Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Э.Чинзориг, түүний өмгөөлөгч Н.Баярням нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Баатар овогт Эрдэнэчимэгийн Чинзоригт холбогдох 201725030347 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Их дарь эхийн 3 дугаар гудамж, 249 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт Эрдэнэчимэгийн Чинзориг (РД:МЮ80080678)

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 126 дугаар зүйлийн 126.1-д тус тус заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-307 тоотод хамт архидаж байхдаа согтуурсан А.Одончимэгийн цүнхийг хулгайлж, А.Одончимэгт 360.000 төгрөгийн, Л.Батзоригт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-307 тоотод хохирогч А.Одончимэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн тус тус гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Чинзориг нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-307 тоотод хамт архидаж байхдаа согтуурсан А.Одончимэгийн цүнхийг хулгайлж, А.Одончимэгт 360.000 төгрөгийн, Л.Батзоригт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-307 тоотод хохирогч А.Одончимэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой найз болох Батсайхан, Эрдэнэчимэг, Саруултуяа нартай уулзсан. Тэгээд бид нар 2 өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Батсайхан миний багын найз учраас хэтэвч, гар утсаа надад өгч байсан. Хохирогч Одончимэгийн болсон асуудлын хувьд би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Батзоригийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө би Сэлэнгэ аймгийн 2 дугаар 10 жилд хамт сурч байсан Саруултуяа, Одончимэг нартай утсаар холбогдоод Чингэлтэйд хадам ээжийнхээ гэрт байна гэхээр нь би найз Чинзоригийн хамт яваад очсон юм. Тэгээд хамт архи уугаад тэндээ хоносон. Маргааш өглөө нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай 10 жилийн Мянганбаяр, Энхбаяр, Батдэлгэр, Отгонбат нар ирсэн. Тэгээд бид нар нийлж архи уусан. Энэ үед миний Айфон 7 маркийн гар утас халаасанд байхгүй байсан. Тэгээд бид нар тэр гэрт хайж үзээд олоогүй тэгтэл Чинзоригийн курткийг тэмтэрч үзэхэд энгэрийнхээ халаасанд нь хийчихсэн байсан. Тэгэхээр нь би Чинзоригийг чи солиотой юм уу яагаад хүний утас авчихсан юм гэж хэлээд гар утсаа аваад Одончимэгийн цүнхэнд нь хийлгэсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлэн архи ууж байгаад Отгонбат, Батдэлгэр хоёр түрүүлээд яваад өгсөн. Дараа нь Мянганбаяр, Энхбаяр, Саруултуяа гурав явсан. Үндсэндээ Саруултуяагийн хадамж ээж Туяагийн гэрт Одончимэг, Чинзориг бид гурав үлдсэн. Тэгээд Одончимэг бид хоёр унтаад өгсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө сэрээд Одончимэгийг сэрээхэд цүнхэнд нь байсан миний Айфон 7 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тухайн үед Чинзориг байгаагүй бөгөөд гэрийн эзэн Туяа гэж хүн нь Одончимэг бид хоёрт “Чинзориг гэж хүн Одончимэгийн цүнхийг нь авч явах гэж байхад нь цүнхийг нь булаацалдаж байгаад авч үлдсэн” тэгээд орж ирээд хэсэг байж байгаад Одончимэгийн өмдийг тайлаад хурьцал үйлдэж байхад хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг,

хохирогч А.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Батзориг бид хоёр архи уугаад тасарчихсан болохоор Саруултуяа, Энхбаяр, Мянгаа хоёртой гадагшаа гарч хотын төвд нэг газар сууна гэсэн. Тэгээд намайг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 06 цагийн орчимд сэрэхэд би тэр айлын гэрийн эзний орон дээр унтаж байсан бөгөөд миний хажууд миний хувцсыг эвхээд хамгийн доор нь миний цүнхийг тавьчихсан байсан. Тэгээд би цүнхээ шалгаж үзэхэд миний Хуавэй маркийн гар утас болон голомт банкны виза карт байхгүй байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад гэрийн эзэн Туяа гэх эмэгтэй Батзоригтой хамт ирсэн залуу чиний өмдийг шувталсан өрөө чармай шалдан зогсож байхаар нь хөөгөөд явуултал эд зүйлийг чинь аваад гарсан. Тэгээд цүнхийг чинь ноцолдож байгаад авч үлдлээ гэж хэлсэн. Тэгээд би шууд гэр лүүгээ харьсан бөгөөд усанд орчихоод маргааш өдөр нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин аваагүй байна гэсэн” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэр хоёр залуу ирсэний дараа үдээс хойш би тамхи авахаар дэлгүүр явсан. Тэгээд доор байдаг дэлгүүрээс тамхи авчихаад гэртээ ирээд гадуур дотуур хог шороогоо цэвэрлээд гэрт орох гэтэл Чинзориг гэдэг дээгүүрээ нүцгэн өмдөө өвдөгөө хүртэл шувталчихсан тэр хүүхний өмдийг өвдөг хүртэл нь шувталчихсан дээр нь мордоод байж байсан. Тэгээд намайг ороход огт тоохгүй нөгөө хүүхэн нь ухаангүй байсан. Тэгээд би хоёр дахин орж гараад сүүлдээ уурлаад Чинзоригийг чи болиоч охин хүүхдийг ухаангүй байхад нь доромжиллоо болиоч гэж болиулсан. Тэгтэл тэр хүүхэн ухаангүй өмд нь тайлаастай унтаад байсан. Тэгэхээр нь Чинзоригтой элбээд өмдийг нь өмсүүлээд орон дээр гаргаад хэвтүүлсэн. Тэгтэл Чинзориг нөгөө хүүхнийг хоёулаа явъя гээд чаргууцалдаад байсан. Тэр хүүхний цүнх нь хүзүүнд зүүлттэй байсан. Тэгээд Чинзориг цүнхийг нь аваад өөрийнхөө хүзүүнд зүүсэн. Тэгэхээр нь би Чинзоригийг чи ядахдаа цүнхийг нь орхиоч гээд галын дэгээ төмөрөөр гар мөр рүү нь хоёр гурван удаа цохьсон. Тэгтэл таваг авч шидээд гараад зугтаасан. Тэгээд байтал нөгөө хүүхэн сэргэсэн. ” гэх мэдүүлэг,

            Гэрч Н.Рэнцэн-очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэгээд би Саруултуяаг машиндаа суулгаад Чингэлтэй рүү хадмынх руу явдаг шороон замаар эргээд явж байтал нэг дэлгүүрийн хажууд нэг согтуу хүн харагдсан. Тэгтэл Саруултуяаа зогсоорой зогсоорой гээд машинаас буугаад тэр согтуу хүнтэй маргалдаад түүнээс нэг цүнх булааж аваад буцаж хүрч ирээд машинд суусан.” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Саруултуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот орсон. Тэгээд бид 2 Циркийн хажууханд байх IRISH-д орж суусан. Тэгээд бид 2 хамт байж байтал Одончимэг рүү Батзориг яриад ирэхээр болсон. Тэгээд бараг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны үүрээр Чингэлтэйд манай хадмынд байж байхад Батзориг, Чинзоригийн хамт ирсэн. Тэндээ байж байгаад хоол унд идээд байж байгаад би гадагшаа ажилтай гарсан. Гадуур явж байгаад хадмын гэрт цүнхээ орхисон цүнхээ авахаар буцаад ирсэн. Тэр үед гэрт Батзориг, Чинзориг, Одончимэг нар үлдсэн байсан. Хадмынх руу очих гээд өгсөж явах үед манай хадмын доод талын дэлгүрийн гадаа Чинзориг ганцаараа Одончимэгийн цүнхийг нь өгөөд найзынхаа цүнхийг аваад гараад ир гээд оруулсан. Жолооч удалгүй миний цүнхийг аваад гараад ирсэн. Тэгээд би тэр машинтайгаа Сэлэнгэ явсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч Л.Батзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Баатар овогт Эрдэнэчимэгийн Чинзоригийг 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэг буюу бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн тус тус гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Чинзоригт холбогдох хэрэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Э.Чинзоригийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Чинзоригт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Чинзоригийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.