Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/230

 

 

чр                                      ХӨВСГӨЛ     АЙМАГ  ДАХЬ   СУМ ДУНДЫН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

оны               сарын          _  өдөр                                                                                                                           Дугаар   Мөрөн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа  Хохирогч Б.Н*****

Шүүгдэгч Д.П***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П***** холбогдох эрүүгийн 201622000503 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.П******* , **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, 5 хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ****** сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн *******  дугаартай,

Шүүгдэгч Д.П***** нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын нутагт согтуугаар “Ниссан пулсар” маркийн ***** улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн

 

2.7.а, 12 дугаар зүйлийн 12.9 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Н***** ын жолоодож явсан “Марк-2” маркийн *****  улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Н***** ын бие махбодид “цээжний зүүн талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт" бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.П***** нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын нутагт “Ниссан пулсар” маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 12 дугаар зүйлийн 12.9 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Н***** ын жолоодож явсан “Марк-2” маркийн ******** улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Н***** ын бие махбодид “цээжний зүүн талын ,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Д.П***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ****** сумын төвөөс гараад зам гарах гээд 2 тал руу харсан. Тэгээд замын голын зураас дөхөж байтал дээрээс машин ирж байсан. Би хальт зогссон чинь миний машиныг шүргэсэн. Тэгээд би буугаад харсан чинь замын хажуу руу унасан байсан. Тэгээд түргэн дуудсан. Цагдаад хэлэх гэтэл цагдаа байхгүй байсан. Би хамт явсан хүмүүсийг нь бүгдийг нь эмнэлэгт үзүүлсэн. Би энд байхад нь эмнэлэгт эргэж байсан. Орхон аймаг руугаа буцахад нь замын зардал гэж 120,0 төгрөгөөр машин хөлсөлж өгөөд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Би Орхонд очсоных нь дараа эмчилгээний зардал 150.000 төгрөг өгсөн, дараа нь эгэмээ хадуулна гэж 500.000 төгрөг, дараа нь хавирганы татлага хийлгэнэ гэж 50.000 төгрөг авсан. Би өвөөтэй нь ярьж байгаад бололцооныхоо хэрээр л би мөнгө төгрөг өгч байсан гэв.

Хохирогч Б.Н***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаагаар их хохирсон. Би анхнаасаа энэ хүний аяыг харсан. Миний хавирганууд

 

 

бороолоогүй байгаа, амьсгалахад хэцүү. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Гаргаж өгсөн баримт бол 18.000.000 төгрөг болж байгаа. Гэхдээ би уушгины цоорхой болон бусад эрхтнүүдээ эмчлүүлэх, эгмийн хадаас авах, автомашины мөнгө нийлээд 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.Н***** ын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 21- ны өдөр Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу ******** улсын дугаартай Марк-2 маркийн машин жолоодон явж байтал засмал замын урд талд суурин тосгон харагдсан. Тухайн суурингийн ард талаас саарал өнгийн жижиг машин шороон замаас засмал зам руу өгсөж ирж яваа харагдсан.Уулзвар хэсэг рүү дөхөж ирэхээр нь би машины тоормосыг гишгэж хурд хассан. Тэгтэл шороон замаас засмал зам руу ирж явсан саарал машины жолооч туслах замын уулзвараас төв зам руу орохдоо жолооч хүн хоёр замын тал руу харж зогсож байгаад уулзвараас зам руу ордог байтал замын уулзвар хэсэгт зогсолгүй шууд засмал зам руу орж миний машины баруун талын хойд дугуйн хэсэг рүү мөргөсөн. Тэгтэл миний барьж явсан машин мурилзан хөндөлдөж руль булаан засмал замаас гарч унаж осолдсон. ...Би одоо дахиад эмчилгээ хийлгэх ёстой тэр эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Мөн машины хохирлыг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Гэрч Л******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 21-нд ****** сумын төв рүү юм авах гэж Б****,П**** бид гурав П***** ын машинтай явсан. Тэгээд дэлгүүрээс юмаа аваад буцаад гарч яваад Шивээ амралтын газар луу явах гээд туслах замаас хар засмал зам руу орох гэтэл бид гурвын сууж явсан машины урдуур хурдтай машин гэнэт гарч ирээд машины баруун урд талын хамар хэсгийг мөргөж өнгөрсөн. Тэгээд машинаасаа бид гурав буугаад харсан чинь засмал замын урд машин нь уначихсан бололтой дотор байсан хүмүүс машинаасаа гарчихсан бид гурвыг наашаа хүрээд ир гээд дуудсан. Тэгээд эмнэлэгдээр нөгөө эрэгтэй хүүхдийг эмчийг дагуулаад осол болсон газарт дагуулаад очоорой гээд үлдээгээд бид гурав болохоор ****** ын цагдааг дуудах гээд машиндаа суугаад явсан. Би тухайн өдөр архи дарс хэрэглээгүй. П***** бага зэргийн согтолттой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

Гэрч Ш.Б***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний сурч байсан сургуулийн үеийнхний уулзалт ****** сумын *****  багт байрлах амралтанд болсон юм. Тэгээд би П***** , Л******* нарын хамт П***** ын машинтай ****** сумын төв хүрч ус ундааны зүйл аваад буцаад амралт руу явж байсан.

 
 

Тэгээд туслах замаас ****** ын хойгуур байдаг төв засмал зам руу орох гээд явж байсан. П***** машинтайгаа туслах замаас төв зам руугаа орохдоо эвгүй хонхор газартай

байсан учраас машин аажуу яваад яг төв зам руу орсон чинь машины урдуур гэнэт нэг машин хурдтай яваад өнгөрсөн. Тэгээд бид хэд машинтайгаа юу болов гэсэн чинь урдуур өнгөрсөн машин замаас гараад уначихсан байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Г****** ын мөрдөн байцаалтад өгсөн... Тухайн өдөр 18-19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн хот орчихоод буцаж Орхон аймаг явж байсан юм. Ингээд Хөвсгөл аймгийн ****** сумын төвийн хажуугийн засмал замаар Орхон аймаг руу явж байхад замын баруун хажуугаас ****** сумын төвийн зүгээс саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл туслах замаар орж ирж манай машиныг явж байхад нь жолооч талын арын хаалга орчимд мөргөсөн. Мөргөхөд нь манай машины тэнцвэрээ алдаж замын баруун гар талын хажуу руу сумын төвийн зүг нэг удаа эргэж унаж 4 дугуйн дээрээ тогтсон юм. Унасны дараа манай байшин бага зэрэг урагш яваад зогссон юм. Тэгээд бид нар машинаасаа буусан юм гэх мэдүүлэг/хх-ийн 34-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Б***** ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Б.Н***** тэр машиныг хажуугаас орж ирэхэд нь машиныхаа хурдыг сааруулсан. Тэр машиныг хараад

хажуугаас ороод ирэхвийдээ гэж ярьж байсан. Миний харснаар 60-70 орчим км/цагийн

хурдтай явсан юм. Замын баруун гар талаар Орхон аймаг руу явж байсан. Тэр машиныг

хажуугаас орж ирэхэд түүнээс зайлж замын нөгөө урсгал руу хүртэл орсон юм. Тэр машин

дохио өгч байхыг би хараагүй. Гэнэт л замын баруун хажуу талаас ороод ирсэн юм гэх

мэдүүлэг/хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Р.С***** ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Тухайн өдөр 19 цагийн үед Хөвсгөл

аймгийн ****** сумын төвийн хажуугийн засмал замаар Орхон аймаг руу явж байсан юм.

Ингээд явж байхад ****** сумын зүгээс саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл туслах

замаар орж ирж манай машины жолооч талын арын хаалга орчимд мөргөсөн. Ингэхэд нь

манай машины замын баруун гар талын хажуу руу нэг удаа эргэж унасан юм. Тухайн үед

жолоо барьж явсан Б.Н***** эгч миний эгэм, хавирга эвгүй болчихлоо гэж байсан гэх

мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Хөвсгөл аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 08 дугаар

сарын 01-ний өдрийн 400 дугаартай “1. Б.Н***** ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. 

 

 

Б.Н***** ын биед цээжний зүүн талын 4,5,6,7,8,9,-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрхи цээжний зүүн талын 4,5,6,7,8,9,-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний зүүн хөндийн шингэн хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашинд хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт, /хх-ийн 38-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай “Хөвсгөл аймгийн ****** сумын нутаг асфальтан хучилттай замд Н.Пулсар маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.П***** нь МУ-ын ЗХД-ийн 2.7а, 12.9-р зүйлүүдэд заасан жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн ^хэрэгсэл жолоодохыг хориглоно, гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5- 6, 8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.П***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Д.П***** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ

чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо саин дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.П***** нь хохирогч

Б.Н***** ад 1.620.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж үзэн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./хх-ийн 79-85, 101-117/

Харин хохирогч нь шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулах хэсгээс татгалзаж, автомашины хохиролд 4.000.000 төгрөг, уушгины цоорхой болон бусад эрхтнүүдээ эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардал 6.200.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийг уг хэргийн хамт шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүйгээр орхих нь зүйтэй байна.

Учир нь хохирогч нь автомашиныг 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 10.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Уг автомашиныг шүүгдэгчээс аваагүй, мөнгөөр нөхөн төлүүлнэ гэж байх тул хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын тооцоог, мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын тооцоог бүрэн хийж, урьдчилан төлүүлэх боломжгүй байна.

Иймд автомашины хохирол үнэлсэн тайланг /хх-ийн 52, 56-р хуудас/ шүүх үнэлээгүй бөгөөд хохирогч нь дээрх 10.200.000 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн 201622000503 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.П***** ын 972693 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.П***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-р хуудас/-аар тогтоогдсон ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Хайдав овогт Дагвын П***** ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Шүүгдэгч Д.П***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2- д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.П***** т оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 4 шүүгдэгч П.П***** т оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1/нэг/

жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

  1.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Н***** нь 10.200.000 /арван сая хоёр зуун мянга / төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.П***** ын В ангиллын 972693 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх

 

 

тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П***** т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.