Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/01323

 

2023 03 15 101/ШШ2023/01323

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххх, хххххххх банк ХХК-ийн /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххх тоот хаягт оршин суух, П.н Мт /РД: ххххххххххх/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,350,807.13 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Мийн Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч бүртгэхийг хххххххх банк ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Нямбаяр,

Гэрч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хххххххх банкны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

хххххххх банк нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр зээлдэгч П.Мтэй хххххххххх тоот цалингийн зээлийн гэрээ болон хххххххххх тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Зээлдэгч нь дээрх гэрээний дагуу 22,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу буцаан төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлийг бүхэлд нь шаардах үндэслэл бүрдсэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгадамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дах хэсэгт Зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Зээлдэгч нь 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 14,943,382.76 төгрөг, хүү 1,393,155.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,268.91 төгрөг, нийт 16,350,807.13 төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 4,000 төгрөг төлсөн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Иймд үндсэн зээл 14,943,382.76 төгрөг, хүү 1,393,155.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,268.91 төгрөг, нийт 16,350,807.13 төгрөгийг хариуцагч П.Мээс гаргуулж өгнө үү. Нотариатын зардал 4,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч П.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие П.М хххххххх банкны Дүнжингарав салбараас 2018 оны 12 сарын 31-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд уг зээлийг авсан цагаас хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хуваарийн дагуу төлсөөр ирсэн.

Харин 2020 оны 09 сард ковидын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гарч миний бие зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 12 сарыг дуустал 1 удаа 3 сараар хойшлуулж байсан. Гэрээ нь 2021 оны 12 сард зурагдсан.

Дараагийн удаа 2021 оны 01 сард эргэн төлөлтийг 7 сараар хойшлуулахаар хххххххх банкны Дүнжингарав салбарын эдийн засагчид хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг өгөхдөө миний зээлийг хариуцаж байсан эдийн засагчтай ярьж зааж өгсөн линкээр нь орж бөглөсөн бөгөөд тухайн эдийн засагч хүсэлтийг хүлээн авсан талаараа баталгаажуулж утсаар хэлсэн.

Ийнхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд буюу 2021 оны 01 сараас 2021 оны 07 сарыг дуустал хугацаанд хххххххх банкнаас надтай ямарваа нэг байдлаар холбогдож зээл эргэн төлөх хугацаа хэтэрсэн гэх мэтээр сануулж байгаагүй.

Мөн хугацаанд буюу 2021 оны 06 сард би өөрийн кредит картын төлбөрийг төлөхөд ч банкны зүгээс надад ямар нэг мэдээлэл, эсхүл анхааруулга өгөөгүй.

Гэтэл 2021 оны 08 сард хххххххх банкнаас ярьж таны зээл 2021 оны 01 сараас нийт 7 сарын хугацаанд төлөгдөөгүй байна гэсэн. Миний зүгээс зээлийн эргэн төлөх хугацаа хойшилсон гэсэн ойлголттой байсан тул зээл төлөгдөөгүй байна гэхэд гайхсан бөгөөд энэ асуудлаар тухайн салбарын захиралтай хэд хэдэн удаа уулзсан.

Банкны салбарын захиралтай уулзахад зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэний хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон тооцоо хийсэн байсан.

Иймд би зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваад эдийн засагч зохих журмын дагуу сунгасан гэж ойлгосон, хэрэв зээл төлөх хугацаа хойшлоогүй байсан бол энэ талаар өмнө нь мэдээлэл өгөхгүй яасан бэ, эрт мэдсэн бол төлбөрөө зохих журмын дагуу хугацаанд нь төлөх байснаа тайлбарласан.

Ингээд би нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, харин зээлээ хуваарийн дагуу буюу сар бүр 639,400 төгрөгөөр, харин боломжтой үедээ 1,000,000 төгрөгөөр төлье гэж банкны салбарын захиралтай тохиролцсон.

8 сараас тохиролцооны дагуу төлж байтал 2021 оны 11 сард 91-тэй дугаараас зээлийн талаар эрэгтэй хүн холбогдоход болсон учир байдлыг давтан хэлсэн. Тэгтэл энэ салбараас ийм асуудлууд нилээд гараад байна, та намайг ярьтал зээлээ төлөхгүй байж байгаарай гэсэн. Би тухайн салбарын аудитаас нь холбогдож гэж ойлгон тухайн сард эргэн төлөлт хийгээгүй.

Эргээд яриагүй тул 12 сард дахин төлж эхэлсэн. 12 сард банкнаас надад мэдэгдэх хуудас өгөхдөө өмнөх жилийн хамгийн анхны 3 сараар зээл хойшлогдсон гэрээнд гарын үсэг зуруулж авсан. Намайг хариуцан ажиллаж байсан зээлийн эдийн засагч бичиг цаас, тооцоондоо хэрхэн хандсаныг харуулж байгаа.

Иргэн П.М миний хувьд удаа дараа тухайн салбарт хүсэлт тавьж өөрт оногдсон зээлээ төлж байсан ч 8 сард 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, нилээд олон удаа төлж 4,000,000-5,000,000 төгрөгөөр доошилсон байгаа тул Голомт банкнаас цалингийн зээл аваад зээлээ хаах хүсэлт гаргахад муу зээлдэгч гэсэн бичиг гарсан.

хххххххх банкны Дүнжингарав салбар өөрсдийн буруу үйл явцын алдаагаа иргэн хүнд тохож асуудал үүсгэсэнд гомдолтой байсан ч дахин 04 сарын 25-ны өдөр очиж уулзахад 14,000,000 төгрөгийн үлдэгдэл 16,000,000 төгрөг болсон гэсэн.

Боломжоороо 1,000,000-2,000,000 төгрөг төлье, муу зээлдэгчээсээ хасаад өгөөч гэхэд 9,000,000 төгрөг төл гэсэн. Тэр үед надад мөнгө байгаагүй. Хичээл амрахаар Төв салбар болон Монгол банкинд хүсэлт гарган, заавар зөвлөмж авья гэж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

 

Хариуцагч П.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч П.М миний бие Худалдаа хөгждийн банкны Дүнжингарав салбараас 2018 оны 12 сарын 31-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд уг зээлийг авсан цагаас хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хуваарийн дагуу төлсөөр ирсэн.

Харин коронавируст халдвар цар тахлын улмаас 2021 оны 01 сард зээлийн эргэн төлөлтийг 7 сарын хугацаагаар хойшлуулахаар хххххххх банкинд зохих хүсэлтээ зааврын дагуу онлайнаар өгсөн. Тодруулбал тус банкны зааж өгсөн линкээр орж холбогдох мэдээллээ бөглөсөн бөгөөд тухайн хүсэлтийг хүлээн авсан талаараа баталгаажуулж банкнаас утсаар холбогдож хэлсэн.

Ийнхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд буюу 2021 оны 01 сараас 2021 оны 08 сарыг дуустал хугацаанд хххххххх банкнаас надтай ямарваа нэг байдлаар холбогдож зээл эргэн төлөх хугацаа хэтэрсэн гэх мэтээр огт сануулж байгаагүй.

Гэтэл уг хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.М намайг зээлийн мэдээллийн санд муу ангилалд бүртгэсэн байх бөгөөд энэ нь миний бусад банк, банк санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

Нэхэмжлэгч миний бие зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор хойшлуулах хүсэлтээ өгч хойшлуулсан байхад хариуцагч нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу ангилал гэж мэдээлсний дагуу банк, банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй, эдийн засгийн хувьд хохирч байна.

Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дүгээр хамтарсан тушаалын хавсралт Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1-т Банк нь активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан ангилна гэж, тус журмын хавсралт 1-т өр төлбөр төлөгдөх хугацаанаас 361, түүнээс дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд муу ангилалд оруулахаар заасан байна.

Гэтэл зээлдэгч П.М миний бие зээлийн хугацааг анхаарал хандуулах ангилал 90 хоногоос дээш орох хэмжээнд хүртэл хугацааг хэтрүүлж байгаагүй юм.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах, мөн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах гэж тус тус заасны дагуу зээлдэгч П.Мийг зээлийн мэдээллийн санд муу ангилал гэж буруу бүртгэснийг хасч, засах үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч бүртгэхийг хххххххх банк ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч хххххххх банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч П.Мийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч П.М сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна.

1. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дүгээр хамтарсан тушаалын хавсралт Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1-т Банк нь активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан ангилна, тус журмын хавсралт 1-т өр төлбөр төлөгдөх хугацаанаас 361, түүнээс дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд муу ангилалд оруулахаар заасан байна.

Гэтэл зээлдэгч П.М миний бие зээлийн хугацааг анхаарал хандуулах ангилал 90 хоногоос дээшд орох хэмжээнд хүртэл хэтрүүлж байгаагүй юм гэжээ. Энэ нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.1 Талуудын хооронд 2018 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан 2018/00305/0106 дугаартай цалингийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т Цалин, түүнтэй адилтгах орлогоо өөрийн ххххххххххх тоот цалингийн картанд шилжүүлэн авч байх, 5.2.3-т Зээл, түүний хүүний төлбөрийг гэрээний 4.1-т заасан хуваарийн дагуу банкин дахь ххххххххххх тоот цалингийн картын дансанд төлөх, 5.2.9-д Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу суутгал хийгдэх өдөр, цалингийн дансыг хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байлгах, 5.2.11-т Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргийг гэрээнд зааснаар зээлдэгч буюу хариуцагч хүлээх бөгөөд зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байна.

1.2 Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч П.Мийн ххххххххххххх тоот зээлийн дансны зээл, зээлийн хүүгийн тооцоололд 2020 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш буюу 730 хоногийн хугацаанд үндсэн зээл төлөгдөөгүй буюу хасагдаагүй байна.

2020 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 14,943,382.76 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 14,943,382.76 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан 730 гаруй хоногийн хугацаанд үндсэн зээлд ямар ч төлөлт хийгдээгүй байна.

Мөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд дурдсанаар үндсэн хүүгийн төлбөрийг 2021 оны 09 сарын 13-ны өдөр 639,950 төгрөг, 09 сарын 17-ны өдөр 17,000 төгрөг, 2021 оны 01 сарын 15-ны өдөр 639,950 төгрөг, 2021 оны 12 сарын 13-ны өдөр 639,950 төгрөг, 2022 оны 03 сарын 12-ны өдөр 592,578 төгрөг, 2022 оны 04 сарын 15-ны өдөр 977,152 төгрөг тус тус төлөлт хийсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,407,424.37 төгрөгийн үндсэн хүү хуримтлагдаад байсан.

Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дүгээр хамтарсан тушаалын хавсралт Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1-т Банк нь активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан ангилна гэж, тус журмын хавсралт 1-т өр төлбөр төлөгдөх хугацаанаас 361, түүнээс дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд муу ангилалд оруулахаар заасан үндэслэлийг хариуцагч П.Мийн зээл хангасан гэж үзэхээр байна.

Зээлдэгчийн 90 хоногоос дээш хэмжээнд хүртэл зээлийн төлөлт хийх үүргээ хэтрүүлж байгаагүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.

2. Сөрөг нэхэмжлэлд шаардах эрхийн үндэслэлээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т Зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах, мөн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч хххххххх банк нь зээлийн мэдээллийн санд өөрт байгаа үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээллийг нийлүүлсэн тул шаардах эрхгүй гэж үзэж байна.

Зээлдэгч П.Мийн хувьд 2020 оны 03 сарын 28-ны өдөр зайнаас зээл сунгах хүсэлтийг илгээсэн ба 2020 оны 07 сарын 07-ны өдрийн хххххххххххххх дугаар шийдвэрээр зээлийн гэрээний хугацааг 2022 оны 12 сарын 09-ний өдөр дуусах байсныг 2023 оны 05 сарын 10-ны өдөр дуусахаар сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлтийг талууд бичгээр байгуулсан.

Өөрөөр хэлбэл 2021 онд ямар нэгэн зээл сунгах хүсэлтийг зээлдүүлэгч хххххххх банкинд зээлдэгч П.М ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч хххххххх банк нь зээлийн мэдээллийн санд үнэн зөв, бүрэн гүйцэд бус мэдээлэл нийлүүлээгүй тул зээлдэгч мэдээллийг шинэчлэхийг шаардах эрхгүй.

Үүний зэрэгцээ хариуцагч П.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч П.Мийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч хххххххх банк нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, нотариатын зардал төлсөн баримт,

П.Мийн зээлийн хүсэлт, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг болон шүүгчийн захирамжийн дагуу шаардсан баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч П.М нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Ж.Нямбаяр, Ж.Майзориг нартай байгуулсан өмгөөллийн үйлчилгээний гэрээ,

Монгол банкны 2022 оны 08 сарын 04-ний өдрийн Б-18/650 тоот хариу, П.Мийн Монгол банкинд гаргаж байсан хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн мэдээллийн лавлагаа, Юнител ХХК-ийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 04/516 тоот хариу албан бичиг,

Туркойс финанс ББСБ ХХК-ийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 2211/05 тоот албан бичиг, Калл про ХХК-ийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 23/013 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 21834-р шүүгчийн захирамжаар Жи мобайл ХХК-иас П.Мийн эзэмшлийн хххххххххххххххх дугаарын утасны 2021 оны 01 сараас 2021 оны 07 сарыг дуустал хугацааны гадагш залгасан болон уг дугаарт залгасан дуудлагын жагсаалтыг,

 

2022 оны 10 сарын 06-ны өдрийн 23138-р шүүгчийн захирамжаар хххххххх банкнаас тус банкны https://www.cardcentre.mn/loanreq/index.php вэб сайтад хариуцагч П.М хандсан талаарх түүх, холбогдох баримт,

Хариуцагч П.М нь 2020 оны 09 сараас 2020 оны 12 сар дуустал, 2021 оны 01 сараас 2021 оны 07 сар дуустал хугацаагаар зээл хойшлуулах хүсэлт гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтуудыг,

Цалингийн зээлийн гэрээний хугацаа сунган, зээл төлөлтийг хойшлуулсан хугацаанд зээлийн хүүг хэрхэх, төлөх эсэх, төлөхөөр бол зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхтэй холбоотой баримтуудыг,

 

2022 оны 11 сарын 07-ны өдрийн 26043-р шүүгчийн захирамжаар Юнител ХХК-иас П.Мийн эзэмшилд байсан 88009506 дугаарын 2021 оны 01 сараас 2021 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны гадагш залгасан болон уг дугаарт залгасан ярианы жагсаалтыг нотлох баримтаар,

 

2022 оны 12 сарын 07-ны өдрийн 28741-р шүүгчийн захирамжаар хххххххх банкнаас:

-П.Мийн ххххххххххххх тоот зээлийн дансны хуулга дахь 2021.02.08-ны өдрийн огноотой, үлдэгдэл 14,943,382.76, гүйлгээний утга хэсэгт Зээл хүү зогсоов гэсэн байх бөгөөд уг гүйлгээний утгатай холбоотой тодруулгыг хххххххх банкнаас гаргуулах,

Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгч П.Мээс шаардан мэдэгдэл хүргүүлж байсан эсэх, үүнтэй холбоотой баримтууд, /2020 оны 11 сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 сарын 09-ний өдрийн хугацаанд/

хххххххх банкны Дүнжингарав салбарын гэх хххххххххххххх дугаараас П.Мийн гэх хххххххххххххххх дугаарт 2021.01.27-ны өдрийн 18:02:07 цагт залган 73 секунд ярилцсан гэх ба уг ярианы бичлэг хадгалагдаж байгаа эсэх, хадгалагдаж байгаа бол ярианы бичлэгийг ирүүлэх,

хххххххх банкны дотоодын хэрэгцээнд ашигладаг гэх http:www.cardcentre.mn/loanreq/index.php холбоосоор хүсэлт илгээсэн тохиолдолд allweb.tdbm.mn хаяг дахь мэдээлэлд бүртгэгдэх эсэх, үүнтэй холбоотой баримт,

Цалингийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаанд зээлийн хүүг хэрхэн, төлөх эсэхтэй холбоотой баримтууд,

Зээлдэгч П.Мтэй 2018 оны 12 сарын 31-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан ажилтаны ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан, үүнтэй холбоотой баримтуудыг,

 

2023 оны 01 сарын 18-ны өдрийн 2321-р шүүгчийн захирамжаар Коллпро ХХК-иас хххххххх банк ХХК нь callpro үйлчилгээ авдаг эсэх, авч байгаа бол хэдий хугацаанаас авч байгаа болох,

хххххххх банкны Дүнжингарав салбарын гэх хххххххххххххх дугаараас П.Мийн гэх хххххххххххххххх дугаарт 2021.01.27-ны өдрийн 18:02:07 цагт залган 73 секунд ярилцсан гэх ярианы бичлэг хадгалагдаж байгаа эсэх, хадгалагдаж байгаа бол ярианы бичлэгийг,

 

2023 оны 02 сарын 08-ны өдрийн 4183-р шүүгчийн захирамжаар хххххххх банкны Дүнжингарав салбарт ажиллаж байсан Батжаргалын Жавхлангийн хаягийн талаарх мэдээллийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хххххххх банк ХХК нь хариуцагч П.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,350,807.13 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч П.М нь Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч бүртгэхийг хххххххх банк ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

/2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 14,943,382.76 төгрөг,

Зээлийн хүүгийн үлдэгдэл 1,393,155.46 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 14,268.91 төгрөг,

Нотариатын зардал 4,000 төгрөг/

 

П.М нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр хххххххх банкнаас 22,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлэх хүсэлт гаргасан ба зээлдэгч П.М нь зээлдүүлэгч хххххххх банктай 2018 оны 12 сарын 31-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12-16 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заажээ.

Зээлдүүлэгч хххххххх банк дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч П.Мийн нэр дээр 2018 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн данс нээн 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43-45 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч хххххххх банк болон хариуцагч буюу зээлдэгч П.Мийн нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч хххххххх банктай зээлдэгч талын байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч П.М нь 2019 оны 01 сарын 10-ны өдөр үндсэн зээл үндсэн зээл 531,139.69 төгрөг, зээлийн хүү 108,493.15 төгрөг,

2019 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн хүү 3,301.08 төгрөг,

2019 оны 02 сарын 12-ны өдөр үндсэн зээл 332,598.74 төгрөг, зээлийн хүү 303,733.03 төгрөг,

2019 оны 03 сарын 07-ны өдөр зээлийн хүү 9,968.23 төгрөг,

2019 оны 03 сарын 11-ний өдөр үндсэн зээл 358,202.07 төгрөг, зээлийн хүү 272,118.62 төгрөг,

2019 оны 04 сарын 10-ны өдөр үндсэн зээл 291,244.56 төгрөг, зээлийн хүү 349,094.88 төгрөг,

2019 оны 05 сарын 10-ны өдөр үндсэн зээл 336,540.23 төгрөг, зээлийн хүү 303,092.60 төгрөг,

2019 оны 06 сарын 10-ны өдөр үндсэн зээл 146,346.26 төгрөг, зээлийн хүү 308,050.78 төгрөг,

2019 оны 06 сарын 14-ний өдөр үндсэн зээл 185,235.81 төгрөг,

2019 оны 07 сарын 10-ны өдөр үндсэн зээл 346,424.79 төгрөг, зээлийн хүү 293,573.45 төгрөг,

2019 оны 08 сарын 09-ний өдөр үндсэн зээл 351,549.98 төгрөг, зээлийн хүү 288,082.87 төгрөг,

2019 оны 09 сарын 10-ны өдөр үндсэн зээл 337,892.19 төгрөг, зээлийн хүү 301,740.64 төгрөг,

2019 оны 10 сарын 10-ны өдөр үндсэн зээл 361,749.95 төгрөг, зээлийн хүү 277,882.90 төгрөг,

2019 оны 11 сарын 08-ны өдөр зээлийн хүү 4,157.84 төгрөг,

2019 оны 11 сарын 11-ний өдөр үндсэн зээл 376,186.22 төгрөг, зээлийн хүү 259,288.78 төгрөг,

2019 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1,075 төгрөг,

2019 оны 12 сарын 11-ний өдөр үндсэн зээл 354,869.66 төгрөг, зээлийн хүү 284,244.74 төгрөг,

2020 оны 01 сарын 10-ны өдөр зээлийн хүү 6,450 төгрөг,

2020 оны 01 сарын 13-ны өдөр үндсэн зээл 369,193.63 төгрөг, зээлийн хүү 264,164.21 төгрөг,

2020 оны 02 сарын 10-ны өдөр зээлийн хүү 10,592.16 төгрөг,

2020 оны 02 сарын 17-ны өдөр үндсэн зээл 374,837.75 төгрөг, зээлийн хүү 254,749.14 төгрөг,

2020 оны 03 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1,554.32 төгрөг,

2020 оны 03 сарын 13-ны өдөр үндсэн зээл 397,281.99 төгрөг, зээлийн хүү 242,090.49 төгрөг,

2020 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1,977.52 төгрөг,

2020 оны 07 сарын 10-ны өдөр зээлийн хүү 48,317.11 төгрөг,

2020 оны 08 сарын 04-ний өдөр үндсэн зээл 3,436.93 төгрөг, зээлийн хүү 196,513.07 төгрөг,

2020 оны 08 сарын 10-ны өдөр үндсэн зээл 446,581.81 төгрөг, зээлийн хүү 252,981.02 төгрөг,

2020 оны 09 сарын 10-ны өдөр зээлийн хүү 549.05 төгрөг,

2020 оны 09 сарын 15-ны өдөр үндсэн зээл 398,487.83 төгрөг, зээлийн хүү 241,240.32 төгрөг,

2020 оны 10 сарын 16-ны өдөр үндсэн зээл 419,732.44 төгрөг, зээлийн хүү 220,696.17 төгрөг,

2021 оны 09 сарын 13-ны өдөр зээлийн хүү 639,950 төгрөг,

2021 оны 09 сарын 27-ны өдөр зээлийн хүү 17,000 төгрөг,

2021 оны 11 сарын 15-ны өдөр зээлийн хүү 639,950 төгрөг,

2021 оны 12 сарын 13-ны өдөр зээлийн хүү 639,950 төгрөг,

2022 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн хүү 73,66 төгрөг,

2022 оны 03 сарын 12-ны өдөр зээлийн хүү 592,578.01 төгрөг,

2022 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн хүү 977,152.69 төгрөг,

Үндсэн зээл 7,056,617.24 төгрөг, зээлийн хүү 8,616,427.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,981.50 төгрөг, нийт 15,744,023 төгрөгийг зээлдэгч П.М төлсөн бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11, 43-45 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 31-ний өдрийн гэрээний 5.2.3-т Зээл, түүний хүүний төлбөрийг гэрээний 4.1-т заасан хуваарийн дагуу ххххххххххх тоот цалингийн картын дансанд төлөх,

5.2.5-д Зээл, түүний хүүний төлбөрийг гэрээний 4.1-т заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд /үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны/-ний хамт түүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх заажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-14, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 31, 2020 оны 08 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ ёсоор хариуцагч буюу зээлдэгч П.М үндсэн зээл үлдэгдэл 14,943,382.76 төгрөг, зээлийн хүү 1,393,155.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,268.91 төгрөг,нийт 16,350,807.13 төгрөгийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч тал нотариатын зардал 4,000 төгрөгийг нэхэмжлэхгүй хэмээн тайлбарласан болно.

 

Коронавируст халдвар /ковид 19/-ын халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020 оны 04 сарын 29-ний өдрийн хуулийн хэрэгжилттэй хариуцагч П.М зээл төлөлтийг хойшлуулах тухай хүсэлт гарган 2020 оны 04, 05, 06 саруудын зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулсан талаар талууд хэн аль нь мөн маргахгүй байна.

 

Ийнхүү зээл төлөх хугацааг хойшлуулсантай холбоотой зээлдүүлэгч хххххххх банк, зээлдэгч П.М нар 2020 оны 08 сарын 06-*ны өдөр цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг 53 сар гэж тохирсон бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2023 оны 05 сарын 10-ны өдөр гэрээний дагуу төлбөрийг төлснөөр гэрээг дуусгавар болохоор тохирчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 136-138, 2 дугаар хавтасны 1-3 дугаар тал/

 

Хариуцагч П.М зээл төлөлтийг 2 удаа хойшлуулж байсан, 2 дахь удаа 2021 оны 01 сараас эхлэн 7 сар хойшлуулах хүсэлтийг хххххххх банкны Дүнжингарав салбарын эдийн засагчид хүсэлт гаргасан гэж маргаж байна.

 

П.М хххххххх банкны https://www.fasebook.com/tdbm.mn хуудас руу орж зээлийн эргэн төлөлтийн хуваариа сунгуулах хүсэлтийг банкны зааврын дагуу https://www.cardcentre.mn/loanreq/index.php холбоос руу орж өгсөний дагуу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 18:02:07 цагт мөн банкны хххххххххххххх дугаарын утаснаас түүний хххххххххххххххх дугаарт залган зээл хойшлуулсан тухай мэдэгдсэн гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 63-102 дугаар тал/

 

хххххххх банкны 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 5/10637 тоот лавлагаанд:

Банкны https://www.cardcentre.mn/loanreq/index.php холбоосоор П.М 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний хооронд хүсэлт илгээж хандаагүй байна.

Зээлдэгч П.М 2020 оны 03 сарын 28-ны өдөр зайнаас зээл сунгах хүсэлт гаргасны дагуу Дүнжингарав салбарын зээлийн хорооны 2020 оны 07 сарын 07-ны өдрийн хххххххххххххх дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 135-138 дугаар тал/

 

хххххххх банкны Дүнжингарав салбарын данс хариуцсан ажилтан Б.Жавхлан шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би тус банкинд 2014 оны 03 сараас 2021 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан.

Зээл төлөх талаар зээлдэгчид тухайн өдрийн өглөө мессэж илгээдэг. Зээл төлөх хугацаа 1 хоногоос дээш хоног хэтэрсэн тохиолдолд тухайн зээлдэгч рүү утасдан шалтгааныг нь тодруулж асуудаг.

П.Мийн тухайд зээлийг нь би судалж зээл олгогдож байсан ба эхний удаа зээл хойшлуулж байсныг санаж байна. 3 бил үү, 6 сараар хойшлуулж байсан. Зээлээ төл гээд ярьж байсан, гэхдээ он, сарыг нь санахгүй байна. ... гэжээ.

 

Коллпро ХХК-ийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 23/027 тоот лавлагаанд ... хххххххх банктай 2020 оны 08 сараас 2022 оны 06 сарын 01 хүртэл ажилласан. Хамтран ажиллах хугацаанд хххххххх банкны Дүнжингарав салбарын хххххххххххххх дугаарт огт үйлчилгээ үзүүлж байгаагүй.

хххххххх банкны дуудлагын төв болох 1800-1988, 1900-1988 дугааруудад үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд үйлчилгээ цуцлах үед банкны шаардлагын дагуу өөрийн систем дээр байрах бүх лог мэдээллийг бүрэн устгасан. Үүнтэй холбоотой систем аудитыг банкны зүгээс 2022 оны 08 сарын 24-ний өдөр ирж хяналт шалгалт хийсэн болно гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 24-26 дугаар тал/

 

Хариуцагч П.Мийн ххххххххххххх тоот цалингийн зээлийн дансны хуулгад 2021 оны 02 сарын 08-ны өдөо Зээл хүү зогсоов гэсэн гүйлгээний утга тэмдэглэгдсэн ба үүнийг зээлдүүлэгч тал энэ нь балансын гадуурх дансны бүртгэлд тооцогдох ба үүнийг Монгол банкны 2019 оны А-155/134 Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд хххххххх банкнаас автоматаар бүртгэлжүүлэх утгаар ойлгоно гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43, 236-237 дугаар тал/

 

Хариуцагч П.Мийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаа хэмээн маргаж байгаа 2021 оны 01 сараас 2021 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлэгч хххххххх банк нь зээлдэгч талаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаагүй нь авлага төлүүлэхтэй холбоотой авсан арга хэмжээний бүртгэлээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 240-249 дүгээр тал/

 

Дээр дурдсан баримтуудаас дүгнэж үзэхэд зээлдүүлэгч тал зээлдэгч П.Мийн зээл төлөх хугацааг 2021 оны 01 сараас 2021 оны 07 сарыг дуустал хугацаагаар хойшлуулсан гэж үзэхээр байна.

 

Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарн 10-ны өдрийн А-155/134 дугаар бүхий Журам шинэчлэн батлах тухай хамтарсан тцшаалын хавсралт Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1-т Банк нь энэ журмын 2.7.1-т заасан багцалсан активаас бусад активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан дор дурдсан ангиллаар тус, тусад нь хийж, аль доогуур үнэлгээгээр эцсийн ангиллыг тогтооно,

2.1.1.1-т Хэвийн, 2.1.1.2-т Анхаарал хандуулах, 2.1.1.3-т Чанаргүй ангилал, үүнээс: 2.1.1.3а хэвийн бус, 2.1.1.3б эргэлзээтэй, 2.1.1.3в Муу ангилалд хамаарна гэж заасан ба активын хугацааны үзүүлэлтээр дүгнэн ангилах хүснэгтэд зааснаар хэвийн ангилал 15-30 хоног, анхаарал хандуулах 90 хоног, хэвийн бус 91-180 хоног, эргэлзээтэй 181-360 хоног, муу 361 хоног гэж заасан байна.

 

Уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Зээлдүүлэгч хххххххх банк нь зээлдэгч П.Мийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийг төлөөгүй, 361 хоногоос хэтэрсэн тул түүний зээлийн ангилал муу ангилалд хамаарч байгаа гэж тайлбарлаж байна.

 

Тэрээр дээрх асуудлаар Монгол банкинд хандан гомдол гаргахад 2022 оны 08 сарын 04-ний өдөр Б-18/650 тоот албан бичгээр ... дээрх асуудал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тухай хххххххх банкнаас манай байгууллагад мэдэгдсэн бөгөөд шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэгдэж буй аливаа хэрэг, маргаанд Монгол банкнаас хөндлөнгөөс оролцох, дүгнэлт гаргах боломжгүй болно гэх хариуг өгчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 105-106 дугаар тал/

 

Зээлдүүлэгч хххххххх банк зээлдэгч П.Мийн зээл төлөх хугацааг 2021 оны 01 сараас 2021 оны 07 сарыг дуустал хугацаагаар хойшлуулсан атлаа дээрхи тушаалын дагуу зээлийн муу ангилалд хамааруулан бүртгэсэн нь үндэслэлгүй байна.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах,

мөн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.2Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй, 9.4.2-т Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж тус тус заасан байна.

 

Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч, бүртгэлийг залруулан бүртгэхийг нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч П.Мээс 16,350,807.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч, бүртгэлийг залруулан бүртгэхийг нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч П.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг нар шүүх хуралдаанд ирээгүй ба хариуцагчийн өмгөөлөгч Ж.Нямбаяр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч П.М, түүний өмгөөлөгч Ж.Майзоригч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч П.Мээс 16,350,807.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу ангилал гэсэн бүртгэлээс П.Мийг хасч, бүртгэлийг залруулан бүртгэхийг нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч хххххххх банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,770 төгрөгийг болон хариуцагч П.Мийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хххххххх банк ХХК-иас 5,934 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч П.Мээс 239,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххх банк ХХК-д, нэхэмжлэгч хххххххх банк ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч П.Мт тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН