| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/229/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/229 |
| Огноо | 2016-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2016/ШЦТ/229
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| оны сарын эддр Дугаар |
| Мерен сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч Л.Отгончимэг, Шүүгдэгч Ц.Г******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.Г****** холбогдох эрүүгийн 201622000678 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Г***** , **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ****** тсумын төвд оршин суух, гавьяа шагналгүй, урьд шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ******** дугаартай, Шүүгдэгч Ц.Г******* нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын төвд иргэн П. Н***** г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Г******* нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын төвд иргэн П. Н***** г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Г******* ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Н****** гуайг утсаа өгчих яръя гэсэн, өгөхгүй болохоор нь хөлөөрөө гэдэсний орчим нэг удаа өшиглөсөн. Айлгах |
| гээд хүрз аваад ар нуруу руу нь нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч П. Н***** н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Г****** утсаа харамлаад байхдаа яадаг юм гээд намайг босож ирээд өшиглөхөөр нь цагдаад хэлнэ гэсэн, хаалганы баруун талд байсан хүрзийг шүүрч аваад миний дал мөр рүү цохисон. Г****** надаас уучлалт гуйж эмчилгээний зардал бусад зардал нийт 260.000 төгрөг бэлэн өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Ням-Осорын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 575 тоот
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 6 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 7 дугаар хуудас/, Хохирогч П. Н***** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Г******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Г******* т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хохирогч П. Н***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байхтул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201622000678 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22.5 см өргөнтэй, ЗОсм урт төмөр хүрзийг хууль ёсны эзэмшигч П. Н***** д буцаан олгож, хүрзний иш мод 34.5 см, 29.5 см урттай 2 хэсэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. |
| Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зуйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.