ХХК-ийн захирлын “заавар батлах тухай” 24/31 дугаартай тушаал /1-р хх-ийн 202-211х/
2024.05.02-ны өдрийн “Сод-Эрдэнэ Алтай” ХХК-ийн комисс томилох тухай /1-р хх-ийн 220х/
ХАБЭА-н төсөв /1-р хх-ийн 221-222х/
2024.07.08-ны өдрийн“Сод-Эрдэнэ Алтай” ХХК-ийн “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын хурал”-ын тэмдэглэл /1-р хх-ийн 223-226х/
Үйлдвэрийн осол, хурц хордлогыг тухай яаралтай мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 232х
Т.Амартүвшингийн тайлбар /1-р хх-ийн 233х/
2024.02.27-ны өдрийн шинжээчийн бичиг /1-р хх-ийн 236-250, 3-р хх-ийн 1-31х/
2023.03.07-ны өдрийн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “ зөвлөмж хүргүүлэх тухай”1/128 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 34-37х/,
2023.04.05-ны өдрийн 07/01 дугаартай ХНХЯ, салбарын улсын ерөнхий байцаагийн албан даалгавар, шалгалтын тэмдэглэл /2-р хх-ийн 38-41х/,
2023.06.08-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас /2-р хх-ийн 42-48х/,
2023.07.03-ны өдрийн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай ” улсын байцаагчийн албан шаардлага /2-р хх-ийн 49-57х/,
2023.03.21-ний өдрийн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилтай тухай зөвлөмж, зөвлөмж, албан бичиг тараасан жагсаалт /2-р хх-ийн 56-60х/,
2024.03.29-ны өдрийн ХНХАЯ, Салбарын улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар, зөвлөмж, зөвлөмж, албан бичиг тараасан жагсаалт / 2-р хх-ийн 61-64х/,
2024.06.18-ны өдрийн Сүхбаатар аймгийн Засаг даргын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилох тухай” А/374 дугаартай захирамж /2-р хх-ийн 67-68х/,
2024.08.02-ны өдрийн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Соёмбо үйлчилгээний зоорийн давхартай авто зогсоолтой 75 айлын орон сууцны барилгад өгсөн үүрэг даалгавар, хавсралт /2-р хх-ийн 72-117х/,
Сод-Эрдэнэ Алтай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 123х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш. Оюунтунгалагийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай дугнэлт /3-р хх-ийн 79-84-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш. Оюунтунгалагийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 61-66-р хуудас/
Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэг бүхий шинжээч Б.Бадмаа, Ч. Туяа, С. Баяраа, П. Дашдаваа, Н. Чимэдрэгзэн нарын 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 25-5-5/01 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 242-243-p хуудас/ баримт зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй буюу "Сод Эрдэнэ Алтай" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д заасан "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүр ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх, осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэснийг тус тус зөрчсөний улмаас 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан "Соёмбо апартмент" гэх 10 давхар барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг гүйцэтгэж байх үед өргөгч, буулгагч цахилгаан дүүжин шат нь унаж тус өргөгч, буулгагч цахилгаан дүүжин шатан дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан *******, ******* нар нас барсан болох нь:
Шүүгдэгч Ч. Идэрчулууны мөрдөн шалгах ажиллага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би "Сод-Эрдэнэ-Алтай ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажилд орсон. 2024 оны 07 дугаар сарын 06-ны 17 цагийн орчимд "Соёмбо апартмент"-ийн зүүн талд баригдаж байсан барилгын суурийн ажилд хяналт тавьж ажиллаж байхад "Соёмбо апартмент"-ийн талаас чанга дуу чимээ гарахаар нь харахад "Соёмбо партмент"-ийн 8 давхараас дүүжин гүүр тээглэсэн бололтой, цахилгаан өргөгчийн мотор ачааллаж их дуу чимээ гараад дүүжин гүүрний эсрэг ачаа доошоо унаж эхэлсэн. Би цахилгаан өргөгч шатыг ямар нэг зүйлээс болж гацлаа гэж мэдээд "мотороо унтраагаачээ" гэж бахираад гүйсэн. Намайг очих үед миний өмнө 1 метр орчмын зайд тухайн дүүжин гүүр унасан. Дүүжин гүүр дотор манай *******, ******* хоёр нас барсан байдалтай байсан. Тухайн өдөр "Соёмбо апартмент"-ийн барилгын талбайд би хяналт тавьж байсан. Тухайн осол гарах болсон шалтгаан нь миний бодлоор осол болохын өмнөхөн их хүчтэй хуй салхи дайрч өнгөрсөнтэй холбоотой. Уг салхинаас үүдэж дээшээ өргөгдөөд гарч байсан дүүжин гүүрний аль нэг хэсэг 8 давхарын тагтны буланд тээглээд өргөгч цахилгаан мотор ачаалал авч эсрэг талынхаа ачааг доош татаж тухайн осол болсон гэж бодож байна. С. Отгонбаатар, ******* нар цонхны шил арчиж цэвэрлэж ажил хийхээр гарсан байсан. Би тэд нарыг дээшээ гарч байгааг мэдээгүй. Миний зүгээс ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж өгсөн зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний хараа хяналт тавиагүй үйлдлээс болж ийм хэрэг осол гарсанд харамсаж байна” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “2024 оны 07 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад нөхрийн утас руу хэд хэд залгахад утсаа авахгүй байсан. 21 цагийн үед "Сонголт” барилгын материалд ажилладаг зүс таних эмэгтэй, эрэгтэй хүний хамт орж ирээд намайг “тайван байгаарай таны нөхөр *******ын хамт барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг хийж байгаад барилгын дүүжин гүүр нь унаад нас барсан” талаар хэлсэн. Тухайн эмэгтэйгээс хамгааллын хувцастай байсан уу, бэлхүүсэнд хийдэг олс байсан уу гээд асуухад юу ч байгаагүй талаар хэлсэн. Тус барилгын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер нь барилга дээр ажил хийж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаагүйд дахин дахин гомдолтой байна” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ Б.Энх-од нь манай төрсөн ах, ******* нь талийгаач ******* ахтай хамт барилгын ажил хийж байгаад нас барсан. 2024 оны 07 дугаар сарын 05-ны 21 цагийн үед аав Ж.Баярсайхан нь залгаад “ах *******ыг "Соёмбо апартмент"-ын 10 давхар барилгын 8 давхрын цонхны гадна талын засвар үйлчилгээг хийж байгаад унаж нас барсан” тухай мэдэгдсэн. Тус барилгыг бариулсан ирж уулзахаар нь асуухад “би өөрөө Хятадад явж байхад ийм асуудал болчихсон байна. Манай байгууллагын алдаа, намайг уучлаарай ” гэхээр нь “та нар ядаж аюулгүй бус, хамгаалах малгай олгосон байсан бол ийм асуудал болохгүй, болсон ч биедээ гэмтэл аваад амь үлдэх боломж байсан” гэж хэлэхэд бидний буруу гэхээс өөр юу ч хэлээгүй. Тус дүүжин өргүүр дээр *******, ******* нарыг ажиллуулахдаа аюулгүйн бүс, хамгаалах каск, ажлын хувцас гэх зэргээр хангаж ажиллуулаагүйн улмаас уг хэрэг гараад байна” гэх,
гэрч “ 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед нөхөр Х.Энх-Амгалан бид хоёр Асгат суманд явж байхад нөхрийн утас руу хүн залгаад "барилга дээрээс хоёр хун уначихлаа" гээд ярьсан. Барилга гээд байгаа нь Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдсан "Соёмбо" хотхоны 10 давхар орон сууц бөгөөд нөхөр тухайн барилгын бараа материалыг нийлүүлдэг юм. Нөхөр намайг 7051102 дугаарын утас руу залгаад “хоёр хүн барилга дээрээс унасан” гээд дуудлага өгчих гэхээр нь дуудлага өгсөн” гэх,
гэрч “ Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер *******тай "Хөдөлмөрийн гэрээ", "Ажлын байрны тодорхойлолт", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг дүрэм"-ийг тус тус баталсан. Мөн "Дүүжинт шат дээр ажиллах үеийн хедөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-нд тус дүүжинт өргүүр дээр ажилчид гарч ажиллах тохиолдолд зөвхөн ХАБ-н ажилчны зөвшөөрлөөр гарч ажиллахаар тус дүрэмд заасан байгаа. Тухайн осол ХАБ-н ажилтан *******ы буруутай үйлдлээс болж гарсан. ХАБ-н ажилтны үндсэн чиг үүрэг нь тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллуулах үүрэгтэй. Миний хувьд *******д ажлын заавар, зөвлөгөө байнга өгдөг байсан боловч тухайн хүний хариуцлагагүй байдлаас болж 2 хүний амь нас хохироод байна. Дүүжин өргүүр дээр ажиллах тохиолдолд ХАБ хяналт тавьж ажилладаг” гэх,
Иргэний хариуцагч Д.Болд-Эрдэнийн “ Миний бие болон манай байгууллагын зүгээс амь хохирогчдийн ар гэрт оршуулгийн зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх,
Иргэний хариуцагч “ Би болон манай байгууллагын зүгээс амь хохирогчдийн ар гэрт оршуулгийн зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэг бүхий шинжээч Б. Бадмаа, Ч.Туяа, С.Баяраа, П.Дашдаваа, Н.Чимэдрэгзэн нарын 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 25-5-5/01 дугаартай 28. "Сод-Эрдэнэ Алтай ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баянмөнх нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн ажил олгогчийн үүргийн 28.1.6-д Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28 1.14-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах гэж заасны дагуу компанийн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг журам", "Дүүжин шат дээр ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж баталсан, мен хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг (сургалт сурталчилгаа-37,757,000 төгрөг, эрүүл мэндийн үзлэгт 4,150,000 төгрөг, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлд 6,026,000 төгрөг, ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангахад 4,194,000 төгрөг зэрэг нийт 57,731,000 төгрөг) төсөв баталж гаргасан байна. 215-д ******* нь тухайн осол гарсан өдөр барилгын талбайд ажиллаж байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдалд бүрэн хяналт тавьж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын Ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүрт ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх.. осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэсэн чиг үүргээ биелүүлээгүй байна гэх дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 41,42 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас “Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөрийг иргэний хариуцагч болон шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулж, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдаг. Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс “ Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэдэг энэ гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу дээрээ маргаагүй. “Сод-Эрдэнэ Алтай” ХХК тухайн барилгын ерөнхий захиалагч, гүйцэтгэгч Онц-Оргил ХХК гүйцэтгээд тухайн барилгыг комисс хүлээгээд авчихсан байсан. Хүлээгээд авчихсан хойно цонхны сийгэлтийг илүү багасгах зорилгоор амь хохирогч нар санаачилгатай, гавшгай ажилчид байсан учраас өөрсдийн санаачилгаар тухайн өдөр өглөө ажлыг эхлүүлээд явж байсан ийм нөхцөл байдал тогтоогддог. Хаб-ын ажилтнаар *******ыг томилсон байсан. Энэ 2 ажилтанд ажлын чиглэл өгөх зааварчилгаа өгөх, мөн аюултай нөхцөл байдал дээр хяналт тавьж ажиллах энэ үүрэг дээр миний үйлчлүүлэгч үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйн улмаас харамсалтайгаар энэ 2 хүний эрдэнэт амь хохирсон. Энэ дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж,
шүүгдэгч *******аас “ Маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон”, гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг, хохирол, хор уршиг учирсан тухайн үйлдэлтэй шалтгаант холбоотой байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж хуульчилжээ.
4. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
5. Хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 25-Б-5/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2.15-д "Сод-Эрдэнэ Алтай” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ******* нь тухайн осол гарсан өдөр барилгын талбайд ажиллаж байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдалд бүрэн хяналт тавьж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын Ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүрт ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх.. осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэсэн чиг үүргээ биелүүлээгүй байна гэжээ.
Шүүгдэгч ******* нь “Сод-Эрдэнэ Алтай” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн болох нь тус компанийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал, 2024 оны 04 сарын 20-ны хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны гэрчилгээ, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
6. Энэ хэргийн тухайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн "Ажлын байрны тодорхойлолт"-ын Ажлын байрны үндсэн чиг үүргийн 16-д "Барилгын талбай дээрх ажилтан, ажиллагсдад тухай бүрт ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх.. осол гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, барилгын талбайн хедөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүхэлд нь хариуцан ажиллах" гэсэн дүрмийг биелүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан бол өргөгч, буулгагч цахилгаан дүүжин шатан дээрээс унаж, гэмтэл авсны улмаас нас барахгүй байсан гэж шүүх үзэв.
Иймд хохирогч нарын амь нас хохирсон нь шүүгдэгч *******ы хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой гэх хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.
7. Хэргийн баримтаар шүүгдэгч *******ы үйлдсэн дээх гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог бөгөөд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгчийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хоёр хүний амь насыг хохироосон” гэж үйл баримтаар дүгнэснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
мөн дугаар зүйлийн уулийн 508.5 “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”,
мөн дугаар зүйлийн 511.5. “ Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зохицуулжээ.
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нэргүйд иргэний хариуцагч О.Баянмөнх, шүүгдэгч ******* нараас оршуулагын зардал 31,161,579 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 127,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байрыг өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт / 3 хх-н 144,146 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нэргүй нь цаашид гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хор уршиг нэхэмлэхэгүй гэжээ.
Амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрд иргэний хариуцагч О.Баянмөнх, шүүгдэгч ******* нараас оршуулагын зардалд 22,500,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 221,680,0000 төгрөг, нийт 332,500,000 төгрөгийг нөхөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт / 3 хх- 145 хуудас /, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрөөс “СодЭрдэнэ Алтай ХХ-ийн зүгээс гарсан осолтой холбогдуулан бидэнд гэрээний дагуу тохиролцсон оршуулгын зардал болон бусад төлбөрийг бүрэн гаргуулан авсан. Санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлжээ/3 хх-ийн149 дүгээр хуудас/.
Харин 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмлэнэ гэжээ/ 4 хх- 4 дүгээр хуудас/
4. Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “гуравдугаар зэрэглэл”-ээр тогтоосон ба тэрээр үүнийг зөвшөөрч, маргаагүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлалд “гуравдугаар зэрэглэл”-ийн сэтгэцийн хор уршиг учирсан “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэйтэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 508 дугаар зүйлийн 508.5 “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”,
мөн дугаар зүйлийн 511.5. “ Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зохицуулжээ.
6.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тогтоожээ.
7. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтооход тухайн хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг харгалзан тогтоох бөгөөд амь хохирогч ******* нь 1973 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, амь хохирох үедээ 51 настай байсан ба түүнийг хуульд заасан тэтгэврийн 60 нас хүртэл ажил хөдөлмөр эрхлэх хугацаа 9 жил байгаа ба Үндэсний статистикийн хорооноос гаргасан монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.7-67.3 гэх үзүүлэлттэй байна/ 2024 он/.
8. Амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Сэтгэцэд учирсан хохирлын “гуравдугаар зэрэглэл” нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ба одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг, дээд хэмжээ болох 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 182,080,000 төгрөг, харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 792,000 төгрөгөр 118,800,000 төгрөг болно.
9. Иргэний хариуцагч О.Баянмөнх, шүүгдэгч ******* нараас оршуулагын зардалд 22,500,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 310,000,000 төгрөг, нийт 332,500,000 төгрөгийг нөхөн төлсөн хийгээд энэ дүнд болох хохиогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр багтсан гэж үзнэ.
Тодруулбал, Сэтгэцэд учирсан хохирлын “гуравдугаар зэрэглэл”-ийн дээд хэмжээгээр/ 22,99 дахин/ тооцоход 182,080,000 төгрөг болох үүнийг Иргэний хариуцагч О.Баянмөнх, шүүгдэгч ******* нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нөхөн төлсөн 310,000,000 төгрөгөөс хасаж тооцоход тэдгээр нь 192,000,000 төгөгийг сайн дураараа өгсөн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ы хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй, хохирол, төлбөр төлөгдсөн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй зэрэг хувийн байдлыг харгалзанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг өөр нөхцөл байдал байгаа гэж дурдаж байна. *******ы хувьд өмнө нь 1 удаа ял шийтгэл эдлэж байсан. Анх удаа үйлдсэн гэмт хэрэг бол биш. Мөн нөгөө тэнсэх арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг хэлж байна. Тэнсэх арга хэмжээ бол хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг дээр хэрэглэдэг албадлагын арга хэмжээ. Шүүгдэгчийн хувьд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг хэрэглэх боломжтой. Тэгэхээр энэ тэнсэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй байдлаар энэ 2 хүний амь насанд анх удаа ийм гэмт хэрэг үйлдсэн. Мөн 11.5-д заасан өөрийгөө илчилсэн. Энэ гэмт хэрэгтэй холбоотой анхнаасаа маргаагүй нөхцөл байдал байгаа. Мөн хуулийн 6.5.3-д зааснаар онцгой нөхцөл байдлыг харгалзаж үзээд хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тухайн нөхцөлд бол тухайн компанийн яг албан ёсны хөдөлмөрийн гэрээтэй ажилтнууд биш байсан. Манай энэ хохирогч нар маань кран дээр гарах үйлдэл хийхээсээ өмнө *******даа хэлээд хяналтан доор нь гүйцэтгэх ёстой байсан, ийм нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг өөрийнхөө цалин хөлс, урамшууллаас 100% төлж барагдуулсан. Бусдад төлөх хохирол төлбөргүй нөхцөл байдлыг мөн харгалзаж үзээд 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын хэмжээг бууруулж 1 жилээр тогтоож өгнө үү, боломжтой бол тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
өмгөөлөгч О.Цолмонгоос “ Хохирол төлбөр төлөгдсөн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Г.Цолмонгэрэл өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргав.
2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэм хорын хохирол нөхөн төлсөн байдал зэрэг бусад баримтаар тогтоогдож байна.
3. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эдийн хохирол буюу оршуулгын зардал, мөн хохирогчийн хууль сёны төлөөөлөгч нарт учирсан сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
5. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг байна.
6. Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн боловч тухайн гэмт хэргийн улмаас 2 хүний хүний амь нас хохирсон, үүнийг буцаан сэргээх боломжгүй боловч тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан эдийн болон сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн, хуульд зааснаас илүү хэмжээгээр сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, мөн амь хохирогч нар тухайн өдөр түүнээс хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа авалгүйгээр ажилласан, үүнд түүний зүгээс хяналт тавиагүйгээс уг хэрэг гарсан зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй буюу өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж шүүх үзэв.
Тодруулбал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь насны хохирлыг үнэлэх боломжгүй боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нэргүйн “цаашид гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хор уршиг нэхэмлэхгүй” гэх, хууль ёсны төлөөлөгч “СодЭрдэнэ Алтай ХХ-ийн зүгээс гарсан осолтой холбогдуулан бидэнд гэрээний дагуу тохиролцсон оршуулгын зардал болон бусад төлбөрийг бүрэн гаргуулан авсан. Санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүд буюу хохирол, хор уршиг арилсан байдлыг үндэслэн шүүх хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
7. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А4 хэмжээтэй улаан өнгийн 2 ширхэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр “Сод-Эрдэнэ Алтай” ХХК-нд буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирогч нарын хууль ёсны төлөөлгч нарт учирсан шууд хохориол буюу оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А4 хэмжээтэй улаан өнгийн 2 ширхэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Сод-Эрдэнэ Алтай” ХХК-нд буцаан олгохыг олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН