| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/232/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/232 |
| Огноо | 2016-11-29 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/232
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| сарын өдөр Дугаар Мерөн сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгч О.Г***** , Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г****** холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000490 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.Г****** , **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * , эхнэр, * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ******* сум * дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ регистрийн дугаартай. Шүүгдэгч О.Г***** нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ******* эх нэртэй газар байрлах иргэн Б.Э***** эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж бугын эвэр 2.8 кг, ямааны сам 15 ширхэг, морины нэмнээ 4 ширхэг, унаганы зэл 30 метр, эмэгтэй гутал хос гутал 1 ширхэг, хромон хос гутал 1 ширхэг, өвсний гар хадуур 4 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, эсгий туурга 2 ширхэг, морины медаль 7 ширхэг, морины хусуур, морины шоотог зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.058.500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч О.Г***** нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ******* эх нэртэй газар байрлах иргэн Б.Э***** эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж бугын эвэр 2.8 кг, ямааны сам 15 ширхэг, морины нэмнээ 4 ширхэг, унаганы зэл 30 метр, эмэгтэй гутал хос гутал 1 ширхэг, хромон хос гутал 1 ширхэг, өвсний гар хадуур 4 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, эсгий туурга 2 ширхэг, морины медаль 7 ширхэг, морины хусуур, морины шоотог зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.058.500 төгрөгний хохирол учруулсан болох нь, |
| Шүүгдэгч О.Г***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны * уеэр байхаа ******* Эх газарт морьтой адуундаа явж байтал Эрдэнэбат гэдэг айлын зуслангийн байшин хүнгүй харагдсан. Тэгэхээр зуслангийн байшин дээр нь очоод цоожийг гараараа татахад цоож нь онгойчихсон. Тэгэхээр нь дотогш ороод бугын эвэр, морьны медаль, хусуур, морины нэмнээ, унаганы зэл, өвсний гар хадуур, өвсний сэрээ, ямааны сам, шоотог зэрэг зүйлүүд авсан. Авсан эд зүйлүүдээ морин дээрээ ганзаглаад шууд гэртээ авчирсан. Харин бугын эврийг нь төв дээр Ээгий гэдэг айлд зүгээр орхичихсон юм. Тэгээд түүнээс бусад хулгайлсан зүйлүүдээ гэртээ байлгаж байсан. Э****** байшингаас авсан морьны нэмнээ, унаганы зэл, өвсний гар хадуур, өвсний сэрээ, ямааны сам зэрэг зүйлүүдийг гэртээ хэрэглэж байгаад алга болгочихсон одоо эдгээр зүйлүүд надад байхгүй. Харин Эрдэнэбат нь бугын эвэр, морьны медаль, хусуур, ямааны сам зэрэг эд зүйлүүдээ авсан. Одоо нэмж ярих зүйл алга байна. Би хулгай хийсэндээ маш их гэмшиж байгаа... /х.х-ийн 40-41 дүгээр хуудас /, Хохирогч Б.Э***** мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 05-ны орчим байх манай дүү Бат-Эрдэнэ ******* сумын ******* Эх гэдэг газар зуслангийн байшиндаа юмаа авах гээд очиход манай зуслангийн байшингийн монгол цоож болон гаапуу даруулга хоёрыг эвдэж тас мушгиж орсон байсан. Дотор нь ороод бугын эвэр 2,8 кг нэг ширхэг 6 салаа эвэр байсан, ямааны сам 15 ширхэг, морины нэмнээ 4 ширхэг, унаганы зэл 30 метр орчим шар ангийн мяндас, эмэгтэй хүний хар өнгийн хавар намрын шинэ гутал 1 ширхэг, эрэгтэй хүний 40 размерийн хуучивтар хром нэг ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, морины медаль 7 ширхэг, хусуур шоотог зэрэг эд зүйлс алдагдсан юм. Алдагдсан ямааны самны нэгийг Г****** эхнэр ямаа самнаж байхад нь олж авсан, эмээлний 3 ширхэг даруулгыг Г****** гэрт байсан эмээлнээс хуулж авсан юм. Ингээд цагдаад хэлэх гээд явахад Г****** нь араас мотоцикптой давхиж ирээд цагдаад битгий хэлээч мотоцикл өгөөд морь өгөөд дээр нь 1.000.000 төгрөг өгөөд зохицъё гэж гуйгаад байхаар нь зохицоогүй өргөдөлөө бичиж өгсөн юм ... гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13 дугаар хуудас/ Гэрч Б.Б****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2015 оны 12 дугаар сарын 10- ны үед ******* сумын ******* эхэнд байх зуслангийн байшингаа эргэж очиход зүгээр бүрэн бүтэн байсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим очиход мөн бүтэн байсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагаан сараас өмнө зуслангийн байшингаа очиж эргэхэд зуслангийн байшингийн хаалга онгорхой, цүүг эвдэж цоожтой нь авч хаясан мөн цоожийг эвдэж хаясан байсан юм. Ингээд байшин дотор байсан эд зүйл алга болсон байсан. Шороон дээр хальт мотоциклийн мөр гараад салхи шуурганд баларсан шинжтэй байсан. Уг байшингаас бугын эвэр, ямааны самнууд, морины хусуур, шоотог, морины нэмнээ, унаганы зэл, эсгий туурга, морины медаль, хромон гутал, эмэгтэй хүний түрүүтэй гутал, өвсний гар хадуур, өвсний сэрээ зэрэг эд зүйл алга болсон байсан ... / х.х- ийн 20 дугаар хуудас/ Гэрч Б.З***** мөрдөн байцаалтын шатанд: ...2016 оны 01 дүгээр сарын эхээр миний төрсөн дүү Э****** зуслангийн байшинд хулгай орж эд зүйл алдагдаж байсан. Манай дүүгийн амбаараас бугын эвэр, хромон гутал, эмэгтэй хүний түрийтэй гутал, морины медаль гэх мэт зүйлүүд алга болсон гэж дүүгээсээ сонссон. Өөр яг ямар ямар эд зүйл алга болсоныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд би нутгийнхаа хүмүүсээс бугын эвэр олсон хүн байна уу гэж асууж байсан. 2016 оны 04 дүгээр сарын эхээр ******* сумын төв дээр Ээгий гэдэг айлд бугын эвэр |
| байгаа сураг гарсан. Уг гарсан сурагийн дагуу бугын эврээ хайж сураглахад дүүгийн маань алдагдсан бугын эврийг мотоциклтой хүмүүс аваад явчихсан гэж байсан. Тэгэхэээр нь уг мотоциклтой хүмүүсийн араас яваад ******* ам гэх газарт гол гарах гэж байхад нь очижуулзаад энэ бугын эвэр хулгайн эвэр байгаа юм. Энэ эвэртэй хамт их эд зүйлс алдагдсан гэж хэлэхэд өө тэгвэл ав ав гэж байсан. Тэгээд тэр хүмүүсээс энэ эврийг хаанаас авсан юм бэ гэхэд Г****** аас авсан гэж байсан. Тэгээд би бугын эврээ авчихаад дүү Эрдэнэбаттайгаа очижуулзаад. Дүүтэйгээ хамт дүүгийнхээ машинаар шууд Г****** гэрт нь очсон. Тухайн үед Г****** гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэдний гэрийн гадаа бараг 2 цаг гаран хүлээгээд байж байхад: Г****** айлд ямаа самнаж өгчихөөд ирлээ гээд эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд дүү бид хоёр Г****** гэрт ороод Г****** тай уулзахад. Дүү маань манай зуслангийн байшингаас хулгай хийсэн байна гэхэд эхэндээ би хулгай хийгээгүй гэж байсан. Тэгээд дүү маань хулгай хийсэн эвэр чинь байгаа гэхэд за за та нар азтай цуснууд юмаа гэж байсан. Тэгээд өөрөө хулгай хийсэнээ хүлээн зөвшөөрөөд би та нарт мотоцикл, морь, 1.000.000 төгрөг өгье тар нар цагдаад битгий хэлээч гэж гуйгаад байсан. Мөн дүү маань тэдний гэрээс хулгайд алдагдсан мориныхоо медаль, хусуур зэргийг олж авсан. Мориных нь медалийг гэрийнхээ хойморт зүүчихсэн байсан. Харин хусуурыг болохоор авдарнаасаа гаргаж өгсөн. Мөн орон дээрээ байсан эмээлэндээ манай зуслангийн байшингаас алдагдсан зэсэн даруулгыг хийчихсэн байсан. Тухайн үед дүү маань энэ чинь манай даруулга байна ш дээ гэхэд наадах чинь мөн мөн өөрөө татаад ав гэж байсан. Энэ эмээлний зэсэн даруулга нь өнгөрсөн жил зуслангийн байшингаас маань алдагдсан даруулга байгаа юм. Тэгээд дүү бид хоёр явах гэхэд Г****** нь битгий цагдаад хэлээрэй, би та нарт мөнгө, мотоцикл, мал өгье гээд амлаад гуйгаад байсан ... /х.х-ийн 25-26 дугаар хуудас/, зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г***** т бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 28-29, 58-р хуудас/, Эд зүйлс үнэлсэн тайлан, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-32, 59-61- р хуудас/, Шүүгдэгч О.Г***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хавтаст хэргийн 47-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Г***** нь хохирогч Б.Эрдэнэбатад 1.365.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн болох нь эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хохирол төлбөрөө төлсөн гэж үзлээ. Шүүгдэгч О.Г***** т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: |
|
|
| 1 .Шүүгдэгч О.Г****** ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
|