| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00468/И |
| Дугаар | 142/ШШ2023/00637 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2023/00637
| 2023 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2023/00637 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,,-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2022.08.24-ны өдөр өөрийн нэр дээр байдаг 7-р хороололын 5-р байрны 29 тоот 40мкв байраа Уртын гол Баянталын 4-р гудамж 22 тоот хаягтай Амаржаргал овогтой Мөнгөнцэцэгт наян сая /80.000.000/ төгрөгөөр зарахаар тохиролцож тухайн өдрөө Хаан банкны дансаар жаран саяыг /60.000.000/ шилжүүлэн өгч, улдэгдэл хорин саяыг /20.000.000/ 2022.10.24-ний дотор авч буй байрныхаа гэрчилгээг ББСБ-д тавиад өгхөөр гэрээ хийж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч нотариатаар баталгаажуулсан. Гэвч иргэн Мөнгөнцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй холбоо барих утсаа унтраасан, гэртээ байхгүй, Солонгосд байна гэх шалтгаанаар зөвхөн facebook messenger-р харилцаж 11-р сарыг дуустал хүлээхийг гуйсан ч уг хугацаа өнгөрч 2023.03.14-нд болсон тул үлдэгдэл төлбөрөө шийдүүлэх зорилгоор шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхмжлэгч гийн болон нөхөр Ганбаяр нарын байр зарах тухай зарынх нь дагуу холбогдож 70 саяд*******,******* 11-р баг, Цагаанчулуут 7-р хороолол 5 байрны 83 тоот 40мкв орон сууцны үнэ тохиролцон худалдаж авсан байдаг ба ингэхдээ өөрийнхөө Хаан банкны 51 20 13 15 10 тоот данснаас гийн нэр дээрх 50 90 35 19 22 тоот Хаан банкны данс руу 58 600 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны 2%-ийн шимтгэлд 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу Татварын газрын данс руу шилжүүлсэн. Үлдсэн 10 000 000 төгрөгийг ББСБ-аас зээл авч өгөхөөр мөн нэмж 10 000 000 төгрөгийг аван байрандаа засвар хийж орохын тулд харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ засвар хийхээр нэмж авсан 10 000 000 төгрөгийнхөө татварыг ч хариуцагч өөрөө төлсөн. Гэвч зээл нь бүтээгүй. Иймд нэхэмжлэлд дурьдсан 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөн дээр хугацаа тохиролцож ройн хугацаанд төлөх боломжтой. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 40/04-1961 тоот албан бичиг /хх-3/, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн , нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ /хх-4/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн татвар төлсөн баримт /хх-5/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс фейсбүүк чатны хуулга /хх-20-23/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Би байраа 80 000 000 төгрөгөөр зарсан.60 000 000 төгрөгийг авсан тул үлдэх 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлж байгаа.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрыг 70 000 000 төгрөгөнд худалдаж авсан. Одоо үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлөх нь үнэн. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн , нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн татвар төлсөн баримт, фейсбүүк чатны хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Орхон аймгийн******* Цагаанчулуутын 7 дугаар хорооллын 5 дугаар байрны 29 тоот 40мкв байрыг худалдахаар тохиролцсон, гэрээний үнээс 60 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй.Харин худалдсан эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч 80 000 000 төгрөг, хариуцагч 70 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж маргаж байгаа.
7.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1-д үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 80 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэсэн гэрээг үндэслэн нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг шаардаж байгаа.
8.Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 20 00 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Үндэслэл нь хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1-д үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 80 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж заасан байгаа боловч хариуцагчийн ...хариуцагч нь нэхэмжлэгч гийн болон нөхөр Ганбаяр нарын байр зарах тухай зарын дагуу холбогдож 70 саяд*******,******* 11-р баг, Цагаанчулуут 7-р хороолол 5 байрны 29 тоот 40мкв орон сууцны үнэ тохиролцон худалдаж авсан байдаг ба ингэхдээ өөрийнхөө Хаан банкны 51 20 13 15 10 тоот данснаас гийн нэр дээрх 50 90 35 19 22 тоот Хаан банкны данс руу 58 600 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 70 000 000 төгрөгт тохирох татварын 2% 1 400 000 төгрөг төлсөн.Хариуцагч банк, банк бус санхүүгийн байгууллагаас 10 000 000 төгрөгийг нэмж авах хүсэлтэй байсан учраас орон сууц худалдах, худалдан авах гэрээний дүнг 80 000 000 төгрөгөөр хийсэн.Ингээд нэмж авах 10 000 000 төгрөгт тохирох 200 000 төгрөгийн татварыг төлсөн.Хэрэв нэхэмжлэгч 80 000 000 төгрөгөөр зарсан бол татварын 2% 1 600 000 төгрөг төлөх байсан.Үүнээс үзэхэд байрыг 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь харагдаж байгаа гэсэн тайлбар, нэхэмжлэгч 70 000 000 төгрөгт тохирсон 1 400 000 төгрөгийг Татварын албанд төлсөн байдал / нэхэмжлэгч татварын 2% 1 400 000 төгрөг төлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан/, маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийг ...75 000 000 төгрөгөөс яриад өгнө гэсэн нэхэмжлэгчийн нөхөр н.Ганбаяр, нарын хооронд бичсэн чат мэсэж / шүүх хуралдааны явцад дээрхи баримтанд үзлэг хийж бэхжүүлсэн/ зэрэг баримтаар зохигчид Орхон аймгийн******* байрны 29 тоот 40мкв байрны үнийг 70 000 000 төгрөгөөр тохиролцсон байна гэж үзэх үндэслэл боллоо.
11.Хариуцагч худалдан авсан хөрөнгийн үнээс 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагчаас үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ээс 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА