| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
2025 11 04 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2504000680223 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, ******* төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүрэг “.......” ХХК-ийн ......... ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн *******,******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн ******* (РД:*******)
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч нь “Гүн шим” хэрчсэн гурилын цехийг ажилуулж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн *******, Булган гол ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Гүн шим” хэрчсэн гурил бэлтгэх цехийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалтад заасан Гүн шим хэрчсэн гурилын цехийн үйлдвэрлэлийн орчин мөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа Сургалт зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.9 дэх ажлын “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, MNS 4969:2000 стандартын 4.16 “аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхэлхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “...ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна...”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “...ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй...”, Монгол улсын стандарт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ерөнхий шаардлага MNS4930:2000 стандарын 3.3 “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хаалт, хамгаалалтын хэсэг тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалан хаалт, хамгаалалтын хэсэг тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгсэлүүдтэй байвал зохино...”, 3.28 дахь заалт “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглаж байх үед үүсэх аюул, ослоос хамгаалах зорилгоор хийгдсэн нээгдэж, сөхөгдөх авагдах хаалтыг нээх үед уг тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох автомат хэрэгсэл тавигдсан байна...”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 “...ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3 “...хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллуулаагүй...”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17.3 дугаар зүйлп заасан “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна”, 4.10 “...ажлын байрны анхан шатны зааварчилгын дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно...”, 4.11 “...давтан зааварчилгааг ажилтанд өмнө нь олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байрны анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө...” гэх заалтуудыг мөрдөж ажилуулаагүй улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан насанд хүрээгүй хохирогч нь гурил хэрчигч машинд зүүн гараа хавчуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-10), насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 17-19), гэрч мэдүүлэг (хх-ийн 17-19), гэрч мэдүүлэг (хх-ийн 36-37), шинжээчийн 3173 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-48),*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон дээрхи хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч******* нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрхи хэргийн улмаас хохирогч наснад хүрээгүй ******* хохиролд 2.250.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 1.718.870 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд бүрэн төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгч******* нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HARGSUN 400-833-2003 дугаартай цагаан өнгийн 50х30х84 хэмжээтэй төмөр гурил хэрчигч машин, 39 см урттай нэг ширхэг ирийг прокурорын санал, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ