| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/00118/И |
| Дугаар | 137/ШШ2023/00114 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2023/00114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: банкны Замын-Үүд салбар /УБД: ..., РД: .../-ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... банкны Замын-Үүд салбарт харилцааны менежер ажилтай, Г овогт Б-ийн У /утас: .../,
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... банкны Замын-Үүд салбарт ... ажилтай, ... овогт Г-ын У,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт С-ийн Д /РД: ..., утас:..., .../,
Хариуцагч Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, ... ажилтай, Б овогт Ч-ын М /РД: ... утас: .../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 12,802,993.42 төгрөг, хүүгийн төлбөр 1,653,903.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,679.35 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 14,544,575.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 сарын 30-ны иргэний хэрэг үүсгэн хянаад
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Г.У, хариуцагч Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Зээлдэгч С.Д, Ч.М нар нь 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ байгуулан 23,000,000 төгрөгийн зээлийн 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч 2018 оны 11 сарын 14-ний өдөр ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн ... тоот гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 25,376,391 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатайгаар жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 287 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг С.Д, Ч.М нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 12,802,993.42 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 1,653,903.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,679.35 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 14,544,575.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д, Ч.М нар нь 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ байгуулан 23,000,000 төгрөгийн зээлийн 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч 2018 оны 11 сарын 14-ний өдөр ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн ... тоот гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 25,376,391 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатайгаар жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 287 хоног хугацаа хэтэрч байна. 2022 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иймд гэрээг цуцалж хариуцагч нараас гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 14,544,575.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... банкны нэхэмжлэл болох 14,544,575.85 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 11 сарын 14-ны өдөр ... банкнаас С.Д-ийн 23 сая төгрөгийн батлан даагчаар гарын үсэг зурсан. Миний тухайн 23 сая төгрөг зээлэхэд Д адилхан батлан даагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Одоо Д зээлээ 2022 оны 04 сараас хойш өөр хүүхэнтэй хамтран амьдарснаас зээлээ төлөхгүй муу зээлийн түүхэнд оруулсан. Д нь өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээн зээлээ төлөөгүй тул банкнаас нэхэмжилсэн 14,544,575.85 төгрөгийг М миний бие нь төлөх боломжгүй байна. Учир нь би 3 сургуулийн насны хүүхэдтэй. Түрээсийн байранд амьдардаг. Хуулийнхаа дагуу нэхэмжилсэн тухайн мөнгөн дүн дээр миний банканд байгаа 8,785,964.30 төгрөгийг нэмээд яг дундуур нь хуваагаад төлөхөд бэлэн байна. Түүнээс Д-ийн зээлийг бүхэлд нь төлөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Д зээл авахад бид хамт амьдарч байсан. Д зээл авахад би бас зээл авч байсан. 2022 оны 04 сар хүртэл бид өөр өөрсдийн зээлийг төлөөд явж байсан. 2022 оны 04 сард Д нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгээд салсан. Надаас салснаас хойш зээлээ төлөөгүй юм байна. Би Д-ийн зээлийг төлнө гэхэд хүнд байна. Би өөрийн нэр дээр байгаа 8 сая гаруй төгрөгийн зээлийг төлдөг, түрээсийн байранд хүүхдүүдийн хамт амьдардаг. Мөн хүүхдүүдийн сургалтын мөнгө төгрөг төлдөг гээд надад цалингаас илүү мөнгө төгрөг гардаггүй. Хэрвээ банк миний 8 сая төгрөгийн зээл дээр Д-ийн зээлийг нэмээд өгөх юм бол би нийлүүлээд сар сардаа 100,000 төгрөгөөр төлөөд явж болох байх, өөрөөр төлөх боломж байхгүй гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 260,672.88 төгрөг төлсөн баримт,
... банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн ... дугаартай эрх олгосон тушаал,
... банкны 2022 оны 08 сарын 09-ний өдрийн ... дугаартай орон нутгийн нэгжүүдэд итгэмжлэл олгох тухай албан тоот,
... банкны Замын-Үүд салбарын 2023 оны 03 сарын 29-ний өдрийн ... дугаартай итгэмжлэл,
2018 оны 05 сарын 29-ний өдрийн ... дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ,
2018 оны 11 сарын 14-ний өдрийн ... Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ,
2021 оны 01 сарын 22-ны өдрийн ... дугаартай ... тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ,
Хариуцагч нарын иргэний үнэмлэхийн мэдээлэл улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Ч.М-аас:
Зээлийн дансны хуулга, 2018 оны 05 сарын 29-ний, 2018 оны 08 сарын 30-ны, 2018 оны 12 сарын 10-ны, 2021 оны 09 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
Хариуцагч С.Д-ээс нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбар нь хариуцагч С.Д, Ч.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12,802,993.42 төгрөг, хүүгийн төлбөр 1,653,903.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,679.35 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 14,544,575.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч С.Д нь зээлийн гэрээний үүрэг 14,544,575.85 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч,
Хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлага 14,544,575.85 төгрөг дээр банкин дахь өөрийн 8,785,964.30 төгрөгийн зээлийг нэмж Д-тэй хамт хуваан төлөхийг зөвшөөрнө гэж маргасан.
Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбар, хариуцагч С.Д, Ч.М нар нь 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ байгуулан 23,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн бүтээгдэхүүн авч 2018 оны 11 сарын 14-ний өдөр ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн ... тоот гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 25,376,391 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатайгаар жилийн 15,6 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг авсан байна. Зээлийн гэрээний нөхцөл, зээлсэн мөнгөн дүн дээр талууд маргаагүй.
Зээлдэгч С.Д, Ч.М нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 287 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбарын зээлийн гэрээний үүрэгт, болон нотариатын зардалд нийт 14,544,575.85 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн аль нь маргаагүй. Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Ч.М нь Д-тэй хамт авсан зээлийн шаардлага дээр өөрийн нэр дээр авсан 8,785,964.30 төгрөгийн зээлийг нэмж хариуцагч Д-тэй хамт хувааж төлнө гэж тайлбарладаг.
Хариуцагч Ч.М-ын авсан 8,785,964.30 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбар нэхэмжлээгүй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн хариуцагч Ч.М нь 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ... тоот зээлийн гэрээг ... банкны Замын-Үүд салбартай байгуулахдаа С.Д-ийн батлан даагчаар бус харин гэрээний нэг тал болох хамтран зээлдэгчээр гэрээнд оролцож гарын үсэг зурсан нь дээрх зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ, 2018 оны 11 сарын 14-ний өдрийн ... зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн ... дугаартай ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээс үзэхэд зээлдүүлэгчээр ... банкны Замын-Үүд салбар, зээлдэгчээр С.Д, Ч.М, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээнд дээр зээлэгчээр С.Д, хамтран зээлдэгчээр Ч.М нь оролцож гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ... банкны Замын-Үүд салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч С.Д, Ч.М нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.
Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 29-ний өдөр дугаар ..., 2018 оны 11 сарын 14-ний өдрийн ... зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн ... дугаартай ... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12,802,993.42 төгрөг, хүүгийн төлбөр 1,653,903.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,679.35 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 14,544,575.85 төгрөгийг хариуцагч С.Д, Ч.М нараас гаргуулан нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Д-т шүүх хуралдааны товыг 2023 оны 04 сарын 13-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 41/-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Нэхэмжлэгч талаас түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Д, Ч.М нараас үндсэн зээлийн төлбөр 12,802,993.42 төгрөг, хүүгийн төлбөр 1,653,903.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,679.35 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 14,544,575.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,672.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д, Ч.М нараас улсын тэмдэгтийн хураамж 230,672.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б