Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2023/00188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ц*******гийн Д******* -д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 83,991,32 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 2/2020/0099/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Хариуцагч Ц.Д*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О*******,

Нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нь эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* х******* ХХК нь хариуцагч Ц.Д*******ид холбогдуулан 83,991,32 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б******* аймаг Б******* сум -р баг д-- тоот хаягт оршин суух ГЭ8200 регистрийн дугаартай Гын Э*******, Б******* сум, 1-р баг А 0 айл - тоот хаягт оршин суух ГЮ810517 регистрийн дугаартай Ц*******гийн Д******* нар нь 201 оны сарын 1-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б******* аймаг, Б******* сум 5 дугаар баг “Мын гудамж” хаягт байрлах “А” зэрэглэлийн 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан болно.

Энэхүү гэрээг байгуулахаас өмнө худалдан авагч Ц.Д*******той хийсэн анхны гэрээ нь банкны зээлээр төлнө гэсэн байсныг дахин нотариатч дээр очиж банкны шилжүүлэн гаргахыг зөвшөөрч байна гэдэг өгүүлбэр нэмж дахин батлуулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгөө банкинд тавьж зээл авах учраас би өөрийн нэр дээр болгох хүсэлтэй байгаа, мөн би Ц.Д*******ид итгэсэн учир гэрээнд тусгасан банкны зээлээр төлбөрийг төлж үлдэгдэл мөнгийг 2 хуваан эхний ээлжинд 201 оны 7 сарын -ны өдрөөс өмнө төлөх, 2 дугаар ээлжийн мөнгийг 201 он гарангуут бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр банкны зээлийг хурдан бүтээх зорилгоор Ц.Д*******ийн нэр дээр болгож өгсөн.

Худалдан авагч Ц.Д******* “ХААН” банкаар зээл хөөцөлдөж, зээл хөөцөлдөх явцад хэн хэнд маань хэрэгтэй юм гээд бидний зүгээс шалтгаалах бичиг баримт, мөн Ц.Д*******ид зээл авахад хэрэгтэй байгаа бичиг баримтыг ямар ч асуудал, чирэгдэлгүйгээр цаг тухайд нь Г.Э******* миний бие бүтээж өгч байсан.

201 оны 5 сарын 02-ны өдөр Ц.Д******* нь зээл хурлаар орж 10,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг батлагдсан худалдаж байгаа хүний данс руу зээл нь шууд орох юм байна гэхэд миний нөхөр М.Б Улаанбаатар хотод Барилгын хөгжлийн төвд “М******* х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах, зураг төсөв батлуулах зэрэг хойшлуулшгүй ажилтай явж байсан тул эхнэр Г.Э******* миний нэр дээр итгэмжлэл хийн мөнгийг авахаар болсон. Мөнгийг шилжүүлэхэд нөхөр бид хоёрын данс цалингийн зээлэн дээр барилттай байгааг хэлэхэд зээл олгож байгаа эдийн засагч таны данс руу хийгээд гаргаж болно гэснээр итгэмжлэлийн дагуу Г.Э******* миний 52807578 тоот дансаар 10,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг  орж, орсон даруйдаа Ц.Д*******ийн гуйлтаар буцаан 5,000,000 /жаран таван сая/ төгрөгийг зарлага гарган бэлнээр Ц.Д*******ид банкны VIР теллерийн хажууд тоолж итгээд өгсөн.

Зээл гарсан даруйд 5 000 000 /жаран таван сая төгрөг/-ийг түр хугацаанд хэрэглэнэ. Хүнээс авч байршуулсан мөнгө, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг дарах хэрэгтэй байгаа гээд учирлаж гуйхад бид Ц.Д*******ид итгэсэн учраас тухайн мөнгийг банкны VIР теллер болон өөрийн найз Д.Эыг гэрчээр байлган тоолж өгсөн.

Ц.Д******* нь энэ мөнгийг 201 оны сонгуулийн сурталчилгаагаар орлого олоод шууд төлнө гэж итгүүлсэн.

Ингээд худалдах, худалдан авах гэрээний дагуу 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг бидэнд өгсөн.

Үүнээс хойш миний бие байнга орж мөнгөө нэхэн бага багаар нийтдээ ,88,500 /дөчин зургаан сая найман зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг зээл гарснаас хойш 5 жилийн хугацаанд бага багаар нэхэж байж авсан байна.

Гэрээний дагуу мөнгийг өгөөгүй учраас мөнгөө нэхэж удахгүй өгнө, наадмаас өмнө, наадмын дараа, сонгуулиас өмнө, сонгуулийн дараа, хашаа байшин зараад өгнө гэж явсаар өдийг хүрч миний амьдрал үнэхээр хүнд байдалд орон миний бие нэр төр, сэтгэл санаа болон эд материалын асар их хохирол амсахаас гадна сэтгэл санааны дарамтанд гүн орж шаналсны улмаас хавдар өвчтэйгээр оношлогдон хагалгаанд орж түүнээс хойш байнгын хяналтанд эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд Ц.Д*******той үүсгэсэн маргаанаас болж орох оронгүй болж гэр бүл салах дээрээ тулаад байнгын сэтгэл санааны дарамтанд байна.

Ц.Д******* нь зээл гарсан тохиолдолд төлбөрийг бүрэн хийнэ гэсэн гэрээний дагуу төлбөр хийгдээгүй тул миний зүгээс үлдэгдэл 78,1,500 /далан найман сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, 201 оны 5 сарын 02-ны өдрөөс 2020 оны сарын 1-ний өдөр хүртэлх 15 сарын 0,5%-ийн алданги 5,859,82 /таван сая найман зуун тавин есөн мянга найман зуун жаран хоёр/ төгрөг нийт 83,991,32 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Э******* нь Ц.Д******* надаас “А” төвийн барилгыг 201 оны сарын 1-ний өдөр 200,000,000 төгрөгөөр худалдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр 78,1,500 төгрөг алданги 5,859,82 төгрөг бүгд 83,991,32 төгрөг нэхэмжилжээ.

“А” төвийг 200,000,000 биш 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Яагаад 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэвэл 150,000,000 төгрөгийг Г.Э*******, М.Б нарт шууд гаргаж өгөхийн тулд 200,000,000 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм. Тэгээд бид ярилцаад 200,000,000 саяар гэрээгээ хийсэн. Би урьдчилгаанд эхлээд 30,000,000 төгрөгийг Д гэдэг найзаасаа 201 оны 02 сарын 29-ний өдөр зээлж Г.Э*******ийн Төрийн банкны тоот дансанд тушааж байршуулсан.

Би 201 оны 02 сарын 29-ний өдөр Г.Э*******ийн Төрийн банкин дахь дансанд урьдчилан байршуулсан 30,000,000 төгрөгийг өдөрт нь буцааж авч Дд эргүүлж өгсөн.

Тэгээд ХААН банкаар зээл хөөцөлдсөн. Банкны зээлийн эдийн засагч нь урьдчилгаа 30 хувийнхаа үлдэгдлийг хийгээрэй гэсний дагуу Дгаас дахин 30,000,000 төгрөг авч ХААН банкин дахь Г.Э*******ийн 52807578 тоот дансанд байршуулсан. Дараа нь 201 оны 5 сарын 02-ны өдөр зээл гарч 10,000,000 төгрөг Г.Э*******ийн ХААН банкин дахь 58807578 тоот дансанд орсон.

Зээл гарсны дараа Дгаас авч байршуулсан 30,000,000 төгрөгийг буцааж өгөх байсан учир энэ мөнгийг Г.Э*******ээс авсан.

Харин Г.Э*******, М.Б 2 шүүхийн шийдвэрт өртэй гээд нэг хүний данс руу үлдсэн мөнгөө шилжүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэл тэр дор нь татаад авчихлаа гэж ярьж байсан.

Үнэн хэрэг дээрээ би 25,000,000 төгрөгийг зээлээд үүн дээрээ дутуу ,000,000 төгрөгийг нэмж төлөх ёстой байсан.

Миний зүгээс нийтдээ 0,000,000 орчим төгрөг төлсөн.

Үүнд:

1.Г.Э*******ийн дансаар ,55,000 төгрөг

2.Г.Э*******т бэлнээр 1,070,0 төгрөг

3.“Б******* Мээж” ХХК-д М******* Х******* ХХК-ийн төлбөр болох 3,030, төгрөг,

.,000,000 төгрөгөнд бодож B-3 маркийн /7-91 бул/ дугаартай KNCWF0328К332288 тоот арлын дугаартай Хөх өнгийн машин өгсөн.

Яагаад ийм хэмжээний мөнгө өгсөн бэ гэвэл мөнгийг удаасан учраас тэр юм.

Тийм учраас бидэнд одоо ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-201 оны дүгээр сарын 1-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн -р хуудас/,

- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар холбогдох баримтууд /1-р хавтаст хэргийн 7-11-р хуудас/,

-М.Б, Г.Э*******, Ц.Д******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хавтаст хэргийн 12, 15-р хуудас/,

-Гар бичмэлийн хуулбар /1-р хавтаст хэргийн -1-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн зарлагын баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,

-2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 52 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 32-р хуудас/,

-Нэхэмжлэл, хэргийн мэдээлэл гэх баримт /1-р хавтаст хэргийн 32-р хуудас/,

-Г.Э*******ийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /1-р хавтаст хэргийн 3-3, 0-2-р хуудас/,

-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай  шүүгчийн захирамж /1-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт хангахаас татгалзах тухай  шүүгчийн захирамж /1-р хавтаст хэргийн 39-р хуудас/,

-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, өвчтэй гэх баримтуудын хуулбар /1-р хавтаст хэргийн , 215-219, 252-25-р хуудас, 2-р хавтаст хэргийн 1-2-р хуудас /,

-Тээврийн хэрэгсэл зарах тухай зарын гэрэл зургууд /2-р хавтаст хэргийн 53-5-р хуудас/,

-Г.Э*******ийн эзэмшлийн Хаан банк дахь 52807578 дугаартай депозит дансны 201 оны дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 55, 57-р хуудас/,

-Г.Э*******ийн эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай депозит дансны 201 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 5-р хуудас/

 

.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 72-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн м******* шилжүүлэгийн баримтууд /1-р хавтаст хэргийн 7-7, 79-83, 85-9-р хуудас/,

-Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-р хуудас/,

-Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 78-р хуудасны ар тал/,

-Хаан банк ХХК-ийн гүйлгээний баримт /1-р хавтаст хэргийн 8-р хуудас/,

-2017 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 95-р хуудас/,

-2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ, гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 9, 0-р хуудас/,

-Он тодорхойгүй 02 дугаар сарын 15-ны өдөр гэх Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 97-98-р хуудас/,

-Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт /1-р хавтаст хэргийн 99-р хуудас/,

-791 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 12-р хуудас/,

-Ц.Д*******ийн эзэмшлийн Хаан банк дахь 52702500 дугаартай депозит дансны 201 оны дүгээр сарын 01-ний өдрөөс дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн -р хуудас/,

-Эмнэлгийн магадлагаа /1-р хавтаст хэргийн 193-р хуудас/

 

5.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Г.Г, Д.М, Б.П, Н.А, Б.Д, Д.Н, Б.У, М.Б, Л.М нараас гэрчийн мэдүүлэг авсан, Б******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас:

-Г.Э*******, М.Б, “М******* х*******” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх, явагдаж байгаа бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материал,

”Хас” банк, “Хаан банк”, “Төрийн банк” ХХК-ийн Б******* аймаг дахь салбараас:

-Г.Э*******, М.Б, “М******* х*******” ХХК-ийн зээл, зээлийн төлөлтийн талаарх лавлагааг холбогдох баримтын хамт,

“Вишн-Фанд” ББСБ-аас:

-Г.Э*******, М.Б, “М******* х*******” ХХК-ийн авч байсан зээл, зээл төлөлтийн талаарх лавлагаа болон холбогдох баримтууд,

Татварын ерөнхий газраас:

-М******* х******* ХХК /РД:221118/ нь 201 оноос 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлсөн эсэх, хэрэв төлсөн бол хэдэн төгрөгийн татвар хэзээ төлсөн талаарх баримтыг гаргуулж авсан байна.

Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017/00037 дугаартай гүйцэтгэх баримт бичгээр битүүмжилсэн эд хөрөнгө хураалгасан баримтаас хариуцагч Ц.Д*******ийн эхнэр Бгийн хөндлөнгийн гэрчээр оролцож гарын үсэг зурсан баримтыг гаргуулж, Д.Эаас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүхийн санаачилгаар М******* х******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М******* х******* ХХК нь хариуцагч Ц.Д*******оос 83,991,32 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 5,859,82 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 78,1,500 төгрөг гаргуулна гэжээ.

2020 оны дүгээр сарын 29-ны өдөр М******* х******* ХХК-ийг төлөөлж, захирал М.Б нь Г.Э*******т М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Д*******ид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг олгосон /1-р хх-ийн 5-р хуудас/ бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ Гын Э*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д*******ид холбогдох ... нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Г.Э******* нь нэхэмжлэгчийг М******* х******* ХХК-аар солиулах хүсэлт гаргасныг 2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

Гэвч 2022 оны дугаар сарын 22-ны өдрөөс хойш тус шүүхээс гарсан эрх зүйн акт, хурлын тэмдэглэл нь М******* х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******ийн нэхэмжлэлтэй гэж гарсныг залруулах боломжгүй тул 2023 оны дүгээр сарын -ны өдрийн Шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж болон шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг М******* х******* ХХК болгон зөвтгөж гаргасан. 

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хариуцагчаас ,78,3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ,53,0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Иргэн Д******* нь М******* х******* ХХК-тай 201 оны дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гэрээгээр тохиролцсон 200,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 78,1,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, М******* х******* ХХК-д олгож өгнө үү гэв.

3.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг 200,000,000 төгрөг биш 150,000,000 төгрөгөөр хийсэн. Банкнаас зээл гарч 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Г.Э*******ийн дансаар ,55,000 төгрөг, Г.Э*******т бэлнээр 1,070,0 төгрөг, “Б******* Мээж” ХХК-д М******* Х******* ХХК-ийн төлбөр болох 3,030, төгрөг, ,000,000 төгрөгөнд бодож B-3 маркийн /7-91 бул/ дугаартай машин өгсөн тул бидэнд ямар нэг м*******ий тооцоо байхгүй гэж үзэж байна гэж маргадаг.

.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч М******* х******* ХХК, хариуцагч Ц.Д******* нарын хооронд 201 оны дүгээр сарын 1-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд 29 дугаартай нотариатчаар батлуулсан байна. Тус гэрээний зүйл нь Ү-005000519 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******* аймаг, Б******* сум 5 дугаар баг “Мын гудамж” хаягт байрлах 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний үнэ 200,000,000 төгрөг. Төлбөр төлөх нөхцөл банкны зээлээр гэсэн байх ба төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө гэрчилгээ шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

.Нэхэмжлэгч М******* х******* ХХК нь өөрийн өмчлөлийн Б******* сум 5 дугаар баг “Мын гудамж” хаягт байрлах 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Д*******ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тухайн хөрөнгийг барьцаалан банкнаас 10,000,000 төгрөгийн зээл гаргасан талаар зохигч маргаагүй.

Харин худалдах, худалдан авах гэрээний үнийг нэхэмжлэгч 200,000,000 төгрөг, хариуцагч 150,000,000 төгрөг гэж маргадаг. 

7.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул нэхэмжлэгч М******* х******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

8.Хариуцагч Ц.Д******* М******* х******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Андууд төвийг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан тул нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй, 150,000,000 төгрөгөөр худалдан авсан болохыг гэрч Н.А, Д.Н нар гэрчилнэ гэв. Гэрч Н.А, Д.Н нар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө Д******* Б нар Бийн ажлын өрөөнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 150,000,000 төгрөгөөр тохиролцсон /2-р хх-ийн 90-92-р хуудас/ гэжээ.

9.Хариуцагчийн дээрх тайлбар, гэрч Н.А, Д.Н нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримт, хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

1.Зохигчийн хооронд 201 оны дүгээр сарын 1-ний өдөр Б******* аймаг Б******* сум 5 дугаар баг “Мын гудамж” хаягт байрлах 379,2 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна /хх-ийн -р хуудас/.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр хийгдэх хэлцэл тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.3-т заасан шаардлага хангасан тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул зохигч үл хөдлөх эд хөрөнгө худалдах,  худалдан авах гэрээ хийж нотариатчаар баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч нь  хөрөнгө болон бичиг баримтыг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй болно.

2.Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг банкны зээлээр өгөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний үнэ 200,000,000 төгрөг байсан тул банкны зээлийн урьдчилгаанд 200,000,000 төгрөгийн 30 хувь буюу 0,000,000 төгрөгийг байршуулж, банкнаас 10,000,000 төгрөгийн зээл гаргуулсан болох нь Г.Э*******ийн Төрийн банкны тоот дансанд 201 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 30,000,000 төгрөг /2-р хх-ийн 5-р хуудас/, ХААН банкны 52807578 тоот дансанд 201 оны дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг /1-р хх-ийн 7-75-р хуудас/ тус тус байршуулсан баримт мөн хариуцагчийн 52702500 тоот дансны хуулга /1-р хх-ийн -р хуудас/, хариуцагчаас 201 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Г.Э*******ийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1-р хх-ийн 7-р хуудас/ баримтаар тус тус тогтоогдож байна.

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үнэ 150,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж байгаа хэдий ч нэхэмжлэгчид урьдчилгаа 30,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн зээлээс 75,000,000 төгрөг, машин ,000,000 төгрөг, бэлнээр 1,070,0 төгрөг, дансаар ,55,000 төгрөг, Б******* ид 3,030, төгрөг нийт ,5,5 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа нь гэрээний үнэ 150,000,000 төгрөг биш харин 200,000,000 төгрөгөөр тохиролцсон болохоо нотолж байна. Учир нь зохигчийн хооронд 150,000,000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулагдсан бол  хариуцагч, нэхэмжлэгчид ,5,5 төгрөгийг илүү төлөх үүрэг үүсэхгүй.

.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид ,5,5 төгрөг төлсөн гэж байгаа боловч  5,521,5 төгрөгийг төлсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

-Хариуцагч Ц.Д******* нь Г.Э*******ийн дансанд 201 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Андууд дэлгүүр худалдан авсан үнэ гэж 10,000,000 төгрөг шилжүүлсэн /2-р хх-ийн 57-р хуудас/. Тухайн өдөр Г.Э******* 5,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Д*******ид зээлсэн гэх бөгөөд хариуцагч Г.Э*******ээс 5,000,000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул 201 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгчид гэрээний үнэ 75,000,000 төгрөгийг өгсөн байна.

-Хариуцагч Ц.Д******* нь Г.Э******* болон М.Бийн дансанд нийт 17,505,000 төгрөг шилжүүлсэн болох нь 1-р хавтаст хэргийн 78-93-р хуудсанд авагдсан м******* шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* 2022 оны дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /2-р хх-ийн 72-р хуудас/-таа  ХААН банкны дансанд байршуулсан 30,000,000 төгрөгөөс ,78,000 төгрөгийг авч Вишнфанд ББСБ-ийн зээл хаасан гэх бөгөөд ,78,000 төгрөгөөр зээл хаасан болох нь Г.Э*******ийн ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 55-р хуудас/-аар тогтоогдож байх тул хариуцагч Ц.Д*******ийг нэхэмжлэгчид ,78,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

-М******* х******* ХХК-ийн Б******* ХХК-д төлөх байсан төлбөр 3,030, төгрөгийг хариуцагч төлсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-ийн 99-р хуудас/-аар тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч нь машиныг 5,000,000 төгрөгт бодож хариуцагчаас авсан гэдэг, хариуцагч B-3 маркын машиныг ,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж байгаа боловч ,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн тухай нотлох баримтыг хэрэгт өгөөгүй тул машиныг нэхэмжлэгч 5,000,000 төгрөгт тооцож авсан гэж шүүх дүгнэсэн.

-Хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр өгсөн мөнгө нь хэрэгт нотлох баримтаар өгсөн улаан хүрэн хавтастай тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бөгөөд бэлнээр авсан м*******ий ард Г.Э******* гарын үсэг зурдаг байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагч Ц.Д******* нар шүүх хуралдаанд тайлбарласан байна. Тус дэвтэрт Э******* гэж гарын үсэг зурж авсан м******* дүнг тооцоход нийт 2,238,0 төгрөг болж байх тул хариуцагч Ц.Д******* нь нэхэмжлэгчид бэлнээр 2,238,0 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

11.Г.Э*******ийн Төрийн банкны тоот дансанд 201 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 30,000,000 төгрөг /2-р хх-ийн 5-р хуудас/-ийг хариуцагч Б.Д гэх найзаасаа зээлж байршуулсан бөгөөд 30,000,000 төгрөгийг Г.Э*******ээс буцаан авч Б.Дд өгсөн талаар зохигч маргаагүй.

Харин Г.Э*******ийн ХААН банкны 52807578 тоот дансанд 201 оны дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг /1-р хх-ийн 7-75-р хуудас/-ийг зээлийн гэрээний урьдчилгаанд байршуулсан бөгөөд Г.Э******* нь энэхүү 30,000,000 төгрөгөөс ,78,000 төгрөгийг авч Вишнфандын зээл хаасан болох нь Г.Э*******ийн дансны хуулга /2-р хх-ийн 55-р хуудас/-аар тогтоогдож байна.

Г.Э******* нь 201 оны дүгээр сарын 27-ны өдөр  хариуцагчид 19,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн гэснийг хариуцагч Ц.Д******* нь аваагүй гэдэг бөгөөд найз Б.Дгаасаа зээлсэн 30,000,000 төгрөгийг банкнаас зээл авсаны дараа буцаан өгсөн гэж тайлбарладаг.

Гэвч Б.Д нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хариуцагч Ц.Д*******ид дүгээр сард 30,000,000 төгрөг зээлүүлсэн бөгөөд Ц.Д******* нь дүгээр сардаа багтаан зээлээ буцаан төлсөн гэсэн байх тул  /2-р хх-ийн 89-р хуудасны --р мөр/  хариуцагч зээл гарсны дараа Дгаас зээлсэн мөнгөө өгөөгүй харин 10,000,000 төгрөгийн зээл гаргахаас өмнө 30,000,000 төгрөгийг Б.Дд  буцаан өгсөн болох нь нотлогдож байх тул Г.Э*******ээс 19,000,000 төгрөгийг буцаан авсан гэж дүгнэхээр байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа Э******* нь худалдан авагч талд банкны урьдчилгаанд байршуулсан 0,000,000 төгрөгийг буцаан өгч байгаа нь 150,000,000 төгрөгийн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй /2-р хх-ийн -р хуудас/ байна гэх тайлбарыг гаргасан нь Г.Э*******ийн ХААН банкны дансанд байршуулсан 30,000,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг хариуцагч буцаан авсан гэх тайлбарыг үгүйсгээгүй байна.

12.Дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул зохигчийн хооронд 200,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч Ц.Д******* нь нэхэмжлэгчид нийт 5,521,5 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байна.

.Иймд хариуцагч Ц.Д*******оос ,78,3 /200,000,000-5,521,5/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ,53,0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 577,907 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80,32 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д*******оос ,78,3 /жаран дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ,53,0 /арван гурван сая зургаан зуун тавин гурав мянга жаран зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 577,907 /таван зуун далан долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80,32 /дөрвөн зуун наян мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2/ШЗ2023/005 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Д*******ийн Хаан банкин дахь 52703372 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 83,991,32.5 /наян гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун жаран хоёр мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг урьдчилан авсан болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР