| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/233/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/233 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/233
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ |
| сарын өдөр Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, Улсын яллагч Г.Сэндэнсүрэн, Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б***** холбогдох эрүүгийн 201622000683 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б***** , **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ********** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ********** сумын * дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******** дугаартай, Шүүгдэгч Б.Б******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед Хөвсгөл аймгийн ********** сумын төвд эхнэр С******** маргалдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Б******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед Хөвсгөл аймгийн ********** сумын төвд эхнэр С******** маргалдаж бие махбодид нь тархи доргилт, нуруу, зүүн өгзөг, гуянд зулгарсан шарх, баруун, зүүн нүдний салст, зовхи, зүүн гуя, өгзгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Б.Б***** хэрэг бүртгэлтэд өгсөн "...Би энэ намар Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хорь орчим хоноод гэртээ ирсэн. Тэгээд нэг орой гэртээ байж байхад манай найз М******** манайд ирсэн. Тэгээд эхнэр бид гурав нэг том пиво хувааж уусан. Тэгээд байж байхад |
| Б****** гэдэг манай эхнэрийн найз хүүхэн манайд ирээд эхнэр бид хоёрыг дагуулаад хангайн хишиг хүртэнэ гэхээр нь нэг шил архи нэг пиво аваад Ш***** гэдэг танилийндаа очсон. Тэгээд тэндээсээ гэртээ харихаар гарсан. Тэгээд харих замдаа эхнэр согтоод явжчадахаа байхаар нь би үүрч явсан замдаа хэд хэдэн удаа хальтарч унасан. Тэгж байгаад эхнэртэйгээ маргалдаад хэвтэж байхаар нь нүүр лүү нь нэг өшиглөчихсөн юм. Тэгсэн эхнэр маань Босохоо байчихсан...тэгээд гэртээ байсан найз М******өө дагуулж ирээд эхнэрийгээ гэртээ аваачсан. Тэгээд маргааш өглөө нь гадуур явж байгаад өдөр гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэгсэн айлд байхад нь ээж нь олоод Мөрөн рүү эмнэлэгт явуулсан байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Хохирогч Ц.С********* хэрэг бүртгэлтэд өгсөн "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Б******** бид хоёр ********** сумын төвд найз Ш***** гэдэг залуугийн гэрт нь 21 цагийн үед очсон. Тэднийд Ш***** эхнэртэйгээ өөр Б****** гэдэг эмэггэй бид 5 байсан. Тавуулаа нэг шил архи, нэг том пиво хувааж уусан . Тэгээд нөхөр бид хоёр гэр лүүгээ явж байх замд нөхөр маань намайг чи хүмүүстэй банзалдах гэлээ гээд гараараа нүүрэн дундуур цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Тэр үед нөхөр маань миний нүүрэн дундуур хоёр удаа өшиглөсөн. Намайг босохгүй болохоор өөрийнхөө хамаатны дүү М****** дагуулж ирээд миний хоёр талаас сугадаад гэрт маань аваачсан. 12 цаг өнгөрч байхад Б******** гаднаас согтуу орж ирээд бас янз бүрийн хараалын үгсээр над руу дайраад намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь бас дахин зодож магадгүй гэж айгаад би гэрээсээ гарч зугатаад Бүрэнгээ гэдэг айлд очсон тэндээ хоносон маргааш өдөр нь манай ээж над дээр ирээд намайг дагуулж сумын эмнэлэгт очиж үзүүлээд би түргэний машинаар аймаг орж ирээд гэмтэл согогийн эмнэлэгт хэвтсэн тэнд 7 хоног хэвтээд эмнэлгээс гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 617 тоот:
2 Цэдэнхүүгийн С****** биед тархи доргилт, нуруу, зүүн өгзөг, гуянд зулгарсан шарх, баруун, зүүн нүдний салст, зовхи, зүүн гуя, өгзгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б.Б****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б********* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод |
|
|
| хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Ц.С****** нь шүүгдэгч Б.Б******** сайн дураараа эвлэрсэн нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, прокурорын саналаар тогтоогдож байна. Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Эрүүгийн 201622000683 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР |