Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Энх-Оргил

            Шүүгдэгч А.Батхишиг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Урианхай овогт Алимаагийн Батхишигт холбогдох эрүүгийн 201725030281 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын харъяат, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 793 тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №279 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №62 шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Алимаагийн Батхишиг, /РД: УП92022851/

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч А.Батхишиг нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо улсын их дэлгүүрийн зүүн талын хаалганы орчим хохирогч Ц.Одончимэгийн халааснаас Ай фоне 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1 дүгээр сарын 08-ны өдөр нэг найзтайгаа архи уугаад явж байгаад Оюука гэдэг найзтайгаа тааралдсан. Оюукатай дахин нэг шил архи уусан. Тэгээд Улсын их дэлгүүрийн хажууд явж байхад нэг охины халааснаас гар утас нь цухуйсан байдалтай явж байхыг хараад авсан. Тэгээд такси авч хулгайлсан утсаа таксины жолоочид зараад гэртээ харьсан гэв.
 

Хохирогч Ц.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим миний бие Улсын Их дэлгүүрийн зүүн хаалгаар гараад зүүн тийшээ явж байрны дунд байдаг ТҮЦ орчихоод буцаад зүүн хаалгаар ороод халаасаа үзтэл миний халаасанд байсан гар утас алга болчихсон байсан юм. Тэгэхээр нь ТҮЦ-нд орхичихсон юм боловуу гэж бодоод буцаж гараад ТҮЦ дээр очиход байхгүй байсан Тэгээд Их дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд зүүн талын хаалгаар орох гэж явж байхад миний араас нэг залуу ирээд халааснаас утас авч байгаа бичлэг байсан юм. Миний утас Ай фоне 6 маркийн 2016 онд 800 000 төгрөгөөр авч байсан саарал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 

Шүүгдэгч А.Батхишигийн мөрдөн байцаалтын өгсөн: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 08-нд найз Оюукагийн хамт архи уучихсан явж байсан. Дахин архи уух мөнгө олдохгүй байсан. Улсын Их дэлгүүрийн зүүн талд явж байтал зам гарч явсан эмэгтэй хүний баруун халаасанд цухуйсан байдалтай гар утсыг хараад араас нь дагаж яваад хаалгаар дотогш орохын өмнө хулгайлж авсан. Уг гар утсыг такси барьж явахдаа жолоочид 80 000 төгрөгөөр зарсан. Дараа нь гэртээ ирж тэр мөнгөөр архи авч уусан...”Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Батхишиг нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо улсын их дэлгүүрийн зүүн талын хаалганы орчим хохирогч Ц.Одончимэгийн халааснаас Ай фоне 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Одончимэгийн өгсөн…2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим миний бие Улсын Их дэлгүүрийн зүүн хаалгаар гараад зүүн тийшээ явж байрны дунд байдаг ТҮЦ орчихоод буцаад зүүн хаалгаар ороод халаасаа үзтэл миний халаасанд байсан гар утас алга болчихсон байсан юм…тэгэхээр нь ТҮЦ-нд орхичихсон юм боловуу гэж бодоод буцаж гараад ТҮЦ дээр очиход байхгүй байсан…тэгээд Их дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд зүүн талын хаалгаар орох гэж явж байхад миний араас нэг залуу ирээд халааснаас утас авч байгаа бичлэг байсан юм…миний утас Ай фоне 6 маркийн 2016 онд 800 000 төгрөгөөр авч байсан саарал өнгийн гар утас байсан гэсэн мэдүүлэг хх-14-15, камерын бичлэгт үзлэг хийж хурааан авсан тухай тэмдэглэл хх-11 шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батхишигийн үйлдсэн хэрэгт тогтоогдож байна.

  Прокуророос шүүгдэгч А.Батхишигийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Урианхай овогт Алимаагийн Батхишиг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.

Шүүгдэгч А.Батхишиг нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6