Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2023/00607

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2023/00607

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан 4-р хороо Хүнсчидийн гудамж, өөрийн байранд байрлах ************** /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11-р хороолол ******* дүгээр байр ******* тоотод байрлах ******* ************** /РД:4380*******5*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдан авсан барааны үнэ 13,416,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 0*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ******* **************-д холбогдуулан худалдан авсан барааны үнэ 13,416,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ************** нь манай компанитай харилцан тохиролцож 2018 оны 08 сарын 25-ны өдрөөс мөн оны 12 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,*******63,050 төгрөгийн гурил, гоймон зээлээр худалдан авч 3,108,470 төгрөгийн хөнгөлөлт авч, 7,538,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буцааж, 2022 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 34,*******00,000 төгрөгийн төлөлт хийж, 13,416,080 төгрөгийн үлдэгдэл өр үүсгэсэн. Компаний зүгээс ******* **************-ийн захирал Ж.Цогтбаярт төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа өгсөн боловч тэрээр төлбөрийг бүрэн барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд ******* **************-аас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 13,416,080 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гоймонгийн үлдэгдэл мөнгө болох 5.385.*******80 төгрөгт маргаж байна. Дээрх үнийн дүнг огт харилцаа холбоогүй байж байгаад, гэнэт нэхэмжилж байгаа зүйл биш. Цогтбаярыг уг мөнгийг төлөхийг байнга шаардаж байсан. Цогтбаяр нь тооцоогоо нийлдэггүй байсан. Байнга гуйлгадаг байсан. Тооцоо нийлэх үедээ гурилын тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, гоймонгийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зуралгүй явсан. Манай худалдааны менежер мессэнжерээр Цогтбаяртай холбогдож та гоймонгийн үлдэгдэл төлбөрөө төлөөрэй гэж хэлсэн. Цогтбаяр нь эхлээд гурилын тооцоог дуусгаж, дараа нь гоймонгийн тооцоог дуусгана гэж хариу хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас гоймонгийн үлдэгдэл төлбөр болох 5.385.*******80 төгрөгийг хасах үндэслэлгүй гэж үзэж байна. Компани нь ашгийн төлөө байгууллага. Тухайн компани нь тодорхой хэмжээний ашиг хүртэх ёстой. Өөрсдийн ашгийг харилцагчийн гүйлгээнд тусгаж, суутгаж авсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нүүдэл компаниас гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тиймээс 5.385.*******80 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нь тогтоогдохгүй байна. Мөн дахин нэг зүйлийг тодруулж хэлэхэд Цогтбаяр нь өөрийн биеэр хэлж байсан энэ нь 8.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зүйл явж байсан. Намайг мөнгө төлж байх явцад надаар тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан. Би миний төлсөн мөнгө хасагдсаар байгаад 5.000.000 гаруй төгрөг үлдэж байна гэж бодсон. Тиймээс тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Үүнийг шүүхэд хэлж өгөөрэй гэсэн... гэв.

 

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Ж.Цогтбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ************** нь 13,416,080 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлж 8,*******30,100 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сар бүр 750,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хуваарийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 1*******-нд 750,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-нд 150,000 төгрөг тус тус төлж байсан. Ийм учир манай компани ******* компаний нэхэмжилсэн 13,416,080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ************** болон ******* ************** нь хамтран ажиллаж байсан ба уг хугацаанд **************-ийн зүгээс ******* **************-д бараа бүтээгдэхүүн борлуулж өгсний урамшуулал болон түлшний мөнгө, түгээлтэд явж байгаа ажилчдын цалин хөлсийг өгдөг байсан. 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58.000.000 төгрөгийн борлуулалт хийгдсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн. ******* ************** нь нийт 34.*******00.000 төгрөгийн барааг борлуулж өгсөн. **************-ийн зүгээс ******* **************-ийг хөнгөлөлт эдэлсэн гэж үзсэн байсан. Энэ нь хөнгөлөлт биш харин борлуулагчийн ажлын хөлс болон бензиний мөнгө байсан. Үүнийг **************-ийн зүгээс ******* **************-д олгож байсан. Хавтаст хэргийн 8-р талд харилцагчийн гүйлгээ авагдсан байсан. Уг баримтад буцаалт нь 8.100.083 төгрөг гэж бичигдсэн. 2018 оноос 2023 оныг хүртэлх хугацааны харилцагчийн гүйлгээний баримтыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн байна. Уг харилцагчийн гүйлгээний баримтаар эцийн үлдэгдэл 0 төгрөг гарсан. 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт авлага нь 0 төгрөг болж байна. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаар 8.*******30.100 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэхэмжилсэн байна. Уг мөнгөнөөс *******00.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Хариуцагч талаас 8.030.100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 8 удаагийн гүйлгээг үндэслэн гаргасан байсан. 5.385.*******80 төгрөгтэй холбоотой зүйлийг чатаар нэхэмжлэгч байгууллага руу бичээгүй. ******* ************** нь буяны байгууллага биш, бизнесийн байгууллага. Бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч борлуулж байх явцдаа ажиллаж байсан ажиллах хүч болон бензины мөнгөнд 5.385.*******80 төгрөгийг суутгуулна гэсэн байр суурьтай байна. 1 хоногт 42.745 төгрөгөөр 126 хоногийн хугацаанд **************-ийн бараа бүтээгдэхүүнийг үнэгүй борлуулж өгсөн. Үлдэгдэл болох 5.385.*******80 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 8.030.100 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **************-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, **************-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Ж.Цогтбаярын компанид бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Хариуцагчаас: ******* **************-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн **************-д гаргасан хүсэлт, Ц.Пүрэвдоржийн Хаан банкны дансны хуулга, ******* **************-ийн дүрэмийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ************** нь манай компанитай харилцан тохиролцож 2018 оны 08 сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,*******63,050 төгрөгийн гурил, гоймон зээлээр худалдан авч 3,108,470 төгрөгийн хөнгөлөлт авч, 7,538,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буцааж, 2022 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 34,*******00, 000 төгрөгийн төлөлт хийж, 13,416,080 төгрөгийн үлдэгдэл өр үүсгэсэн. Компаний зүгээс ******* **************-ийн захирал Ж.Цогтбаярт төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа өгсөн боловч тэрээр төлбөрийг бүрэн барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд ******* **************-аас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 13,416, 080 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...5,385,*******80 төгрөгийг 2018 оны 05 сарын 18-ны өдрөөс 201******* оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 126 хоног бараа бүтээгдэхүүн борлуулахад зарцуулсан түлш, цалин хөлсний төлбөр /1хоногийн 42,745 төгрөг/ суутгаж байгаа. Иймд үлдэгдэл 8,*******30,100 төгрөгийг төлөх хүсэлтэй байсан бөгөөд үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 16-нд 750,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-нд 150,000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 8,0*******0,100 төгрөгийг хуваарь гарган төлж барагдуулах хүсэлтэй байна.. гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Милл Хаус******* нь хариуцагч ******* **************-д 2018 оны 08 сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,*******63,050 төгрөгийн гурил, гоймонг зээлээр худалдаж, хариуцагч нь 3,108,470 төгрөгийн хөнгөлөлт авч, 7,538,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буцааж, 2022 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл барааны үнэнд 34,*******00, 000 төгрөгийн төлөлтийг хийж, одоо худалдан авсан барааны үнэ 13,416,080 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь тооцоо нийлсэн акт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тоооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг учраас нэхэмжлэгч худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6. Зохигч гэрээг бичгээр байгуулаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гоймон худалдаж авсан үлдэгдэл төлбөр болох 5,385, *******80 төгрөгийг барааг худалдан борлуулахад зарцуулсан цалин хөлс, бензиний төлбөрт суутгах ёстой.. гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй байна.

 

7.Иймд хариуцагч ******* **************-аас худалдан авсан барааны үнэ 13,416,080 төгрөгийг гаргуулж **************-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч **************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* **************-аас улсын тэмдэгтийн хураамжид 255,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************-д олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* **************-аас худалдан авсан барааны үнэ 13,416,080 /арван гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* **************-аас улсын тэмдэгтийн хураамжид 255,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ