Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0285

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

татгалзсаныг, хариуцагчаас үлдэх нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, З.Д*******нэхэмжлэлтэй, Ц*******д холбогдох Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг цд ажилласан хугацаанд тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа З.Д*******нэхэмжлэлтэй, Ц*******д холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.О******* миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг цд ажилласан хугацаанд тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас хариуцагчаас гаргасан эвлэрэх тухай саналтай холбогдуулан дараах тайлбарыг нэмж гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас гаргасан 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааг ажилласан жилийн хугацаанд оруулан тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөх тухай саналыг зөвшөөрч талууд эвлэрч байгааг үүгээр баталж байна.

Цаашид нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дээрх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нэмж нэхэмжлэхгүй болохыг үүгээр илэрхийлж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б******* нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд З.Д*******нэхэмжлэлтэй, Ц*******д холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг цд ажилласан хугацаанд тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах гэсэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсоны дагуу ажилд томилоогүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. З.Д******* нь Ц*******д холбогдуулан Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг цд ажилласан хугацаанд тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагаас татгалзаж, харин хариуцагч Ц*******ас нэхэмжлэгчийн гаргасан 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааг ажилласан жилийн хугацаанд оруулан тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаагаа бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

3. Түүнчлэн нэхэмжлэгч З.Д******* нь Э.О*******д өгсөн итгэмжлэлдээ ...нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх..., хариуцагч Ц*******ас Х.Н*******, Э.Б******* нарт олгосон итгэмжлэхдээ ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бүрэн эрхийг... олгосон нь хуулийн хүчин төгөлдөр байна.

4. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргана гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үр дагаврыг танилцуулж, гарын үсэг зуруулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн Ц*******ын ажилд томилох тушаал гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжэгчийн гаргасан 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааг ажилласан жилийн хугацаанд оруулан тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

5. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ