Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2023/00227

 

 

 

 

                 

 

 

 

 

202******* 0 28 0*******/ШШ202*******/00227

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Баруунхуасай овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дүгээр хороо, -р байрны ******* тоотод оршин суух, овогт Шаравдоржийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие нь Ш.эй 2020 оны ******* дугаар сарын 6-нд харилцан тохиролцож итгэлцлийн үндсэн дээр 2,000,000 төгрөгийг зээлсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул 2,000,000 төгрөгийг Ш.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ш. надад нөхөр ,000,000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа, удахгүй өгнө гэж хэлэхээр нь 2020.02.6-ны өдөр , 2020.0*******.6-ны өдөр тус тус 2 сая төгрөгийг Ш. зээлүүлсэн. Анх зээлэхдээ хугацаа тохироогүй, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Ш. өөрөө мөнгө үнэхээр олдохгүй байна гээд энэ хүүгийн хэмжээг зөвшөөрсөн. Нийт 2 удаагийн үйлдлээр ,000,000 төгрөг зээлүүлэхдээ 5 хувийн хүү *******00,000 төгрөгийг шууд тэр дор нь суутгаж аваад ,700,000 төгрөгийг буюу нийт *******,00,000 төгрөг өгсөн. Бичгээр гэрээ байгуулаагүй. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Манай ээж Ш. 2020 оны ******* дугаар сарын 6-нд 2,000,000 төгрөг биш ,700,000 төгрөг авсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 6-нд мөн ,700,000 төгрөг авсан. Нийт *******,00,000 төгрөгийг 2020 оны ******* дугаар сарын 6-наас эхлэн цувуулж өгсөөр одоогийн байдлаар 7,558,750 төгрөгийг төлсөн. Бичгээр гэрээ байгуулаагүй. Энэ хүнээс авсан *******,00,000 төгрөгөө хоёр дахин нугалаад 7,558,750 төгрөг болгож төлсөн байхад ахиад 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, Ш.ийн мөнгө өгөх талаар бичсэн баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар /хх-ийн 2-6 дугаар хуудас/

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс итгэмжлэл, хариу тайлбар, Хаан банкны 575069*******775, 572*******68099 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэргийг нотлох баримтаар /хх-ийн 0,*******-27 дугаар хуудас/ тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ш.эй аман тохиролцоо 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны ******* дугаар сарын 6-ны өдөр 2,000,000 төгрөг нийт ,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. 2020 оны 02 дугаар сарын 6-нд ,700,000 төгрөг, 2020 оны ******* дугаар сарын 6-нд ,700,000 төгрөг нийт *******,00,000 төгрөгийг авсан бөгөөд үүнийг 2020 оны ******* дугаар сарын 6-наас эхлэн цувуулж өгсөөр одоогийн байдлаар 7,558,750 төгрөгийг төлсөн, зээлсэн мөнгөө төлж дуусгасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш. 2020 оны 02 дугаар 6-наас 2020 оны ******* дугаар сарын 6-ны хооронд 2 удаагийн үйлдлээр ,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд тухайн зээл олгосон даруйдаа нэхэмжлэгч нь сарын 5 хувийн хүү *******00,000 төгрөгийг 2 удаа шууд суутган авч нийт *******,00,000 төгрөгийг Ш. шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн хүүг сарын 5 хувиар тохирч 2 удаагийн үйлдлээр хүү 600,000 төгрөгийг суутган *******,00,000 төгрөгийг шилжүүлж өгсөн, бичгээр гэрээ байгуулаагүй, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөнд нийт 7,558,750 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

5. Иргэний хуулийн 28 дүгээр зүйлийн 28. дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.*******-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Зээлийн хүү гэдэг нь зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө хэсэг хугацааны дараа зээлдүүлэгчид төлж буй мөнгөн төлбөр бөгөөд нэхэмжлэгч нь сая төгрөгийг зээлүүлэхдээ хүүг шууд урьдчилан суутгаж байгаа хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг ,000,000 төгрөг бус *******,00,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.*******-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардах эрхээ алдсан, талуудын хооронд хүү төлөх талаар амаар байгуулсан хэлцэл нь хууль зөрчсөн, хариуцагч Ш. нь зээлсэн *******,00,000 төгрөгийг 7,558,750 төгрөг болгон буцаан төлсөн, энэ нь хариуцагч талаас ирүүлсэн дансны хуулгуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байх тул хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 2,000,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.*******, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 28 дүгээр зүйлийн 28., 282 дугаар зүйлийн 282.******* дахь хэсэгт зааснаар Баруунхуасай овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт Шаравдоржийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9., 9.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА