Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/231

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

оны  сарын                     өдөр                                     Дугаар                                                                Мөрөн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Б.О***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй

 хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.О***** д холбогдох эрүүгийн 201622000574 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б.О****** , **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл *, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын * дугаар багт оршин суух, регистрийн ******* дугаартай.

Шүүгдэгч Б.О***** нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Х******* ыг зодсоны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ..

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.О***** нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн

Б.Х******* тай маргалдан, улмаар түүнийг заамдан унагагааж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Х******* ын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед манай ээж Л****** утсаар яриад хадлан авалцаад өгөөч аав чинь ганцаараа байна гэхээр нь ээж Л***** ын хэлснийг эхнэр О****** хэлэхэд О******* би чамайг явуулахгүй чи тэр комиссынхоо хүүхэн дээр очиж хэвтэх гэж байгаа биз гэж хардаж эхэлсэн юм. ...би уурлаад хацарлуу нь гараараа түлхсэн чинь гэрлүүгээ орилоод гүйгээд орсон юм. Тэр үед дүү нь болох О****** гарч ирээд та яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гэхээр нь ах нь зодоогүй шарандаа тэгж байгаа юм гэхэд О****** миний зүүн хүзүүрүү гараараа 2-3 удаа цохиод намайг унагаахаар нь чи яаж байгаа юм бэ гэхэд дахиж заамдаж түлхэж унагаад дарж байтал нь аав Б***** нь гүйж ирээд ар нуруун тус газар нь нэг өшиглөсөн юм. О****** намайг заамдаж унагаахад нь миний баруун гарын бугуй мултарч, няцарч савх нь гэмтсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Д.Л****** хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 20-ны үед миний хүү Х***** найз охин О****** дүү нь гэх залуу зодсон талаар Х***** надруу утсаар ярьж хэлсэн юм. Манайх Хөвсгөл аймгийн ****** суманд нөхөр бид хоёр хоёулханаа хадлангаа авч чадахгүй болоод хүүгээ дуудсан чинь найз охин болох О******* нь Х***** ыг явуулахгүй гэж муудалцахад тэр дүү нь очиж хүү Х***** ыг зодсон гэж ярьсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Р.Б***** хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө манай охин О******* хүргэн болох Х***** хоёр хоорондоо маргалдаж байсан юм. Тэр үед Х***** О****** хандаж би чамайг алаад явчихна шүү гэж байсан. Тэгэхээр нь би Х***** ыг чи ямар амны билэггүй юм. Хүн ална гэж ярьж байдаг гэхэд Х***** дуугараагүй юм. Тэр үед Х***** О****** г дайрах гэж машинаа асааж байшин тойруулж хөөсөн бололтой машины дугуйн мөр гарсан байсан ба О***** толгойруу нь цохисон гэж О******* уйлж гарч ирсэн юм. Тэр үед манай хүү

 

О****** эгчийгээ хамгаалан Х***** тай барьцалдаж авсан байхаар нь би очиж тэр хоёрыг салгаж болиулсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Х******* ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймагдахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны 507 дугаартай Б.Х******* ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Х******* ын биед баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.О***** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О***** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр" хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 201622000574 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

  1. Б.О****** г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. ЭрҮүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.О***** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

З.Эрүүгийн 201622000574 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О***** д урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр * зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          М.ЭРДЭНЭОЧИР