Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/02095

 

 

 

 

 

 

                                2023       04          26

                   101/ШШ2023/02095

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А. С /рд:/,

 

Нэхэмжлэгч:  Д. М /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  “М” ХХК /рд: /

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч А.С, Д.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 72 тоот “Хөрөнгө үнэлсэн тухай” албан бичигт хавсаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай.

А.С, Д.М бид нар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ,,, дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ,,, тоот магадлал, МУ-ын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн ,,, дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа юм. Бидний өмчлөлийн Улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, ,,, дугаарын гэрчилгээтэй, Х-ийн ,,, хороо, Үйлдвэр /17041/, ,,, дугаар байр,  давхар хаягт орших  талбай бүхий  өрөө хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилж хураагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 696 056 000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ын гаргасан үнэлгээ тогтоосон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайлан нь өнөөгийн зах зээлийн ханшид нийцээгүй, бидний гэр бүлийн дундын хөрөнгийг илтэд үнэгүйдүүлсэн байна.

Үндэслэл нь:

1.         Бид өөрсдийн хувийн сууцыг 2011 онд 560 000 000 /таван зуун жаран сая/ төгрөгөөр худалдан авч байсан.

2.         Хөгжлийн банк 2017 оны 7 сард С ХХК-д олгосон 15,0 тэрбум төгрөгийн зээлийн 1,75%-д буюу 263 033 122 төгрөгт тооцон манай хөрөнгийг барьцаалж байсан ба манай хөрөнгийг зах зээлийн ханш нь 600 000 000 төгрөг гэж үзээд 45%-р нь барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнг гаргаж байсан.

3.         2011-2017 онуудад манай хөрөнгийн зах зээлийн ханш 600 000 000 төгрөгөөс буураагүй өссөн юм. Өнөөдөр төгрөгийн ханш буурч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж манай хөрөнгийн зах зээлийн ханш 1 м2 нь 6 000 000 төгрөгөөс буурахгүй нийт 1 250 400 000 төгрөгийн бодит үнэлгээтэй байхад шийдвэр гүйцэтгэх газар нь анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор хийлгэсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцэхгүй, үндэслэлгүй, Улаанбаатар хотын захын хорооллын орон сууцны м2-ын үнээр /1м2=3 340 000 төгрөг/ тооцож манай хувийн сууцыг 696 056 000 төгрөг гэж үнэлсэнд гомдолтой байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт “ ... бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана ... гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 тоот “Хөрөнгө үнэлсэн тухай” албан бичигт хавсаргасан үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг удирдлага болгон хүчингүй болгож өгнө үү.

1а. Манайх ам бүл 6 бөгөөд уг байранд 2011 оноос амьдарч байна. Анх 560 саяар худалдаж авсан ба 2 удаа их засвар хийсэн. Сүүлд шинээр их зүйл хийлгэсэн. Байр нь 4 давхар бөгөөд давхартай 1 айлтай Пентхаус юм. Дэд бүтцийг 4 айл дундаасаа сольсон. Урагшаагаа Туул голтой залгаа ба хажуудаа Хаус хороололтой. 4 талаасаа нар үздэг, түгжрэл, утаагүй байдаг. Эргэн тойрон дээд тал нь 6 давхар байртай тул бөглөрөл байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй юм. Гадна орчин тохижилт сайтай юм. Эргэн тойрон бүх үйлчилгээ байдаг. НШШГГ-с үнэлгээ хийсэн тайланд энгийн засвартай гэж бичсэнийг зөвшөөрөхгүй. Үнэлгээчин нь харуй бүрийгээд орж ирсэн. 1 м.кв-г 3,340,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй бөгөөд би хариуцлага алдаж итгэмжлэл олгосон юм. Нэгэнт алдах болсон тул бодит үнэлгээ гаргуулж худалдуулах хүсэлтэй байна. Миний харж байгаагаар үнэлгээчид үнэхээр харж чадаагүй байна. Би бодит үнэлгээгээр үнэлүүлбэл сэтгэл амар баймаар байна. Хямдхан үнэлүүлээд харамсаж суумааргүй байна.

1б. Шинжээчийн дүгнэлтийг очиж үзээгүй. Зураг нь өөр байр байна. Манай байранд дотор нь орж үзээгүй. Хол байдаг байшинтай харьцуулсан байна. М.кв-г багаар тооцсон. Дэндүү багаар үнэлсэнд л гомдолттой байна. Хөгжлийн банк хэдээр зарагдсан ч бүгдийг нь авна гэдэгт гомдолтой байна. Бид зээлээс ганц ч төгрөг аваагүй.

1в. 2011 онд 560 саяар авч байсан байхад өсөх байтал буурсан байдаг юм. ХУД-т хуучны орон сууц нь ханшийн мэдээгээр 3.62 сая гээд байхад энэ байрыг 3,34 сая гээд байгаа юм. Дүгнэлт дээр байгаа маш сайн гэж харьцуулсан байрыг зөвшөөрөхгүй байгаа юм. Үнэлгээ хийхэд хөрөнгөтэйгөө танилцах ёстой. Гэтэл танилцаагүй бөгөөд зах зээлийн судалгаа хийгээгүй. Гэтэл үнэгүй.мн дээрээс л мэдээлэл аваад гаргачихдаг. Мөн олон улсын стандартаас гажсан байдал тусгагдсан. Түүнчлэн ашиглалтад орсон огноог 2010 гэсэн нь хаанаас авсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэг загвар дээр оруулаад нэр солиод гаргасан гэж гомдож байна. Супер засвартай байрыг энгийн засвартай гэсэн байдаг. Эдгээр нь дүгнэлтэд нөлөөлөөгүй. Зургаас харахад шөнө очсон байдаг. Дуудлага худалдаа болбол оролцогчид энэ зургаас юу харах вэ. Дуудлага худалдаанд нэхэмжлэгч нарыг оруулдаггүй. Үнэлгээ дээр МУ-н эдийн засгийн үнэлгээ гэдгийг 2020 оноор авсан бөгөөд гэтэл үнэлгээ 2023 онд гарсан байдаг. Харьцуулсан байр нь байршил өөр бөгөөд харьцуулж болохгүй байр байдаг. Харьцуулж болохгүй байрыг харьцуулсан. Хөрөнгийн байршил нь их чухал бөгөөд ямар нэг төвлөрөл бага, түгжрэлгүй юм. Үнэлгээ дээр байршлын үнэлгээг оруулах ёстой байтал харгалзаагүй. Засварын тооцоогүй. Харьцуулсан объект нь дүйцэхгүй байгаа тул үнэлгээ доогуур болсон. Дуудлага худалдаанд нь бодит үнэлгээг тогтоодоггүй. Үнэлгээнд хавсаргасан баримтууд нь шаардлага хангахгүй байдаг. Бид үнэлгээний талаар маргаж шинээр үнэлгээ хийлгэхэд өссөн үнэлгээ гарсан. Энд харьцуулсан байр нь ойролцоо боловч бас л хангалттай үнэлгээ биш юм. Гуравдагч этгээдийн гаргасан үнэлгээ нь бас л алдаатай байдаг юм. Тухайн үед АТГ дээр хэрэг шалгагдахад үнэлгээ хийгдсэн байна. Тухайн үед ковид гарсан байсан ба хатуу хөл хориотой үед үзээгүй байж үзсэн гээд бичсэн байдаг. Мөн зураг нь өөр байшин байна. Үнэлгээ дээр Өрмөн уул ХХК-тай хамааралтай хөрөнгө гэж бичсэн нь маргааныг мэдээд байна. Мөн гадна талаас нь харлаа гэсэн байдаг бөгөөд өөр байшин байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээ дээр 2020 оны эдийн засгийн үзүүлэлтийг авсан байдаг. Нийт үнийн дүн гарч ирсэн аргачлалыг харах хэрэгтэй. Иймд үнэлгээ нь үндэслэлгүй байгаа юм. Харьцуулсан байрууд ч гэсэн үнэлгээг нь буруу гаргасан байдаг. Зах зээлийн хандлагаар үнэлэхэд ижил төстэй зүйлийг харьцуулах байтал ижил төстэй бус зүйлтэй харьцуулсан нь үнэлгээг үндэслэлгүй болгосон. Гэрчилгээ дээр 208  м.кв гэх боловч бодит байдалд хэд байгааг үзэх байсан боловч үзээгүй юм. Банк зээл олгохдоо 200 гаран сая гэж үнэлсэн байдаг ба энэ нь зээл олгох л зориулалтай юм. Үнэлгээ нь нэхэмжлэгч нар болон гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндөж байна. Бодитоор үнэлүүлж ажиллагаа явагдах ёстой тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нарыг ажиллагааны оролцогч биш гэдэг. Өмгөөлөгчийг төлөөлөгчөөр явуулахад хэрэг танилцуулдаггүй. Гүйцэтгэх хуудасны материалтай танилцуулаагүй. Гуравдагч этгээдийн хувьд танилцуулдаггүй бөгөөд мэдэгдэл л өгдөг. Энэ нь өмчлөгчийн эрх ашгийг зөрчөөд байгаа нь эрх зөрчигдөөд байна. Ажиллагаанд оролцуулаагүй нь эрхийг нь зөрчөөд байна. Үнэлгээг танилцуулаагүй. Ингэснээр гомдол гаргах эрхийг хязгаарласан. Хөгжлийн банк нь давуу эрх эдэлж хууль зөрчөөд байна. Бид гүйцэтгэх хуудас бичигдэж ажиллагаа эхэлсэнд маргаагүй. Харин яагаад ажиллагаандаа оролцох эрхээр хангаагүй талаар л маргасан. Бид өөрсдөө худалдаад өгөх гэхээр зөрүү өгөхгүй гэдэг юм. Өнөөдөр бодит бус үнэлгээгээр банк байрыг авсан ч бай энэ Стой асуудал АТГ дээр хэрэг шалгагдаж яваа юм. Бид өөрийн тайлбарыг боломжийн хэмжээнд нотоллоо. Хэрэгт 3 үнэлгээ, барьцааны гэрээ гэсэн 4 үнэ байна. Шинжээчийн дүгнэлтэд очиж үзээгүй гэсэн байдаг. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын очиж үзсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Үүдэн дээр нь зогсож байгаа хэдэн зураг тавьсан нь үнэлгээ биш юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13.3-т гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл үүнийг танилцуулаагүй. Статистикийн баримтаар м.кв нь 3.340-р үнэлсэн нь үндэслэлгүй байгаа юм. Уг барилга нь 1 га орчим газар байдаг бөгөөд үүнийг үнэлэх боломжтой байсан. Энэ нь хуулийн 8.3.8 хангагдаагүй бөгөөд харьцуулж болохгүй байрыг харьцуулсан. Үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцуулах байсан бөгөөд ингээгүй. Үнэлгээ хийхдээ холбогдох баримт бичгийг авах бөгөөд гэтэл үүнийг хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 8.2, 9, 25, 38-г зөрчсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Б.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ,,, дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ,,, дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар асрын 31-ний өдрийн ,,, дугаар тогтоолоор “С” ХХК-аас 19.080.146.175 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдэд дараах ажиллагааг явуулсан. Үүнд:

1.         Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С” ХХК-ийн өмчлөлийн С аймгийн М сум,  баг Х, Э аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /одоо 100 хувийн гүйцэтгэлтэй/, 53 ширхэг хавсралтад дурдсан хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,,, дүгээр тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтооход 4.526.395.576 төгрөгөөр үнэлэгдэж талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 3.168.476.903 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг тагуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд ороогүй байна.

2.         Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “С” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд А. С, Д.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ,,, хороо, Үйлдвэр /,,,/, ,,, дугаар байрны  дугаар давхарт байршилтай  м.кв талбайтай хувийн сууцыг 2122 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 696.056.000 төгрөгөөр үнэлэгдэж, хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 487.239.200 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд ороогүй байна.

2а. Шийдвэр, магадлал, тогтоолоор С ХХК-с төлбөр гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Ингээд барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулж нэхэмжлэгч нарын өмчлөлийн хувийн сууцыг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177-д зааснаар үнийн санал авсан. Төлөгч үнэлгээ өгөх боломжгүй гэсэн. Авагч нь үнэлгээ ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь үнэлгээ ирүүлсэн. Ингээд шинжээч томилох тогтоол үйлдсэн. Улмаар хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн. Ингэхдээ 1 сарын хугацаад бие даан худалдах эрхийг тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нарын төлөөлөгчид мэдэгдлийг гардуулсан. Гэвч нэхэмжлэгч нар ямар нэг санал гаргаагүй. Ингээд анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарч 70 хувиар дуудлага худалдаа явуулах болж мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч шүүгчийн захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаанд ороогүй. Иймд ажиллагаа хуульд зааснаар явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг заасан. Гуравдагч этгээдийг оролцуулж болно гэсэн тул заавал оролцуулах талаар заагаагүй. Нэхэмжлэгч нарт мэдэгдэл хүргүүлж ажиллагаанд оролцуулж байсан. Шинжээч томилсон тогтоолыг шинжээчид гардуулсан. Улмаар эргэн холбогдож мэдээлэл аваад тухайн байранд үзлэг хийсэн байдаг. Гэтэл үнэлгээ дээр очиж үзсэн талаар дурдсан байдаг. Үнэлгээ дээр үзээгүй гэдэг нь техникийн шинжтэй алдаа гарсан байна. Үнэлгээчин нь сууцанд орж үзсэн байдаг. Улмаар өрөөнүүдийн зургууд байдаг. Үнэлгээчнийг томилсон тушаал хэрэгт авагдсан байгаа юм. Талбайн хэмжээг үзэлгүй, гэрчилгээ дээрх талбайгаар гаргасан гэх боловч талбай өөрчлөгдвөл өмчлөгч өөрөө оруулсан байх ёстой тул энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульд зааснаар ажиллагааг явуулсан. Талууд харилцан тохиролцоогүй бол үнэлгээ хийдэг. Шинжээч ажлын бусаар очсон гэх боловч хуулийн 45-д 8-22 цагт явуулах бөгөөд нэхэмжлэгч Д.М нь орж үзсэн гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд А.С, Д.М нарын нэхэмжлэлтэй Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэрэг хянан эрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар бүхий Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох мэргэшсэн үнэлгээчин Ж.У үнэлсэн бөгөөд 696,056,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлсэн байх бөгөөд зах зээлийн хандлага нь илүү ач холбогдолтой байх тул тус үнийн дүнгээр үнэлгээг тодорхойлсон байна. Мөн “С” ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөд дээрх хөрөнгүүдийг барьцаалуулахдаа 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ,,,,, тоот Барьцааны гэрээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийг 263,033,122 төгрөгөөр үнэлж барьцаанд авч байсан. Энэ нь хөндлөнгийн үнэлгээний тайлангаас даруй 2.6 дахин бага үнэлгээтэй байсан байна. Үнэлгээг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3а. Банкны зүгээс үнэлгээг хуульд зааснаар хийгдсэн гэж үзэж байгаа юм. Уг хувийн сууц нь Сын зээлд барьцаалагдсан. 200 гаран сая төгрөгөөр барьцаалсан. Нэхэмжлэгч нар нь байрыг магтаж ярьж байна. Үнэлгээ нь зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлсэн байдаг. Зах зээлийн хандлага гэдэг нь зах зээлийн үнийг тодорхойлдог. Нэхэмжлэгч нарын хэлж байгаа давуу тал гэдэг нь зах зээлийн үнэнд тооцогдсон байдаг юм. Иймд тусад нь эд хөрөнгийг ийм тийм байсан гэдэг нь ач холбогдолгүй. Анх 560 саяар авсан гэж байна. Сүүлд орон сууцны үнэ өссөн боловч өссөн байх ёстой гэдэг нь харьцангуй зүйл юм. Орон сууцны үнэ нь валютын ханштай холбоотойгоор шинэ барилгын үнэ өссөн. Гэтэл хуучин байрны үнэ өссөн гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч талаас үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ ярихгүй байна. Үнэлгээний хуулийг ярихгүй байна. Судалгааны талаар оныг буруу хэллээ. Гэтэл маргаж байгаа үнэлгээнд судалгааг 2022 оныхоор авсан байдаг. Очиж үзсэн эсэхийг мэдэхгүй бөгөөд үнэлгээчин бол очиж үздэг. Хэрэв өмчлөгч гэртээ оруулаагүй бол бусад мэдээллээр үнэлгээ хийдэг тохиолдолд байдаг. Үнэлгээнээс харахад гаднаас нь болон дотроос нь үзсэн нь хамааралгүй. Учир нь зах зээлийн хандлагаар харьцуулж үнэлсэн. Заавал дотор нь орж үзсэн эсэх нь нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй. Гуравдагчийн зүгээс тухайн үеийн үнэлгээг өгсөн байдаг. Үнэлгээ өссөн гэх боловч хуучин барилгын хувьд ялгаатай байгаа юм. Дуудлага худалдааны журмын хувьд хүчингүй болсон журам ярьж байна. Жишиг болгосон зүйлийн хувьд яг адилхан зүйл гэж байхгүй. Ялгааг онцлог давуу сул талыг хараад зохицуулалт хийдэг. Үүний дагуу шинжээч зах зээлийн үнэлгээг гаргасан байдаг. Үнэлгээ дээр техникийн алдаатай зүйл хэд хэд байх шиг байсан. Х 2 удаа үнэлгээ гаргасан байна. Сүүлд хийхдээ өмнө нь үнэлгээ хийгээгүй гэж техникийн алдаа гарсан байдаг. Өмнө нь үнэлж байсан эсэх нь асуудал биш юм. Хөгжлийн банкийг барьцаанаас чөлөөлөхгүй гэдэг нь буруу юм. Хэлцэл хийгээд асуудлыг шийдэх нь нээлттэй байгаа юм. Үнэлгээ нь хуулийн 8-д заасан шаардлагыг бүрэн хангасан. Хувийн сууцанд 8 цагийн үед орж үзсэн гэдгийг зөвшөөрч байна. Мөн тайланд байгаа зураг нь нэхэмжлэгч нарын гэр мөн гэдгийг зөвшөөрч байна. Бусад тайлангийн хувьд энэ хэрэгт ач холбогдолтой биш гэж бодож байна. Үнэлгээг хүчингүй болгохоор маргаж байна. Ажиллагааг хүчингүй болгох шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ нотолж чадаагүй. 1 м.кв-н үнээ нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан тайлан нь дүйцхүйц байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд танилцуулах гэсэн ойлголт биш байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.         Хэргийн оролцогчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-158/3037 дугаар албан тоот /,,, хх4/, үнэлгээний тайлангийн хуулбар /,,, хх5-27/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар /,,, хх29-34/, 17 ширхэг гэрэл зураг /,,, хх199-216/, Үндэсний статистикийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06/307 дугаар албан тоот, хавсралт /,,, хх236-237/, хөрөнгийн үнэлгээний тайлан тусдаа хавтаслагдсан

4б. Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1408 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /,,, хх48/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0,,, дугаар шийдвэрийн хуулбар /,,, хх49-81/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ,,, дугаар магадлалын хуулбар /,,, хх82-89/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 00,,, дугаар тогтоолын хуулбар /,,, хх90-93/, “М” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/1169 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх94/, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээний хуулбар /,,, хх95/, “М” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/1170 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх96/, мемориалын баримт /,,, хх97/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22261136 дугаар тогтоолын хуулбар /,,, хх98/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 4-158/16691 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх99-100/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /,,, хх101, 117/, газар эзэмших эрхийн 0187646 дугаар гэрчилгээний хуулбар /,,, хх102/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-158/16976 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх103/, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22261136/158-01 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /,,, хх104/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /,,, хх105/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх106/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-158/16971 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх107/, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх108/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хуулбар /,,, хх109/, нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийн хуулбар /,,, хх110/, 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх111-113/, “М” ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтийн хуулбар /,,, хх114/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1685 дугаар албан тоот, хавсралтын хуулбар /,,, хх115-116/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-158/16976 дугаар албан тоотын хуулбар /,,, хх118/, 2022 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /,,, хх119/, “С” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10/04 дүгээр албан тоотын хуулбар /,,, хх120-121/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх122/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар /,,, хх123/, нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс хариуцагчид гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тайлбарын хуулбар /,,, хх124/, 3 ширхэг гэрэл зураг /,,, хх125-127/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх128/, эд хөрөнгө хураах тогтоолын хуулбар /,,, хх129/, нэхэмжлэгч нарын гаргасан үнийн санал /,,, хх130/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 4-158/2314, 4-158/2315 дугаар албан тоотын хуулбар /,,, хх131, 132/, “М” ХХК-ийн үнийн саналын хуулбар /,,, хх133/, С.Д-н хүсэлтийг хуулбар /,,, хх134/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх135/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29930 дугаар захирамжийн хуулбар /,,, хх136-137/, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан гомдлын хуулбар /,,, хх138-140/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00037 дугаар тогтоолын хуулбар /,,, хх141/, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /,,, хх142/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар /,,, хх143-144/, “Х” ХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбар /,,, хх145/, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтын хуулбар /,,, хх146/, үнэлгээний тайлангийн хуулбар /,,, хх147-168/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-158/3035, 4-158/3037, 4-158/3036 дугаар албан тоотын хуулбар /,,, хх169, 170, 172/, шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх171/, албадан дуудлага худалдаан оруулах саналын хуулбар /,,, хх173-174/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх175/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/14 дүгээр тогтоол, хавсралын хуулбар /,,, хх176-177, 180/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/13 дугаар тогтоолын хуулбар /,,, хх178, 181/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-158/3036 дугаар албан тоотын хуулбар /,,, хх179/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /,,, хх182/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-158/4311, 4-158/4313, 4-158/4319, 4-158/4318, 4-158/4320 дугаар албан тоотын хуулбар /,,, хх183, 184, 185, 186, 187/

4в. Гуравдагч этгээдээс хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх1-13/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч А.С, Д.М нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /,,,/, ,,, дугаар байр,  дугаар давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай, хувийн сууцыг үнэлсэн “Х” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй гэж маргасан.

 

4.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

 

5.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0,,, дугаар шийдвэрээр хариуцагч “С” ХХК-с 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэсэн. /,,, хх49-81/

Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө дотор маргаж буй хувийн сууц багтсан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ,,, дугаар магадлалаар дээрх 0,,, дугаар шийдвэрийн 17,971,105,343.96 төгрөг гэснийг 18,985,062,911.83 төгрөг болгон өөрчилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /,,, хх82-89/

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 00,,, дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /,,, хх90-93/

5а. Улмаар дээрх ,,, дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1408 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ,,,, дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. /,,, хх48, 98/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22261136/158-01 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол гарч маргаж буй хувийн сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. /,,, хх104/

Цаашлаад, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136/158-03 дугаар тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22261136/158-10 дугаар тогтоолоор хувийн сууцыг битүүмжилж, хураасан. /,,, хх129/

Улмаар төлбөр төлөгч үнийн санал гаргах боломжгүй талаар мэдэгдэж, хувийн сууцны өмчлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нар нь 1,042,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн. /,,, хх134, 130/

Гэвч төлбөр авагч “М” ХХК нь нэхэмжлэгч нарын үнэлгээг эс зөвшөөрч 263,033,122 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн. /,,, хх133/

Үүний дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2/34 дүгээр тогтоолоор маргаж буй хувийн сууцны үнэлгээг тогтоолгохоор Ж.У-г шинжээчээр томилсон байна. /,,, хх142/ Ийнхүү шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

Эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй.

 

6.         Шинжээчид хууль сануулсан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг асуусан баримт хэрэгт авагдсан бөгөөд шинжээч нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувийн сууцны зах зээлийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлжээ. /,,, хх143-168/

6а. Шинжээч нь хувийн сууцыг 696,056,000 төгрөгөөр үнэлж, энэ талаар нэхэмжлэгч нарт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-158/3037 дугаар албан тоотоор мэдэгдсэнээр 17-ны өдөр үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчөөгүй байна. /хх4/

6б. Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй гэж маргасан. Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд гэж тодорхойлсон. Улмаар эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд нэхэмжлэгч нар оролцсон боловч тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан байна. /,,, хх104, 109, 129

Мөн нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г.Э-т итгэмжлэл олгосон байх бөгөөд төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан тайлбараар тогтоогдож байна. /,,, хх110, 124/

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэлгээний талаар мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотыг хавсаргаж, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул үнэлгээний талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

6в. Нэхэмжлэгч нарын эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр шийдвэр гүйцэтгэгч буюу ашиг сонирхлын зөрчилтэй хүн оролцуулсан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

7.         Нэхэмжлэгч нар нь “И” ХХК-р 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр маргаж буй хувийн сууцны үнэлгээг гаргуулсан байх боловч энэхүү үнэлгээний тайлан нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Учир нь үнэлгээчинд хууль сануулаагүй бөгөөд цаг хугацааны хувьд маргаж буй үнэлгээнээс илтэд зөрүүтэй байна. /тусдаа хавтаслагдсан/

7а. Мөн гуравдагч этгээд нь “Х” ХХК-ийн 2021 онд гаргасан үнэлгээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. Цаашлаад, үзлэг болон тайлан нь 1 өдөр үйлдэгдсэн, зургаас үзэхэд маргаж буй барилгаас илтэд өөр байна. Иймд энэхүү үнэлгээ нь шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

8.         Маргаж буй үнэлгээнээс харахад хувийн сууцанд 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч нарыг оролцуулан үзлэг хийсэн байх бөгөөд 7-ны өдөр тайлан гаргасан нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /,,, хх149/

“Х” ХХК-ийн хувийн сууцыг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасантай нийцсэн байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх боловч үнэлгээ нь тодорхой, ойлгогдохоор болжээ.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т заасны хувьд үнэлгээг ажлын нөхцөл, зорилгод зориулж 2 аргачлалаар гаргасан байх бөгөөд зах зээлийн хандлагын аргыг суурилан үнэлгээг тогтоожээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь дээрх хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэж, энэхүү шаардлагыг хангаагүй гэж маргасан боловч хуулийн энэхүү зүйл нь үнэлгээний ажлын хөлсний талаар байх тул энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй юм.

Энд үнэлгээний хүснэгт 1-д үнэлж буй үл хөдлөх хөрөнгийг үзэж танилцаагүй гэсэн байх боловч тус хүснэгтэд үзлэг хийсэн болон тайлангийн огноог дурдсан, нэхэмжлэгч Д.М нь оройн цагаар ирсэн гэж тайлбарлаж байх тул үзээгүй гэдэг нь техникийн шинжтэй алдаа болсон гэж үзэхээр байна.

 

9.         Нэхэмжлэгч нар нь Үндэсний статистикийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06/307 дугаар албан тоот, түүний хавсралтаар 2023 оны 02 дугаар сарын байдлаар Хан-Уул дүүрэг дэх хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнийн мэдээллийг шүүхэд ирүүлсэн. Энэхүү мэдээлэл нь тухайн дүүрэгт байрлах нийт орон сууцны дундаж үнийн ерөнхий судалгаа байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ. /,,, хх236-237/

 

10.       Нэхэмжлэгч нарын үндэслэж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан нь үнэлгээний талаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргах тухай зохицуулалт байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нар нь маргаж буй үнэлгээний талаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй.

 

11.       Дээрх үндэслэл, үйл баримтыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь боломжит нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч маргаж буй үнэлгээ нь хуульд заасан журамд нийцсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

12.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нт холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.С, Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД