| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0244/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/253 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/253
2025 10 06 2025/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.О,
Улсын яллагчаар: Хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч: А.Цоглогмаа, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч: Ж.Х
Хохирогч: Д.Х /цахимаар/, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч: Г.Ц /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.З-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А.Ц-д холбогдох эрүүгийн 2519................ дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, .. настай, эмэгтэй, боловсролтой, ....мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл ,.. хүүхдийн хамт Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын ...........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн А.Ц (Регистрийн дугаар .........)
Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч А.Ц нь 20.. оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ............... тоот Х.Г-ын гэрээс түүний эхнэр Д.Х-ийн эзэмшлийн гар хийцийн алтан бөгж 2 ширхэг, алтан түлхүүр хэлбэртэй кулонтой алтан гинж 1 ширхэг, монетан сүйн бөгж 1 ширхэг, пандора загварын мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 8,375,000 (найман сая гурван зуун далан таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би Г гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сард ... 2 танилцсан. Үүнээс хойш над руу залгаж, мессеж бичиж ярьдаг байсан. Тухайн үед би эхнэр, хүүхэдтэй юу гэж асуухад бид хоёр салаад удаж байгаа, 2 талд байдаг гэж хэлсэн. Үүнийг манай хүний нөөц эгч баталсан. Г ганц бие, ганцаараа байдаг гэж хэлсэн. Би Г-г эхнэртэй гэдгийг мэдээгүй. Г над руу 08 сараас 09 сар хүртэл над руу залгаж, мессеж бичдэг байж байгаад бид 2, ээлжийн амралтаа авч ирээд 10 сараас эхлээд уулзсан. Манай байгууллага ажилчдаа сувилалд амраасан. Тухайн үед бид хоёрын нэр цуг гарсан учраас амралтад хамт явсан. Би эхнэрийг нь жирэмсэн, төрөх гэж байгаа гэдгийг мэдээгүй. 12 дугаар сард эхнэр гээд нэг хүн гарч ирсэн. Үүнээс хойш би Г-г надаас яв, боль гэх мэтээр олон удаа хэлсэн. Сүүлдээ намайг ажлын байраар дарамталсан. Энэ 2 хүн надаас албан тушаалаар өндөр хүмүүс. Зууралдаж явсаар байгаад 01 дүгээр сард би жирэмсэн болсон байсан. Энэ 2 хүнд жирэмсэн болсноо хэлж доромжилж, дарамтлуулсан. Гэрээс нь авсан эд зүйлийн тухайд би Г гэдэг хүний эхнэрийнх нь гэж мэдээгүй. Г-нд олон эмэгтэй хүмүүс ирдэг байсан. Эхнэр нь тэр гэрт ирдэггүй байсан, Гантулга өөрөө ч салсан, хол байгаа, надаас салахгүй байна, хэтэрхий их архи уудаг, ийм байна, тийм байна гэж хэлдэг байсан. Гантулгын гэрт нь янз бүрийн эмэгтэй хүмүүс ирдэг байсан учраас би эхнэрийнх нь эд зүйлс гэдгийг мэдээгүй. Би гэрээс нь 2 алтан бөгж, 1 монетон бөгж, 1 ширхэг кулонтой алтан гинж зэргийг авсан, хохирлыг төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг,Яллагдагч А.Ц-гийн "... Алтан гинж түлхүүрэн кулонтойгоо байгаа. Хоёр ширхэг алтан бөгж байгаа. Нэг сүйн хуримын монетон бөгж байгаа. Нийтдээ надад 5 ширхэг эд зүйл нь байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 дахь хуудасны тал),Хохирогч Д.Х-ийн"...2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл явчхаад Дорноговь аймагт байх гэртээ ирсэн чинь гэрийн жижиг өрөөний жижиг хөргөгчийн дээр байсан эмээг, бөгжний жижиг дөрвөлжин улаан хайрцагт байсан миний алтан бөгж 2 ширхэг /дээр үеийн шижир алт, граммыг мэдэхгүй байна/, алтан гинж нь алтан түлхүүр кулонтой, монетон гинж, сүйн бөгж /монетон/ зэрэг нь алга болсон байсан. Тухайн өдрүүдэд гэрт манай нөхөр Г нь ганцаараа байсан. Нөхрийг гэрт байх хугацаанд цуг ажилладаг Ц гэх эмэгтэй ганцаараа ирсэн гэж байсан. Ц-аас өөр хүн манай гэрт ирээгүй гэж байсан. Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байж байхад, гэрийн хаалгыг гаднаас нь хүн түлхүүрээр онгойлгох гэхээр нь би нөхөр Г-ыг ирж байгаа юм бол уу гэж бодоод хаалгаа нээсэн чинь Ц байсан, намайг хаалга нээхийг Ц нь коридороос хараад цааш яваад өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 10 дахь хуудасны тал),Гэрч Х.Г-ын "...Манай гэрт манай ажлын Ц гэх эмэгтэй ажилгүй үедээ 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ирсэн. Ц-д би гэрийнхээ илүү түлхүүрийг өгөөд 2-3 сар болж байна. Эхнэр Х над руу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр билүү 14-ны өдөр утсаар залгаж яриад, алтан түлхүүртэй кулонтай гинж, 1 монетон гинж, монетон сүйн бөгж, гарын мөнгөн бугуйвч, 2 алтан бөгж, сүйн бөгж зэргийг жижиг өрөөний хөргөгчин дээр байгаа далд хийчих гэхээр нь би, очиж үзсэн чинь сав нь байсан хэр нь үнэт эдлэл нь хайрцгандаа байхгүй байсан, эхнэр яагаад алга болчив гэртээ би үлдээсэн гэж хэлсэн. Би эхнэрийн үнэт эдлэлийг А.Ц авсныг гадарласан. ...Ц нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ажилдаа дээр байх үедээ ажлын найз болох Г-тэй утсаар ярихдаа манай гэрт байсан "алтан түлхүүртэй кулонтай гинж, 1 монетон гинж, монетон сүйн бөгж, гарын мөнгөн бугуйвч, 2 алтан бөгж, сүйн бөгж зэргийг ломбардад тавьсан талаараа утсаар ярьж байсан бичлэг нь байгаа..." гэх мэдүүлэг (хх-ийн 15 дахь хуудасны тал), "Ашид билгүүн" ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-925-912170 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 17-20 дахь хуудасны тал), зэрэг болно.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ц нь 2025 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ........... тоотод байрлах Гантулгын гэрээс түүний эхнэр Д.Х эзэмшлийн гар хийцийн алтан бөгж 2 ширхэг, алтан түлхүүр хэлбэртэй колонтой алтан гинж 1 ширхэг, монетон сүйн бөгж 1 ширхэг, Пандоро мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогчид нийт 8,375,0000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Х-н мэдүүлэг, гэрч Г-н мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг...нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид нийт 8,375,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц нь бусдын эд хөрөнгийг... нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон,шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчид дээр дурьдсан хуулийн зүйл хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг... нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах болон мөн хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Х.Г гэрээс түүний эхнэр Д.Х эзэмшлийн гар хийцийн алтан бөгж 2 ширхэг, алтан түлхүүр хэлбэртэй колонтой алтан гинж 1 ширхэг, монетон сүйн бөгж 1 ширхэг, Пандоро мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогчид нийт 8,375,0000 төгрөгийн хохирол учруулсан гэх ба эд зүйлийг биет байдлаар хохирогч Д.Х-д буцаан өгсөн. Хохирогч Д.Х шинжээчийн дүгнэлтийн төлбөр 200,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан, тасарсан гинж болон мөнгөн бугуйвчаа авахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч түүний өмгөөлөгчөөс: Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах эрхтэй гэснээс үүрэгтэй гэж заагаагүй тул хуулийн заалт үүрэгжүүлсэн заалт биш юм.
Харин нь хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж түүний үндсэн дээр тооцдог тул дүгнэлтээ буюу нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ц-ийн хувьд хэрэг хариуцах чадвар,сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид нийт 8, 375,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч нь тухайн эд зүйлсийг биет байдлаар хүлээн авсан талаар бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатад эд зүйлд үнэлгээ хийлгэсэн 200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилмээр байна гэсэн 3 хүсэлтийг гаргаж байна. Өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн баримт зэрэг нь шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судалсан баримтад байгаагүй учраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулахад татгалзах зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь хохирогчид нээлттэй байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй санал нэг байна. А.Ц нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй боловч хохирогч талаас нотлох баримт гаргаж ирсний дараа хүлээн зөвшөөрсөн байгаа. Миний үйлчлүүлэгч Д.Х-ийн хувьд тасарсан гинж болон мөнгөн бугуйвчтай холбоотой хохирлоосоо татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хөлс болох 1,000,000 төгрөгийг 06 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 20 минутад манай компанийн дансанд шилжүүлсэн байгаа. Энэ баримтыг шүүхийн мэйл хаягаар нь хүргүүлье гэж шүүгчийн туслахад хэлсэн байгаа. Би мэйлээр явуулчихъя, манай нягтлан И-баримтыг нь гаргаад явуулъя гэсэн. Би дансны хуулгаа харж чадаж байгаа. Бид нар 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг байгуулж, энэ хэрэгтэй холбоотой ажиллагаануудыг Д.Х-д зөвлөж, гомдол саналаа цагдаад гаргасан байгаа. “Ашид Билгүүн” ХХК нь хохирлын үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргасан. Үнэлгээний 200,000 төгрөгийг төлсөн, үүнд маргаан байхгүй гэж харж байна. Гуравдугаарт Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан. Хулгайлах гэмт хэрэгтэй холбогдуулан олон сар, жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэр бүлээс гадуурх харилцаатай, хохирогч Х-г төрөхөөс нь өмнө, нялх биетэй байхад нь сал, би энэ хүнтэй сууна, би Г-аас удаа дараа жирэмсэн болсон гэж ёс зүйгүй харилцааг үзүүлж, сэтгэл санааны дарамт өгч байсныг дурдах нь зүйтэй байна. Прокурорын зүгээс уг ажиллагааг хийгээгүй. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой учраас нээлттэй үлдээж өгнө үү. Харин хохирлын үнэлгээ гаргуулсан 200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн хувьд 1,000,000 төгрөгийн хөлс авснаа хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Эрүүгийн хариуцлагыг ярихдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Гэмт хэрэг ямар нөхцөл байдлаас болж гарсан бэ гэдгийг яривал нэлээн их асуудал байна. Би энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Учир нь хохирогч маань нялх биетэй байна. Ц өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснийхөө үндсэн дээр хохирол, хор уршгаа нөхөн төлсөн. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Үүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ялын санкцтай. Улсын яллагчаас зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараар тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүгдэгчийн гэм бурууд тохирсон санал байна гэж үзэж байна. Иймээс улсын яллагчийн саналыг дэмжих бүрэн үндэслэлтэй байна. 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагаа ухамсарлахад хангалттай хугацаа гэж үзэж байна. Иймээс улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн асуудал яригдахгүй. Учир нь 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн хэрэг. Шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 5 сард шийдвэрлэгдсэн хэрэг байгаа. Уг торгох ялыг биелэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй, төлбөрийн график гаргаж төлж байгаа. Торгох ялаас зайлсхийсэн зүйл байхгүй, торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой нөхцөл байдал байна. Учир нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг харгалзан үзэж тэнсэх боломжтой гэв.
Шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа шүүгдэгч А.Ц-д 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн ....... нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц-д тайлбарлаж,түүний оршин зорчих эрхийн хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ сар, 5/тав/ хоног хугацаагаар хасаж”, 2700 нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ сар 5/тав/ хоног хугацаагаар хассан ялыг зорчих эрх хассан ял эдэлж дууссаны дараа буюу тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ам бүлийн тодорхойлолт зэргээр түүний хувийн байдлыг тогтоов.
Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн А-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн .....нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц-д тайлбарлаж,түүний оршин зорчих эрхийн хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ сар, 5/тав/ хоног хугацаагаар хасаж”, 2700 нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ сар, 5/тав/ хоног хугацаагаар хассан ялыг зорчих эрх хассан ял эдэлж дууссаны дараа буюу тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
7.Шүүгдэгч А.Цоглогмаа нь хохирогч Д.Х-д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 200,000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
8.Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн хөлс 1 /нэг/ сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
10.Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж
11.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ