Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

Улсын яллагч: А.Нямсүрэн

Хохирогч Г.Батгэрэл

Гэрч Б.Бямбаа, Ш.Ундрах

Шүүгдэгч Б.Бямбацэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонх Шөргөн шаалуу овогт Бямбатөмөрийн Бямбацэцэгт холбогдох 201725030136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хонх Шөргөн шаалуу овгийн Бямбатөмөрийн Бямбацэцэг нь 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх боловч одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 62-08 тоотод хаяганд өөрийн аав, ээж, 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: НШ90082562/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Бямбацэцэг нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-08 тоотод 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн охин 1 нас 9 сартай Б.Буяннэмэхийг уйллаа гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зүүн хацрыг түлж бие махбодид хөнгөн гэмтэл, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнийг уйллаа гэх шалтгаанаар нуруун тус газарт заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбацэцэг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батгэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бамбууш ХХК-д ажилд орсон. Тэгэхэд Бямбацэцэг нь 10 дугаар сард ажилд орсон байсан. Ажил хийх явцад Бямбацэцэгийн аав нь ирж уурладаг байсан. 12 дугаар сарын 05-ны өдөр ирээд утсыг нь аваад явсан. Дараа нь нэг өдөр орой 00 цагийн орчим гэртээ харих гээд явж байтал гэнэт хадам аав гарч ирээд Бямбацэцэгийг алгадаад, намайг алгадаад аав Бямбацэцэгийг авч явсан. Тэрнээс хойш ачаалал ихтэй учир очих зав байгаагүй. 12 дугаар сарын 28-ны өдөр хадам ээж яриад хоёр хүүхэд халуураад байна Бямбацэцэг байхгүй байна гэсэн. Хадам аав уурласан учир Бямбацэцэг хэд хоног очоогүй юм шиг байна лээ би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Би 12 дугаар сарын 31-ний өдөр очиход хадам аав гал түлчихсэн, Бямбацэцэг усанд явчихсан, хадам ээж гэртээ байхгүй байсан. Хүү маань ёооё гээд байсан нурууг нь хархад хоёр шарх байсан. Хоёр шарх нь хавдаад нэлээн бохирдсон байсан. Охиныгоо харсан чинь зүүн хацар нь түлэгдэлтэй гаранд нь оймс угалсан орноос уячихсан байсан. Яагаад гаранд нь оймс углуулсан бэ? гэж асуухад хадам аав гал руу орох гээд хумсаараа нүүрээ маажаад байна гэсэн. Энх-Эрдэнийн нурууны зургыг аваад, Буяннэмэхийн бичлэгийг хийгээд байж байтал Бямбацэцэг ирээд би хоёр хүүхдээ аваад явъя гэхэд Бямбацэцэг аав уурлаад байна гэсэн. Яагаад хөл чинь өвдөөд байгаа юм гэсэн чинь аав бид хоёр муудалцаад ийм болсон гэж хэлж байсан. Эмийн сан явж эм авч өгөөд үлдсэн мөнгийг нь өгсөн. Бямбацэцэг дэлгүүрийн утаснаас аав, ээжээс нууцаар надруу байнга залгадаг байсан. Би Бямбацэцэгээс хаягыг нь асууж яваад 12 дугаар сарын 31-ний өдөр 108 дугаарлуу залгахад 01 дүгээр сарын 02-ны өдөр ир гэсэн тэгээд очиход 107 гэсэн дугаартай ярих талаар зөвлөсөн. Тухайн 107 дугаарлуу нь залгахад ойрхон цагдаагийн хэлтэс ор гэж зааж өгсөн. Цагдаагийн газар ороход өргөдөл бичээд өг гэхэд нь би хүүхдүүдийнхээ зургийг үзүүлээд өргөдөл бичиж өгсөн. 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад манай найз залгасан Бямбацэцэг залгаад аав, ээж хоёр хүүхдүүд шоглоод байна намайг биш юм аа гэхэд хоёр хүүхдээ ирж ав гэж байна. Тэгээд байж байтал цагдаагийн хэлтэс таны өргөдлийн дагуу ярьж байна гэсэн. Тэгээд цагдаатай очисон. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бямбаа мэдүүлэхдээ: Бямбацэцэг миний төрсөн охин, хохирогч нь манай хүргэн юм. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Ундрах мэдүүлэхдээ: Би тэр өдөр байгаагүй гэв. Бямбацэцэгийг хөдөө айлд өргүүлчихээд 4 настай байхад нь буцааж авсан түүнээс хойш хамт амьдарсан гэв. Их зөөлөн ааштай байсан. Бямбацэцэг нь огцом ууртай болсон байна лээ гэв. Хэрэг болохоос өмнө манайд байсан. Түүнээс хойш гэр бүлтэйгээ амьдарна гэж хэлсэн гэр бүлтэйгээ байгаа байх. Төрүүлсэн хоёр хүүхэд байгаа. Нэг хүүхэд өмнөх нөхөртэй хамт гэр бүлтэй байгаа гэв. Эмнэлэгт үзүүлж байхад машинд мөргүүлсэн гэж хэлж байсан. Сүүлийн үед их огцом ууртай болсон гэсэн мэдүүлэг.

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Батгэрэлийн мэдүүлэг: 2016 оны 12 сарын 31-ны өдөр өөрийн эхнэр хүүхэд дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь тоорт, хоёр хүүхэддээ бэлэг, модон дээр тавих мөнгө зэргээ аваад очсон чинь манай охин Буяннэмэхийг орноос нь цээжээр нь уяад, хоёр гарт нь оймс углуулсан байхаар нь би яаж байгаа юм гэхэд хадам аав Бямбаа нүүрээ маажаад байхаар нь уясан гэж хэлсэн. Нүүрийг нь харсан чинь зүүн хацарт хоёр улаан сорви байсан. Нүүр нь яасан юм гэхэд тоглож байгаад тэгсэн юм гэж хадам аав хэлсэн чинь манай том охин Буяндэлгэр аниа цохьсон юм /Бямбацэцэг/ гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам ааваас дахиад асуусан чинь "Өө ээж нь зодож байгаа байх, надад хамаагүй" гэж өөрөөсөө зайлуулаад байсан.Тэгээд Энх-Эрдэнэ ээжийг ал гээд байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм миний хүү гэхэд "ааваа нуруу ёоёо" гээд байхаар нь нурууг нь харсан чинь хоёр газар хатгагдаж зүсэгдсэн, өмсөж байсан футболк нь мөн зүсэгдсэн байсан. Зүсэгдсэн шарх нь аймаар том хавдсан, бугалж идээлсэн байсан.Тэгээд би хүүхдүүдээ авч явах гэтэл хадам аав явуулахгүй байсан. Тэгэхээр нь гараад эмийн сан ороод эхнэртээ эм авч өгөөд явуулсан ба тэр даруй 107 руу залгасан чинь та 108 төвд ханд гэсэн. Би тийшээ нь залгасан чинь та 2017 оны 01-р сарын 02-ны өдөр манай байгууллага дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би тэр өдөр нь очоод өргөдөл гаргасан. Манай эхнэр зан байдлын хувьд түргэн ууртай хүн байгаа юм. Надад ихэвчлэн уурлаад зайл гээд байдаг. Архи дарс хэрэглэдэг боловч хаяа л хэрэглэдэг юм. Бямбацэцэг надад хэлэхдээ Энх-Эрдэнэ аавыг зурагт үзэж байхад тоглоод үймүүлээд байхад нь "эцэг чинь намайг зоддог юм байна лээ" гээд Энх-Эрдэнийг нуруу мааждаг зүйлээр зодсон гэсэн. Тэгээд шоглоод уйлуулаад байхаар нь би мах хэрчиж байсан заазуураар хоёр удаа нуруунд нь цохисон гэж хэлсэн. Харин Буяннэмэх эхнэрийг гал түлж байхад гал руу орчих гээд миний охин цаашаа бай гээд галын дэгээ төмрөөр айлгах гээд чинь хацрыг нь санаандгүй түлсэн гэсэн. ...Би хэрэг шийдвэрлэгдсэний дараа хоёр хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. /хх-35-36/

 

      Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бямбаагийн мэдүүлэг: 2016 оны 12 сарын 29-ны өдөр гэртээ охин Бямбацэцэг, түүний хүү Энх-Эрдэнэ нарын хамт байж байхад орой 18.00 цагийн үед би зурагтаар бөх үзэж байсан юм. Тэгээд Энх-Эрдэнэ зээгээ миний хүү наашаа хүрээд ир хамт бөх үзье гээд сандал дээр тавьсан чинь уйлсан. Тэр үед зурагтаар гарч байсан бөх эд дундаа явж байсан болохоор Бямбацэцэг хандаж хүүхдээ дуугүй болгоочээ ямар ядаргаатай юм бэ гэж хэлэхэд Бямбацэцэг тухайн үед хоол хийж байхдаа мах хэрчиж байсан заазуураараа хүүхдийн нуруу руу цохисон. Тэр үед би яг заазуураар цохисон гэж мэдээгүй бөгөөд хүүхэд гэнэт чанга уйлсан бөгөөд Бямбацэцэг орон дээр тавьсан чинь хүүхэд нуруугаа бариад уйлаад байхаар нь очоод харсан чинь нурууны хэсэгт нь хоёр ангайсан шарх байсан. Би яаж байгаа юм бэ юугаар ингэж байгаа юм бэ гэхэд заазуурын иргүй хэсэг буюу ар талын хэсгээр нь цохисон гэж хэлсэн.Тэгээд би хүүхдийн цусыг нь арчаад цэвэрлээд, шархан дээр тавьдаг эм түрхээд шархны лент наасан. Тэгээд цус нь тогтоод арай гайгүй болоод байж байтал манай эхнэр Ундрах 20.00 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд би "Бямбацэцэг хүүхдийнхээ нурууг заазуураар цохичихлоо" гэсэн чинь манай эхнэр "яаж байгаа юм бэ алив харъя" гээд дахиж наалтыг задлаад шархыг нь цэвэрлээд бүүр сайн боосон. Манай охин уг нь гайгүй л зантай хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Гэхдээ урьд нь дандаа гэр орноосоо дайжаад алга болчихдог байсан. Тэр болгонд нь араас явж  хайж олдог байсан. Тэгэж явж байхдаа жирэмсэн болж ирээд бид хоёроос тусламж гуйгаад бид хоёр ямар нэгэн зүйл хэлж санааг зовоохгүй гээд дуугүй өнгөрсөн. Одоо хүүхэд нь 7 настай. /хх-38-39/

 

        Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Ундрахын мэдүүлэг: 2016 оны 12-р сарын 27-ны өдөр 17.00 цагийн үед гэртээ охин Бямбацэцэг, түүний хүү Энх-Эрдэнэ, охин Буяннэмэх нарын хамт байж байхад манай хоёр зээ орон дээр зэрэгцээд сууж байсан ба Бямбацэцэг гал түлэх гээд байж байсан. Би тухайн үед манай гэрийн модемны сүлжээ орж ирэхгүй байхаар нь янзлах гээд байж байсан чинь Буяннэмэх гэнэт чанга орилохоор яачихваа гэсэн чинь Бямбацэцэг гал түлж байсан халуун дэгээ төмөрны үзүүр хэсгээр нь зүүн хацрыг нь түлсэн байсан ба намайг харахад дахиж нэг удаа түлсэн. Тэгээд дахиад түлэх гээд байхаар нь би очиж төмрийг нь авсан. Тэгээд харсан чинь Буяннэмэхийн арьс хууларсан байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд ахынхаа тоглоомыг булааж аваад уйлуулах гээд байна гэхээр нь би загнасан. 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой 19.00 цагийн үед санагдаж байна гэртээ ирсэн чинь манай хүү Энх-Эрдэнэ гэрийнхээ орон дээр сууж байсан бөгөөд эмээ нааш ир нааш ир гэхээр нь би очсон чинь "ээж намайг хутгаар ёоёо болгосон" гэхээр нь би гайхаад нөхөр болон Бямбацэцэгээс асуухад манай нөхөр заазуураар цохисон гэж хэлсэн. Бямбацэцэг зүгээрээ удахгүй эдгэнэ, уйлаад байхаар нь заазуурны ар талаар цохисон гэж хэлсэн. /хх-40-41/

 

        Мөрдөн байцаалтанд гэрч Б.Тэгшболдын мэдүүлэг: Манай 15 дугаар хороо Жаргалантын 62-08 тоотод оршин суудаг Б Бямбацэцэг, Г.Батгэрэл нарыг таньж мэднэ. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийллийн төвийн хүмүүстэй хамт очиж байсан. Тухайн үед Бямбацэцэг нь хүүхдүүдээ заазуураар цохиж, мөн галын дэгээ төмрөөр хацрыг нь түлсэн гэж байсан. Бямбацэцэгийн хүүхдүүдийг, хүүхэд хүчирхийллийн төвийн хүмүүс эмнэлэг рүү авч явсан. Харин Бямбацэцэгийг цагдаагийн байгууллагын хүмүүс авч явсан. Тухайн өдөр Бямбацэцэгийн гэрт нь очиж, хүүхдүүдийг харахад том хүүгийнх нь нуруун тус газарт хоёр зүсэгдсэн шарх байсан. Бага охиных нь хацар дээр түлэгдсэн сорив байсан. Бямбацэцэгийн хүүхдүүдийг хүүхэд хүчирхийллийн төвийн эмнэлэг рүү авч явсан. /хх-48/

 

         Насанд хүрээгүй гэрч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг: Тухайн он сар өдрийг санахгүй байна. Манай ээж Бямбацэцэг нь Энх-Эрдэнэ, Буяннэмэх хоёрыг үгэнд орохгүй байна гэж гээд цохиж зоддог байсан. /хх-49/,

 

                        Шүүх сэтгэц эмгэг судлалын 329 тоот дүгнэлтэнд

  1. Б.Бямбацэцэг нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна.Б.Бямбацэцэг нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Б.Бямбацэцэг нь сэтгэцийн өвчингүй байна.
  3. Б.Бямбацэцэг нь хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх баримт үгүй байна.
  4. Б.Бямбацэцэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.хх-71-70

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1172 тоот дүгнэлт

        1.Энх-Эрдэнийн биед ууц нуруунд 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн  чадварт нөлөөлөхгүй гэжээ.хх-55

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1172 тоот дүгнэлт

        1.Буяннэмэхийн биед зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна

        4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Хацрын түлэгдэл соривжихгүй гэжээ хх-56, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-24-26, хүний биед үзлэг хийх тогтоол хх-27, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-28-29 зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Шүүгдэгч Б.Бямбацэцэг нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-08 тоотод 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн охин 1 нас 9 сартай Б.Буяннэмэхийг уйллаа гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зүүн хацарыг түлж бие махбодид хөнгөн гэмтэл, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнийг уйллаа гэх шалтгаанаар нуруун тус газарт заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь… хохирогч Г.Батгэрэлийн өгсөн…2016 оны 12 сарын 31-ны өдөр өөрийн эхнэр хүүхэд дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь тоорт, хоёр хүүхэддээ бэлэг, модон дээр тавих мөнгө зэргээ аваад очсон чинь манай охин Буяннэмэхийг орноос нь цээжээр нь уяад, хоёр гарт оймс углуулсан байхаар нь би яаж байгаа юм гэхэд хадам аав Бямбаа нүүрээ маажаад байхаар нь уясан гэж хэлсэн…нүүрийг нь харсан чинь зүүн хацарт хоёр улаан сорви байсан….нүүр нь яасан юм гэхэд тоглож байгаад тэгсэн юм гэж хадам аав хэлсэн чинь манай том охин Буяндэлгэр аниа цохьсон юм /Бямбацэцэг/ гэж хэлсэн…тэгэхээр нь хадам ааваас дахиад асуусан чинь "Өө ээж нь зодож байгаа байх, надад хамаагүй" гэж өөрөөсөө зайлуулаад байсан…тэгээд Энх-Эрдэнэ ээжийг ал гээд байсан…тэгэхээр нь би яаж байгаа юм миний хүү гэхэд "ааваа нуруу ёоёо" гээд байхаар нь нурууг нь харсан чинь хоёр газар хатгагдаж зүсэгдсэн, өмсөж байсан футболк нь мөн зүсэгдсэн байсан…зүсэгдсэн шарх нь аймаар том хавдсан, бугалж идээлсэн байсан.хх-35-36, гэрч Б.Бямбаагийн өгсөн… Тэр үед зурагтаар гарч байсан бөх эд дундаа явж байсан болохоор Бямбацэцэг хандаж хүүхдээ дуугүй болгоочээ ямар ядаргаатай юм бэ гэж хэлэхэд Бямбацэцэг тухайн үед хоол хийж байхдаа мах хэрчиж байсан заазуураараа хүүхдийн нуруу руу цохисон. Тэр үед би яг заазуураар цохисон гэж мэдээгүй бөгөөд хүүхэд гэнэт чанга уйлсан бөгөөд Бямбацэцэг орон дээр тавьсан чинь хүүхэд нуруугаа бариад уйлаад байхаар нь очоод харсан чинь нурууны хэсэгт нь хоёр ангайсан шарх байсан. Би яаж байгаа юм бэ юугаар ингэж байгаа юм бэ гэхэд заазуурын иргүй хэсэг буюу ар талын хэсгээр нь цохисон гэж хэлсэн.хх-38-39, гэрч Ш.Ундрахын өгсөн… Бямбацэцэг гал түлж байсан халуун дэгээ төмөрны үзүүр хэсгээр нь зүүн хацрыг нь түлсэн байсан ба намайг харахад дахиж нэг удаа түлсэн. Тэгээд дахиад түлэх гээд байхаар нь би очиж төмрийг нь авсан. Тэгээд харсан чинь Буяннэмэхийн арьс хууларсан байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд ахынхаа тоглоомыг булааж аваад уйлуулах гээд байна гэхээр нь би загнасан. 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой 19.00 цагийн үед санагдаж байна гэртээ ирсэн чинь манай хүү Энх-Эрдэнэ гэрийнхээ орон дээр сууж байсан бөгөөд эмээ нааш ир нааш ир гэхээр нь би очсон чинь "ээж намайг хутгаар ёоёо болгосон" гэхээр нь би гайхаад нөхөр болон Бямбацэцэгээс асуухад манай нөхөр заазуураар цохисон гэж хэлсэн. Бямбацэцэг зүгээрээ удахгүй эдгэнэ, уйлаад байхаар нь заазуурны ар талаар цохисон гэж хэлсэн, хх-40-41 зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

       Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

       Харин Б.Бямбацэцэгийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

      2002 оны Эрүүгийн хуулийн 1201.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ял, шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь багассан нь түүний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.

 

        Шүүгдэгч Б.Бямбацэцэг нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй байна.

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

    

       Шүүгдэгч Б.Бямбацэцэгт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Бямбацэцэгийн  77 хоног  цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгах ялаас 8 цагийг 1 хоногоор тооцож хасхаар шийдвэрлэв.