| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/01442/И |
| Дугаар | 101/ШШ2023/01983 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/01983
| 2023 04 19 | 101/ШШ2023/01983 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д. У /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэлтэй Х дүүргийн ,,, хороо, А гудамж, ,,, тоот орон сууцыг эзэмшдэг юм. Гэтэл дээрх орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Миний бие энэ талаар огт мэдээгүй ба битүүмжилсэн тогтоол, шийдвэртэй танилцаагүй ба хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00642 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр очиход, дахин миний дээрх үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгааг олж мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр “Төлбөр төлөгч “Х ’’ ХХК-аас 3.8 тэрбум төгрөг гаргуулах 27 гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулж байх тул гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна " гэх хариу мэдэгдсэнийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т "... ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар шүүхэд хандаж байгаа болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 /ШШ2016/01849 дугаар захирамжийн дагуу “Х” ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 229 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Б дээр явагдаж байгаа юм байна. Дахин үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар Д.У надад бас мэдэгдээгүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол шийдвэртэй танилцуулаагүй юм. Нэхэмжлэгч Д.У нь “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Б-н гуйлтаар 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Бодит байдал дээр хөрөнгө оруулсан тул компанид нэрээ оруулах ёстой гэсний дагуу гарын үсэг зурсан юм. Гэвч Д.У компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцаж байгаагүй, одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа, бусдад ямар хэмжээний өр төлбөртэй талаар мэдэхгүй, мөн “Х” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрүүдийн талаар огт мэдээгүй болно. Өнөөдрийг хүртэл тус компаниас нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй, оруулсан хөрөнгөө олж авч чадахгүй компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хохирч яваа хүн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” гэж тодорхойлсон ба төлбөр төлөгч нь “Х” ХХК юм.
Гэтэл Н нь төлбөр төлөгч биш этгээд болох Д.У миний хувийн өмчлөлийн эд хөрөнгийг дахин дахин битүүмжилж байгаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж, мөн хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчиж байна.
Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх 4 тохиолдлыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2, 90 дүгээр зүйлийн 90.1-т тус тус заасан байгаа боловч Д.У би өөрийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх дээрх хуулийн зохицуулалтын аль ч тохиолдолд хамаарахгүй байгаа юм.
Мөн түүнчлэн Д У би компанийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт дураараа захиран зарцуулж, үрэгдүүлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан зүйл байхгүй атал шийдвэр гүйцэтгэгч нь Д.У миний хувийн эд хөрөнгийг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг удаа дараа түдгэлзүүлж, эрх мэдлээ хэтрүүлж байгаад туйлын гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгч Д.У миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн Х дүүрэг, ,,, хороо, А гудамж, ,,, тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь ,,, тоот орон сууцыг эзэмшдэг. Гэтэл уг орон сууцыг хариуцагч битүүмжилсэн байсан. Энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Тогтоол шийдвэртэй танилцуулаагүй тул нэхэмжлэл гаргасан. 2021.3.1-ны өдрийн шийдвэрээр битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгосон. Улмаар бүртгэл дээр очиход дахин захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Энэ талаар ерөнхий газарт гомдол гаргасан боловч Х ХХК-с төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байгаа тул гомдлыг хангахгүй гэсэн юм. Хуулийн 44-т зааснаар 14 хоногт гомдол гаргаж болно гэснээр нэхэмжлэл гаргасан. Хт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчид битүүмжилсэн талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь компанид хөрөнгө оруулсан бөгөөд хувьцаа эзэмшигч бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Шүүхийн шийдвэрийн талаар мэдэхгүй, ногдол ашиг аваагүй. Оруулсан хөрөнгөө ч авч чадаагүй. Хөрөнгө оруулснаараа хохирч яваа юм. Хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тогтоосон бөгөөд төлбөр төлөгч биш нэхэмжлэгчийн эд хөрөнгийг дахин дахин битүүмжилж байгаа нь Компанийн тухай хуулийн 9-г зөрчиж байгаа юм. 9, 84, 86, 90-д зааснаар нэхэмжлэгч өөрийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээхэд хамаарахгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь компанийн хөрөнгөнд оролцоогүй тул орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Дээд шүүхийн 2007.6.18-ны 27 тогтоолоор Компанийн тухай хуулийг тайлбарласан тогтоолоор хувьцаагаар хариуцлага хүлээх бөгөөд хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээхгүй гэж тайлбарласан байдаг гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаартай захирамжаар “Х” ХХКомпаниас 1.090.247.624 төгрөгийг гаргуулж “Б” ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч “Х” ХХК-д холбогдох 4.171.182.411 төгрөгийн 27 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Төлбөр төлөгч “Х” ХХКомпани холбогдох гүйцэтгэх баримт бичигт Х ХХКомпаний дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ гэж заасан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, 84.6-д зааснаар хариуцлага хүлээхээр заасан. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13-т “Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Д.У, Н.Д нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар төлбөрийг компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулагдсан тул 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Уийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2а. Шүүгчийн захирамжаар Хаас төлбөр гаргуулах болсон. Хт холбогдох нийт 24 ажиллагаа явагдаж байгаа юм. Барьцаалаагүй 3 үл хөдлөхөд ажиллагаа явуулсан байдаг. 2017 оноос битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан. Дуудлага худалдаагаар худалдагдаагүй. Үнэлгээний талаар маргаан үүссэн тул энэ асуудал шийдвэрлэгдээгүй. Хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон боловч өмчлөгчөөр тогтоогдсон байсан тул санал болгох ажиллагаа хүчингүй болсон. 3 хөрөнгийн үнэлгээ нь төлбөрт хүрэхгүй байгаа тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг битүүмжилсэн. Компанийн дүрмийн 4-д эрх бүхий албан тушаалтанд нэхэмжлэгч багтаж байгаа юм. Компанийн тухай хуулийн 84, 85-д заасан хариуцлагыг хүлээнэ гэсэн байдаг. Иймд энэ хуульд зааснаар хариуцлага хүлээх юм. Эрх бүхий албан тушаалтан нь байгаа юм. Дүрмийн 5.2.1-д 50 хувийн хувьцаа эзэмшигч байдаг. Иймд үүсгэн байгуулагчийн хөрөнгөнөөс төлбөр гаргуулахаар битүүмжилсэн юм. Битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй зөвхөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа юм. 50 хувийг эзэмшиж байгаа тул эзэмшиж байгаа хэсгээр хариуцлага хүлээлгэхээр эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн эд хөрөнгийг тусгаарласан зүйл байхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т зааснаар хөрөнгө төлбөрт хүрэхгүй бол гэснээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иймд ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /хх7-8/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/3,,, албан тоотын хуулбар /хх9/
3б. Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/16 дугаар тушаалын хуулбар /хх51/, 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1491 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар /хх52/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн мөн өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх53/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийдвэрийн хуулбар /хх54-55/, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай дугаар тогтоолын хуулбар /хх56/, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2461 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар /хх57/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /хх58-59/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх60/, 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2277 дугаар тогтоолын хуулбар /хх61/, Х дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн дүгээр албан тоотын хуулбар /хх62/, 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай дүгээр тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх63-64/, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх дугаар тогтоолын хуулбар /хх64/, 2015 оны ,,, сарын 23-ны өдрийн эд хөрөнгийг хураасан 159/02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх65-66/, “Х” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/16-08 дугаар албан тоотын хуулбар /хх67/, “А” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 88 дугаар албан тоотын хуулбар /хх67/, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилох тухай 222 дугаар тогтоолын хуулбар /хх68/, Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан тоотын хуулбар /хх69/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх69/, “Лэндс” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2017/19 дүгээр албан тоотын хуулбар /хх70/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 3/13659 дүгээр албан тоотын хуулбар /хх71/, мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/14213 дугаар албан тоотын хуулбар /хх72/, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх73/, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/6 дугаар тогтоолын хуулбар /хх74/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх75/, мөн өдрийн анхны АДХ-ны хурлын протоколын хуулбар /хх76/, 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/25 дугаар тогтоолын хуулбар /хх77/, өнөөдөр сонины хуулбар /хх78/, 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2 дахь АДХ-ны хурлын протоколын хуулбар /хх79-81/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх82-84/, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай баримтын хуулбар /хх85/, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 10/46 дугаар тогтоолын хуулбар /хх86/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25431 дүгээр албан тоотын хуулбар /хх87/, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн анхны болон 2 дахь АДХ-ны хурлын протоколын хуулбар /хх88-89/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны ,,, сарын 01-ны өдрийн дүгээр албан тоотын хуулбар /хх90/, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны ,,, сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх90/, “Х” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх91-94/, Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар албан тоотын хуулбар /хх95/, Д.Уийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх95/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3075 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /хх96/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /хх97-100/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16261729 дүгээр тогтоолын хуулбар /хх101/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08,,,0 дугаар захирамжийн хуулбар /хх102/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗД/01 дугаар тогтоолын хуулбар /хх103/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00859 дүгээр шийдвэрийн хуулбар /хх104-107/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаар магадлалын хуулбар /хх108-11/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01413 дугаар тогтоолын хуулбар /хх112-114/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 4/3694 дүгээр албан тоотын хуулбар /хх115/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.У нь Х дүүрэг, ,,, хороо, А гудамж, ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүх хуралдаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн материалтай танилцуулаагүй тул битүүмжилсэн гэж ойлгож байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгох гэж тодруулсан.
3. Хариуцагч Н нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа холбогдох хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.
3а. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаанд гомдол гаргасан гэж ойлгож байгаа талаар тайлбарласан.
4. Н нь 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Х дүүрэг, ,,, хороо, А гудамж, ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай дүгээр албан тоотын Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. /хх115/
Улмаар Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар албан тоотоор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөний захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар хариу мэдэгджээ. /хх95/
Үүнээс үзэхэд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасан ажиллагааг явуулсан байна.
5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийдвэрээр “Х” ХХК-с 82,958,495 төгрөг гаргуулж, “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн. /хх54-55/
5а. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай дугаар захирамж гарч, мөн өдөр дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх53, 52/
5б. Хариуцагч нь дээрх дүгээр шийдвэр, дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор ажиллагааг эхлүүлсэн байна. /хх56/
Энэхүү тогтоолд зааснаар төлбөр төлөгч “Т” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Үүнээс үзэхэд гүйцэтгэх баримт бичигт зааснаас өөрөөр буюу төлбөр авагчид холбогдуулан ажиллагаа явуулж эхэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцээгүй байна.
6. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗД/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Х” ХХК-д холбогдох хэд хэдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэжээ. /хх103/
6а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх тогтоолд дээрх 16251005 дугаар тогтоол хамаарч байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 16251005 дугаар тогтоолоор “Х” ХХК биш харин “Т” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “нэг төлбөр төлөгчид холбогдуулан” гэж заасантай нийцэхгүй байна.
7. Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь тус хуулийн этгээдийн дүрмээр тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх91-94/
7а. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй юм.
7б. Компанийн дүрмийн 3.13-т зааснаар нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтан байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т эрх бүхий албан тушаалтны хүлээх үүргийг зохицуулсан бөгөөд үүнд компанийн бусдын өмнө хүлээх үүргийн талаар зохицуулаагүй. Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь энэ талаар татгалзлын үндэслэлийг тайлбарлаагүй.
7в. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй” гэж заасан нь эд хөрөнгө холилдсон байхыг ойлгох бөгөөд холилдсон зүйл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.
7г. Эдгээрээс үзэхэд хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд эд хөрөнгө зааглагдсан талаар хуулийн этгээдийн дүрэмд заагаагүй тул өөрийн бүх хөрөнгөөр үүрэг хүлээнэ гэх тайлбар үндэслэлгүй.
8. Хариуцагчийн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т зааснаар эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш байх тул маргаж буй ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
9. Хэдийгээр өөр төлбөр авагчийн оролцож буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 00642 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн үүргийг гүйцэтгүүлэхээр хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Д.Уийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөний захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй талаар дүгнэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй. /хх7-8/
10. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анх үүсгэхдээ алдаатай тогтоол гаргасан, хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн эд хөрөнгөний захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, цаашлаад дээрх бусад үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгөний захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Х дүүрэг, ,,, хороо, А гудамж, ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД