| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0160/э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
2025 10 31 2025/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Халиунгоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2504000850197 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 1, ******* дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 15-322б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******* дүүргийн 10-р хороо, Баянхошууны эцэс, Зүүнбаян-Уулын 27-1б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй. Хүүтэйгээ дараа нь уулзаж бие биенээсээ уучлалт гуйж ойлголцсон.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
-Гэрч Г.Гэрэлчулууны мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
- Яллагдагч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Отгонтэнгэр” зочид буудлын гадна дагавар хүү “охиноо авч явна” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн чамархай хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, зүүн чамархайн хэсэгт язарсан ил шарх гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
- Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 21-ний орой манай хойд аав нь Улаанбаатар хотоос ирээд манай дүү Наранцацаралтыг авч явна гээд байхаар нь би “дүүг танд өгч явуулахгүй, наанаа уулзчих” гэж хэлтэл эмэгтэй дүүг машинд суулгачихаад авч явна гээд байсан. Тэгээд би “дүүг өгч явуулахгүй” гэж хэлээд машины урд талд гараад зогссон. Тэгтэл манай хойд аав ******* нь намайг заамдаж аваад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгтэл миний шанаа хэсгээс цус гарсан. Тэгээд миний уур хүрээд хойд аавыг баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
- Гэрч Г.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 ны 02 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хотоос манай хүргэн Чойнямын машинд сууж Багануур дүүрэгт ирээд “Отгонтэнгэр” зочид буудлын урд зогсож байтал “охинтойгоо уулзана” гээд машинаас буусан. Удалгүй хүмүүс зодолдох чимээнээр би машинаасаа буугаад хартал , Бат-Оргил нар хоорондоо зодолдоод Бат-Оргил газар унасан, дээр нь суугаад барьцалдсан байдалтай байсан. Тэгээд би салгаад явуулсан. Тухайн үед би хэн нь хэнийгээ яаж цохьсон болохыг харж амжаагүй. ын хамар шархалсан. Нүд нь хөхөрсөн, Бат-Оргилын зүүн шанаа хэсэг шалбарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай: “...1.ын биед зүүн чамархайн хэсэгт язарсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалаас “…гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээ төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 106,190 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан болно. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэж мэдүүлжээ /хх-ийн 22-23-р хуудас/.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогчийн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, миний хувийн байдлыг харгалзан торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаанд “Үгүй” гэж тэмдэглэсэн байна /хх-ийн 73-р хуудас/.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН