| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00328/И |
| Дугаар | 142/ШШ2023/00638 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2023/00638
| 2023 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2023/00638 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 235 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгч ******* 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мессежээр, 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр утсаар ярьж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 235 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Бэрх Өвгөн ХХК-тай 2022 оны 08-р сарын 16-ны өдөр Цутгамал бетон хашааг гүйцэтгэх 21,736,000 /Хорин нэгэн сая долоон зуун хорин зургаан мянган төгрөгний ажлын гэрээг 2022 оны 10-р сарын 01-ныг хүртэлх хугацаатайгаар байгуулсан. Бид гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх урьдчилгаа төлбөр болох 10,868,000 /Арван сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийг нэхэмжлэхийн дагуу 2022 оны 08-р сарын 23-ны өдөр Бэрх Өвгөн ХХК-ны 5094728091 тоот данс руу шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч компани гэрээний дагуу ажил үүргээ биелүүлээгүй, санаатайгаар зөрчиж байгаа тул бидний шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 10,868,000 /Арван сая найман зуун жаран найман мянган/ төгрөг болон гэрээний 5.3-т заасан алданги болох 2023 оны 01-р сарын 31 -ны өдрийг дуустал 123 хоногийн 13,367,640 /Арван гурван сая гурван зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар Бэрх Өвгөн ХХК-аас гаргуулан -д олгож өгнө үү. 24 235 640 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Цутгамал бетонон хашааг гүйцэтгэх ажлын гэрээ /хх-3-4/, нэхэмжлэх /хх-5/, фото зураг /хх-6/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Бэрх Өвгөн ХХК гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрт өгсөн 10 868 000 төгрөгийг алдангийн хамт нийт 24 235 640 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байгаа.
3.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаархи тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Цутгамал бетонон хашааг гүйцэтгэх ажлын гэрээ, нэхэмжлэх зэрэг баримтуудаар Бэрх Өвгөн ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цутгамал бетон хашааг гүйцэтгэх 21 736 000 төгрөгний ажлын гэрээг 2022 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэл хугацаатайгаар байгуулсан, гэрээний урьдчилгаа төлбөр болох 10 868 000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бэрх Өвгөн ХХК-ны 5094728091 тоот данс руу шилжүүлсэн, хариуцагч Бэрх Өвгөн ХХК гэрээний дагуу цутгамал бетон хашааг барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаархи тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, урьдчилгаанд төлсөн 10 868 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
9.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Цутгамал бетон хашааг гүйцэтгэх гэрээний 5.3-д заасныг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31 -ны өдрийг дуустал 123 хоногийн алданги 13 367 640 төгрөг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4.-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
10.Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Цутгамал бетон хашааг гүйцэтгэх гэрээний дүнг талууд 21 736 000 төгрөгөөр тохирсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 21 736 000 төгрөг гэж тооцож, энэ дүнгийн 50 хувь болох 10 868 000 төгрөгийн алдангийг, нийт хариуцагчаас 21 736 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 499 640 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 128 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч -иас 266 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч -иас 21 736 000 төгрөг гаргуулж -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 499 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 128 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч -иас 266 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА