Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2023/00185

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, ХУ дүүрэг, 3 дугаар хороо, А төвийн байрт байрлах “ТД ” ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: А аймаг, Эсум, 7 дугаар баг, Т х13-1305 тоотод оршин суух А овогт Д.У / РД:********* /-д холбогдох,

5,500,001 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч эрүүл мэндийн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТД ” ХХК нь хариуцагч Д.У холбогдуулан 5,500,001 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч “ТД ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У нь “ТД ” ХХК-ийн А салбарын агуулахын нярваар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа Д.У нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж компанийн эд хөрөнгөөс удаа дараа дутагдал гаргаж байсан нь бараа материалын тооллогоор нотлогддог. Д.У гийн компанийн эд хөрөнгөнд учруулсан хохирлын хэмжээ 2017 оны 05 дугаар 11-ны байдлаар нийт 13,673,961 /арван гурван сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг болсон. Тэрээр гаргасан дутагдлаа хүлээн зөвшөөрдөг /бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бодит үйлдэл/ ба 7,923,960 төгрөгийг төлсөн. 2022 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар үлдэгдэл 5,500,001/таван сая таван зуун нэг мянга долоон мөнгө/ төгрөгийн дутагдлыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд Д.У гаас компанид учруулсан хохирол болох 5,500,001 /таван сая таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч Д.У шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Д.У миний бие нэхэмжлэгч ТД  ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5.500.001 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 01 сард төрсөн бөгөөд төрөөд 20 гаруй хонож байна. Би нялх биетэй, мөн хүүхдээ асран халамжилж ойрын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас ТД  ХХК-ийн нэхэмжилсэн 5.500.001 төгрөгийг 2023 оны 06 сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд миний энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан төлбөр төлөх боломжит хугацаагаар хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Манай компанийн нэхэмжлэлтэй Д.У холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч, төлбөрийг 2023 оны 06-12 сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгөхийг хүссэн тайлбартай танилцлаа. Д.У нь манай компанид нярваар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хариуцаж байсан бараа бүтээгдэхүүн болон мөнгөн хөрөнгө дутаасан учраас ажлаас халагдсан бөгөөд ажлаас халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл дутаасан мөнгөн хөрөнгөө компанид төлбөрийг төлөөгүй нэлээд хугацаа өнгөрөөд байна. Иймд хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хугацаа гаргасан хүсэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариуцагчаас нэн даруй төлбөрийг гаргуулан авч компанийг хохиролгүй болгох хүсэлттэй байна гэжээ.

           

            1.4 Хариуцагч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оноос 2017 оны хооронд би тухайн байгууллагад нярвын ажил хийж байсан. 2017 оны 05 дугаар сард тооллого хийхэд надад дээр дутагдал гарсан гэж үзсэн. 7,923,960 төгрөгийг 2017-2022 онд төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар

-хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-“ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай “ Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал

-“ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай “Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай”  тушаал,

-“ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаартай “ Жинхлэн ажиллуулах тухай” тушаал

-Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ

-2015 оны 11 саоын 08-ны өдрийн б15/300 дугаартай “Нууц хадгалах гэрээ”

-2015 оны 11 сарын 08-ны өдрийн б15/300 дугаартай “Туршилтын болон сургалтын хугацааны” хөдөлмөрийн гэрээ, хавсралт

-ТД ХХК-н санхүүгийн албанд Д.У , А.О, Н.Ч нарын өргөдлийн хуулбарууд, зарлагын СС105709519, СС105807693, СС105807772 дугаартай падааны хуулбарууд, б16/101 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай “ Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай “Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай”  тушаалын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаартай “ Жинхлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2017 оны 05 сарын 11-ний өдрийн бараа материалын тооллогын хуулбар, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбарууд, 000495032 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар,   гаргаж байсан өргөдлийн хуулбар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Д.У гаас нотлох баримтаар Ар манал өрхийн эрүүл мэндийн төвийн “ 2023 оны 01 сарын 14-ний өдөр Д.У хүүхэд төрүүлсэн нь үнэн “ болохыг тодорхойлсон тодорхойлолтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.У холбогдуулан гаргасан 5,500,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч “ТД ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У нь “ТД ” ХХК-ийн А салбарын агуулахын нярваар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа Д.У нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж компанийн эд хөрөнгөөс удаа дараа дутагдал гаргаж байсан нь бараа материалын тооллогоор нотлогддог. Д.У гийн компанийн эд хөрөнгөнд учруулсан хохирлын хэмжээ 2017 оны 05 дугаар 11-ны байдлаар нийт 13,673,961 /арван гурван сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг болсон. Тэрээр гаргасан дутагдлаа хүлээн зөвшөөрдөг /бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бодит үйлдэл/ ба 7,923,960 төгрөгийг төлсөн. 2022 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар үлдэгдэл 5,500,001/таван сая таван зуун нэг мянга долоон мөнгө/ төгрөгийн дутагдлыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд Д.У гаас компанид учруулсан хохирол болох 5,500,001 /таван сая таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр зөвшөөрч. Үүнд: Д.У миний бие нэхэмжлэгч ТД  ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5.500.001 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. “Би 2023 оны 01 сард төрсөн бөгөөд төрөөд 20 гаруй хонож байна. Би нялх биетэй, мөн хүүхдээ асран халамжилж ойрын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас ТД  ХХК-ийн нэхэмжилсэн 5.500.001 төгрөгийг 2023 оны 06 сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд миний энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан төлбөр төлөх боломжит хугацаагаар хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай “ Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, “ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай “Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай”  тушаал, “ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаартай “ Жинхлэн ажиллуулах тухай” тушаал, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2015 оны 11 саоын 08-ны өдрийн б15/300 дугаартай “Нууц хадгалах гэрээ”, 2015 оны 11 сарын 08-ны өдрийн б15/300 дугаартай “Туршилтын болон сургалтын хугацааны” хөдөлмөрийн гэрээ, хавсралт гэх мэт баримтууд болон хариуцагч Д.У гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.У нь нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байх үедээ 2017 оны 05 сарын байдлаар ажил олгогчид нийт 13,673,961 төгрөгийн хохирол учруулснаас 2017 оноос 2022 онд 7,923,960 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдэгдэл 5,500,001/таван сая таван зуун нэг мянга долоон мөнгө/ төгрөгийн хохирлыг төлөөгүй, нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх шаардлага гаргах хугацаа 5 жил бөгөөд хариуцагч Д.У ажил олгогч байгууллагадаа учруулсан хохирлын зарим хэсэг болох  7,923,960 төгрөгийг 2017 оноос 2022 онд төлсөн тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тасалдсан гэж үзнэ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2022 оноос эхлэн тоолох нь зүйтэ бөгөөд нэхэмжлэгч байгууллага 2023 оны 01 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байна гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-т зааснаар ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх бөгөөд эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Д.У учруулсан хохирлын хэмжээ болон төлөөгүй үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг маргаагүй бөгөөд хариуцагч Д.У гаас ажил олгогчид учруулсан хохирол 5,500,001 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч ТД ХХК-д олгох нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэгч “ТД ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У гаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТД ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн ТД ХХК-н санхүүгийн албанд Д.У , А.О, Н.Ч нарын өргөдлийн хуулбарууд, зарлагын СС105709519, СС105807693, СС105807772 дугаартай падааны хуулбарууд, б16/101 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай “ Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаартай “Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай”  тушаалын хуулбар, ТД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаартай “ Жинхлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2017 оны 05 сарын 11-ний өдрийн бараа материалын тооллогын хуулбар, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбарууд, 000495032 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар,   гаргаж байсан өргөдлийн хуулбар баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй хуулбар баримтууд учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.У гаас 5,500,001 /таван сая таван зуун мянга нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““ТД ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ТД ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У гаас улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТД ” ХХК-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН