Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2023/00221

 

 

 

 

 

202 оны сарын 26 өдөр

Дугаар *******0/ШШ202/0022*******

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, Бөхчүүд овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******,640,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,70,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.

Хариуцагч: Ю.

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.

Иргэдийн төлөөлөгч: Ш.

Гэрч: А., А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ю. холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол автомашины үнэ *******,000,000 төгрөг, осол гарсан газраас сумын Журмын хашаанд машиныг зөөвөрлөн аваачихаар *******аас ачааны авто машин, кран хөлсөлж очсон зардал 00,000 төгрөг, ын Цагдаагийн Журмын хашаанаас ******* хүртэл машинаа авчруулахын тулд кран, ачааны машин хөлсөлсөн зардал 00,000 төгрөг нийт *******,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ю. нь нэхэмжлэгч Д. холбогдуулан бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,70,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 202******* оны 7 дугаар сарын *******-нд найз Ю. А. нарын хамт Дорнод аймаг болон Буйр нуур үзэхээр *******аас ************** цагийн үед гурвуулаа 2 авто машинтай гарсан. Миний БРА-*******0*******4 улсын дугаартай машиныг гэрээс гарахын өмнө гаар жолоодуулж би өөрөө ДАХ-*******6- гэсэн дугаартай найзынхаа авто машиныг жолоодож гарсан. сумаас арваад км-ийн наана явж байх үед нэлээд хурдтай яваад байхаар нь тухайн үед миний хажууд сууж явсан найз гийн утсаар нь хурдаа хас гэж сануулахаар залгатал сүлжээ байхгүй байсан. Би 80 гаран км-ийн хурдтай, н машин урд 60-70 метрийн өмнө явж байсан. н унаж явсан машин нүдэн дээр 2 тийшээ гуйвах шиг болсноо шууд уртаашаа босоогоороо саваад дахь саваандаа хамраараа газар мөргөөд замын хажууд дээшээ харж унасан. бид хоёр 40-*******0 метр орчим машинаа зогсоогоод гүйгээд очиход авто машин дээшээ харсан, бүтэн эд анги гэх зүйлгүй бүх зүйл тарсан байсан. Бид сандарч хаалгыг нь онгойлгоход би өөрөө гэж хэлээд хамгаалалтын бүсээ тайлж гарч ирсэн...Удалгүй сумын Цагдаа, эмнэлгийнхэн ирж г эмнэлэгт хүргэхээр явж би өөрөө сүлжээтэй газраас ах дүү, гэр орныхон, н хүүхэд рүү дуудлага өгөхөөр явсан...Тухайн үед найз г ослын хүнд гэмтэл авчихлаа гэж бодсон, сандарсан учир Цагдаагаас жолооны эрхийг нь хасаад яах вэ, мөн хэрэг үүсгээд яах вэ, бид эгч дүүс шиг хүмүүс, олон жил найзалсан дотно хүмүүс, хоорондоо учраа олно гэж хэлээд хэргийг газар дээр нь хаалгасан. Миний дүү найз Сайнжаргалын хамт ирсэн байсан...г эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаад гарч ирэхэд нь гэрт нь 20 гаран хоног хамт асарч тэнхрүүлээд мөн өөрийн гэрт авчирч усанд оруулж хооллож, шаардлагатай асаргаануудыг хийж богино хугацаанд тэнхрүүлж өгсөн.

Ю. найз нь чамайг хохиролгүй болгож өгнө гэж ярьдаг байсан учраас би 4, ******* сар машины талаар яриагүй. Гэтэл хохирлыг барагдуулаагүйд би гомдож байна. Тэр үед Ю. би Ганаагаас өөр хүн байсан бол муринаа гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бүр гайхаад ямар аймаар хүн бэ гэж бодсон. Хэрвээ би тийм байдалд орсон бол тэр дор нь асуудлыг шийдэх байсан. Өнөөдөр би ганц бие ч гэсэн миний ах, дүү нар чадалтай, надад хүний хохирлыг барагдуулах ухамсар ч байна. Гэтэл надаас эргээд 2,000,000 гаруй төгрөг нэхэмжлэхээр нь би өмгөөлөгч авсан. Би үнэн ялна гэж бодоод янз бүрийн материал цуглуулаагүй. Тэгэхээр одоо би өөрийнхөө машины үнийг гаргуулж авна. Би тэр үед чи надад машин авч өгөх гэж байгаа бол нэг их үнэтэй байх хэрэггүй, надад ямар ч машин хамаагүй нэг унах унаа аваад өгөөрэй гэсэн. Тэгээд түрүү жилийн 8 сард нэг дээр үеийн машин авчирч өгсөн. Тэр машин нь бараг ******* сая төгрөгийн үнэ хүрэх байх. Тэгэхээр нь би найзаа би арай ийм машин унахгүй гэж хэлсэн. Тэгээд чи энэ машиныг хэдээр авсан юм бэ? гэхэд хотоос *******,000,000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Хотоос *******,000,000 төгрөгөөр авсан юм бол *******т 6,000,000 төгрөгөөр зарагдах байхаа. Найздаа зараад 6,000,000 төгрөгөө л өгчих, тэгээд болно, би урьдчилгаа ч гэсэн хийе гэж хэлсэн. Тэгтэл шууд намайг загнаад, яагаад би чамд 6,000,000 төгрөг төлөх ёстой юм бэ? чи шүүхээрээ яваарай гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр нь би бодсон. Би нээрээ энэ хүнийг асрах хэрэг байгаа ч юм уу? үгүй ч юм уу? би дараа нь юм авна даа гэж бодож асраагүй. Би бэрийн чинь хоолыг хүртэл зөөсөн шүү дээ. Одоо би өөрийнхөө авах ёстой юмыг авъя гэж бодож байна. Манай дүү тэр үед бүгдийг нь зохицуулж өгсөн. Намайг дуудахад осол болсон газар давхиж ирээд давхар машин авч ирээд зөөж өгсөн. Цагдаатай уулзаад энэ 2 эгч дүүс шиг хүмүүс байгаа юмаа. н эрхийг нь битгий хасаарай гэсэн. Тэгэхэд манай дүү одоо хүний амь чухал шүү дээ, танай хамгийн сайн найз чинь биз дээ гэж хэлж байсан. Харин надад найзын чинь хүн чанар одоо л танигдах нь дээ гэж хэлсэн. Гэтэл дараа нь хашаанд нь очиход манай дүүг элдвээр хэлээд явуулсан байсан. Ер нь бол *******0 гарсан настай, эрүүл саруул хүний машин барьж яваад учруулсан эрүүл мэндийн хохирлыг би яагаад хариуцах ёстой вэ? Чи өөрөө хурд хэтрүүлсэн. Нарийн яривал бид нарыг Хэрлэнгийн гүүрэн дээр сүү өргөөд байж байхад Ю.н найз нь Ланд 200 маркийн машинтай хажуугаар нь сигналдаад өнгөрсөн. Чи араас нь давхиад аймаг дээр очиж уулзъя гэж хэлсэн. Уг нь өнөөдөр дүү маань ирэх байсан боловч амжсангүй. Тэр машиныг 2 удаа кранаар өргөж зөөсөн. Ю. намайг хүүхдүүдтэйгээ нийлээд элдвээр доромжилсон. Чи манайд 2 жил юу ч хийхгүй, юу ч авахгүйгээр амьдарсан. 7 хоногт хэчнээн удаа хүүхдүүдийнхээ хувцсыг авчирч угаадаг байсан билээ. Би хэрвээ 2,000,000 төгрөгийн машин унаж байсан бол чамаас нэхэхгүй байх байсан. *******т ******* хүүхдүүд шударга, хөдөлмөрч хүмүүс байдаг гэдгийг бүгд мэднэ. Энэ хүн Дорнод аймагт нэлээд малтай хүн, бодвол энэ маргааны сургаар өөрийнхөө бүх юмыг цэгцэлсэн байх. Хатуухан хэлэхэд чи надтай анх танилцахдаа гудамжаар зөрсөн хэнтэй ч хамаагүй найзалж, архи уудаг тийм л хүн байсан. Би чамайг их өөрчилсөн, амьдралыг чинь зорилготой болгосон. Ганц бие эмэгтэй хүнд байшин амар, одоо байшинтай бол гэж хэлээд, байшин барьж байхад чинь өөрөө махаа барьж очоод хоолыг нь хийгээд, өөр юу хэрэгтэй байна гэж санаа тавьдаг байсан. Анх 6,000,000 төгрөг өгчихөө гэхэд чи намайг доромжилсон. Машин задлахын хувьд ярьж байгаа бол чи өөрөө одоо энэ машиныг яах вэ? зөвхөн шилгүй кабиныг л хотоос *******,200,000-*******,*******00,000 төгрөгөөр авах юм байна гэж хэлж байсан. Тэгэхэд би зөвхөн кабин авчруулаад яах юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд ийм аймаар болсон машиныг хүн авах уу? гэж хэлж байсан. Бас машиныг маань эвдэрхий байсан гэж ярьж байна. Миний машин бага зэргийн дуу гараад засварын газар үзүүлэхэд дамран гол солиулах шаардлагатай гэсэн учир тэрийг нь 70,000 төгрөгөөр сольсон. Өөрөөр осол аваарт өртсөн эвдрэл гэмтэл байхгүй, бүтэн будаг хийлгэсэн тул маш цэмцгэр, масло тосыг бүрэн сольж бүрэн үйлчилгээ хийлгээд гарсан машин байсан. Би Ю. маш их итгэж чадахаараа тусалж байсан. Хүнд хүн чанар жаахан ч гэсэн байх хэрэгтэй шүү. 600,000 төгрөгийн зардлыг манай дүү Д. гаргасан, өөрөө энэ шүүх хуралдаанд ирэх байсан. Надад дүүгийнхээ өмнөөс нэхэмжлэх баримт бичиг байхгүй, Нэхэмжлэл гаргахтай холбоотой аймаг руу материал авчрахаар явсан зардал 40,000 төгрөгийн баримт мөн байхгүй учраас энэ мөнгөө нэхэмжлэхээ больё. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа машинаа *******,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч сүүлд ирсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр миний машины зах зээлийн үнэ 9,800,000 төгрөг гэж гарсан байсан. Иймд одоо зөвхөн машины үнэ 9,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би машин бариад өгөөч гэж гуйгаагүй. 2 машин байсан, ээлжлээд бариад явъя гэж хоорондоо ярьсан. Миний машин хотоос авчраад техникийн үзлэгт оруулсан, тийм эвдэрхий байгаагүй, дугуйны хувьд Ю. мэдэж байсан. Би өвөл нь унадаггүй, зун дотор тахиа хүргэлтээр явдаг, нэг хүний гараар эдэлсэн машин байсан. Сөрөг нэхэмжлэлийг би төлөхгүй, өөрийнхөө хариуцлагагүйгээс болж осол гаргасан. Ю. өөрөө хурдтай явснаас болсон. Хурдтай явсан машин урагшаа эгц унана шүү дээ. Машин уртаараа эргэсэн. Миний нүдэн дээр хамар дээрээ босож 2 эргээд дахь эргэлт дээрээ замын хажууг мөргөж дээшээ харж унасан. Машинаа эвдрэлтэй байсан гэж үзэхгүй байна, хурд хэтрүүлж яваад өөрөө осол гаргасан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ю. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2 хүүтэй дунд сургуульд үйлчлэгчээр ажилладаг, өрх толгойлсон эмэгтэй, цалингийн зээлтэй. Нэхэмжлэлд бичсэн шиг олон мал надад байхгүй. Д. нь нэхэмжлэлдээ асуудлыг бодитой биш тайлбарлаж, үнэнд нийцэхгүй зүйлүүд бичжээ. Тухайлбал,

... би барьж явъя гэсэн" гэжээ. Би приус машиныг нь баръя гэхэд

Д. намайг өөрийн машинаа бариад яв, жаахан явж байгаад замдаа жолоогоо сольё гэсэн. Намайг хурдтай явсан гэсэн байна. Би 60 км цагаас хэтрээгүй хурдтай явсан. Энэ талаараа цагдаад мэдүүлэг өгөхдөө ч дурдсан байгаа. Би ослын дараа ухаан ороод арайхийж машинаас гарсан ба эгэм 2 хугарч, толгойдоо гэмтэл авч, бие энд тэндгүй хөх няц болсон. Эмчилгээ хийлгэх зардлаа би өөрөө хариуцсан. Д. намайг 20 гаран хоног асраагүй, хэд хоног надтай хамт байсан ба энэ үед манай бэр ч намайг асарч хоол унд хийж өгч байсан. Энэ үед ******* удаа тэдний гэрт очиж усанд орж байсан. Найзыгаа хохиролгүй болгоно гэж удаа дараа хэлж байсан" гэжээ. Би найзын хувьд хамт аялахаар явж байгаад ийм байдалд орсон тул хохирлыг арилгах асуудлаар санаа тавина гэж хэлж байсан болохоос өөрийгөө энэ осолд, машин эвдэрсэн байдалд буруутай гэж үзэж хохирол барагдуулна гэж хэлээгүй юм. Эвдэрсэн машиныг задалж заръя гэж би хэлээгүй. Д. өөрөө л хүн олоод задлуулаад зар гэж хэлсэн. Би ч түүний хэлснээр хүнээр задлуулсан. Зардаг дээрээ хүн авахгүй юм байна лээ. Заримыг нь төмөрт тушаасан 60.000 төгрөг л болсон байх. Үлдсэн юм нь байж л байгаа. Би харин машинаа задлуулсны дараа намайг хохирол төлүүлнэ гэж шүүхэд өгч байгаад хар төрж байна. Учир нь машиныг оношлуулах, осол гарах үед байсан эвдрэлийг тогтоолгох боломжгүй болчихоор нь шүүхэд нэхэмжлэл өргөдөл гаргаж байгаа нь хачин юм. Д. өөрөө машиныхаа эвдрэлийн талаар, бүрэн бус байсан талаараа бол сайн мэдэж байсан. Д. *******0-*******4 БРА улсын дугаартай машиныг дүүгээсээ авсан. Миний мэдэхийн энэ машин хотод дэлгүүрийн хашаанд эвдэрхий, дугуйных нь хий гарсан, тоос шороонд дарагдсан байсан. Би Д.******* хамт очиж ачилтын машинаар чирүүлж засварын газарт аваачсан. Д.******* талийгаач нөхөр нь осолд оруулаад эвдсэн байсан гэсэн. Засварын газарт очиход амортизатор, хаалганы хавтас, 4 дугуй, моторын дамар зэрэг нэлээд зүйл нь эвдрэлтэй, тэнхлэг тохиргоо хийлгэх, дугуй, аккумлятор зэргийг нь бас солих хэрэгтэй, илүү нарийвчилсан оношилгоо хийлгүүлэх шаардлагатай гэж байсан. Мотор нь дуу орсон байсан. Хотоос хаалганы хавтас, моторын дамар, аккумлятор зэргийг авч, тосыг нь солиулсан. Бусад дугуй зэргийг солиогүй, тэнхлэг тохиргоо буюу жолоодлогод нөлөөлөх хүчин зүйлийн талаар тохиргоо засварыг хийлгээгүй. *******т ирээд хорих ангид машинаа будуулсан боловч ард талаар нь будаг нь барзгар муухай орсон байсан. Д. машинаа зарах санаатай будуулсан. Дорнодод байдаг машины ченжтэй Д. бид хоёр машинаа зарах талаараа ярилцаж үнийг нь асуухад 2 сая төгрөгөөс хэтрэхгүй дээ, тэгээд ч Солонгос машин авахгүй гэж байсан. Осол болох үед би хурдаа хэтрүүлэхгүй явж байсан. Замын нэлээд хэсэг эвдрэлтэй байсан. Тойрч гарах үед дугуй буудсан, жолоодлого алдагдаж, машины руль ажиллагаагүй болж хэсэгхэн газар яваад осолдсон. Энэ асуудлыг шалгаж байсан цагдаагийн ажилтан намайг эмнэлэгт байхад ирж мэдүүлэг авах үедээ "та нар машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангахгүй яасан юм, дугуй нь бүгд өөр өөр хээтэй, хээ нь хэтэрхий элэгдсэн, стандартын шаардлага хангахгүй байсан байна, замын эвдрэлийн талаар зохих байгууллагад хандаж болдог шүү" гэж байсан. Би тухайн үед биеийн байдлаасаа болж яг ямар байдлаар осол гарсан асуудлыг шийдвэрлэж байгааг сайн ойлгоогүй, цагдаагийн хэлсэн заасан газарт нь гарын үсгээ зураад л өнгөрсөн. *******0-*******4 БРА улсын дугаартай машины зах зээлийн ханш ******* сая төгрөг биш. Ослоос хойш миний эрүүл мэнд одоог хүртэл хэвийн байдалдаа ороогүй байгаа. Би Д.******* машиныг нь барьж яваад, машины бүрэн бус байдал болон замын эвдрэлээс шалтгаалж осолд орсон, ослоос шалтгаалж өөрөө ч гэмтэж хохирсон тул *******.640.000 төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Явахаас нэлээд хэд хоногийн өмнө бид нэг машинтай явна гэж ярьж байсан. 7 сарын *******2-ны орой бид 2 муудалцсан. Яагаад гэвэл гэнэт л 2 машинтай явахаар болоод нэг приус-20 машин гараад ирсэн. Тэгээд юун машин юм бэ? гэсэн чинь дээр фасебүүкээр яриад байсан хүн аваад ирээч гэсэн юм гэсэн. Заавал 2 машинаар явах юм уу гээд муудалцсан. Маргааш нь явна гээд хамаг ачаагаа янзалсан байсан, тэгээд эвлэрээд нөгөө машинаа яаж авчрах вэ? гэсэн. Тэр үед манай хүүхэд хотод байсан. Хүүхдээрээ авчруулсан. Ингээд маргааш нь гарахаар болсон. Би машины ******* дугуй нь хий муутай, ******* дугуй нь хээ муу байхаар дугуй засвар луу явъя гэсэн. Дугуй засвар дээр очиход нэлээд их оочиртой байсан болохоор замдаа сольё гээд явсан. Би приус-20 машиныг бариад явчихъя гэж хэлэхэд замдаа сольё гэж хэлсэн. Хэрвээ нэг машинтай явсан бол би тэр машиныг барихгүй байх байсан. 2 машинтай явах болсон учраас намайг бариад өгөөч гээд гуйсан. Замдаа колонк дээрээс бензин хийсэн чинь дутуу хийсэн, дутуу хийчихлээ шүү дээ гэж хэлэхэд Хэрлэнгийн гүүрний колонк дээрээс дахиад түлш хийсэн. Түлш авч дуусаад одоо машинаа солиод баръя гэсэн чинь Д. би жаахан явж байгаад сольё гэж хэлсэн. Тэгээд А. Д.******* барьж явсан машинд суусан. Цаашаа явж байгаад овоон дээр сүү өргөөд цаашаа явж байгаад, гадаа нэлээн салхитай байсан. Машин ер нь нэлээн савлагаатай явж байсан. Замын эвдрэл аягүй их байсан. Тойроод явж байсан чинь яах ч аргагүй 2, нүх рүү орсон, тэгээд дугуй тас гээд дуугарсан. Урдаас машин гараад ирчихвий гээд урдхаа л харж байсан. Тоормос зөндөө гишгээд барихгүй, нэлээн доор барьдаг. Дугуй буудаад савлаад цаашаа зогсоож чадахгүй явж байтал руль ямар ч ажиллагаагүй болсон. Тэрнээс цааш юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би нэлээд их гэмтэл авсан. Толгой хагараад, эгэмний яс хугарсан, нуруу, давсаг, аарцгийн зөөлөн эдийн гэмтэл гэсэн оноштой *******4 хоног эмнэлэгт хэвтсэн. Эгч намайг сахиж байсан. Намайг эмнэлэгт байхад Гончигдорж гэж цагдаа над руу яриад хэрэг чинь над дээр байгаа. Та утсаар ярих боломж байна уу? гэж асуусан. Би жоохон сулавтар л ярьж байгаа гэсэн чинь хамаагүй ээ таны ярьж байгааг ойлгох байхаа гэж чанга дээр тавиад сонсчихъё гээд надаас утсаар мэдүүлэг авсан. Таны хэргийг газар дээр нь очиж шалгасан. Машины дугуй буудсан байна, бүрэн бус тээврийн хэрэгслээс болж осол гарсан байна. Тухайн үед таныг үлээлгэсэн боловч согтуурлын зэрэг гараагүй. Та хэдэн км цагийн хурдтай явж байсан бэ? гэхээр нь 60-70 км/цагийн хурдтай явж байсан Урд нүх таарахаар нь би тоормос гишгэсэн. Тэгээд машин зогсохгүй болохоор нь би хэд хэдэн удаа нэлээн тоормос гишгэсэн гэж хэлсэн чинь, би тэрийг харсан дугуйны мөр гарсан байсан. Би таныг гэрт чинь гарахаар очиж мэдүүлэг авна. Та биеэ сайн эмчлүүлээрэй. Найз чинь машин тэрэг яах вэ? миний найз л эрүүл саруул босоод ирвэл болно доо гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд намайг гэртээ гарахад надаас мэдүүлэг авч, уншуулаад хэргийг чинь хаалаа найз чинь гомдолгүй гэсэн. Та Зөрчлийн тухай хуулиар *******00 нэгжээр торгуулна. Танд өөр хэлэх зүйл байна уу? гээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор мэдүүлгээ бүрэн гүйцэд сайн уншаагүй. Урд нь энэ машиныг заръя гэж бид хоёр зөндөө ярьж байсан. Тэгээд засварын хүнээс асуухад ийм машин авахгүй ээ гэж байсан. 2 сэлбэгийн газар бид хоёр залхтал очсон. Дорнодод Мэнэнгийн тал гээд дизель машины газар байсан. Тэнд очоод үзүүлэх үү гэж ярьж байсан. Намайг доромжлоод байхаар нь би блоклосон. Тэрнээс хойш бид 2 уулзалдаагүй. Д.******* машиныг нь барьж яваад, машины бүрэн бус байдал болон замын эвдрэлээс шалтгаалж осолд орсон, ослоос шалтгаалж өөрөө ч гэмтэж хохирсон тул *******.640.000 төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ю. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Ю. би Д.эй найзын хувиар хамт Буйр нуур үзэхээр аялалд явахдаа түүний гуйлтаар action маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай машиныг нь барьж яваад машины бүрэн бус байдал болон замын эвдрэлээс шалтгаалж аймгийн сумын нутагт 202******* оны 07 дугаар сард осолд орсон. Ослоос шалтгаалж өөрөө ч гэмтэж хохирсон. Одоог хүртэл миний эрүүл мэнд хэвийн байдалдаа ороогүй. Толгой унасан талаараа өвддөг хэвээрээ, бас нуруу өвддөг. Гэтэл нь намайг хохироосон гэдгээ мэдэхгүй, гуйж машинаа бариулчхаад машины бүрэн бус байдлаас шалтгаалж намайг бэртэж гэмтсэн болохыг тоохгүйгээр барахгүй их хэмжээний хохирол нэхэмжилж байна.

Би эмнэлгээс гараад 2 сар уусан эмийн үнэ **************0,000 төгрөг, гарын болон хүзүү нурууны төрлийн сойлт *******0,000 төгрөг, ослын дараа сумын эмчийг буцааж хүргэж өгөх, *******ын түргэн тусламжийн машиныг эмчийн хамт Улаанбаатар орох болон буцах, төрсөн эгч Даваасүрэн, том эгчийн хүү Мэнд-Очир нарыг ослын газарт ирүүлэх зэрэгт гаргасан *******90,000 төгрөгийн шатахууны зардал, ослын дараа КТГ-т удаа харуулсан, Эход 4 удаа харуулахад гарсан зардал нийт **************00,000 төгрөг бүгд 2.70.000 төгрөгийг Д. гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0-*******4 БРА улсын дугаартай action маркийн тээврийн хэрэгслийн осолд орохоос өмнөх болон осолд орсны дараах гэрэл зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн Цагдаагийн газрын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн **************00.0*******0.2*******.0 тоот материал зэргийг /хх-ийн 6-2******* дүгээр хуудас/,

Хариуцагчаас хариу тайлбар, аймгийн Цагдаагийн газрын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн **************00.0*******0.2*******.0 тоот материал, хариуцагч Ю.н биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг, Ssangyong Actyon Sports маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиар, /facebook/-ээс хэвлэсэн ижил төрлийн машины зах зээлийн үнэ ханшны талаарх мэдээлэл, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/ зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Авто тээврийн Үндэсний төвийн 0******* тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн бүртгэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн дүгнэлт, Авто тээврийн Үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байсан мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрч А., А. нарын мэдүүлэг /хх-ийн 8-40, 42-6, 76-78, 8*******-*******0*******, *******28-*******, **************-*******49 дүгээр хуудас/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ю. холбогдуулан Зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохиролд автомашины үнэ *******,000,000 төгрөг, осолд орсон машиныг сумын журмын хашаанд зөөвөрлөн аваачихаар *******аас ачааны авто машин, кран хөлсөлж очсон зардал 00,000 төгрөг, ын Цагдаагийн журмын хашаанаас дахин кран, ачааны машин хөлсөлж *******т авчирсан зардал 00,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой аймаг руу материал авчрахаар явсан зардал 40,000 нийт *******,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх-ийн *******-4 дүгээр хуудас/ гаргажээ.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д. нь машин ачуулахад гарсан зардал 600,000 төгрөг, аймаг руу материал авчрахаар явсан зардал 40,000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.*******2.*******4-ний өдрийн дүгнэлтээр Ssangyong Actyon Sports маркийн машиныг 9,800,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээгээр тооцож машинаа 9,800,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа ,0,000 төгрөгөөр багасгаж 9,800,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ машины бүрэн бус байдал болон замын эвдрэлээс шалтгаалж осолд орсон, ослоос шалтгаалж өөрөө ч гэмтэж хохирсон тул 9,800,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, **************0 дугаар зүйлийн **************0.******* дэх хэсэгт бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдох юм.

*******. Ssangyong Actyon Sports маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.******* өмчлөлийн машин бөгөөд 20*******0 онд үйлдвэрлэгдсэн, 20******* онд Монголд орж ирсэн, нэхэмжлэгч уг машиныг 20************** онд өөрийн төрсөн дүү оос худалдаж авч 20*******9 онд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 9-40 дүгээр хуудас/

6. аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гончигдорж нь нь 202******* оны 7 дугаар сарын *******-ны өдөр *******6 цагийн орчимд саарал өнгийн хагас ачааны *******0-*******4 БРА улсын дугаартай Action маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад аймгийн сумын 2 дугаар багт Хар зүрхний хөх нуур гэх самбараас Улаанбаатар явах чиглэлд 400 метрийн зайнд онхолдож зам тээврийн осол гаргасан гэх үйл баримтад 202******* оны 7 дугаар сарын *******-ны өдөр **************00.0*******0.2*******.0 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Ю. нь аймгийн сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *******0-*******4 БРА улсын дугаартай Action маркийн тээврийн хэрэгсэл онхолдож осол гарсан болох нь талуудын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн зураг зэргээр тогтоогдсон гэж дүгнэж Зөрчлийн тухай хуулийн *******4,7 дугаар зүйлийн ************** дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.г *******00.000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан байна. /хх-ийн 9-2******* дүгээр хуудас/

Зөрчлийн тухай хуулийн *******4,7 дугаар зүйлийн ************** дэх хэсэгт **************.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд хариуцагч уг 202*******.07.**************-ны өдрийн 090*******482 тоот шийтгэвэртэй танилцаж холбогдогч Ю. гэж гарын үсэг зурсан шийтгэврийн хуудас хэрэгт авагдсан байх ба уг арга хэмжээ авагдсанаа хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна. /хх-ийн ************** дугаар хуудас/

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Ю. нь аймгийн сумын Баянмод багийн нутаг дэвсгэрт 202*******.07.*******-ны өдрийн *******6 цагийн орчимд Ssangyong Actyon Sports маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан болох нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, нэхэмжлэгч Д.******* Бид нарыг Хэрлэнгийн гүүрэн дээр сүү өргөөд байж байхад Ю.н найз нь Ланд 200 маркийн машинтай хажуугаар нь сигналдаад өнгөрсөн. араас нь давхиад аймаг дээр очиж уулзъя гэж хэлсэн. Ийм учраас Ю. хурд хэтрүүлснээс осол гаргасан гэж бодож байна гэх тайлбар, хариуцагчийн тайлбарыг давхар нотолсон гэрч н.гийн шүүх хуралдаанд өгсөн Осол болохын өмнө Ю. бид хоёрыг гүйцэж түрүүлээд гарахаар нь энэ маань яасан хурдан явж байнаа, утсаар залгаж хэлье гээд залгасан чинь сүлжээ байхгүй байсан. Зам нэлээн том том хонхортой байсан. Тэгээд удаагүй осол болсон гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.

7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ, **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заасан байсан.

Нэхэмжлэгч Д., хариуцагч Ю., гэрч нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд Дорнод аймаг болон Буйр нуурыг үзэх зорилгоор аялалд ******* машинтай явахаар төлөвлөсөн байсан, нэхэмжлэгч нь бусдын гуйлтаар ДАХ*******6- гэсэн машиныг Дорнод аймаг рүү хүргэж өгөхөөр болсноос болж хариуцагч тухайн өдөр нэхэмжлэгч ******* өмчлөлийн Ssangyong Actyon Sports маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахаас аргагүй байдал үүссэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна .

8.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хувьд осолд орсон машины зах зээлийн үнэ ханшийн талаар хэт өндөр байна гэсэн тайлбарыг өгч маргаж байгаа бөгөөд тэдний хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2022 оны ************** дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Ssangyong Actyon Sports маркийн *******0-*******4 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэ 7,40,680 төгрөг болохыг тодорхойлсон дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 42-68 дугаар хуудас/

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилогдож Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны *******2 дугаар сарын *******4-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Монголд улсад 20******* онд орж ирсэн *******0-*******4 БРА улсын дугаартай, Ssangyong Actyon8 Sports маркийн, пикап зориулалтай автомашины зах зээлийн үнэ цэнэ 9,800,000 төгрөг болохыг тодорхойлсон.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 202*******.07.*******-ны өдрийн *******6 цагийн орчим /хх-ийн 8*******-*******0******* дугаар хуудас/ хариуцагч Ю.н гаргасан зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээч томилоход Шүүх шинжилгээний Үндэсний төвийн 202 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн хэргийн хуулбар материал дутуу, шаардлага хангахгүй байх тул зам тээврийн осол хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн./хх-ийн *******29-******* дугаар хуудас/

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 202 оны дугаар сарын 22-ны өдрийн ************** дугаар дүгнэлтэд 202 оны дугаар сарын 2*******-ний өдрийн байдлаар 20*******0 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсад 20******* онд орж ирсэн *******0-*******4 БРА улсын дугаартай, Ssangyong Actyon8 Sports маркийн, пикап зориулалтай авто машинд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнэ 4,200,000 төгрөг, ослын улмаас эвдэрсэн авто машиныг засварлах ажлын хөлс нийт *******0,8*******0,000 төгрөг болох бөгөөд энэ нь тухайн авто машины зах зээлийн үнээс өндөр байх тул тээврийн хэрэгслийн хохирлыг уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээс бүтэн үлдсэн эд ангийн үнийг тооцон хасаж тодорхойлсон гэж тусгагджээ . /хх-ийн **************-*******9 дугаар хуудас /

9. Хэрэгт авагдсан осолд орсон машины гэрэл зураг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 202 оны дугаар сарын 22-ны өдрийн ************** дугаар уг машиныг засварлахад гарах зардал нь худалдан авах зах зээлийн ханшаас өндөр байна гэсэн дүгнэлт, авто машины засвар хийдэг гэрч гийн шүүх хуралдаанд өгсөн тухайн машиныг засварлаж хэвийн болгоход их хэцүү дээ, би бол чадахгүй гэх мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд осолд орсон машиныг засварлаж хэвийн болгоход худалдаж авснаас илүү зардал гаргахаар байх тул уг машины зах зээлийн үнэ ханшийг тооцож хохирлыг хариуцагч Ю.гаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

*******0. Олон нийтийн сүлжээнд зарахаар тавигдсан машин нь марк, үйлдвэрлэсэн болон Монголд орж ирсэн огноо, тухайн машиныг Монголд орж ирснээс хойш ямар хугацаанд эдэлж хэрэглэсэн, өнгө үзэмж зэргээс шалтгаалан янз бүрийн үнэ ханштай байдаг бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлд хэдэн төгрөгөөр зарж борлуулах нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хүсэл зоригийн асуудал учраас зарын группэд тавигдсан машины үнэлгээг харгалзан шийдвэр гаргах нь бодит үнэнд нийцэхгүй юм.

Иймд хариуцагч талаас осолд орсон машины зах зээлийн үнэлгээг өндөр байна гэсэн тайлбартай холбогдуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн /facebook/-ээс хэвлэсэн ижил төрлийн машины үнэ ханш харуулсан зарын ******* хуудас баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

**************. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр осолд орсон авто машины зах зээлийн үнэ 7,40,680 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр авто машины зах зээлийн үнэ цэнэ 9,800,000 төгрөг болохыг тус тус тодорхойлсон байх тул 2 шинжээчийн дүгнэлтээр машины зах зээлийн үнэлгээг дундчилж гаргахад 8,6**************,*******0 төгрөг гарч байна. /7,40,680+9,800,000=*******7,20,680 төгрөг. *******7,20,680 :2=8,6**************,*******0 төгрөг/

Зам тээврийн осол гарсны дараа нэхэмжлэгч нь бид найз нөхөд учир хоорондоо зохицоод учраа олно гэж хэлээд осол гарсан нөхцөл байдал, үйл баримтыг шалгаж тогтоолголгүйгээр Зөрчлийн материалыг хаалгасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн машиныг бусдад бариулах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол гарсны дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийлгүүлэлгүй зөрчлийн материалыг хаалгасан, гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн зэргийг харгалзан Иргэний хуулийн **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хохирлыг хэмжээг багасгаж тогтоон учирсан хохирлын 70 хувь буюу 6,00,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9,800,000 төгрөгийн шаардлагаас 6,00,78 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх ,769,262 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ю. нь нэхэмжлэгч Д. холбогдуулан бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодуулсан үндэслэлээр эмнэлгээс гараад 2 сар уусан эмийн үнэ **************0,000 төгрөг, гарын болон хүзүү нурууны төрлийн сойлт *******0,000 төгрөг, КТГ-т удаа харуулсан, Эход 4 удаа харуулахад гарсан зардал **************00,000, шатахууны зардал *******90,000 төгрөг бүгд 2.70.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ийг машин бүрэн бус байсан, 20*******9 онд оношилгоонд орсон, 2020 онд тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй гэх тайлбар нь 20*******9.0*******.0, 2020.07.2*******-нд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаарх Авто тээврийн Үндэсний төвийн 2022.*******2.0*******-ны өдрийн албан тоотоор няцаагдаж байгаа, замд гарахад машины дугуйны хий муу байсан нөхцөл байдлыг хариуцагч Ю. мэдэж байсан атлаа жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, уг машиныг байнга жолоодож замын хөдөлгөөнд оролцдог талаар зохигчид тайлбартаа дурдсан, *******аас гарахад руль 2 тийшээ савлаж байсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй, жолооч аливаа саадыг даван туулах, тойрч гарах, хурдаа тохируулах үүргийг бүрэн хүлээсэн атлаа зам тээврийн осол гаргасан, осол гарч хариуцагчийн биед гэм хорын хохирол учирсанд нь нэхэмжлэгч Д. буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* машинаа бүрэн төлүүлэх шаардлагатай санал нийлэхгүй бөгөөд машин бүрэн оношлогдоогүй байсан гэж үзэж байна. Хариуцагч Ю.г хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахаас татгалзаж болох байсан боловч татгалзаагүй замд гарсан нь буруу гэж дүгнэж байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, *******6.2, *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,00,78 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж *********************,442 төгрөгийг хариуцагч Ю.гаас гаргуулж нэхэмжлэгч Д. олгож, хариуцагч Ю.н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******2,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.******* дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 80,000 төгрөгөөс 24,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, *******6,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төвийн Төрийн банкны *******00000*******42787 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын 70 хувийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг мөн адил хувилж нэхэмжлэгч, хариуцагч нарт хариуцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.2, *********************.2., **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.*******, **************0 дугаар зүйлийн **************0.*******, **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт тус тус зааснаар Бөхчүүд овогт гаас гэм хорын хохиролд 6,00,78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* Д. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ,769,262 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ю.н гэм хорын хохирол 2,70,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, *******6.2, *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.гаас улсын тэмдэгтийн хураамжинд *********************,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д. олгож, хариуцагч Ю.н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******2,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.******* дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 80,000 төгрөгнөөс 24,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, *******6,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төвийн Төрийн банкны *******00000*******42787 тоот дансанд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ