Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2023/00079/И |
Дугаар | 139/ШШ2023/00157 |
Огноо | 2023-04-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 139/ШШ2023/00157
2023 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 139/ШШ2023/00157 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк ХК,
Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, 12-р хороо, Булаг 20-1057 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /ЗН*******/, ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, алтай -р байр, тоотод оршин суух, овогт ын /ЗМ/,
Нэхэмжлэлийн шаардлага: 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00079/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Хариуцагч О.*******, С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк нь О.*******, С. нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. ******* банк ХК нь зээлдэгч О.*******, С. нартай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр № 220000486756 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 14.838,889.05 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний /цалингийн зээл/ зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн 221400025796 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт тогтмол 360,901 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 298 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. ******* банк ХК нь зээлдэгч О.*******, С. нараас 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 6,587,140.69 /зургаан сая таван зуун наян долоон мянга нэг зуун дөчин төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 591,135.53 /таван зуун ерэн нэгэн мянга нэг зуун гучин таван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,387.40 /арван мянга гурван зуун наян долоон төгрөг дөчин мөнгө/төгрөг, нийт 7,188,663.62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд О.*******, С. нараас 7188663,62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 129969 төгрөг төлсөн болно гэжээ.
3.Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 2019 онд ******* банкнаас 15000000 төгрөгийн зээлийг аар хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь үнэн, авсан зээлийг миний бие бүрэн зарцуулсан. Өөр хэнд ч мөнгө өгөөгүй, зээлийг хугацаанд нь төлж явсан боловч ажиллаж байгаа компани цалин мөнгөө өгөөгүйд хамаг учир байгаа, үлдэгдэл зээлийг бүрэн төлж барагдуулна. 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 550000 төгрөг, 2023 оны 6 сард 550000 төгрөг, 2023 оны 7 сард 550000 төгрөг, 2023 оны 8 сард 550000 төгрөг, 2023 оны 9 сард 550000 төгрөг, 2023 оны 10 сард 550000 төгрөг, 2023 оны 11 сард 550000 төгрөг, 2023 оны 12 сард 550000 төгрөг, 2024 оны 1 сард 550000 төгрөг, 2024 оны 2 сард 550000 төгрөг, 2024 оны 3 сард 550000 төгрөг, 2024 оны 4 сард 550000 төгрөг, 2024 оны 5 сард 600000 төгрөгөөр төлж барагдуулна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргаж өгнө үү гэжээ
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 сарын 31-ний өдөр С., О.******* нараас 7188663,62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ зээлийг төлүүлэх гэж 2022 оны 4 сараас эхлэн зээлдэгч нар луу утсаар байнга ярьж байсан. Зээлийн төлөгдөх хугацаа хэтэрхий удаан болсон учир хугацаа олгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар хамтран зээлдэгч зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн заалтын дагуу энэ тайлбарыг зөвшөөрөх боломжгүй. 2 зээлдэгчийн орлогыг нотолж, нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллийг авч, хамт судлагдсан учраас зээл олгогдсон байгаа гэв.
5.Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 жилийн хугацаанд 550000 төгрөгөөр төлье. Хамтран зээлдэгчээ чөлөөлүүлмээр байна. Зээлийг би ганцаараа 100 хувь хэрэглэсэн. С.ыг хохироомооргүй байна. С.ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлж өгнө үү. 2021 оны 1 сараас хойш алдаг оног төлж байсан. Цэргийн ангид ажиллаж байгаад хувийн компанид ажилладаг болсон. Тэр компани цалингаа өгөхгүй, удаа дараа хойш нь тавьсан. Одоо ч авлагатай байгаа. Ажилласан хөлсөндөө тэр компаниас машин авсан. Машин нь компанийн нэр дээр барьцаанд байдаг. 2022 оноос эхлэн хугацаа нь хэтрээд явж байна. Одоо компанийн ажил зогссон байгаа гэв.
6. Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* 2019 онд машин авна гэж цалингийн зээл хийх гэхээр хамтран зээлдэгч олдохгүй байна гэхээр нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгсөн. Сүүлдээ төлөлт нь хийгдэхээ болиод миний дансыг барьж байсан. Намайг хамтран зээлдэгчээс салгаж өгч болох уу. Би энэ зун ажиллагаанд явна. Энэ зээл тагнуулын мэдээнд орчихдог. Миний цаашдын амьдрал үрэгдэх хэмжээний болсон. Нэхэмжлэгч талыг нааштай хандаж өгнө үү гэж хүсмээр байна гэв.
7.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 39/70 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 220000486756 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-6 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 7-р хуудас/, С., О.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 8-р хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 9-13 хуудас/, ******* банкны 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 14-р хуудас/, 5341469 дугаатай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 15-р хуудас/, ******* банкны 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/, 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 18-р хуудас/ баримтууд, хариуцагч талаас О.*******ийн тайлбар /хэргийн 36-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 220000486756 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн байна. Хариуцагч С. нь хариу тайлбар ирүүлээгүй болно.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 39/70 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 220000486756 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-6 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 7-р хуудас/, С., О.О.Цэрэнпунцэцэг нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 8-р хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 9-13 хуудас/, ******* банкны 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 14-р хуудас/, 5341469 дугаатай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 15-р хуудас/, ******* банкны 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/, 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл баримтаар О.*******, С. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч О.*******, С. нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 220000486756 дугаартай зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч тал маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч С. нь уг зээлийг захиран зарцуулаагүй гэх ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 550000 төгрөг, 2023 оны 6 сард 550000 төгрөг, 2023 оны 7 сард 550000 төгрөг, 2023 оны 8 сард 550000 төгрөг, 2023 оны 9 сард 550000 төгрөг, 2023 оны 10 сард 550000 төгрөг, 2023 оны 11 сард 550000 төгрөг, 2023 оны 12 сард 550000 төгрөг, 2024 оны 1 сард 550000 төгрөг, 2024 оны 2 сард 550000 төгрөг, 2024 оны 3 сард 550000 төгрөг, 2024 оны 4 сард 550000 төгрөг, 2024 оны 5 сард 600000 төгрөгөөр хэсэгчлэн төлөөд дуусгах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч О.*******ийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийг бүрэн гаргуулна гэх тайлбарыг гаргаж байна.
8.Хариуцагч С.д 2023 оны 03 сарын 07 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 03 сарын 21 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
9.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******ы ******* /ЗН*******/, овогт ын /ЗМ/ нараас 7188663, 62 /долоон сая нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129969 / нэг зуун хорин есөн мянга есөн зуун жаран есөн / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, С. нараас 129969 / нэг зуун хорин есөн мянга есөн зуун жаран есөн / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.