Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0202

 

 

 

2023            03             10                                             128/ШШ2023/0202

 

 

 

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

 

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Д.Баттогтохын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны Баянголын амын задгайд байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн ШТС-798-д Нийслэлийн Засаг даргын 18629311620914 нэгж талбарт 2535 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/345 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны МЗХ2018/22-11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах; Хотын стандарт, хяналтын газрын Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын БА-011/2021 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №01211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, цуцалж шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Баттогтох шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Д.Баттогтох би Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны Баянголын амын задгайд байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн ШТС-798-ыг хууль бусаар үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан холбогдох төрийн байгууллагуудын шийдвэрийг хүчингүй болгон цуцлуулж тус шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхийг даалгах талаар нэхэмжлэл гаргасан. Шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас холбоотой надад учирч байсан нөхцөл байдлууд өөрчлөгдсөн тул тус шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Баттогтох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.    

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Баттогтохоос Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны Баянголын амын задгайд байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн ШТС-798-д Нийслэлийн Засаг даргын 18629311620914 нэгж талбарт 2535 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/345 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны МЗХ2018/22-11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах; Хотын стандарт, хяналтын газрын Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын БА-011/2021 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №01211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, цуцалж шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баттогтохоос Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны Баянголын амын задгайд байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн ШТС-798-д Нийслэлийн Засаг даргын 18629311620914 нэгж талбарт 2535 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/345 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны МЗХ2018/22-11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах; Хотын стандарт, хяналтын газрын Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын БА-011/2021 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №01211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, цуцалж шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ