| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2022/00594/И |
| Дугаар | 132/ШШ2023/00152 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2023/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу хаягт байрлах, “Төрийн банк” ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х сум, * дүгээр багт оршин суух, Н******* овогт *******н Н*******сүрэн
Хариуцагч: Булган аймаг, Х сум, * дүгээр баг, * хороо, ** тоот хаягт байрлах, “Түүчээн*******” ХХК
Хариуцагч Булган аймаг, Х сум, * дүгээр баг, * дүгээр хороо, ** тоотод оршин суух, Б******* овогт М*******ын Ц******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 503,274,352.12 /дөрвөн зуун наян таван сая хорин хоёр мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг х гудамж ** тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *- р баг хөшөөтийн ар ** тоотод байрлах үнээний ферм, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000*** дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо * хороолол *-р байр ** тоотод байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039*** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *-р хороо ханын материал *** үйлдвэрчний эвлэлийн гудамж * байр * тоотод байрлах 2 өрөө орон сууц, Э-041500**** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах 601 мкв талбай бүхий эзэмших газар. Э-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *-р баг хөшөөтийн ар * тоотод байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар, Г-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг хангай гудамж ** тоотод байрлах 885 м.кв өмчлөх газар, эдгээр барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатчийн зардал 26,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай 132/2022/00595/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Д.Б
Хариуцагч Б.Н*******сүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч “Түүчээн*******” ХХК, М.Ц******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, 503,274,352.12 /дөрвөн зуун наян таван сая хорин хоёр мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг х гудамж ** тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *- р баг хөшөөтийн ар ** тоотод байрлах үнээний ферм, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000*** дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо * хороолол *-р байр ** тоотод байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039*** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *-р хороо ханын материал *** үйлдвэрчний эвлэлийн гудамж * байр * тоотод байрлах 2 өрөө орон сууц, Э-041500**** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах 601 мкв талбай бүхий эзэмших газар. Э-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *-р баг хөшөөтийн ар * тоотод байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар, Г-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг хангай гудамж ** тоотод байрлах 885 м.кв өмчлөх газар, эдгээр барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатчийн зардал 26,500 төгрөгийг тус тус хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Төрийн банк” ХХК Булган салбар Зүүнтүрүү тооцооны төв нь зээлдэгч “Т” ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр №121800112401 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 12%-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Махны зоорь ангилан боловсруулах үйлдвэр барих зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 1200005***** тоот дансанд олгосон.
Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №12180011**** тоот Барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг х гудамж ** тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *- р баг хөшөөтийн ар ** тоотод байрлах үнээний ферм, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000*** дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо * хороолол *-р байр ** тоотод байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039*** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *-р хороо ханын материал *** үйлдвэрчний эвлэлийн гудамж * байр * тоотод байрлах 2 өрөө орон сууц, Э-041500**** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах 601 мкв талбай бүхий эзэмших газар. Э-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *-р баг хөшөөтийн ар * тоотод байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар, Г-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг хангай гудамж ** тоотод байрлах 885 м.кв өмчлөх газар, эдгээр барьцаа хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул “Төрийн банк” ХХК Булган салбар Зүүнтүрүү тооцооны төв нь зээлдэгч “Т” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж Б.Н*******сүрэн, М.Ц******* нараас үндсэн зээлд 462,461,282.48 төгрөг, хүүгийн төлбөр 40,600,534.97 нэмэгдүүлсэн хүүнд 212,534.67 төгрөг нийт 503,274,352.12 төгрөг гаргуулах, дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Түүчээн*******” ХХК нь 2020 оны 5 дугаар сард зээлийг авсан. Жилийн 12 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай 500,000,000 төгрөгний зээлийг 2020 оноос хойш 2022 оны 5 дугаар сар хүртэл сар бүр 7,500,000 төгрөгний төлсөн. Нийтдээ 120,000,000 төгрөгний хүү төлсөн байна. Үндсэн төлбөрт 52,000,000 төгрөг төлсөн. Цар тахлаас болж бизнесийн үйл ажиллагаа доголдолд орсон. Бүх үйл ажиллагаа зогсолтод орсон. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
-2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 121800112401 дугаартай “Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 13-16-р хуудас/,
-2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 121800112401 дугаартай “Барьцааны гэрээ” /хэргийн 17-19-р хуудас/,
-Ү-0415000****, Ү-0415000****, Ү-1426000****, Ү-2203000***, Ү-2201039****, Э-0415000***, Э-4126000***, Г-0415000*** дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 20-27-р хуудас/,
-Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон цуцлах тухай мэдэгдлүүд /хэргийн 28-30-р хуудас/
-Зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 31-33-р хуудас/
-Түүчээн******* ХХК-ийн зээлийн тооцоолол /хэргийн 62-р хуудас/,
4.Хариуцагч хүсэлтээр дараахь баримтуудыг нэхэжлэгчээс гаргуулсан байна.
-2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/214 дугаартай “Батлан даалтын шийдвэрийн мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотын нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 81-р хуудас/,
-2017 оны 9 дүгээр сарынэ 29-ний өдрийн 8 дугаартай “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 82-87-р хуудас/,
-2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20/01 дугаартай “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 88-90-р хуудас/,
-Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдээлэлийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 91-р хуудас/,
-2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 121800112*** дугаартай “Батлан даалтын гэрээ”-ний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 92-94-р хуудас/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хэргийн 103-109-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, М.Ц******* нараас 498,382,004 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, М.Ц******* нараас зээлийн гэрээний үүрэгт 503,274,352.12 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч “Түүчээн*******” ХХК-ний захирал Б.Н*******сүрэн нь цар тахлаас болж бизнесийн доголдолд орж, бүх үйл ажиллагаа зогсолтод орсон, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 121800112401 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, 500,000,000 төгрөгийн зээлийг “Түүчээн*******” ХХК авсан байна. Тухайн зээлийн гэрээнд “Түүчээн*******” ХХК-ийг төлөөлж, захирал Б.Н*******сүрэн, хамтран зээлдэгчээр М.Ц******* нар гарын үсэг зурж, мөн 121800112**** дугаартай “Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг х гудамж ** тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *- р баг хөшөөтийн ар ** тоотод байрлах үнээний ферм, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000*** дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо * хороолол *-р байр ** тоотод байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039*** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *-р хороо ханын материал *** үйлдвэрчний эвлэлийн гудамж * байр * тоотод байрлах 2 өрөө орон сууц, Э-041500**** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах 601 мкв талбай бүхий эзэмших газар. Э-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *-р баг хөшөөтийн ар * тоотод байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар, Г-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг хангай гудамж ** тоотод байрлах 885 м.кв өмчлөх газар, эдгээр барьцаа хөрөнгүүдээр барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. /хэргийн 13-19-р хуудас/
6.Дээр дурьдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаанд тус тус хамаарч байх ба эдгээр гэрээнүүд Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд “Төрийн банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, хамтран зээлдэгч М.Ц******* нараас шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, хамтран зээлдэгч М.Ц******* нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
7.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
8.“Зээлийн дансны хуулга”-аас үзэхэд зээлдэгч нарын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг хийсэн байх ба энэ хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 31-33-р хуудас, 62-р хуудас/
9.Талуудын харилцан тохиролцсон “Зээл, зээлийн хүү төлөх хуваарь”-аас үзэхэд зээлдэгч нар “Төрийн банк” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 5 сар орчим хугацааны буюу нийт 5 удаагийн эргэн төлөлтийг хийлгүй хуваарь зөрчсөн байх тул гэрээг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. /хэргийн 28-29-р хуудас/
10.хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, М.Ц******* нар “Төрийн банк” ХХК-ний хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болох тул “Төрийн банк” ХХК нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болно.
11.Хамтран зээлдэгч М.Ц******* нь хамтран зээлдэгчээр би гарын үсэг зураагүй миний гарын үсэг биш гэж маргасан боловч түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Учир нь Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 121800112401 дугаартай гэрээнд зурагдсан гарын үсэг нь М.Ц*******ын гарын үсэг мөн гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.
12.Хариуцагч тал нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг төлөх боломжгүй гэх тайлбарласан боловч уг тайлбараа нотлох баримтыг өөрсдийн зүгээс гаргаж өгөөгүй учир хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, М.Ц******* нараас үндсэн зээл 462,461,282 төгрөг, хүү 35,729,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,852 төгрөг, нийт 498,3825,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Өмнө дурьдсанчлан талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан нотариатын зардал 26,500 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэггүй байна.
15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,674,321 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,649,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Түүчээн*******” ХХК, Б.Н*******сүрэн, М.Ц******* нараас 498,382,004 /дөрвөн зуун ерэн найман сая гурван зуун наян хоёр мянга дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,348 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг х гудамж ** тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *- р баг хөшөөтийн ар ** тоотод байрлах үнээний ферм, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000*** дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо * хороолол *-р байр ** тоотод байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039*** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг *-р хороо ханын материал *** үйлдвэрчний эвлэлийн гудамж * байр * тоотод байрлах 2 өрөө орон сууц, Э-041500**** дугаартай Булган Х сум *-р баг С.М-ын гудамж ** тоотод байрлах 601 мкв талбай бүхий эзэмших газар. Э-1426000*** дугаартай Төв аймаг Баянчандмань сум *-р баг хөшөөтийн ар * тоотод байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар, Г-0415000*** дугаартай Булган Х сум *-р баг хангай гудамж ** тоотод байрлах 885 м.кв өмчлөх газар, эдгээр барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,832,271 /хоёр сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,649,860 /хоёр сая зургаан дөчин ёсөн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР