Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2023/00152

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2023/00152

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /Б.*******/-ын, ******* аймгийн ******* сумын 3-р баг, ******* 1-2 тоотод оршин суух, овогт ын /ЗЗ/-аас 4657000 /дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 139/2022/00452/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагч Б.

Нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /Б.*******/ нь Б.аас 4657000 /дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нярваар ажиллаж байсан иргэн ын (33) нь 2017, 2018 оны өвс тэжээлийн дутагдал гаргаж байгууллагад 4,657,000 (дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянга) төгрөгийн авлага үүсгэсэн. Б. нь 2018 оны 2 дугаар сард ажлаасаа гарахдаа өвс, тэжээлийн тооцоо бодуулаагүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар тооцоо нийлэх гэж удаа дараа очсон боловч тооцоо нийлээгүй. ******* аймаг дахь Төрийн аудитын газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172А1260316 тоот 4,657,000 (дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянга) төгрөгийн авлага барагдуулах хугацаатай албан шаардлага ирүүлсэн. Иймээс ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 1-2 тоот хаягт эршин суугч 33 регистрийн дугаартай овогт ын аас 4,657,000 (дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянга) төгрөгийг гаргуулан ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 3-р багийн иргэн миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл нийт 18 сарын цалинг 100 хувь суутган, нийт 4 сая гаруй төгрөгийг тухайн хугацаанд төлсөн. 2018 оны 3 дугаар сард нягтлан бодогч Ш.Саранцэцэг, Нарантуяа нар миний ажлыг хүлээн авсан. Нягтлан бодогч нь өвсний тооцоо боддоггүй, хорогдол тооцдоггүй байсан ба тухайн үед надад ямар нэгэн өвс тэжээл дутагдсан талаар мэдэгдээгүй болно. 2016 оны 10 сард дутагдсан гэх өвсний 4 сая төгрөгийн өр төлбөрийг 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд миний цалинг 100% суутган авч байсан. Тухайн 2 жилийн хугацаанд ажиллаж байх хугацаандаа гар дээрээ цалин авч байгаагүй. Хүний цалингаас 100% суутган авч болдог юмуу. миний бие 2016 оны 10 сараас эхлэн өвсний дутуу гэсэн өрийг 2018 оны 3 сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бүрэн төлж барагдуулсан болно. Ажил хүлээлцэх комисс гарч ажил хүлээлцэж авсан. Тухайн үед ажил хүлээлцэх хоногтоо багтаж тооцоо бодоогүй, өр авлага ийм тийм гэж хэлээгүй болно. Сар бүр нярав тооцоо боддоггүй байсан. Өмнөх жилүүдэд 10 жилд 1 удаа тооцоо бодож намайг хохироож байсан. Ажлын хариуцлага их муу. Энэ 2017, 2018 онд би сумын орлогч даргын өгсөн бичгийн дагуу өвс тараасан. Сумын орлогч дарга Ц.Бормаам тооцоо барьж, бичиг хийж өгдөг байсан. Энэ хүн хүртэл падаангүй өвс хүртэл авч тараалгаж байсан. Миний бие бичиж өгсний дагуу бичгээр тараадаг байсан. Тэр үед тамгын даргын тушаалаар ажил хүлээлцэх 2 хоног өгсний дагуу тэр хугацаанд ажлаа бүрэн хүлээлгэн өгч гарын үсгээ зурсан. Тухайн хугацаанд нягтлан бодогч ямар нэгэн тооцоо мэдээлээгүй, дараагийн хүнээ шууд авсан. Энэ нэхэмжилсэн мөнгөн дүнг би төлөх ёсгүй. Үе үеийн дарга, нягтлан бодогч нарыг шалгуулж дахин тооцоо бодуулах саналтай байна. Миний ажиллах хугацаанд суутгуулж байсан цалингийн хавсралтын банкны хуулгыг хавсаргалаа. Миний бие 2016 оны 10 сараас 2018 оны 3 сар хүртэл цалин гэж гар дээрээ авч байгаагүй. Банкинд цалингийн шивэлтэнд дандаа 0 байсан. Энэ хугацаанд хүний ажил хөдөлмөрлөх эрх, цалин авах зэрэг эрхийг маш ихээр зөрчиж байсан. Миний цалингаас 2 жилийн хугацаанд сар бүр суутган авч байсан суутгал ямар дансанд, яаж орж байсан нь тодорхой бус тухайн үед надад ямар нэгэн мэдээлэл өгч байгаагүй. Сумын ИТХ-ын өмч хамгаалах зөвлөлийн гишүүд оны сүүлд өр авлага гэж гардаг тийм өр авлага гэж гардаггүй гэж байсан. Дахин тухайн үед ажиллаж байсан бүх хүмүүсийг хамруулан баримтын шалгалтыг хийж үнэн зөвийг тогтоож өгнө үү. Иргэн Б. миний бие нь нэмэлт тайлбар гаргах нь 2016 онд ТҮ цалингийн сүлжээгээр 469105 мянган төгрөгийн цалин авахаас цалинд 10-12 сар хүртэл нийт 3 сарын хугацаанд 545925 төгрөгийн цалин гарт авсан. 2017 онд ТҮ цалингийн сүлжээгээр 469105 төгрөгийн цалингаас 1-12 сар хүртэл нийт 12 сард 1.190,212 төгрөгийн цалин, 2018 онд ТҮ цалингийн сүлжээгээр 469105 мянган төгрөгийн цалин авахаас цалинд 1-2 сар хүртэл 2 сарын хугацаанд нийт 83,518 мянган төгрөгийн цалинг ажиллаж байх хугацаандаа дутуу гар дээрээ авч байсан. /Банкны хуулгаар нотлов/. Амралтын мөнгө болон цалингаас суутгасан мөнгө ямар дансанд ямар даргын тоот тушаал шийдвэрээр хаана орсныг мэдэхгүй. Төрийн сан, санхүүгээс ямарч мэдээлэл өгөөгүй.Тэр үед тамгын газрын нягтлан бодогчоор Б. ажиллаж байсан. Дутуу олгогдсон 2 жил 2 сарын цалин, амралтын мөнгийг ямарч тушаал шийдвэргүй /надад мэдэгдээгүй/ цалингийн 90-100 хувь хууль зөрчин ажиллаж байсан тэр үеийн дарга удирдлагаууд төрийн сан, ня-бо нараас хөдөлмөрийн хөлсөөрөө хохирсон учир маш их гомдолтой байна. Иймд хохирсон хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилж байна. Төлбөр тавигдсан гэх өвс тэжээлийн тооцоо нь тухайн үед ямарч орлогын падаан баримтгүй явуулын жолоочоос авдаг байсан. Тухайн үед ирж байсан өвс 1 боодол өвс нь 8000 төгрөгөөр 600 гаруй боодол өвс буусан. Тэр үед засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Бормаамд үзүүлж фото зургийг нь авахуулж байсан баримт бий. Гэвч ирсэн хураагдсан өвс задарч нярав надаар 8 кг-тай задарсан өвсийг 16 кг-тай болгон гар аргаар боолгон малчдад бичгээр тараалган өгч байсан. 8 кг-тай задарсан өвс дахин боолтоор 16-18 кг-тайгаар бооход ямарч хар ухаанаар бодсон дутагдал гарна. Иймд өөрсдийн ноотой авсан өвсний дутагдлыг надад тохож сар бүр цалингаас шууд төлүүлж хохироож байсан. Ажил хүлээлцэх явцад ийм төлбөр тооцоо мэдэгдээгүй. Тухайн үед Ш.Саранцэцэг, Н.Нармандах ня-бо нар ажил хүлээлцэж гарын үсэг зуруулсан. Ажлаас гарснаас хойш 2020 онд буюу 2 жилийн дараа нябо Б. ИТХуралд Цогтсайхны төлбөр болох 2,800,000 төгрөг төлсөн гэж мэдэгдсэн боловч сүүлдээ 3,800,000 төгрөг болж янз бүр болсон. Ямар тооцоо баримт тайлан үндэслэж өр төлбөр гаргасныг мэдэхгүй байна. Өөрсдийн хийсэн луйвар булхайг 2 жилийн дараа надад ямар ч үндэслэлгүй тохсон. Хууль журмаараа бол ажил хүлээлцэх үед бүх өр төлбөр тооцоог тооцож бодож мэдэгдэх ёстой байх. Иймд ямарч үндэслэлгүй миний цалингаас хууль бусаар суутган авч үлдэх тооцоо гэх 4657000 төгрөгийн нэхэмжлэлийг тамгын газрын дарга ******* шүүхэд гаргаж өгч хүний нэр төрд халдан гүтгэсэнд маш их гомдолтой байна. Цалингаас суутгасан төлбөр гэж хохироосон цалин болон нэр төрөө сэргээлгэх хүсэлт гаргаж байна. 2015-2-2016 онд засаг даргын тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан Ж.Отгонбаяр өөрийн ах дүүгийн нэр дээр сумын тамгын газрын мэдээллийн танхимын засварын тендерийн ажлыг авсан. Засвар хийж байх хугацаанд шалны хуулсан хуучин банзыг цонхоор гарган овоолсон байсан. Тэр банз нь хулгайд апдагдсан гэсэн. Тэр үед нярав надад тоолж хүлээлгэж өгөөгүй. Гэтэл тэр банзыг орлогч дарга Отгонбаяр Засаг дарга Оюун нар аймаг руу сумын тамгын газрын хогийн портер машинаар тамгын газрын галч Д.Эрдэнэсүх машиныг жолоодож засаг даргын нөхөр Лхагваа, тамгын газрын галч Ё.Баттогтох нар тус бүр 25000 төгрөгийн хөлсөөр ачиж өгч аймаг руу явуулсан гэх. Энэ хулгайг тухайн үед сумын төрийн сангийн дарга Ж.Ундрахбаяр мэдэж ярьж байсан боловч хэлж чадахгүй нярав намайг дарамталж чи төлөх ёстой гэж хэлээд бас л 1200000 мянган төгрөгийн төлбөр гэх мөнгийг миний цалингаас хууль бусаар суутгаж төлүүлсэн. Банз алдагдсан төлбөр тооцооны акт баримт тушаал шийдвэр байхгүй. Төлсөн мөнгө хаашаа ямар хэний дансанд орсныг мэдэхгүй. Энэ хэргийг сумын Цагдаагийн төлөөлөгчид миний бие холбогдох эзэнтэй хэргийг тохсон учраас өргөдөл гомдол гаргаж бичгээр өгсөн боловч хариу ирээгүй. Учир шалтгаан нь тэр үеийн засаг дарга Ш.Оюун, орлогч Отгонбаяр нар төлөөлөгчийг дарамтлан энэ хэргийг ил гаргавал ажлаас чинь халуулна гэж дарамталж сүрдүүлж байсан гэсэн. Тийм учир энэ хэрэг илрэхгүй хаагдсан. Төлбөрийг миний цалингаас шууд хууль бусаар суутган авсан. Энэ байдлыг ня-бо мэдэж байсан. Санхүүгийн удаа дараагийн төлсөн эдгээр төлбөрийг хууль бусаар төлүүлж хохироосон учир төлбөрөө нэхэмжилж нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Нягтлан бодогч нь ажлаа хийж чаддаггүй мэдлэг боловсрол дутмаг ёс зүйн харьцаа байхгүй хүнийг ялгаварлан гадуурхаж харьцдаг ийм сэхээтэн хүн. Ийм учраас сумын тамгын газрын дарга удирдлагууд, орлогч дарга Отгонбаяр сүүлд орсон орлогч дарга Ц.Бормаам, нягтлан бодогч , төрийн сангийн даргаар ажиллаж байсан Ж.Ундрахбаяр нарын буруутай үйлдлээс болж сэтгэл санааны хохирол мөн удаа дараагийн цалингийн хууль бус суутгал төлбөр эдийн засгийн хохирлоор маш их хохирсон учир үнэн зөвийг шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. няравын ажил хийж байгаад ажлаасаа гарсан. Ажлаа өгөхдөө өвс тэжээлийн дутагдалтай байсан учир өвс тэжээлийн мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Хариуцагч өмнөх өвсний асуудал яриад байна гэж ойлгоод байх шиг байна. 2017 оны 11 сарын өвс тэжээлийн үнийг төлүүлэх гээд байгаа юм. Цогоо ах өмнөх юм яриад байна. Өмнө нь өвс задраад гар аргаар боосон. Дунджийг 10 кг-аар тооцож зарсан. Цогоо ах галч нартай архи уугаад явчихдаг байсан. Манай суманд өөр нэг склад байсан. Тэр склад шатсан учраас тэнд байсан өвсийг тооцоогүй орхисон. Ажлаас гарахын урд жилийн өвснүүд яасан бэ гэдэгт нэхэмжлэл гаргасан. 2017 оны 11 сард өвс буусан, мөн 2018 оны 1 сард өвс буусан. Өвс хийсэн агуулахын түлхүүр ганц няравт байдаг. Нярав Б. нь ажлаас гарахдаа агуулахын түлхүүрээ өгөлгүй явж байгаад агуулахад ганц ч боодол өвс үлдээлгүй цэвэрлээд хоосон агуулахын түлхүүр хүлээлгэж өгсөн байгаа. Б. нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлэх гэж удаа дараа оролдсон боловч тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зураагүй. Аудитаас ирүүлсэн албан шаардлагын үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байна. Иймээс хариуцагчаас 4657000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 02 сарын 02-ны өдөр ажлаасаа гарсан. Ажил хүлээлцэх 2 хоногийн хугацаа өгсөн. Саранцэцэг, Б. нар ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Тэр үед өвс тэжээлийн тооцоо хийгээгүй. 2016, 2017, 2018 онуудад миний цалингаас мөнгө суутгаж авсан. 2016 онд 545925 төгрөгийг, 2017 онд 1990210 төгрөгийг 2018 онд 83510 төгрөгийг тус тус суутгаж авсан. Бусад мөнгө нь яасан юм мэдэхгүй. Ажлаас гарахаас өмнө тооцоо хийж гаргах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017 онд өвс буусан. Нэг өвс нь 8 кг-тай байсан. Тэгээд 8 кг-тай өвс байна, үүнийг хүн авах юм уу, та нар очиж үз гэж дарга нарт хэлсэн. Тэгэхэд тусад нь хураа гэсэн. Дараа нь боож хураахад хоёр боодол өвс нэг болсон. Тэгэхээр дутах нь аргагүй шүү дээ. Надад хэдэн боодол өвс хүлээлгэж өглөө гэж баримтаар хүлээлцээгүй. Би буулгасан өвсийг нь хүлээж аваад, орлогч даргын цохсон хүмүүст тарааж өгсөн. Тооцоо нийлээгүй учир энэ өвсний үнийг би хариуцахгүй. 2016 оноос хойш надаас өвс тэжээлийн үнэ дутсан гээд миний бүх цалинг суутган авч байсан учир төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өвсний үнийг би төлөхгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 03/208 дугаартай итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай Б.ы хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хэргийн 4-р хуудас/, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 5-р хуудас/, ******* сумын ЗДТГ-ын нярвын албан тушаалын тодорхойлолт /хэргийн 6-10 хуудас/, ******* аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 02/129 дугаартай албан бичиг /хэргийн 11-р хуудас/, ******* аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 23-ны 172/01260316 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Мал хамгаалах сангийн тайлан /хэргийн 13-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 06/62 дугаартай тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/, Бараа материалын тооцоо бодсон баримт /хэргийн 15-18 хуудас/ баримтууд, хариуцагчаас тайлбар /хэргийн 38-р хуудас/, Б.ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 39-42 хуудас/, хариу тайлбар /хэргийн 90-91 хуудас/ баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /дарга Б.*******/ нь Б.аас 2017 онд хүлээн авсан өвсний үнэ 4657000 /дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: Хариуцагч Б. нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт няраваар ажиллаж байхдаа 2017 оны намар хүлээн авсан өвсний үнээс 4657000 төгрөг дутагдуулсан. 2018 оны 2 сард ажлаас чөлөөлөгдөхдөө үлдэгдэл өвсөө хүлээлгэн өгөөгүй, өөрөө агуулахаа цэвэрлээд хоосон агуулахын түлхүүр өгсөн. Нягтлан тооцоо нийлж, баримтанд гарын үсэг зуруулах гэхэд баримтад гарын үсэг зураагүй. Иймд аудитын албан шаардлагад дурдсан үнийн дүнгээр хариуцагч Б.аас 4657000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нь тайлбар татгалзлаа дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: Надад өвс тэжээлийг баримтгүйгээр хүлээлгэж өгдөг байсан. Ирсэн өвсний жин байх ёстой хэмжээндээ хүрдэггүй байсныг бүгд мэдэж байгаа. Өвс тэжээл дутлаа гээд надаас 2016 оноос эхлээд сар бүр цалинг маань суутган авч байсан. 2018 оны 2 сард 2 хоногт ажлаа хүлээлгэж өг гээд тооцоо нийлэх бололцоо олгоогүй. Тиймээс тооцоо нийлсэн гэх баримтан дээр би гарын үсэг зураагүй. 2016 оноос хойш цалингаа суутгуулан дутагдуулсан өвс тэжээлийн үнийг төлж дуусгасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар хариуцагч Б. нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 2002 оноос 2018 оны 2 сарын 12-ны өдрийг хүртэл няраваар ажиллаж байсан /хэргийн 4-рт/, ийнхүү ажиллаж байхдаа сумын Мал хамгаалах сангийн өвс, тэжээлийг хариуцан агуулахад хүлээн авч малчдад тараадаг байсан үйл баримт тогтоогдож байна.

5. 2016 оноос өмнө хүлээн авсан өвч тэжээл дутагдуулсан, уг өвс тэжээлийн үнийг 2016 он, 2017 он, 2018 оны 1, 2 сард хариуцагч Б.ы цалингаас суутган төлүүлсэн гэх үйл баримтад талууд маргаагүй ба 2017 онд хүлээн авсан өвсний үнэ 4657000 төгрөг дутагдуулсан эсэх талаар маргаж байгаа болно.

6. Талуудын тайлбар, хэрэгт ирүүлсэн баримтаас хариуцагч нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт няраваар ажиллаж байхдаа эд хөрөнгө дутагдуулсан эсэх нөхцөл байдал харагдаж байна. Гэвч ажил олгогч ажилтан хоёрын хооронд эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг шүүхэд ирүүлээгүй байх тул хэргийг хөдөлмөрийн маргаан гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны сүүлээр хүлээн авсан өвсний үнийн дутууг төлүүлнэ, аудитын албан шаардлагад дурдсан үнийн дүнгээр нэхэмжилж байгаа гэж тайлбар гаргажээ. Хариуцагч нь 2016 оноос өвс тэжээл дутсан гээд миний цалинг суутган авч байсан тул би төлж барагдуулсан гэж мэтгэлцэж байна. Хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар талууд өөрийн шаардлага, тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй ба уг нэхэмжлэл хариуцагчийн ажиллаж байсан үед хамаарах төлбөр болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал нь хариуцагчид 2017 онд өвс тэжээл хүлээлгэн өгсөн, уг өвс тэжээлийг хэрхэн зарцуулсан талаар баримтыг ирүүлээгүй ба нэхэмжлэлийн үндэслэл болгосон ******* аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 172/А1260316 дугаар албан шаардлагад /хэргийн 12-рт/ хариуцагч Б.аас төлбөрийг гаргуулах тухай заагаагүй байна. Мөн уг албан шаардлагад ******* аймгийн ******* сумын Мал хамгаалах сангийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн тухай дурдсан байна. Хариуцагч Б.ыг 2018 оны 2 сарын 12-ны өдөр ажлаас халсан /хэргийн 4-рт/ ба аудитын албан шаардлагад дурдсан аудит хийсэн 2021 оны санхүүгийн баримт нь хариуцагч Б.ы ажиллаж байсан цаг хугацаанд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.ыг ажлаас халснаас хойш 3 жилийн дараагийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар хариуцагчийн дутагдуулсан өвс тэжээлийн үнийг нэхэмжилсэн гэж үзэх боломжгүй байна. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийг дутагдуулсан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн Өвс тэжээлийн тооцоо 2012-2015 он гэх нэртэй 109 хуудас бүхий баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 104-109 дэх хуудсан дахь баримтыг судлуулсан байна. Энэхүү баримт нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн анхан шатны баримт гэх тул баримтыг эхээр нь нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчдын зөвшөөрлийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул энэ талаар дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /дарга Б.*******/-ын, овогт ын /ЗЗ/-аас 4657000 /дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар нэхэмжлэгч талаас хэрэгт ирүүлсэн Өвс тэжээлийн тооцоо 2012-2015 он гэх 109 хуудас бүхий баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгож, баримтын 104-109 дэх хуудсан дахь баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт ирүүлэхийг нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******

 

ШҮҮГЧ З.*******

 

Г.*******