| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0223/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/250 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
1.1. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приус-30” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан,
1.2. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт хохирогч ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэслэгч ы “...Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн ******* нь эрхийн үнэмлэхгүй үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж ******* ******* улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоныг “Alcotest” багаж ашиглан шалгахад 3,04 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэх жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),
2.3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дэх тал),
2.4. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хоёр найзтайгаа хамт нэг шил архи хувааж ууж дуусгаад гэрийн ойролцоо байх худалдааны төвд ортол цэргийн цоохор хувцастай ******* гэсэн нэртэй залуу дэлгүүрээс нэг шил архи аваад зогсож байгаад эргэж хараад гэнэт миний баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би арагш саваад унахдаа толгойн ар талаар шал мөргөөд хоёр хөл дээрээ босоод суутал баруун хөлөөрөө миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөөд зүүн хөлөөрөө нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөхөд би толгойн ар хэсгээр ирмэгтэй тавиур болон архины шилийг мөргөж миний толгой хагараад цус гарсан. Тухайн залуу дэлгүүрээс гарч явж байгаад буцаж орж ирээд баруун хөлөөрөө миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөөд гараад явсан. Тэгээд би араас нь гартал тухайн залуу үүдэнд зогсож байгаад намайг барьж аваад цохих гэхээр нь би гараараа хаатал баруун гараараа миний гарын тохой хэсэг рүү цохиод би газар унахдаа зүүн хөлөө эвгүй болгоод газар суусан. Тэгтэл баруун хөлөөрөө миний нүүр хэсэг рүү өшиглөхөөр нь би босоод цааш яваад гэртээ очиж, улмаар эмнэлэг дээр ирж үзүүлээд толгойн зүүн талд оёдол тавиулсан...
...Тэр залуу гар хөлөөрөө миний биед гэмтэл учруулсан. Би 10 хоногийн өмнө Улаанбаатар хотод зүүн нүдний болор солиулсан. оо бүрэлзээд толгой өвдөөд байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)
2.5. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан, ХОВО725/756 дугаартай “... 1. Б.Ган-Очрын биед гэмтэл учирсан байна. 2. ын зулайн зүүн хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхи болон хүзүүний зүүн хэсэгт тус бүр өнгөц зулгаралтууд, зүүн эгмийн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 4. Б.Ган-Очрын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дахь тал),
2.6. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Хохирогч нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл БОЭТ-д үзүүлж эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардал “Е Mongolia”-ийн лавлагаагаар 79488 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байна. Энэ мөнгөн дүнг холбогдогч этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал),
2.7. Холбогдогч *******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед өгсөн “Би 2025 оны 06 дугаар сарын 28-наас 29- нд шилжих шөнө гэртээ ганцаараа “Агоура” нэртэй 0,5 литрийн цагаан архийг уугаад унтаж амарсан. 29-ний өглөө эрт ажилдаа явах гээд зогсоолд байсан ******* ******* улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод 52-ын гэрлэн дохиотой уулзвараар гарч байтал цагдаа дохиж зогсоогоод тандагч багаж үлээлгэж шалгаад “та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, таныг шалгах хэрэгтэй байна.” гээд намайг цагдаагийн байгууллага дээр авч ирээд согтолт тодорхойлох драйгер багажаар үлээлгэж шалгахад би 3,04% хувийн согтолтой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
2.8. Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ******* улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан нь үнэн. Миний и-монголиа системд жолоодох эрх маань хасагдаагүй байгаа...
...Тухайн өдөр би ажлаа тараад найзын гэрт очоод ганцаараа архи ууж дуусгаад гэр лүүгээ явж байх замдаа “” гэсэн нэртэй дэлгүүр ороод архи авах гээд зогсож байтал үл таних хүн намайг “чи хойшоо бай, би юм авна” гэж хэлээд дайрахаар нь “би чамаас түрүүлж ирсэн” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилж “пиздаа минь” гэж хэлэхээр нь би хариу үйлдэл үзүүлсэн. Зодсон нь миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 90-92 дахь тал),
2.9. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 579 дугаар шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
2.10. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21 дэх тал),
2.11. Эд зүйлд буюу камерын бичлэгт үзлэг хийсэн “...Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" дэлгүүр дотор 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цоохор хувцастай эрэгтэй хүн лангууны урд талд зогсож байх ба гаднаас эрэгтэй хүн орж ирэхэд түүнийг 1 удаа гараараа цохиж газар унгааж баруун хөлөөрөө цээж хэсэг рүү 1 удаа өшиглөж, зүүн гараараа тухайн иргэн рүү зааж байгаад дахин зүүн хөлөөрөө нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөхөд хойш унахдаа лангууг толгой хэсгээр мөргөөд үүд хэсэг рүү харж суухад газар цус болж, цоохор хувцастай хүн 1 удаа өшиглөж байв. ...Дэлгүүрээс нэг эрэгтэй хүн гарч ирэхэд цоохор хувцастай хүн эргэж хараад тухайн иргэн дээр очоод дэлгүүрийн хойд булан хэсэгт юм ярьж зогсож байгаад цоохор хувцастай хүн баруун гараараа цохиход тухайн хүн газар унаж босоод цоохор хувцастай хүн рүү гараараа зааж цааш явж байгаа бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
2.12. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
2.13. Хохирогч ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Миний бие эмчилгээний төлбөр 700,000 төгрөгийг авсан. Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 103 дахь тал),
2.14. Шүүгдэгчийн өмгөөлөгч *******оос шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, зэрэг нотлох баримтууд болно.
2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал),
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал),
-Гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 43, 94-95 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1/ -Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Ховд аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/579 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
-Шүүгдэгч *******гийн “... ******* улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан нь үнэн. Миний “И-Монголиа” системд жолоодох эрх маань хасагдаагүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 3,04 хувийн согтолттойгоор “Тоёота приус-30” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт,
2/ -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дэх тал),
-Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...цэргийн цоохор хувцастай ******* гэсэн нэртэй залуу дэлгүүрээс нэг шил архи аваад зогсож байгаад эргэж хараад гэнэт миний баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би арагш саваад унахдаа толгойн ар талаар шал мөргөөд хоёр хөл дээрээ босоод суутал баруун хөлөөрөө миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөөд зүүн хөлөөрөө нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөхөд би толгойн ар хэсгээр ирмэгтэй тавиур болон архины шилийг мөргөж миний толгой хагараад цус гарсан. Тухайн залуу дэлгүүрээс гарч явж байгаад буцаж орж ирээд баруун хөлөөрөө миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөөд гараад явсан. Тэгээд би араас нь гартал тухайн залуу үүдэнд зогсож байгаад намайг барьж аваад цохих гэхээр нь би гараараа хаатал баруун гараараа миний гарын тохой хэсэг рүү цохиод би газар унахдаа зүүн хөлөө эвгүй болгоод газар суусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)
-Шинжээч, цагдаагийн ахмад гийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан, ХОВО725/756 дугаартай “... 1. ын биед гэмтэл учирсан байна. 2. ын зулайн зүүн хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхи болон хүзүүний зүүн хэсэгт тус бүр өнгөц зулгаралтууд, зүүн эгмийн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... 4. Б.Ган-Очрын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дахь тал),
-Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би ажлаа тараад найзын гэрт очоод ганцаараа архи ууж дуусгаад гэр лүүгээ явж байх замдаа “” гэсэн нэртэй дэлгүүр ороод архи авах гээд зогсож байтал үл таних хүн намайг “чи хойшоо бай, би юм авна” гэж хэлээд дайрахаар нь “би чамаас түрүүлж ирсэн” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилж “пиздаа минь” гэж хэлэхээр нь би хариу үйлдэл үзүүлсэн. Зодсон нь миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 90-92 дахь тал),
-Эд зүйлд буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн дотор болон дэлгүүрийн гадна хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч ын биеийн толгой, нүүр хэсэгт гараараа 3 удаа цохиж, 4 удаа хөлөөрөө өшиглөж зодож, эрүүл мэндэд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах зулайн зүүн хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхи болон хүзүүний зүүн хэсэгт тус бүр өнгөц зулгаралтууд, зүүн эгмийн хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тус тус тогтоогджээ.
3.2. Ховд аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/579 дугаартай шийтгэврээр *******г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэнд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэсэн байна. (хавтаст хэргийн 22-24 дэх тал)
3.3. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Хохирогчийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Согтуугаар машин жолоодсон маань миний буруу” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчтай мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч ын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.
3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн хохирогч ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.5. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
4.2. Хохирогч ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******гийн хохирогч ыг биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.4. Шүүгдэгч Д.Алташагайгийн цохиж, өшиглөсөн үйлдэл болон хохирогч ын эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
4.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тайлбарласан байна.
Шүүгдэгч *******гийн “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хүчинтэй төлөвтэй байгаа хэдий ч 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
4.6. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэрэг нь согтууруулах ундаанд хамаардаг.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн мансуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжид хамааруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласнаас үзэхэд жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%) байвал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсанд тооцогдоно.
Шүүгдэгч *******гийн амьсгал дахь спиртийн агууламж 3,04% байсан нь тогтоогдсон тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.
4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приус-30” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн шинжийг хангаж байна.
4.8. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж дахин согтуурсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иймд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
4.10. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэрээр хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч нь гэмт хэргийн хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй бол, түүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төлбөр 79,488 төгрөгийг (хавтаст хэргийн 80-81 тал) иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.
5.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч ******* эмчилгээний зардалд 700,000 төгрөгийг хохирогчид, Эрүүл мэндийн даатгалын санд 79,488 төгрөгийг тус тус төлсөн нь хохирогч ын “Миний бие эмчилгээний мөнгө 700,000 төгрөгийг авсан. Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 103 дахь тал), Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хор уршгийг төлж барагдуулсан нь тогтоогдсон тул түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 43 настай, дээд боловсролтой, төрийн тусгай албан тушаалыг эрхэлдэг төрийн албан хаагч, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 31 дүгээр хороо, Монел 27 дугаар гудамжны 612 тоотод оршин суух хаягтай боловч ээжийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 02-34 тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 75-79 дэх тал),
2.4. Шүүгдэгч *******гийн бусдын биед халдсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хор уршгийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн санал болгосон торгох ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна” гэсэн агуулгаар санал, дүгнэлтээ гаргасан болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндсэн ялын төрлүүдээс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2800000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх торгох ялыг 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний 3400000 төгрөгөөр тогтоов.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлсийг харгалзан түүнд оногдуулсан торох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэх жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтоов.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч т учирсан хор уршигт 700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид буюу Эрүүл мэндийн даатгалын санд 79,488 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2800000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2800000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 3400 (гурван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 3400000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний 3400000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтоосугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч т учирсан хор уршигт 700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 79,488 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК