Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0224

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н*******

Хариуцагч: Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э******* нарын хоорондын Байгаль орчин,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, түүний өмгөөлөгч Ч.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С******* ХХК-ийн захирал О.О******* нь Б,ад холбогдуулан Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч С******* ХХК нь маргаан бүхий актыг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйл ажиллагаа зогссон тул газраа ашиглах боломжгүй нөхцөл байдалд байсан гэж,

3.2 Б, нь манай компанитай холбоотой хууль бус шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн тухай урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог хангалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан гэж,

3.3 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг тус тус баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2012/36 дугаар гэрчилгээний үндсэн дээр Улаанбаатар хот, Н******* дүүргийн Г-Т******* байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн Ч******* уул нэртэй газарт орших 1 га газрыг Аялал жуулчлал-ын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Б,ын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 нь жилийн хугацаагаар сунгасан болно. Бид хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулж, мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г-Т******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Улаанбаатар хотын Н******* дүүргийн Засаг дарга нартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан. Хэдийгээр энэхүү гэрээ нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр огноологдсон ч уг гэрээг манай компани 2019 оны 9 дүгээр сарын 30ны өдөр хүлээн авсан. Ингээд бид өөрсдийн ашиглаж буй газарт Гэр бүлийн амралтын газар байгуулахаар төлөвлөн А ХХК-иар бизнес төсөл, төлөвлөгөөг гүйцэтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулан барилга угсралтын ажлаа 2020 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байсан.

Гэвч, манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу ковид цар тахлын нөлөөлөл, уг нөлөөллийн улмаас гаргасан Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор манай компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Тухайлбал 2020, 2021 онуудад нийслэл хотод нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, ийнхүү бүрэн болон хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд манай компани газраа зориулалтын дагуу ашиглан, төлөвлөсөн төслийн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй байсан. Энэ нь дан ганц манай улс, манай компанид хамааралтай бус бүх л улс үндэстэн, нийт аж ахуйн нэгж, иргэдэд хамааралтай байсан болно. Бид барилга угсралтын ажил төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөн зээлийн хүсэлтийг Х ХХК, К ХХК-д гаргасан хэдий ч эдгээр банкнуудад Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан зээл олгох боломжгүй байна гэсэн шалтгаанаар манай компанид зээл олгохоос татгалзсан байдаг. Энэхүү хугацаанд бид барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Ө ХХК-тай Барилга угсралт, зураг төсөл болон дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэрээ хэрэгжээгүй.

Бидний зүгээс газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу зохих ёсоор төлж байсан ба, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манай компани газрын төлбөрийн ямар нэгэн үлдэгдэлгүй болох нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 109 тоот, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 109 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0 тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар тус тус нотлогдох юм. Гэтэл Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалаар манай компанийн Улаанбаатар хотын Н******* дүүргийн Г-Т******* байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн Ч******* уул нэртэй газарт орших 1 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг бидэнд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/651 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн. Хүчингүй болгосон үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ. Уг үндэслэлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийн газрын төлбөр төлсөн эсэх асуудалтай холбоотой маргаан байхгүй гэсэн учраас газрын төлбөрийн асуудал дээр ямар нэгэн тайлбар хийхгүй. Нэхэмжлэгч компани өнөөдрийг хүртэл газрын төлбөрийн асуудалгүй болох нь 2019 оны болон 2022 оны нотлох баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч компанийн сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн гэдэг баримт дээр байгаа хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн заасан дугаарт нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр сонсох ажиллагаа мэдэгдлийг хүргүүлсэн буюу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр мэдэгдэх ажиллагаа хийсэн тул шүүхийг анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс маргаан бүхий захиргааны акт захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь захиргааны акт хуульд үндэслэх ёстой боловч хуульд үндэслээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан маргаан бүхий захиргааны акт гарсан өдөр 2 акт дараалан гарсан гэдэг нөхцөл байдал яригдаж байна. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тоот Бын тушаал болон маргаан бүхий тоот тушаал гарсан. Маргаан бүхий тушаалын үндэслэх 1 дэх заалтад хавсралтад дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэл байгаа. Үүнийг нэхэмжлэгч компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сонсох, мэдэгдэх ажиллагааг зөвхөн хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд авсан газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүйтэй холбоотой сонсох ажиллагааг мэдэгдсэн. Уг сонсох ажиллагаатай холбоотой 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч компаниас газрын төлбөрөө төлсөн буюу ямар нэгэн байдлаар газрын өр төлбөргүй гэдэг тооцоо нийлсэн актыг хариуцагч захиргааны байгууллагад хүргэсэн. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан буюу шүүхийн журмаар нотлох баримтууд гарсан байгаа. Тийм учраас төлбөрийн асуудал байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компани 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 хуудас нотлох баримт буюу тухайн тайлбарыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг албан бичиг дээр дурдсанчлан 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт тухайн холбогдох баримтуудыг өгөхөд Б, аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.М уулзахад танай компани цуцлах жагсаалтад хамаарахгүй гэдэг тайлбар өгсөн. Бүртгэл хяналтын карт дээр хүсэлт хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй. Ирсэн баримт бичгийн бүртгэл дээр шивэгдсэн буюу шийдвэрлэсэн ажилтан Б.М гэж байгаа. Өмнө нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б, аялал жуулчлалын яамнаас бүртгэл хяналтын картаас авсан. Тухайн үед танай компанийн асуудал цуцлах аж ахуйн жагсаалтад хамаарахгүй буюу ямар нэгэн зөрчил асуудалгүй байна гэдэг тайлбар өгсөн. Тийм учраас хариуцагч сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж тайлбарлаж байгаа бол 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн өдрийн сонинд нийтлүүлсэн мэдээллийг хуульд заасны журмын дагуу сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байвал тухайн сонсох ажиллагааны хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох тайлбар өгсөн. Маргаан бүхий захиргааны акт 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Г т******* байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай сав газрын удирдлагуудаас өгсөн албан бичгүүд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн акт буюу сонсох ажиллагааг хийгдсэнээс хойших үйл баримт. Маргаан бүхий акттай холбогдуулан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж үзэж үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан 20 буюу түүнээс доош этгээдийн сонсох ажиллагааг оролцогч бүрд мэдэгдэх буюу сонсох ажиллагааг хийхэд оролцогч тухайн ажиллагаатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тайлбар гаргах боломжит хугацааг олгох буюу хуульд заасан сонсох ажиллагааг явуулах аргыг дэлгэрэнгүй заасан тул нэхэмжлэгч компанийн зүгээс сонсох ажиллагааг журмын дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг харахад 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой хавсралтаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тийм учраас хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан хууль зорилгодоо нийцсэн буюу бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн этгээд шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмууд маргаан бүхий захиргааны актад хангагдаагүй. Захиргааны акт хуульд үндэслээгүй буюу холбогдох зарчмын дагуу төрийн захиргааны төв байгууллага ажиллаагүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил буюу түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлийг удирдлага болгож байна. Тэгээд Газрын тухай хуулийг харахад хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан. Үүнд заагдсан дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн бүх нийтийн хорио цээрийн улмаас явган болон агаарын тээврийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд эзэмшиж байгаа буюу гэрээгээр ашиглаж байгаа газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Энэ хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн маргаан бүхий газарт гуравласан гэрээг Н******* дүүргийн Засаг дарга, Г т******* байгалийн цогцолбор газрын дарга, нэхэмжлэгч компани нар гуравласан гэрээг хавтаст хэрэгт авагдсан бичгээр олгогдсон гэрээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр бичигдсэн боловч уг гэрээг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан болохыг хариуцагч үгүйсгээгүй. Тийм учраас гуравласан гэрээг баталсны дараа тухайн газарт үйл ажиллагаа явуулах, зураг төсөл боловсруулах нөхцөл байдлыг уг гэрээ батлагдсаны дараа нэхэмжлэгч компани 2019 оны 10 дугаар сарын сүүлээр гардаж авсан. Тийм учраас үүнээс шалтгаалан дараагийн буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, хавтаст хэрэгт 2019 оны 4 дүгээр сар багтаан байгаль орчны ерөнхий нөлөөллийн үнэлгээ боловсруулагдаж холбогдох баримтыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, үүний дагуу тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Тухайн гуравласан гэрээ байгуулагдаагүй үед тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт нэг хүрз шороо малтаж гаргах нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бүхэлдээ хориотой учраас нэхэмжлэгч компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тийм учраас нэхэмжлэгч компанийн зүгээс гуравласан гэрээг гардаж авсан өдрөөс хойш 2 жилийн хугацааг тоолж үзэж байна. Уг 2 жилийн хугацааг авч үзэхэд дунд нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цар тахалтай холбоотой хорио цээрийн хугацаа хамаарч байгаа. Мөн хорио цээр тогтоосон хугацааг тоолж үзэхэд 200 орчим хоног байсан тул 1 жил хагас орчмын хугацаа хамаарч байгаа. Хэдийгээр тухайн газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй боловч үйл ажиллагаа явуулахтай холбоотой нөхцөл байдлыг бүрэн хангасан. Мөн гэр бүлийн амралтын сувиллын газар байгуулахаар зураг төсөл гаргаж, үүнтэй холбоотой техник, эдийн засгийн үнэлгээг гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бараа материалын хомсдол үүсэж байсан. Тийм учраас эдгээр нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг байдлаар нотлуулах зорилгоор нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт сүүлд гаргаж өгсөн 281 хуудас баримтыг гаргаж өгсөн.

Хавтаст хэрэгт авагдсанаар хуулийн этгээдийн барилгын зураг төслийн зуруулсан А ХХК-ийн барилгын зураг төсөл байгаа боловч нэхэмжлэгч компани А ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох О.О******* байдаг. Энэ компаниар холбогдох зураг төсөл буюу эскиз зураг зэрэг зарим зүйлүүдийг гаргуулсан тохиолдол байгаа. Маргаан бүхий Г т******* Ч******* уул нэртэй газрын г т******* аманд байрлах 1 га маргаан бүхий газартай холбоотой зураг төсөл, эдийн засгийг гаргаж байсан учраас үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой бүх нөхцөл байдлыг нэхэмжлэгч компани хангасан байсан. Сүүлд гаргаж өгсөн хавтаст хэргийн баримтад 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, маргаан бүхий газарт хашаа бариулахаар У ХХК-тай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байсан. Мөн төлбөрийг шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага өөрийн дансаар У ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Г данс руу шилжүүлсэн. Тэгээд ажил эхлэх гэтэл 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийг цуцалсан болох мэдэгдлийг Б аялал жуулчлалын яамнаас танилцуулж, үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Тухайн газар одоогоор хөрөнгө оруулалт хийгдээгүй нөхцөл байдалтай байгаа. Хариуцагчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолыг үндэслэл болгож байна. Уг тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж байгаа буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар тайлбарласан учраас нэхэмжлэгч компанийн зүгээс тодорхой нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй бүрэн болон хэсэгчилсэн хорио цээрийн нөхцөл байдлууд шалтгаан гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй болон ашиглаагүйтэй холбоотой нөхцөл байдал байгаа учраас шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж маргаан бүхий актын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

6. Хариуцагч Б,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт буюу Б,ын дугаар тушаал нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Тус тушаалаар нийт 13 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Тушаалын үндэслэл болсон заалтыг харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй буюу газар ашиглах тухай гэрээнд заасны дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг барьсан. Тухайн газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг зохицуулалт гарсан учир нь тухайн аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар амралт, цогцолбор барих төсөл өгч газар ашиглах эрхийг авдаг. Тус эрхийг авснаас хойш 2 жилийн дотор тухайн төслийн ямар нэгэн үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэх боломжтой гэдэг хязгаарыг хуулиар тогтоож өгсөн. Гэтэл нэхэмжлэгч С ХХК хамгийн 2012 онд анх газар авч 2018 онд нэг удаа сунгуулсан буюу нийтэд нь тооцож үзвэл тухайн газрыг 10 жил ашигласан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буюу тушаал гарах өдрийн байдлаар харахад тухайн компани газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан төслөөс нэг ч үйл ажиллагаа хийж эхлүүлээгүй буюу тухайн газар ямар нэгэн барилга бариагүй хоосон байсан нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Үүнд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанли бүтэн 2 жилийн хугацаанд газар эзэмшигч нь тухайн газар гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй болон барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй зэргийг ойлгоно гэж тайлбарласан байгаа. Тухайн газар ашиглах гуравласан гэрээг харахад гэрээнд дурдагдаж байгаа гэрчилгээ болох 12/36 буюу хамгийн анх 2012 онд авсан газрын гэрчилгээгээр явж байгаа. Үүнээс харахад тус гэрчилгээ дээр үндэслэн нэг удаа газар ашиглах эрхийн гэрээг сунгуулж 2019 онд хийгдсэн байгаа. Тэгээд нийтэд нь тоолоход 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй учраас хуулийн хүрээнд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Мөн 2020 онд газар авч үйл ажиллагаа эрхэлсэн компаниуд байгаа. Тийм учраас ковидын нөхцөл байдалтай холбоотой болон зээлийн хүсэлт шийдвэрлэгдээгүй зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй байх гэж үзэж байна. Учир нь ковидын үед тухайн компаниуд хийх ёстой гэрээг хийж, ковидын хязгаарлагдмал нөхцөл байдал дууссаны дараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Сонсох ажиллагааны явцад тухайн компаниуд газар дээр төлбөр төлсөн эсэх талаар асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад 39 аж ахуйн нэгжийн газрын төлбөр төлдөг эсэх талаар лавлагаа авсан. Үүнд С ХХК-ийг газрын төлбөрөө төлдөг гэж оруулсан байсан учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасантай маргахгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С******* ХХК нь Б,ад холбогдуулан Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргасан бөгөөд 2022 оны дугаар тушаалаар Н******* дүүргийн Г-т******* байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ч*******-Уул нэртэй газарт газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Г-т******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч С******* ХХК багтжээ.

2. Б,ын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар С******* ХХК-д Н******* дүүргийн Г-т******* байгалийн цогцолбор газарт Ч*******-Уул нэртэй газарт 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилээр сунгаж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай дугаартай гэрээ байгуулж, уг гэрээг 2019 оны 9 дүгээр сард баталж нэхэмжлэгч компанид хүргүүлсэн үйл баримттай талууд маргахгүй гэжээ.

  3. Тус компанийн хувьд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дугаартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 3.4-д ...гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасантай нийцээгүй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. Уг маргааны хувьд маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч уг газраа зориулалтын дагуу ашиглахын тулд Гэр бүлийн амралтын газрын барилгын зураг төсөл боловсруулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг батлуулж, төлөвлөлтийн талбайн схем зураг хийлгэж, Байгаль орчны төлөв байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж Б, аялал жуулчлалын яаманд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлж, аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчны /2019-2023/ оны менежментийн төлөвлөгөө батлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

4 .Учир нь нэхэмжлэгч компани Гэр бүлийн амралтын газар байгуулахын тулд эрх бүхий захиргааны байгууллагаас заавал тусгай зөвшөөрөл авч зураг төсөл боловсруулах шаардлага тавигдах бөгөөд эдгээр зөвшөөрлийг авахын тулд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн байхыг шаардах тул эдгээр ажлыг хийлгэснээр уг газрыг ашигласан гэх үндэслэл болно гэж үзлээ.

5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал үүссэн, тус компани нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г авсан зэргийг харгалзан үзвэл энэ үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах нь хуулийн зорилгод нийцэхгүй.

6. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар С******* ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь Нийслэлийн Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай албан бичигт С******* ХХК нь газрын төлбөрт 2017 онд 6,600,000 төгрөг, 2019 онд 1,710,000 төгрөг, 2019 онд 510,000 төгрөг, 2022 онд 2,083,656 төгрөг нийт 10,903,656 төгрөг-ийг төлсөн гэх, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй дүн 0 гэсэн, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэх баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагчаас газрын төлбөр төлөөгүй гэж маргахгүй гэж тайлбар өгсөн болно.

 7. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна гэж тус тус заасан бөгөөд Г-т******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн , 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгүүдээр нэр бүхий 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар саналыг ирүүлсэн, уг жагсаалтад С******* ХХК багтсан нь

Мөн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж заасан байхад Сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид холбогдох баримтуудыг цахимаар хүргүүлэхгүйгээр Өдрийн сонины дугаарт нийтэлсэн байх тул нэхэмжлэгч нараас ...хариуцагч сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүгээр нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.

8. Учир нь маргаан бүхий акт буюу Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар Г-т******* байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байхад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол... хэвлэл мэдээллийн хэрэгсэл... ашиглан хүргүүлэх гэж зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн нь буруу байна.

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий актын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б,ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ