| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 167/2023/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | О |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
Улсын яллагчаар ахлах прокурор Б.О,
Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч Б.Б, И.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мын М /РД: /, Урьд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, шүүхээс ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоож байсан.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М нь Дорноговь аймгийн *** сумын нутаг дэвсгэр, “***” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн эзэмшлийн талбайд “***” ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Цгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Дорноговь аймгийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 12 хуудас),
Хохирогч А.Гын “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Улаанбаатар хотоос Дорноговь аймаг *** сумын “***” гэх газарт байх “***” ХХК-ийн гаалийн талбай дээр тухайн компанийн нүүрсийг ачуулахаар Ц.Б, Б гэх хочтой залуугийн хамт Бгийн Ланд-200 маркийн *** (сери мэдэхгүй) дугаартай машинаар 17 цагийн орчим ирсэн. Талбай дээр ирээд гаалийн талбай руу орох гэтэл ажилчдын байрнаас олон эрэгтэй хүмүүс гарч ирээд тойроод зогсож байгаад “Яах гэж ирсэн хүмүүс вэ” гэх зэргээр согтуурхаад байхаар нь бид нар машиндаа ороод суучихсан. Тэгтэл 25 дугаар өртөөний “***” ХХК-ийн захирал А гэх хүн Я, П гэх хүмүүс *** (серийг нь мэдэхгүй) дугаартай шаргал өнгийн Ланд-200 маркийн машинтай ирсэн. Тэгтэл Б хэлэхдээ “Би А ахтай уулзъя, энэ ажлыг чинь яриад хэлээд өгье” гэж хэлээд буугаад явсан. А гэгчтэй нь Б уулзаж байгаад Б нөгөө ирсэн машинд нь суугаад ойролцоох овоо руу явсан. Б Бгийн машиныг жолоодоод араас нь дагаад явсан. Бид нар нэг овоон дээр байсан... А нь “наад архиа задалчих” гэж хэлээд Б бид хоёр луу хандаж “Та хоёр юу юм” гэхээр нь “Бид хоёр энэ компанийн ажлаар яваа хүмүүс байгаа юм” гэхэд “Манай Б гэдэг дүү байгаа болохоор та хоёртой уулзаж байна” гэж хэлсэн. Тэгтэл араас тухайн ажлын байрнаас гарч ирсэн хүмүүсээс хэдэн хүн (тоог нь мэдэхгүй) цагаан өнгийн жижиг машинтай, *** (серийг нь мэдэхгүй) машинтай ирээд улсын начин СЖ гэх хүн “Та нар одоо яриад хэрэггүй, бид нар хамгаалалт авсан. Бид нарын мэдэлд шилжсэн, гэрээ хийсэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б “Бид нар гэрээтэй, гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Бид нар юмаа оруулмаар байна” гэж хэлэхэд С гэх десант хувцастай (ахлах нь гэх) хүн “Наадах чинь хамаагүй. Манай харуул хамгаалалтын компани наад гэрээг чинь 9 хоног судалсан. Манай талын зөв. Судлаагүй байж танай юмыг оруулахгүй гэж хаахгүй. Атай та нар ойлголцсон ч гэсэн бид нар гэрээ хийсэн байгаа болохоор бид нар оруулахгүй” гэж хэлэхээр нь Б “Та нарт огт хамаагүй. Та нар зүгээр хамгаалалт хийх үүрэгтэй гэрээтэй хүмүүс. Энэ та нарын юм биш” гэж хэлсэн. Тэгтэл хамт ирсэн хүмүүс дунд зогсож байсан кепк малгайтай нэлээн махлагдуу урт хар пелниктэй залуу “Наадуултайгаа юугаа ярьдаг юм. Эндээс зайлаарай” гэж хэлж байсан. Тухайн үед хажуугаар М гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Альпард загварын машинтай хүмүүс ирэхэд М гэх хутга барьж байсан залуу “Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Б өөрийн машинаа бариад хажууд нь СЖ, ард нь Б бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Альпардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод “Энд нь алаад хаячихъя” гэж хэлээд заамдаад байхаар нь Б “Дүү нар больцгоо больцгоо” гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Б хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад М гэх хутга бариад яваад байсан залуу “Энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. М гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео калл хийгээд “Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм” гэж яриад Ө гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан. Ө нь “чи наанаасаа холдоод яриадах” гэж хэлэхэд “Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ” гэж хэлэхэд Б “ахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих” гэхэд М нь “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэж хэлсэн. Б хариу юу ч хэлээгүй бөгөөд М нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед М гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа биед хүргэхгүйгээр чичээд байсан. Б, Б бид тэр хэдээс салаад А байгаа газар руу очсон. Атай уулзахад Я, П гэх хүмүүс хамт байсан. Бид нар Атай уулзаад “Өнөө орой буюу 19 цагт вагон тавих гээд байна, ачуулчихаач, эрүүл болохоор чинь дараагийн ажлаа ярья” гэж хэлэхэд А нь “Б гуйж байгаа учир ачуулъя. Би утсаар Саад хэлчихсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид талбай дээр очоод Б “Саа ахын дүү вагоноо тавиад ачуулчих гэж А ах хэлсэн” гэхэд СЖ, С гэх хүмүүс “Тэгж хэлээгүй” гэж хэлээд вагон тавиулаагүй. Бид нар буцаж Ат дахиж хэлэхэд “хэлчхээд байхад яах гээд байна” гэж хэлээд хамт талбай руу А нь явсан. Б бид хоёр машинаас буулгүй Б, А нар уулзаад вагон тавиулаад нүүрсийг ачуулчих гэж хэлчихлээ гэж хэлээд Б ирсэн. Бид нар очоод уулзахад СЖ, С нар нь “Тэгж хэлээгүй. Тэгээд ч А ах согтуу байна” гэсэн. Тэгээд “Базараа ах бас будлиантуулж болно шүү дээ” гэж хэлэхээр нь “Будлиантуулна гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ?” гэж асуухад СЖ нь “вагоныг чинь ачуулж болно” гэж хэлэхээр нь Б хэлэхдээ Сд нь “Та хоёрт 2.5, 2.5-ыг өгье” гэж хэлэхэд С нь цаашаа СЖ руу буцаад орсон. Би тэгэхээр нь Бд 2.5, 2.5 гэж байгаа нь 250,000, 250,000 төгрөг юм уу гэхэд Б “5,000,000 төгрөг юм байгаа юмаа” гэж хэлэхээр нь “Яахаараа 5,000,000 төгрөг өгдөг юм. Өөрсдийнхөө талбайд орж өөрийнхөө юмыг ачих гэж байж ийм зүйл байхгүй” гэж хэлэхэд С нь гараад ирэхэд Б “500,000 төгрөг өгье” гэхэд С нь “500,000 төгрөг үү” гэхээр нь “Тиймээ” гэхэд “Тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “***” ХХК-ийн орчуулагч Ж гэх Өвөрмонгол хүн рүү өөрийн 99100645 дугаарын утаснаас Жын *** дугаарын утас руу залгаж “Мөнгө өгөхгүй бол ажил явахгүй байна. Сая алуулах шахлаа” гэж хэлээд тухайн өдрөө Ж руу дахиж холбогдоогүй... А нь “6 вагоны 3-ыг нь надад өгвөл та нартай ярилцаж болно. Өөр та нартай ярих зүйл байхгүй” гэж хэлээд би олон танилтай хүн. Та нарыг хар даруулж Хятад руу чинь буцаахаар юу олж долоох юм” гэж хэлж байсан. Бид нар аргаа бараад Аийн гадаа машиндаа хоносон. Маргааш өглөө нь Жтай холбогдоход “Би гаалийн талбай дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Б, Б бид гурав Аийг дагаад вагон тавиулж талбай руу машинаа оруулж ажлаа хийх зорилгоор дагаж яваад бүтээгүй. Маргааш өглөө нь Б, Б бид гурав Улаанбаатар хот руу буцацгаасан. Ажлын талбай дээр Ж ирээд вагон тавиулж ажлаа хийгээд үлдсэн. Би Жд хэлэхдээ хутга шөвөг тулгаад байна. Энэ хүмүүс мөнгөний сонирхолтой хүмүүс байна гэж утсаар ярьж байсан. Тэрнээс биш яг 10,000,000 төгрөг Мгийн дансанд хийчих гэж хэлээгүй. Ж талбайн камерыг гар утаснаасаа хянадаг бөгөөд камер харж байгаад М гэгчийг хараад өмнө нь зүс таньдаг, we chat-аар холбогддог байсан тул М рүү холбогдоод 10,000,000 төгрөг манай компанийн данснаас манай нягтлан шилжүүлсэн байсан. Бид нар ажлаа амжуулах гээд талбай хаагаад оруулахгүй, дээрээс нь мөнгөний сонирхолтой хүмүүс байгаад байсан учир 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Ө гэгчийг би мэдэхгүй. Манай компанитай талбайн түрээсийн гэрээтэй. Уг гэрээ нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаатай байгуулсан. Одоо гэрээ нь надад байгаа... компаниас гэрээтэй компанитайгаа ажлаа явуулах гэж хамгаалалтын компанид өөрийн компаниасаа 10,000,000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна... миний биед халдаагүй. Хутгаар чичиж байсан. Надад их айдас төрсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-241 дэх тал),
Хохирогч Ц.Бын гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Улаанбаатар хотоос Дорноговь аймаг *** сумын *** гэх газарт байх “***” ХХК-ийн гаалийн талбай дээр тухайн компанийн нүүрсийг ачуулахаар А.Гын хамт Б гэх хочтой залуугийн хамт Бгийн Ланд-200 маркийн *** /сери мэдэхгүй/ дугаартай машинаар 17 цагийн орчим ирсэн. Талбай дээр ирээд гаалийн талбай руу орох гэтэл ажилчдын байрнаас олон эрэгтэй хүмүүс гарч ирээд тойроод зогсож байгаад “Яах гэж ирсэн хүмүүс вэ” гэх зэргээр согтуурхаад байхаар нь бид нар машиндаа ороод суучихсан. Тэгтэл 25 дугаар өртөөний “***” ХХК-ийн захирал А гэх хүн Я, П гэх хүмүүс *** (серийг нь мэдэхгүй) дугаартай шаргал өнгийн Ланд 200 маркийн машинтай ирсэн. Тэгтэл Б хэлэхдээ “Би А ахтай уулзъя, энэ ажлыг чинь яриад хэлээд өгье” гэж хэлээд буугаад явсан. А гэгчтэй нь Б уулзаж байгаад Б нөгөө ирсэн машинд нь суугаад ойролцоох овоо руу явсан. Би Бгийн машиныг жолоодоод араас нь дагаад явсан. Бид нар нэг овоон дээр байсан... А нь “наад архиа задалчих” гэж хэлээд А.Г бид хоёр луу хандаж “Та хоёр юу юм” гэхээр нь “Бид хоёр энэ компанийн ажлаар яваа хүмүүс байгаа юм” гэхэд “Манай Б гэдэг дүү байгаа болохоор та хоёртой уулзаж байна” гэж хэлсэн. Тэгтэл араас тухайн ажлын байрнаас гарч ирсэн хүмүүсээс хэдэн хүн (тоог нь мэдэхгүй) цагаан өнгийн жижиг машинтай, *** (серийг нь мэдэхгүй) машинтай ирээд улсын начин СЖ гэх хүн “Та нар одоо яриад хэрэггүй, бид нар хамгаалалт авсан. Бид нарын мэдэлд шилжсэн, гэрээ хийсэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Бид нар гэрээтэй, гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Бид нар юмаа оруулмаар байна” гэж хэлэхэд С гэх десант хувцастай /ахлах нь гэх/ хүн “Наадах чинь хамаагүй. Манай харуул хамгаалалтын компани наад гэрээг чинь 9 хоног судалсан. Манай талын зөв. Судлаагүй байж танай юмыг оруулахгүй гэж хаахгүй. Атай та нар ойлголцсон ч гэсэн бид нар гэрээ хийсэн байгаа болохоор бид нар оруулахгүй” гэж хэлэхээр нь би “Та нарт огт хамаагүй. Та нар зүгээр хамгаалалт хийх үүрэгтэй гэрээтэй хүмүүс. Энэ та нарын юм биш” гэж хэлсэн. Тэгтэл хамт ирсэн хүмүүс дунд зогсож байсан кепк малгайтай нэлээн махлагдуу урт хар пелниктэй залуу “Наадуултайгаа юугаа ярьдаг юм. Эндээс зайлаарай” гэж хэлж байсан. Тухайн үед хажуугаар М гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Алпард загварын машинтай хүмүүс ирэхэд М гэх хутга барьж байсан залуу “Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Б өөрийн машинаа бариад хажууд нь СЖ, ард нь А.Г бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Алпардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод “Энд нь алаад хаячихъя” гэж хэлээд заамдаад байхаар нь би “Дүү нар больцгоо больцгоо” гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Би хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад М гэх хутга бариад яваад байсан залуу “Энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. М гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео кол хийгээд “Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь хатгах юм” гэж яриад байсан. Ө нь “чи наанаасаа холдоод яриадах” гэж хэлэхэд “Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ” гэж хэлэхэд Б “ахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих” гэхэд М нь “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэж хэлсэн. Б хариу юу ч хэлээгүй бөгөөд М нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед М гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа нэг удаа миний гэдэсний баруун хэсэг рүү хатгах шиг болсон ба хутганыхаа кнопыг дарсан байсан тул цаашаа хураагдсан. Б, Г бид тэр хэдээс салаад А байгаа газар руу очсон. Атай уулзахад Я, П гэх хамт байсан. Бид нар Атай уулзаад “Өнөө орой буюу 19 цагт вагон тавих гээд байна, ачуулчихаач, эрүүл болохоор чинь дараагийн ажлаа ярья” гэж хэлэхэд А нь “Б гуйж байгаа учир ачуулъя. Би утсаар Саад хэлчихсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид талбай дээр очоод Б “Саа ахын дүү вагоноо тавиад ачуулчих гэж А ах хэлсэн” гэхэд СЖ, С гэх хүмүүс “Тэгж хэлээгүй” гэж хэлээд вагон тавиулаагүй. Бид нар буцаж Ат дахиж хэлэхэд “хэлчихээд байхад яах гээд байна” гэж хэлээд хамт талбай руу А нь явсан. Г бид хоёр машинаас буулгүй Б, А нар уулзаад вагон тавиулаад нүүрсийг ачуулчих гэж хэлчихлээ гэж хэлээд Б ирсэн. Бид нар очоод уулзахад СЖ, С нар нь “Тэгж хэлээгүй. Тэгээд ч А ах согтуу байна” гэсэн тэгээд “Базараа ах бас будлиантуулж болно ш дээ” гэж хэлэхээр нь “Будлиантуулна гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ?” гэж асуухад СЖ нь “вагоныг чинь ачуулж болно” гэж хэлэхээр нь Б хэлэхдээ Сд нь “Та хоёрт 2.5, 2.5-ыг өгье” гэж хэлэхэд С нь цаашаа СЖ руу буцаад орсон. Би тэгэхээр нь Бд 2.5, 2.5 гэж байгаа нь 250,000, 250,000 төгрөг юм уу гэхэд Б “5,000,000 төгрөг юм байгаа юмаа” гэж хэлэхээр нь “Яахаараа 5,000,000 төгрөг өгдөг юм. Өөрсдийнхөө талбайд орж өөрийнхөө юмыг ачих гэж байж ийм зүйл байхгүй” гэж хэлэхэд С нь гараад ирэхэд Б “500,000 төгрөг өгье” гэхэд С нь “500,000 төгрөг үү” гэхээр нь “Тиймээ” гэхэд “Тийм юм байхгүй” гэж хэлэхээр нь хөдлөөд явсан. Бид нар өглөө болохоор болоод Аийн гадаа очоод машины зогсоол дээр очоод хоносон. Баруун хөлийн шагайнаас доош хавдартай байгаа... Өөр нэг хар гуталтай хүн өшиглөсөн... Ө гэгчийг би мэдэхгүй. СЖ гэгчийг нь би таньдаг. Овоон дээр байх үед СЖ “Манай ах Ө нь энэ хамгаалалтын албаны дарга. Би эзэнгүй байхад нь хариуцаад явж байгаа” гэж хэлж байсан. Манай компанитай гаалийн талбайд нүүрс ачиж буулгах, экспортлох гэрээтэй, уг гэрээ 2021 оноос эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... Надаас мөнгө нэхээгүй. Миний биед халдаж хоолой боож, хөл рүү өшиглөж, хутга гаргаж ирж хэл амаар доромжилсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25-27 хуудас),
Хохирогч Ц.Бын гэрчээр дахин өгсөн “...Өвөрмонгол дүү Төмөрөө гэх залуу байдаг. Мөн П гэх танил дүү байдаг. П над руу залгаад та оффис дээр хүрээд ирээч, энэ М гээд Төмөрөө ахын дүү нь шдээ гээд дуудсан. Тэгээд тэр оффис байрлах Зайсангийн Анома гэх хотхонд очсон. Тэгээд ороод суухад П гээд залуу надад цай хийж өгсөн. Тэгээд сууж байсан чинь Төмөрөө надад “ М гэх залуу чинь манай дүү, тантай холбогдоод танд тулгасан гээд та гомдол өгсөн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тийм гэж хэлсэн. Тэгээд надаас өргөдлөө татах боломж байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би өргөдөл татах хүн нь биш ээ, өргөдлийн дагуу шийдэгдэх байх гэж хэлсэн. Тэгсэн чинь П надад Мтай уулзах санал тавьсан. Тэгээд П Мг дуудчихсан...Удалгүй М ороод ирсэн. Тэгээд М орж ирэхээр нь би “Чи чинь миний эргэн тойрны хүмүүсээр яриулаад байх юм аа” гэж хэлсэн чинь өөрийгөө саяхан гарч ирсэн өргөдлөө татчих гэж хэлсэн. Тэгээд баахан зовлон яриад 2 жилийн тэнсэнтэй байгаа, одоо яг орох гээд байна гэж хэлсэн. Тэгээд Мтэй ярьж байсан чинь М тухайн мөнгийг ганцаараа авсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би “Чи одоо хуваачихаад ганцаараа даах гээд байгаа юм уу” гэж асуусан чинь өөрийгөө ганцаараа авч ашигласан гэж хэлсэн. Тэгээд ярилцаад сууж байсан чинь М би А гэх хүнийг танихгүй, хамгаалалтын албаны Ө гэх хүнийг таньдаг болохоор тухайн үед хамт очсон гэж хэлсэн. Тэгээд над руу хутга тулгаад, айлган сүрдүүлсэн талаар нь хэлэхэд надаас уучлалт гуйгаад найзтайгаа яриад өгчих гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 31, 32 хуудас),
Хохирогч Цгийн гэрчээр өгсөн (“***” ХХК-ийн гүйцэтгэх захирал)-гийн “...Тус манай “***” ХХК нь “***” ХХК-тай Дорноговь аймгийн *** сумын 5-р баг *** багт байрлах ачилтын буулгалтын 14-р талбайг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар түрээслэн гэрээ байгуулсан... Тухайн үе буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн биеэр тус газар очсон. Тэр үед манай ажилчдыг байшингаас нь хөөгөөд гаргачихсан, хашааг түгжчихсэн байдалтай байсан. Тэгээд би хашааг нь яагаад түгжсэн талаар нь очоод асуусан чинь А гэх хүн түгжсэн талаараа хэлсэн. Тэгээд тэнд харилцан хэрүүл болсон. Тухайн маргаан гарсан үед шүүхийн хариу ирээгүй байсан бөгөөд тэр маргааны үеэр мэдэгдлийнх нь талаар шүүхээр шийдүүлэх талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Тэгээд тухайн өдөр би буцаад яваад өгчихсөн. Тэгсэн маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хөрөнгө оруулагч Ж холбогдоод “Өгсөн данс руу нь 10,000,000 төгрөг шилжүүлчихвэл асуудал шийдэгдэх гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн *** дугаартай ХААН банкны данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 01 минутад ХААН банкны *** дугаарын данс руу “14-р талбайн хаасан асуудал шийдэх зардал” гэсэн утгатай 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 63 хуудас),
Хохирогч Цгийн “...Тухайн үед Ж гээд манай нөхөр над руу залгаад “Энэ талбай дээр байгаа хамгаалалтын албыг буулгах гэж байна, тухайн данс руу 10 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн юм. Манай нөхөрт Ж нь Мгийн яриаг орчуулж хэлсэн юм байна лээ. Тэгээд 10 сая төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн... М нь хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүй. М 2022 оны намар он, сарыг нь мэдэхгүй байна надтай 3 дугаар эмнэлгийн урд талын зочид буудал дээр манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг олдохгүй байна гэж байгаад намайг дөнгөж төрсний дараахан 10,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн... Надад одоо гомдол санал алга байна, би хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 114, 115 хуудас),
Гэрч О.Ж (*** ХХК-д орчуулагч)-ын “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн дэд захирал А.Г нь миний *** дугаарын утас руу 18, 19 цагийн алдад өөрийнхөө гар утаснаас залгаад “Б бид хоёр алуулах шахлаа. Эдгээр хүмүүс мөнгө төгрөгийн сонирхолтой байна. 5, 10 цаасны хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд утсаа тасалсан. Би гаалийн талбайн хяналтын камерыг өөрийн гар утаснаасаа харахад М гэх таньдаг царай харагдсан. М руу we chat-аар залгаад “Чи наанаа юу хийж яваа юм бэ, хэрэг төвөгт орооцолдож болохгүй шүү, маргааш би захиралтайгаа яваад очъё” гэж хэлсэн. М “За хүрээд ирээ ахаа” гэсэн. Би Улаанбаатар хотоос 2021 оны 11 сарын 16-ны өглөө 6-7 цагийн хооронд захирал Ж гэх хүний хамт гарсан. 10 цаг 30 минутын орчим талбай дээр ирээд М гэх хүнтэй машиндаа дуудаж уулзсан. Би Мд хандаж “Та нар яах гээд байгаа юм бэ?” гэж асуухад “Тантай хамааралтай юм байсан бол би ирэхгүй байсан. 5, 10 төгрөг өгчихөө, бид нар хүмүүсээ аваад буцъя” гэж хэлсэн. Би тэгэхээр нь дансны дугаараа өгчих гэж хэлээд дансны *** дугаарыг нь аваад Ж захирал руу явуулсан. Ж захиралд би Мгийн ярьсан байдлаар нь ярьсан. Дараа нь захирал мөнгө хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд М нь миний Улаанбаатар хотоос барьж ирсэн манай захирлын 19-99 (сери мэдэхгүй) дугаартай саарал өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгслийг унаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд манайх вагоноо оруулаад ажлаа хийсэн. Бид нар ажлаа амжуулах гээд талбай хаагаад оруулахгүй, дээрээс нь мөнгөний сонирхолтой хүмүүс байгаад байсан учир 10,000,000 төгрөг шилжүүлж нөгөө хүмүүсийг явуулсан. Захирал Жы эзэмшлийн 19-99 дугаартай Прадо маркийн машинаар Ж захирал, М бид гурав хамт явсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 16-17 хуудас),
Гэрч О.Жын дахин өгсөн “...маргааш өглөө нь 10 цагийн үед *** сумын 14-р талбайд Улаанбаатар хотоос Ж захиралтай явж очсон. Тэгээд Ж захирал бид хоёр талбай руу орж СЖ, С гэх хүмүүстэй уулзсан. Тэр үед М гэх залуу тэр хоёр хүнийг танилцуулсан. Тэнд нэг их айхтар олон юм яриагүй. Тэнд машин pyy Aмapaa, Ж захирал бид гурав уулзаад байж байхад би Мд хандан “Тав арван цаас хэрэгтэй бол аваач ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь М тэгье гээд зөвшөөрөөд дансаа өгөхөөр нь би Ж захиралд хэлээд Ж захирал Мгийн дансыг өгсөн. Тэгээд М надад за дансанд мөнгө орчихлоо, би хүмүүсээ аваад явъя гэж хэлээд СЖ, С хоёрыг аваад явсан. Тэгээд М захирлын машиныг бариад, СЖ, С хоёр өөр машинд суугаад Улаанбаатар хот руу явцгаасан. Намайг очихоос өмнө Г надад “хүнд алуулах нээ хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй болохгүй юм байна” гэж хэлсэн болохоор нь би түрүүлээд Мд “Тав арван цаас хэрэгтэй юм уу” гээд шууд асуусан. Тэрнээс биш урьдчилаад тэгж хэлээгүй. Гэхдээ дараа нь хэлсэн. Тэр хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан... Мөнгө өгөхдөө тийм зүйл яриагүй. Ойролцоогоор 10 цаг 10 минутад Мгийн дансанд мөнгө хийсэн. Харин Улаанбаатар хот руу явж байхдаа замдаа юу ярилцсан мэдэхгүй байна. Тэр үед цаг 12 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 20-22 хуудас),
Гэрч О.Жын дахин өгсөн “...камерын бичлэгийг утаснаасаа харахад М нь хашаан дотор камерын доор алхаж байгаа дүр зураг нь буусан байсан. Тэгээд би үйл хөдлөл, царайгаар нь таниад М рүү залгаж чи мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн...Тухайн камерын бичлэгийг 30 хоног хадгалах ёстой байдаг байхаа. Одоо устсан байх. Би тус камерын бичлэгийг хуулбарлаж аваагүй. Би мөнгө өгөхдөө манай компанид ажилд ор гэж хэлээгүй. Намайг очихоос өмнө Г надад хандаж “хүнд алуулах нээ, хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд л би уг хэлсэн зүйлийг нь Ж захиралд орчуулж өгсөн юм. Тэгээд Ж талбайгаа алдахгүй гээд л 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд М хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан. Намайг хүмүүс Ж гэж дууддаг. Харин бичихдээ Ж гэж бичдэг...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 45, 46 хуудас),
Гэрч Б.Пын “...Би М гэх хүнийг танина. Анх 2015 онд харуул хамгаалалтын ажилд хамт явж танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой. Харин Ц.Б гэх хүнийг Ж гэх нэрээр нь танина...Одоогоос нэг жил гаран хугацааны өмнө М, Ц.Б нар нь Зайсангийн Анома хотхоны оффист нь уулзсан нь үнэн...М, Ц.Б нар нь тусдаа өрөөнд байсан болохоор би тэр хоёрын хоорондоо юу ярьсан талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Хоорондоо уулзах нь бол уулзсан. Ц.Б нь тэгж мэдүүлж байгаа бол үнэн байлгүй дээ. Худлаа ярина гэж байхгүй байлгүй. М нь надад Дорноговь аймаг руу нүүрсний талбай хөөцөлдөнө ч гэл үү түрээсэлнэ ч гэл үү нэг ажилд явчхаад ирсэн л гэж хэлсэн. Тэгээд би тухайн хоёрыг ажлынхаа талаар ярьж байгаа юм байх гэж хувьдаа ойлгосон...Төмөрөө нь тухайн үед бол байсан. Гэхдээ гол ярианых нь хажууд бол байгаагүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 64, 65 хуудас),
Гэрч Б.Аын “Би 2021 оны 4 сараас эхэлж Дорноговь аймаг *** гэх газар үйл ажиллагаа явуулдаг нүүрсний кемп дээр менежерийн ажилд орсон. Тэгээд 2021 оны 8 билүү 9 сард ажлаа хийж байтал А гэх хүний туслах нь залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд үүдэнд ирэхэд А өөрөө харуул хамгаалалтын 5-6 хүнтэй, улсын начин СЖ гэх хүмүүстэй ирчихсэн байсан. Тэгээд ирчихээд А нь би захиралтай чинь ярина, чамд хамаагүй авах юмнуудаа аваад гар гэж хэлсэн. Тэгээд би гарахгүй гэж нэлээн үзсэн. Тэгээд харуулын хүмүүс нь татаж чангаасаар байгаад бид хэдийг гаргасан. Тэгээд би захирал Ц руу залгаад болсон асуудлыг хэлэхэд одоо эгч нь хотоос гарч байна, ямар ч байсан өөрийнхөө биеийг хамгаалаад байж бай гэж хэлсэн. Тэгээд оройхон захирал Ц, Ж гээд хятад хүнтэйгээ ирээд Атай машин дотроо уулзаад байсан. Тэгээд би тэр хооронд өөрийнхөө ковшийг айлын хашаанд тавьчхаад ирэхэд нүүрсний уурхай дээр бөөн маргаан болчихсон олон хүмүүс бужигнаад хэрэлдээд маргалдаад байж байсан. Тэр үед нь би машин дотроо л сууж байсан. Тэгээд тэр дунд нэг залуу хүзүүвч зүүчхээд эвгүй үйлдэл хийх юм бол ална шүү гээд кноптой хутга барьчихсан М гээд залуу биед хүргэхгүй чичээд сүрдүүлээд шоронд байсан чам шиг гарууд инээдгүй байгаа шүү л гээд байсан. Тухайн үед Алпард маркийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл “***” гээд компанийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар Дорноговь аймаг хоёрын хооронд нэлээн их явдаг, тогтсон жолооч бол байхгүй. Тухайн үед хэдэн хүн ирж байсан талаар санахгүй байна...энэ талаар хараагүй, ямар ч байсан М гэх залуу хутга бариад явж байсан. Би тэр үед яг Алпард машин дотор байгаагүй, хажуу талын соната 7 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан. Би Мг одоо харвал танина. Малигар шар дуу царайтай, их дээрэнгүй харьцаатай, ковшоо асаагаад хурдан гар, чам шиг пиздакууд инээдгүй байгаа шүү гэх мэтээр ярьж байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 61, 62 хуудас),
Гэрч Б.СЖын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14 билүү 15-ны өдөр яг сайн санахгүй байна, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн *** сумын 25-р зөрлөгт байх нүүрсний талбай дээр очсон. Тэгээд манай ахын компани болох “***” ХХК нь тухайн талбайн эзний компанитай гэрээ хийсэн юм шиг байгаа юм. Тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Ө ах тухайн үед АНУ руу явчихсан, надад өөрийнхөө эзэмшлийн *** УНЯ улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн машиныг надад үлдээчихсэн байсан. Тэгээд надад харуул хамгаалалтад хэрэг болбол тухайн машиныг харуул хамгаалалтын албанд өгөөрэй гэж хэлсэн. “***” ХХК-ийн хамгаалалтын албаны дарга С намайг хамт яваад тухайн очсон газарт хамгаалагч нар хүргэж өгчхөөд ирье гэж хэлээд бид нар явцгаасан. Тэнд очиход өдрийн 12 цаг эсхүл 13 цаг болж байсан байх. Бид нарыг очиход тухайн талбайн хаалга нь онгорхой байсан. Тэгээд цаагуур нь машинууд нүүрс буулгаад байж байсан. Тэрийг нь бол сайн мэдээгүй. Тэнд бас гэрээ хийсэн компанийн А гэх захирал өөрийн эмэгтэй, эрэгтэй хоёр ажилчинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд А, С хоёр тухайн газар руу ороод нэг хүнтэй уулзсан. Тэр хүнийг нь би мэдэхгүй байна. Би ер нь ярианд нэг их айхтар ороогүй. Алсаас хараад байж байсан. Тэд нар хоорондоо ярихдаа харуул хамгаалалтаа авч байна, өөрсдийнхөө талбайд өөрийн харуул хамгаалалтаа тавьж байна гэж яриад тухайн газар байсан хүмүүсийг гаргасан. Тэнд анх уулзсан хүн, тогооч гээд эмэгтэй, ковшийн жолооч гээд нэг залуу гурвуулаа байсан. Тэгээд ковшийг хашаанаас гаргаад хашааны хаалгыг хаагаад тавьчихсан. Би ерөнхийдөө ихэнхдээ машиндаа суугаад байж байсан. Харин нөгөө хэд тэр хавиарах юмнуудаа хүлээлцээд байж байсан. Ер нь захирал нь гээд нэг хүнийг хүлээгээд байх шиг байсан. Тэгээд орой 19 цагийн орчим харанхуй болж байхад нэг машин ирсэн. Тэндээс нь нэг эмэгтэй хүн бууж ирсэн бас нэг хятад хүн ирсэн талаар хүмүүс ярьж байсан. Бас гадаа нь нүүрсний машинууд оочирлоод зогсож байсан. Тэгээд тэр хүүхэн бууж ирээд бөөн хэрүүл болоод байсан. Ер нь хүмүүсийнх нь царай харагдахгүй байсан. Бас нэг цагдаа ирчихсэн байсан. Тэгээд хэрүүл шуугиан болоод байсан. Тэр хүүхэн ковшоо асаа гээд жолооч руу нь хэлээд наад хаалгаа онгойлго, наад хаалгыг чинь эвдэж дайрч орлоо гээд яриад байсан. Тэр эмэгтэй А гээд захиралтай муудалцаад хэрүүл уруул болоод байсан. Тэгээд тус газрын цагдаа pyy А, С, нөгөө хүүхэн гурав явцгаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа ирсэн. Цаана нь цагдаа дээр юу болсон талаар би асуугаагүй. Тэгээд тэр орой шууд Улаанбаатар хот руу бид буцаад явцгаасан. Тэгээд Улаанбаатар хот руу ороход *** сумын ойролцоо явж байхад харуулууд нь С руу залгасан. Тэнд “***” ХХК-иас 2 харуул, Аийн компанийн 1 хүн үлдчихсэн байсан. Тэгээд тэд нар “хүмүүс дайраад байна, 20 гаруй хүн байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Улаанбаатар хот руу орсон. Хот руу ороод хүмүүс авсан. Манай машинд бол 2 хүн суусан. Тэр хүмүүсийг нь би танихгүй. Өөр 2 машинтай хүмүүс хамт явцгаасан. Тэр хүмүүсийг бол би танихгүй. Тэгээд тэр хүмүүстэйгээ 25-р зөрлөг дээр очсон. Тухайн үед очиход үүрийн 4, 5 цаг болж байсан байх. Тэнд очиход нөгөө ковшийг дотор талаас нь хаалгыг нь дараад тавьчихсан. Манай харуулуудыг хашааны гадна гаргаад тавьчихсан. Нөгөө хэд маань цагаан өнгийн приуст суучихсан байсан. Тэгээд бид нар хаалгаар орж чадахгүй байсан болохоор нөгөө хамгаалагч залуучууд ардаас нь тойрч тухайн хашаа руу орсон. Тэгэхэд дотор нь 5-6 хүн байх шиг байсан. Би тухайн үед хашааны гадна зогсож байсан. С тэд нар ковшийг нь холдуулаад дотор нь байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан. Тэгээд байж байтал үүр цайгаад өглөө болчихсон. Бид нар бас машинаа дотор нь оруулаад хаалганы дотор талд нь машинаа тулгаад тавьчихсан. Тэгээд нөгөө 2 харуулаасаа юу болсон талаар асуухад 10 гapyй машин нүүрс буулгасан гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө өдөржингөө байсан. Тэгээд орой нь С бид хоёртой хамт ирсэн хүмүүсийн ихэнх нь буцацгаасан. Тэнд хашаа харж байсан 2 харуул, Аийн компанийн залуу, С, би, М гээд нэг залуу бид нар л үлдэцгээсэн. Тэгээд тэндээ бид нар хоносон. Бас бид нар тэр газар байж байхад хар өнгийн Ланд-200 маркийн машинтай 3 хүн ирсэн. Тэр дунд миний нутгийн ах болох Улсын начин Г, таньдаг ах Ж гэх хүмүүс байсан. Тэр хүмүүс А ахтай уулзаад яваад байсан. Тэр үед А ах тухайн айлд орчихсон байгаад байсан. Харин тэр хүмүүс А ахыг хүлээж байгаад А ахыг Улаанбаатар хот руу явахад нь дагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь нэг Өвөрмонгол, нэг хятад хоёр ирсэн. Өвөрмонголыг нь Ж гэж байсан. Хятадыг нь бол мэдэхгүй байна. Тэгсэн чинь М гээд залуу “Манай хуурай ах хүрээд ирлээ, Ж гэдэг юм” гээд танилцуулж байсан. Тэгээд тэрүүгээр нь уулзаж байгаад М Ж гээд Өвөрмонголын машиныг нь бариад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Түүний дараа С бид хоёр Улаанбаатар хот руу буцацгаасан. Уулзсан. Би Г ахыг таньдаг. Тухайн ахыг Б гэж дууддаг. Тэгээд тэр хүнтэй ойр зуурын юм ярьсан. Нөгөө Жтай нь ойр зуурын юм ярьсан. Нөгөө хүнтэй яриагүй. Би бол муудаагүй. С бас муудалцаагүй. Бусдыг нь муудсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэр Б ах ирдэг өдөр Б ах ирэхдээ А ахтай уулзах гэж ирлээ гээд нэг шил архи барьчихсан ирсэн. Тэгээд тэр архийг нь яг талбайн хажуу талын толгод дээр гараад уусан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 35-38 хуудас),
Гэрч Б.СЖын дахин өгсөн “...М 2 дахь удаагаа Дорноговь аймаг руу явах үед хамт явсан. Би Мг ахын найз нь гэдгээр нь танина. Манай ах над руу гадаадаас утсаар залгаад Стай хамт Дорноговь аймаг руу явж хамгаалагч нарыг аваачиж тавиарай, нэг компанитай хамгаалалтын гэрээ хийчихсэн юм гэж л хэлсэн. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй... Атай тус тусдаа машинтай явсан. Надтай ямар нэгэн зүйл яриагүй. Бид нар Чойрын наахан талд уулзалдаж гар гараа барилцсан. А Стай утсаар ярьж байсан. Дорноговь аймагт 10-аад залуучуудтай хамт очсон байхад Б буюу Г ах Стай уулзаад мөнгө өгье гэж ярьсан юм шиг байна лээ, би бол өөрийн чихээр сонсоогүй. Харин С надад хандаж “Г ах бид хоёрт кофены мөнгө өгье гэж байна, энэ хашаа руу ковш оруулчих гээд байна” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, ажил хийж байгаа биз дээ чи гэж хэлээд өөр зүйл хэлээгүй... Мг ямар шалтгаанаар Дорноговь аймаг руу авч явсныг би сайн мэдэхгүй байна. Манай ах Ө С луу яриад Мг аваад яв гэж хэлсэн. Би дотроо М нь шоронгоос суллагдаад удаагүй байсан учраас Дорноговь аймагт очоод ямар нэгэн зүйл болбол шоронгоос гарсан гээд хүмүүс айгаад ойртож чадахгүй байх гэж бодсон. Дорноговь аймаг руу 2 дахь удаагаа очиход Г ах архи задлаад уулан дээр А, С, Г, Г ахтай хамт явж байсан Жаргаа, Г гэх хүмүүстэй зургуулаа 1 шил архи хувааж уусан. Зодоон цохион болоогүй. Харин бид нарын дунд нүүрсний талбай руу оруулна, оруулахгүй гэсэн бага зэргийн маргаан гарсан. Мгийн гарт хутга мэс байсан эсэхийг би хараагүй. Сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 42, 43 хуудас),
Гэрч Б.СЖын дахин өгсөн “...М надаас өвлийн идэшний мах авах гэж уг 1,600,000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэгээд өвлийн идэшний үхрээ хотод ирээд авсан...би бүүр сүүлд Улаанбаатар хотод ирээд ах Өаас сонссон. Ө ах М хүнээс 10,000,000 төгрөг авчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд л би мэдсэн.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 45 хуудас),
Гэрч Ө.А (“***” ХХК-ийн захирал)-ийн “...Би “***” ХХК үүсгэн байгуулаад 3 жил орчим болж байна...“***” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ цуцалж байгаа талаараа албан ёсоор албан бичгээр мэдэгдсэн... Би Улаанбаатар хотоос “***” ХХК-тай хамт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд *** сумын *** баг 14-р ачилт буулгалтын талбай руу очсон. Тэгээд талбай дээр байсан хүмүүст албан мэдэгдлээ үзүүлээд тухайн компанитай хамтран ажиллахад бэршээлтэй байна гээд өөрийн эзэмшлийн талбайгаа тухайн хүмүүсээс чөлөөлөөд өгчих гэж хүссэн. Тэгсэн чинь тухайн хүмүүс Ц ирж шийднэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрүүл маргаан үүсгэхгүйгээр хашааны гадна байж байя гэж хэлээд хашааны гадна гарсан. Тэгсэн орой 18 цагийн орчимд Ц ирсэн. Ирээд бид нар руу элдэв бусаар доромжилж байсан. Тэгээд байхаар нь би буцаад Улаанбаатар хот яваад өгсөн. Тэгээд явж байтал Цгийн компанийн хүмүүс тухайн ачилт буулгалтын талбай руу дайрч орсон байсан. Тэгээд би харуул хамгаалалтын компани руу холбогдоод “хамгаалалт авсан объект руу хүмүүс дайрч орсон байна. Үүнийг та нар хариуцаж байгаа бол гэрээнийхээ дагуу ажлаа хийгээч” гэж хэлсэн. Тэгээд намайг талбай дээрээ буцаад очиход “***” ХХК-ийн хүмүүс талбайгаа буцаад авчихсан, өөрсдөө хамгаалж байсан. Ямар ч байсан үйл ажиллагаа хэвийн болчихсон байсан. Тэр үед өглөөний 05 цаг болж байсан. Тэгээд би тэр газар руу нэг их айхтар ойртоогүй. Тэгээд би тухайн газраа л байж байсан. Тэгээд үдээс хойш болж байсан чинь манай аймгийн гаралтай улсын начин Г гэх хүн тэр “***” ХХК-ийн хүмүүстэй 1 шил архи барьчихсан ирсэн. Тэгээд ажлын гадна болохгүй гээд хажуу тал руу ойрхон гарсан. Тэгээд тэр надад хятад компанийн гэрээ сунгаад өгөөч гээд надаас гуйгаад байсан... Харуул хамгаалалтын компанид хэдэн хүн байсныг нь мэдэхгүй байна. Миний мэдэхээр С, СЖ нар л байсан... хүмүүсийг айлган сүрдүүлсэн үйлдэл байхгүй. Мөнгө авсан битгий хэл М гэх хүнийг ч танихгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 50, 51 дэх тал),
Гэрч Ө.Аийн дахин өгсөн “...Өмнө 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “***” хамгаалалтын газар харуул хамгаалалтыг хариуцаж байсан...Тухайн үед “***” хамгаалалтын газар хамгаалах, хөрөнгөд хохирол учруулахгүй байх үүрэг хүлээж байсан учир хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд тухайн компани хариуцах байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал),
Гэрч Н.Цэемаагийн “...Би Мын М гэх хүнийг мэдэхгүй. Анх удаа л сонсож байна...*** дугаарын Хаан банкны дансыг эзэмшдэг, ашиглаад 5 жил гаран болж байна. Манай нөхөр махны ченж хийдэг. Нөхрийн мөнгө хааяа миний дансанд ордог. Тухайн үед өвөл болчихсон байсан. Манай нөхөр мал, адуу, өвлийн идэш борлуулж байсан. Өвлийн идэшний мөнгө гээд 1,600,00 төгрөг өгөх ёстой байсан хүн нь давхар 1,600,000 төгрөг явуулсан байсан. Тэгээд илүү явуулсан 1,600,000 төгрөгийг тэр даруйд нь буцаагаад өгсөн данс руу нь хийсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 57, 58 хуудас),
Гэрч Б.С (“***” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны дарга)-ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Улаанбаатар хотоос хамгаалагч Батбуян, хамгаалагч С нарын хамт СЖаар машинаа бариулаад *** сум руу явсан. Тухайн тээврийн хэрэгсэл “***” ХХК-ийн захирал Өын машин юм. Бид нартай хамт “***” ХХК-ийн захирал А, өөрийн компанийн 2-3 хүнтэй хамт *** сумын 25-р зөрлөг, 14-р зам буюу “***” ХХК-ийн гаалийн талбай руу явцгаасан. Тэгээд ачилт буулгалтын талбай дээр ирсэн. Тухайн үед объект руу ороход А гэх захирал нь тухайн байсан хүмүүст мэдэгдлээ үзүүлээд гэрээгээ цуцлаад өөрийн харуул хамгаалалтын компанийг авчирлаа гэж хэлсэн. Тэгээд ямар нэгэн хэрүүл тэмцэлгүй тухайн объектыг хүлээж авсан. Тэгээд байж байсан чинь тухайн компанийн захирал Ц гэх хүн Улаанбаатар хотоос ирж байгаа хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн хүнийг хүлээсэн. Бид нар тухайн газар 11 цагийн орчимд ирцгээсэн байсан. Тэгээд тэр хүн 17 цаг өнгөрч байхад Ц гэх захирал, бас нэг хятад хүн *** сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт ирсэн. Тэд нарыг ирэхэд нь А захирал уулзах гээд хүлээж байсан чинь тэр Ц гэх хүн “Та нар юугаа хийж яваа гуйлгачингууд вэ, миний газар дээрээс зайлцгаа" гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй ковшоо асаагаад тухайн хаалгыг дайрч ор гээд орилоод байсан. Тэгээд тухайн ковшийг асаалгаад тэр эмэгтэй тухайн ковшид орж суугаад дайрахыг завдсан. Тэр үед *** сумын хэсгийн төлөөлөгч байсан учраас манай талаас ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгээд байж байтал тэр эмэгтэй Аийн хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүст нь хэлээд тэр эмэгтэйг холдуулсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч тухайн А, Ц болон миний биеийг дагуулан кабин руугаа орсон. Тэгээд өрөө рүү нь ороход хэсгийн төлөөлөгч нь “Энэ асуудал 2 компанийн хоорондын асуудал байна. Үүнийг Иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх ёстой” гэж хэлсэн. Тухайн Ц нь Аийн биед дахин халдсан. Ширээн дээр байсан тавагтай чихрийг авч шидсэн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчийн байрнаас буцаад гаалийн талбай руу очсон. Тэгээд тэнд ямар нэг маргаан үүсээгүй, нөхцөл байдал тайван болчихоор нь 2 харуул болох С, Батбуян нарыг үлдээгээд СЖ бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгээд Улаанбаатар хот руу явж байхад харуул С над руу залгаад 20 гаруй хүн орж ирээд хашааны хаалга гинжийг тастагчаар тастаад, харуулууд болон “***” ХХК-ийн ажилтан нарыг хашаанаас гаргасан талаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би захирал болох Өтай холбогдсон. Тэгсэн чинь Ө манайд ажилд орох гээд байгаа нэг залуу байгаа гээд М гэх залууг авчих гэсэн. Тэгээд ажилд орох гээд хүсэлт өгсөн байсан 3 залууг авсан. Тэгээд манай машинаас гадна 1 машинтай 10 орчим Улаанбаатар хотоос Д сум руу явцгаасан. Тэр ажилд орох гээд хүсэлт өгсөн хүмүүсийг би танихгүй. Манай захирал Ө нь тухайн хүмүүсийг авчих гэж хэлсэн. Тэгээд буцаад очиход 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үүрийн 5 цаг болж байсан. Тэнд очиход хашааны хаалгыг ковшоор даруулаад тавьсан байсан. Тэгээд бид нар цаагуур нь тойроод ороход 3-4 согтуу хүн гаалийн өрөө болон цаад талын өрөөнд согтуу байсан. Бас гал тогооны өрөөнд 2 хүн байсан. Тэгээд гадна нь цагаан өнгийн алпардтай хүмүүс унтаж байсан. Тэгээд би тэр хүмүүс дээр очоод өөрсдийгөө танилцуулаад ямар харуул хамгаалалтын алба байгааг тэр хүмүүс асуугаад яагаад энэ газар руу хүч хэрэглэж орсон талаар нь асуухад Ц гэх хүн ор гэж хэлсэн талаар бидэнд хэлсэн. Тэр хүмүүс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй тухайн газраас гараад явчихсан. Тэгээд тэр өдөр нь А захирал тухайн объект дээрээ хүрээд ирсэн. Бас гаалийн хүмүүс ирж байсан. Би тэр өдөр тухайн талбайдаа л байсан. Тэгсэн чинь үдээс хойш Улсын начин Г, Г, Ж гэх хүмүүс тухайн газарт ирсэн. Тэгээд тэр хүмүүс А захиралтай уулзаад байсан. Юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Г гэх хүн, Г начин хоёр нь ганц улирал гэрээгээ сунгаад өгөөч гээд гуйгаад байсан. Ер нь А гэх хүн Өвөрхангай аймгийн хүн, Г гэх хүн нь Өвөрхангай аймгийнх бөгөөд Г нь хятад компанийн зүгээс ирж уулзаж байсан. Тэр хүмүүс Аийг гуйгаад дагаад яваад байсан. Тэгээд тэр өдрөө би тухайн объект дээрээ хоносон. Тэгээд маргааш нь 15 цагийн орчимд Улаанбаатар хот руy СЖ хамт явсан. Тэр хүмүүс хашааны гадна ирчхээд Г нь архи барьчихсан Атай уулзах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд би тухайн үед нь хашаа руу оруулахгүй гээд буцаасан. Тэгээд тэд нар хөдлөөд зүүн урд байрлах толгой дээр очсон. Тэгсэн чинь А над руу залгаад “Энэ хүмүүс явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би СЖтай хамт очсон. Тэгээд очоод уулзахад Г нь урд өдөр нь Цтай ирсэн хятад хүнтэй утсаараа дүрс харуулж яриад өөрөө орчуулж өгөөд байсан. Тэнд бас л А гэх хүнд 1 улирал сунгаад өг гээд гуйгаад л байсан. Надад хэлэхдээ Б гэх хүн нь “Энд байгаа ковшийг оруулчихъя, та хоёр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг кофены мөнгө өгье гэж хэлж байсан. Тэгэхэд би доромжлоод байгаарай ахаа, би энд ажлаа хийж байна ш дээ хэлээд буцаад орсон. Тухайн үед Б гэх хүн СЖыг байн байн дуудаад болохгүй байхаар нь би СЖыг хашаа руу дуудаж оруулж байсан. Тухайн өдрийн өглөө босоод байж байтал вагон нь тухайн вагон зам дээр ирээд зогсчихсон байсан. Тэгээд удаагүй байтал А захирал нүүрсний эзэнтэй гэрээ хийчихлээ, нүүрсийг ачуулчих гэж хэлсэн. Тэгээд ковшнууд нь ачуулчих гээд оруулсан. Тэгээд өглөө нь 19-99 Прадо 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ж гэх Өвөрмонгол, Цгийн нөхөр гэх хятад хүмүүс ирсэн. Тэр хүмүүс Мтэй хуурай ах дүүгийн холбоотой юм гээд жигтэйхэн тэврэлдээд уулзсан. Тэгээд үүдэн дээр М тухайн хүнийг хэлээд “манай Ж гээд ах ирчихлээ, би одоо явлаа” гээд тухайн хүмүүстэй хамт явчихсан. Тэгээд байж байтал А захирал залгаад “Намайг Б явуулахгүй байна, ахыгаа явуулаад өгөөч” гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчимд тэгж ярьсан. Тухайн үед М Ж гэх хүнтэй хамт яваад өгчихсөн байсан. Тэгээд тэд нар дээр яваад очиход М тухайн Прадог нь уначихсан, Ж Өвөрмонгол, нэг хятад, Б, Ж, Г нарын 8 хүн А захирлыг хоргоогоод зогсож байсан. Тэгэнгүүт би А захирлыг гэр рүү оруулчихсан. Тэгсэн чинь М, Ж, хятад иргэн гурав хөдлөөд яваад өгчихсөн. Тэгээд Б, Г, Ж нар үлдсэн. Тэгээд СЖ бид хоёр үүдэнд зогсож байсан чинь А захирал нөгөө хаалгаар яваад өгчихсөн. Тэгээд яваад өгөхөөр нь СЖ бид хоёр Улаанбаатар хот руу явсан. СЖ бид хоёр 25-ын пост дээр очоод ресторан руу ороход М, Ж, хятад гурав хоол идээд инээчихсэн сууж байсан. Тэнд Саа бид хоёр сууж хоол идчихээд бид хоёр Улаанбаатар хот руу явцгаасан. М гэх хүн тухайн үед 10,000,000 төгрөг авсан талаар мэдээгүй... хутга байсан талаар мэдэхгүй байна. Тэр нөхөр чинь хятад болон Ж гэх хүмүүс ирэнгүүт бид нарыг орхиод нөгөө хоёртой яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-83 хуудас).
Гэрч Б.Ө (“***” ХХК-ийн захирал)-ын “...Манай компани “***” ХХК-тай гэрээ байгуулан *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ачилт буулгалтын 14-р талбайд харуул хамгаалалтын чиглэлээр ажиллаж байгаа. Манай компанид М гэх хүн ажилладаггүй. Б.СЖ нь миний төрсөн дүү. Би М гэх хүнийг ерөнхийдөө танина... М өөрөө эхлээд “ажилгүй байна, саяхан шоронгоос гарч ирлээ, эхнэр Солонгост байна, амьдрал хэцүү, ажил хиймээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил гарвал хэлнэ гээд орхичихсон байсан. Тэгээд дараа нь фейсбүүкээр холбогдоод манай харуул хамгаалалтын албаны дарга байгаа, түүнтэй *** руу яваад хараадах, ажиллаж болохоор байгаа эсэхийг нь гэж хэлсэн. Надтай видео калаар ярихын хувьд ярьсан. Гэхдээ ийм зүйл яриагүй. Над руу зөвхөн харуулууд ярьсан. Хоёр гурван удаа ярьсан. Яг аль нь юм бол гэдгийг нь мэдэхгүй. Надтай ярьж байхдаа хүн рүү хутга чичээд, хүний нүүр харуулсан асуудал байхгүй. Тэр үед холбогдсон. Тэр үед над руу видео кал хийгээд нүдээ ирмээд байсан. Энд чинь яах юм бэ? Би ирчихсэн байна. Хүмүүстэй муудах юм уу. Хэнтэй нь муудах юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ? Хэнтэй нь муудах гээд байгаа юм бэ?” гэж асуусан. Би хувьдаа бодохдоо хүмүүсийн хажууд надтай видео калл хийгээд томрох гээд байгаа юм байна гэж бодсон. Тэгээд наанаасаа холдооч, юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86-88 хуудас).
Гэрч Б.Өын дахин өгсөн “...Мг Дорноговь руу явуулах болсон шалтгаан гэхээр зүйл байхгүй, зүгээр хамт яваад очоодох гэж л хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн баримт бичиг байхгүй. Мг Дорноговь аймаг руу явсан гэж ямар нэгэн урамшуулал, цалин өгөөгүй. Мд Дорноговь аймагт очоод хэн нэгнийг айлгачих, дарамталчих, сүрдүүлчих гэж захиалга өгсөн асуудал байхгүй. Над руу Монголын цагаар шөнө С яриад СЖ бид хоёр хамгаалагч нараа талбай дээр үлдээгээд хот руу орж байна, сая хамгаалалтын ажилтан яриад нөгөө Хятад компаниас 20-иод хүн талбай руу дайрч ороод манай хоёр ажилтныг талбайгаас гаргачихсан байна гэхээр нь шөнө болж байгаа учраас утсаа авсан хамгаалагч нараа аваад, бас шинээр ажилд орно гээд анкет бөглөсөн хүмүүс рүүгээ ярьж үзээд СЖ та хоёр буцаж очоод зохицуул гэж хэлээд би М рүү фейсбүүк чатаар холбогдож СЖ, С хоёртой холбогдуулсан. Талбай дээр 20-иод хүн дайрч орсон гэсэн учраас СЖ, С хоёртой хань болоод л яваг гэж бодоод явуулсан. Тухайн үед шөнө байсан учраас санаанд орж ирсэн хүн нь М л байсан. М нь Дорноговь аймаг очоод “***” ХХК-ийн ажилтнаас 10,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан талаар би тухайн үедээ огт мэдээгүй. Харин Дорноговь аймгийн цагдаагаас яриад “М хутга тулгаж мөнгө дээрэмдсэн байна, мэдүүлэг авах шаардлагатай” гэхээр нь яг юу болсон талаар асууж мэдсэн. Би утсаар Мтэй ярих үедээ над руу цагдаагаас яриад байна, чи Дорноговь аймаг руу явах үедээ хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад хятад компанид нь миний таньдаг Ж гээд Өвөрмонгол байсан, тэр надад 5,000,000 төгрөг өгсөн. Танай ажилтай хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал гэж хэлж байсан. Яг 10,000,000 төгрөг авсан гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 91-92 хуудас),
Гэрч М.Сын “...тухайн газар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байх манай менежер С тэгээд СЖ, Батбуян бид дөрөв Сын машинтай Дорноговь аймаг “***” гэх газар хамгаалалт авах гээд Улаанбаатар хотоос өглөө 06 цагт явсан. Тэгээд бид хэд тухайн өдрийнхөө 10 цагийн орчим очоод тэнд байсан тогооч, ковшийн оператор, манаач гээд 3-4 хүнийг нүүрсний талбайгаас гаргасан. Тэгээд гаргачихаад бид хэд нүүрсний хашаанд ороод байрлаж байхад С, СЖ хоёр нүүрсний хашаанаас тэр өдрөө ч билүү маргааш өдөр нь чи билүү Улаанбаатар хот руу явсан. Тэгээд тэр хашаанд Батбуян бид хоёр үлдсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ндз шилжих шөнө нүүрсний хашааны гадаа 10 гаран хүн ирээд хашааны хаалга эвдээд хашаанд орж ирээд Батбуян бид хоёрыг хашаанаас хөөж гаргасан. Тэгээд Батбуян С захирал руу “бид нар хөөгдлөө гадаа нь гарчихлаа гээд ярьсан. Батбуян бид хоёр гадаа нь хоноод маргааш өглөө нь 10 цагийн үед байхаа С, СЖ нар нь хамгаалалтын 10 гаран хүнтэй 2-3 машинтай ирээд нүүрсний хашаанд дотор Батбуян бид хоёрыг байхад дайрч орж ирсэн хүмүүсийг буцаагаад хашаанаас гаргасан. Тэгээд тэр өдрөө манай хамгаалалтын хэд үлдсэн яг хэн хэн үлдсэн талаар би сайн мэдэхгүй байна. Тэр үед ямар нэгэн зодоон цохион болоогүй би настай хүн мэдэлгүй яахав. ...Би С, СЖ хоёрыг л танина. Бусад хүмүүсийг нь танихгүй харж байгаагүй хүмүүс байсан. ...Тухайн маргаан дунд кепк малгайтай гартаа хутга барьсан хүн ажиглагдаагүй. ...Би сайн санахгүй байна. Хашаан дотор лав хутга барьж орж ирсэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хавтас 94-95 хуудас),
Гэрч Б.Угийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын дундуур над руу С гэх хүн яриад Дорноговь аймаг руу хамгаалалтад явъя гэж залгасан. Тухайн үед би ажилгүй байсан болохоор тэгье гээд явсан. Тэгээд Улаанбаатар хотоос Г, А бид гурав приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй харин С ах ланд 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. С ахыг хэдүүлээ явж байсан талаар мэдэхгүй байна машинаасаа бууж ирээд л бид нартай уулзсан. ..Зодоон цохион ерөөсөө болоогүй хаалга түлхэхээр нь бид нар очиж түлхсэн. М нь миний нүдэн дээр миний хажууд хүний биед халдсан хутга барьж айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (3-р хавтас 41-42 хуудас),
Гэрч Г.Аийн “...Над руу 2021 оны 11 дүгээр сарын дундуур хамгаалагч хийж байхдаа танилцаж байсан Буяннэмэх, У хоёр Дорноговь аймаг руу явчихаад ирье хамгаалалтын ажил гарчихлаа гэж хэлж байсан. Тэгээд ***зүрх дүүргийн товчооноос 10 гаран хүн приус-30 болон ланд 470 маркийн 2 машинтай явсан...ерөөсөө зодоон цохион хүний биед халдсан үйлдэл гараагүй. Хэрүүл маргаан бол гарсан хоорондоо маргалдаад байсан. Л.М миний харснаар бичлэг хийгээд хүн амьтантай хэрэлдээд тойроод л яваад байсан. Зодоон нүдээн хийгээгүй. Би М нь “***” ХХК-ийн ажилтан А.Гын биед халдахаар хутга барьж заналхийлсэн, эд хөрөнгө авахаар заналхийлсэн үйлдэл гаргасан талаар мэдэхгүй байна. Миний дэргэд лав тийм үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (3-р хавтас 49-50 хуудас),
Гэрч Д.Гын “...Намайг тус өдөр гэртээ байхад манай багын найз Г түүний найз /Ж/ Б гээд хоёр хүн Дорноговь аймаг *** сум руу яваад А гээд хүнээс вагон явуулаад өгөөч хамгаалалт нь оруулахгүй байна, хамгаалалт дээр нь СЖ начин байна та зохицуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Улаанбаатар хотоос өдөрхөн тийшээ миний 200 маркийн ***УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид гурав явсан...Тэгээд очоод А ахаас вагоныг нь ачаад өгөөч гэж гуйж байгаад хашааных нь хажуу талын жижигхэн толгод дээр Г, Б /Ж/, А, СЖ, тэгээд С бид хэд очиж 1 шил архи авч очиж ууж байгаад сүүлдээ ачихаар болоод тэгээд тэндээ хоноод өглөө нь би нөгөө хоёртойгоо буцаад явсан. Миний гол зорилго нь СЖ, А хоёртой уулзаад вагоныг нь ачуулах байсан. ..Би М гэх хүнийг танихгүй. Цуг байсан талаар мэдэхгүй байна хамгаалалтын хүмүүс гээд нэлээн хэдэн хүмүүс байж харагдсан. ..Би бол зодоон цохион гэх зүйл мэдэхгүй байна. Би Г, Ж хоёрыг эв эрүүл сав саруул авчраад л буцаагаад хүргэж өгсөн. ..Ст хандаж кофены мөнгө өгье гэж хэлсэн Г, Ж хоёр аргалаад өг гээд гуйгаад байсан юм. Тэгж хэлэхэд С юу яриад байгаа юм бэ ажлаа хийж байна гэх зүйлс ярьсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (3-р хавтас 52-53 хуудас),
Гэрч Д.Гын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...Би М гэх хүнийг танихгүй. Ямар ч хүн байгааг мэдэхгүй байна... Миний хажууд байхад Гын биед хэн хүн халдсан зүйл байхгүй. Цуг явсан Г, Б /Ж/ хоёрыг эв эрүүл авч яваад, буцаагаад Улаанбаатар хотод авчирсан. Үүнээс хойш Г, Ж хоёртой огт уулзалдаагүй, таараачгүй явна. ...М хэн нэгнээс мөнгө авч заналхийлсэн үйлдэл хийснийг би мэдэхгүй байна....***” ХХК-ийн захирал Ө.А нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бусадтай маргалдсан зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг (6-р хавтас 147-148 хуудас),
Гэрч Гийн “...Би Дорноговь аймгийн *** сум нүүрсний уурхайд ээлжийн хамгаалагч авна гэсэн зарыг фэйсбүүк дээрээс олж хараад зарын дагуу С гэх хүнтэй холбогдоход Тэнгэр плаза дээр ирээд залга гэж хэлсэн. Тэгээд яваад очиход миний таньдаг хүмүүсээс Улсын начин СЖ, тэгээд М ах ажилд нь орох гээд оччихсон байсан. Тэгээд оройхон тийшээ приус маркийн тээврийн хэрэгсэлтэй А, У нартай Дорноговь аймаг руу явсан. СЖ, М, С нар тэнд байсан ажилд орох 10 орчим хүмүүсийг цуг дагуулаад явсан...Үгүй тухайн үед хүний биед халдах зодоон цохион болоогүй. М ах хүний биед халдсан зэвсэг хэрэгсэл хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Бичлэг хийгээд л яваад байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтас 56-57 хуудас),
Гэрч Гийн “...Би Мын М гэх хүнийг 10 гаран жилийн өмнө ажил хэргийн шугамаар таньдаг болсон. Тэрнээс хойш уулзаж холбогдоогүй маш олон жил өнгөрсөн байна. Сүүлд 2021 онд Мын М нь манай ажил дээр ирж надтай уулзаж байсан. Тэр үед М нь хэрэг төвөгт холбогдоод гарч ирсэн гээд надаас тусламж хүсэхээр нь би ар гэртээ зориулаарай гэж хэлээд тухайн ү?дээ 5 сая төгрөгийг Мд өгч байсан. Түүнээс хойш холбоо огт бариагүй. Өнөөдөр намайг тань дээр мэдүүлэг өгөх гээд замдаа явж байх хооронд М нь над руу залгасан байсан. Би дуудлагыг нь хүлээж аваагүй. Би Мтэй дотно харилцаа байхгүй. М нь ажил ярих гэж байсан бол өөрөө надтай ирж уулзах байх...Би 2018 оноос хойш 2021 оныг дуустал Оросын холбооны улсаас уул уурхайн нормог ачаа тээвэрлэдэг 100 ширхэг вагоныг түрээсээр оруулж тээврийн бизнес эрхэлж байсан. ...”***” ХХК нь Дорноговь аймгийн *** сумын ***ын 14-р нүүрсний ачилтын талбайг хариуцдаг байсан. Тэгээд манай компани тухайн газраас нүүрсний ачилт хийж байсан. Захирлыг нь А гэдэг юм. Би Аийг сайн танихгүй зүс мэднэ. Харин “***” ХХК-ийн талаар огт мэдэхгүй юм байна. Хамтран ажиллаж байгаагүй. ...М нь надад бусдад вагон хөлслөх талаар огт юу ч ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг (6-р хавтас 139-140 хуудас),
М, гэрч Ж нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 120-124 дэх тал).
“***” ХХК-ийн 6058884 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гүйцэтгэх захирал Өлзийбадрахын А (1 дүгээр хавтаст хэргийн 43 хуудас).
“***” ХХК-д Дорноговь аймгийн *** суманд байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 10,000 м.кв /га/ газрыг Ачилт буулгалтын талбайн зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн Э-*** дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 45, 46 хуудас).
“***” ХХК-ийн 6243711 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар “...Цогтын Ц гүйцэтгэх захирал” (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал),
“***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гүйцэтгэх захирал Б.Ө (1-р хавтас 35 хуудас),
“***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.А болон “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ХАГ/2021-21/005 дугаартай “Талбай түрээслэх гэрээ”-ний хуулбар “...Энэхүү гэрээний зорилго нь Б тал нь А талын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000003001 дугаарт гэрчилгээтэй, Дорноговь аймгийн *** сумын нутагт орших “***”-д байрлах нэгж талбарын дугаар *** дугаар бүхий 10,000 м.кв /га/ ачилт буулгалтын талбай-д ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан түрээслэн ажиллана. ...Хамтран ажиллах хугацаа 5 жил буюу 2021 оны 03 сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал байна. Б тал нь хугацааг үргэлжлүүлэх хүсэлтэй бол хамтран ажиллах хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө А талд мэдэгдэж зөвшөөрснөөр гэрээг шинэчлэн байгуулна...” гэх хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 87-92 хуудас).
“*** “ХХК болон “***” ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбар “...Гэрээний зорилго Дорноговь аймгийн *** сумын нутагт орших ***од байрлах нэгж талбарын дугаар *** дугаар бүхий 10,000 га газрыг ачилт буулгалтын талбай ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн хяналтын талбайн барилга байгууламжтай объектыг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу гэмт халдлагаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино. (1 дүгээр хавтаст хэргийн 54-58 дахь тал),
Хаан банк дахь Цгийн нэрээр эзэмшдэг *** тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11:01 цагт 10,000,000 төгрөгийг “14-r talbai haasan asuudal shiideh zardal” гэсэн утгаар *** дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 147 хуудас).
Хаан банк дахь Мгийн нэрээр эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 206-214 дэх тал),
2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтас 232-234 хуудас),
Мгийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал),
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (6-р хавтас 29-33 хуудас),
С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02020 дугаар шийдвэр (6-р хавтас 98-107 хуудас),
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 210/МА2023/01786 дугаар магадлал (6-р хавтас 117-121 хуудас),
Цогтын Цгийн *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хавтас 126 хуудас) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М нь Дорноговь аймгийн *** сумын нутаг дэвсгэр, “***” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн эзэмшлийн талбайд “***” ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Цгаас Хаан банк дахь *** дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь
хохирогч А.Гын “...Тэгтэл хамт ирсэн хүмүүс дунд зогсож байсан кепк малгайтай нэлээн махлагдуу урт хар пелниктэй залуу “Наадуултайгаа юугаа ярьдаг юм. Эндээс зайлаарай” гэж хэлж байсан. Тухайн үед хажуугаар М гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Альпард загварын машинтай хүмүүс ирэхэд М гэх хутга барьж байсан залуу “Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Б өөрийн машинаа бариад хажууд нь СЖ, ард нь Б бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Альпардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод “Энд нь алаад хаячихъя” гэж хэлээд заамдаад байхаар нь Б “Дүү нар больцгоо больцгоо” гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Б хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад М гэх хутга бариад яваад байсан залуу “Энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. М гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео калл хийгээд “Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм” гэж яриад Ө гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан. Ө нь “чи наанаасаа холдоод яриадах” гэж хэлэхэд “Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ” гэж хэлэхэд Б “ахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих” гэхэд М нь “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэж хэлсэн. Б хариу юу ч хэлээгүй бөгөөд М нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед М гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа биед хүргэхгүйгээр чичээд байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Бын “...Тухайн үед хажуугаар М гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Алпард загварын машинтай хүмүүс ирэхэд М гэх хутга барьж байсан залуу “Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Б өөрийн машинаа бариад хажууд нь СЖ, ард нь А.Г бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Алпардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод “Энд нь алаад хаячихъя” гэж хэлээд заамдаад байхаар нь би “Дүү нар больцгоо больцгоо” гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Би хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад М гэх хутга бариад яваад байсан залуу “Энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. М гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео кол хийгээд “Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь хатгах юм” гэж яриад байсан. Ө нь “чи наанаасаа холдоод яриадах” гэж хэлэхэд “Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ” гэж хэлэхэд Б “ахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих” гэхэд М нь “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэж хэлсэн. Б хариу юу ч хэлээгүй бөгөөд М нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед М гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа нэг удаа миний гэдэсний баруун хэсэг рүү хатгах шиг болсон ба хутганыхаа кнопыг дарсан байсан тул цаашаа хураагдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Цгийн “...Тэгсэн маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хөрөнгө оруулагч Ж холбогдоод “Өгсөн данс руу нь 10,000,000 төгрөг шилжүүлчихвэл асуудал шийдэгдэх гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн *** дугаартай ХААН банкны данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 01 минутад ХААН банкны *** дугаарын данс руу “14-р талбайн хаасан асуудал шийдэх зардал” гэсэн утгатай 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” “...М 2022 оны намар он, сарыг нь мэдэхгүй байна надтай 3 дугаар эмнэлгийн урд талын зочид буудал дээр манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг олдохгүй байна гэж байгаад намайг дөнгөж төрсний дараахан 10,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Ж (*** ХХК-д орчуулагч)-ын “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн дэд захирал А.Г нь миний *** дугаарын утас руу 18, 19 цагийн алдад өөрийнхөө гар утаснаас залгаад “Б бид хоёр алуулах шахлаа. Эдгээр хүмүүс мөнгө төгрөгийн сонирхолтой байна. 5, 10 цаасны хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд утсаа тасалсан. Би гаалийн талбайн хяналтын камерыг өөрийн гар утаснаасаа харахад М гэх таньдаг царай харагдсан. М руу we chat-аар залгаад “Чи наанаа юу хийж яваа юм бэ, хэрэг төвөгт орооцолдож болохгүй шүү, маргааш би захиралтайгаа яваад очъё” гэж хэлсэн. М “За хүрээд ирээ ахаа” гэсэн. Би Улаанбаатар хотоос 2021 оны 11 сарын 16-ны өглөө 6-7 цагийн хооронд захирал Ж гэх хүний хамт гарсан. 10 цаг 30 минутын орчим талбай дээр ирээд М гэх хүнтэй машиндаа дуудаж уулзсан. Би Мд хандаж “Та нар яах гээд байгаа юм бэ?” гэж асуухад “Тантай хамааралтай юм байсан бол би ирэхгүй байсан. 5, 10 төгрөг өгчихөө, бид нар хүмүүсээ аваад буцъя” гэж хэлсэн. Би тэгэхээр нь дансны дугаараа өгчих гэж хэлээд дансны *** дугаарыг нь аваад Ж захирал руу явуулсан. Ж захиралд би Мгийн ярьсан байдлаар нь ярьсан. Дараа нь захирал мөнгө хийчихлээ гэж хэлсэн...”, “...Намайг очихоос өмнө Г надад “хүнд алуулах нээ хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй болохгүй юм байна” гэж хэлсэн болохоор нь би түрүүлээд Мд “Тав арван цаас хэрэгтэй юм уу” гээд шууд асуусан. Тэрнээс биш урьдчилаад тэгж хэлээгүй. Гэхдээ дараа нь хэлсэн. Тэр хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан... Мөнгө өгөхдөө тийм зүйл яриагүй...” “...Намайг очихоос өмнө Г надад хандаж “хүнд алуулах нээ, хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд л би уг хэлсэн зүйлийг нь Ж захиралд орчуулж өгсөн юм. Тэгээд Ж талбайгаа алдахгүй гээд л 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд М хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан. Намайг хүмүүс Ж гэж дууддаг. Харин бичихдээ Ж гэж бичдэг...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Аын “...ямар ч байсан М гэх залуу хутга бариад явж байсан. Би тэр үед яг Альпард машин дотор байгаагүй, хажуу талын соната 7 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан. Би Мг одоо харвал танина. Малигар шар дуу царайтай, их дээрэнгүй харьцаатай, ковшоо асаагаад хурдан гар, чам шиг пиздакууд инээдгүй байгаа шүү гэх мэтээр ярьж байсан...” гэх мэдүүлэг, Хаан банк дахь Цгийн нэрээр эзэмшдэг *** тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11:01 цагт 10,000,000 төгрөгийг 14-r talbai haasan asuudal shiideh zardal гэсэн утгаар *** дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 147 хуудас).
Хаан банк дахь Мгийн нэрээр эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 206-214 дэх тал),
2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтас 232-234 хуудас),
Мгийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал),
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (6-р хавтас 29-33 хуудас) зэргээр тогтоогдож байна.
“***” ХХК, “*** “ХХК нар нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХАГ/2021-21/005 дугаартай “Талбай түрээслэх гэрээ”-г байгуулж “***” ХХК нь “***” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000003001 дугаар гэрчилгээтэй, Дорноговь аймгийн *** сумын нутагт орших “***” гэх газар байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 10000 мкв ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан 5 жилийн хугацаагаар түрээслэх, түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцох, эхний 1 жил түрээсийн төлбөр 60 сая төгрөг, сар бүр төлөх, 2 дахь жилээс түрээсийн хугацаа дуусах хүртэл сар бүр 70 сая төгрөг төлөх,
“***” ХХК нь түрээслэгч талд талбайг ашиглахад шаардлагатай Төрийн байгууллага, гаалийн талаарх холбогдох бичиг баримтаар хангах, 380 вт-ийн эрчим хүч, оруулах, гаалийн интернэт оруулах болон Монголын төмөр замын вагон тавих хүсэлт зэргийн хариуцан, Вагоны хүсэлт гаргах, бичиг баримт бүрдүүлэх, мөн зөвшөөрлүүдийн сунгалт хийх зардлыг хариуцахаар,
“***” ХХК нь талбайн газрыг янзлах, ариун цэврийн өрөө барих, гаалийн ажилтны ажлын байр барих, камер суурилуулах, ажилчдын байр, цайны газар барих, зам талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг зардлыг хариуцах, уг зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцжээ.
“***” ХХК нь “***” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр 2021 оны 10 сарын 26-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгчээ.
“***” ХХК нь “***” ХХК-тай Дорноговь аймгийн *** сумын нутагт оршин “***” гэх газар байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 10000 мкв ачилт буулгалтын талбайг гэмт халдлагаас хамгаалуулахаар 2021 оны 11 сарын 15-ны өдөр “Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж мөн “***” ХХК-ийн хамгаалагч, албаны хүмүүстэй хамт очин өөрийн эзэмшлийн талбайг “***” ХХК-ийн эзэмшлээс буцаан авсан байна.
“***” ХХК нь “***” ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаа үүсгэсэн, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд маргаан гарвал хуулийн байгууллагад хандаж маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч өөрийн эзэмшлийн талбайд шууд нэвтэрч байгаа энэ үйлдлийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн маргааныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 210/МА2023/02020 дугаар “түрээслэгч “***” ХХК нь гэрээний 3.1-д “Эхний нэг жил “А” талд түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг сар бүр төлнө” гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч “***” ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Иймд түрээслүүлэгч “***” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 тоот “Талбай түрээслүүлэх гэрээ”-г цуцлах эрхтэй, улмаар “***” ХХК-д 2021 оны 10 сарын 26-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн магадлал хүчин төгөлдөр болсон байна.
“***” ХХК болон “***” ХХК-ууд гэрээний үндсэн дээр “***” ХХК-ийн эзэмшлийн талбайг гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу өөрийн эзэмшилд буцаан авах үед шүүгдэгч М нь дээрх дурдсан үйлдлийг хийснийг “***” ХХК болон “***” ХХК, хамт явсан хамгаалагч болон бусад хүмүүсийг шууд буруутгах боломжгүй байна.
Шүүгдэгч Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлжээ.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн обьектив талын гол шинж нь заналхийлэгч этгээд хохирогчид тодорхой үйлдэл хийхийг тулган шаардсан, улмаар хохирогчид болон түүний ойр дотны хүнд хохирол учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгодог.
Хүч хэрэглэсэн гэж хохирогч гэмт этгээдийн бие махбодод халдсаныг ойлгоно, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж хохирогч гэмт этгээд болон ойр дотнын хүнийг ална, Эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлснийг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл М нь “***” ХХК-ийн талбайг хамгаалах зорилгын хүрээнд нэр бүхий хохирогч нарт хутга тулган “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэх зэргээр айлган сүрдүүлэх байдлаар заналхийлсэн үйлдлийг хийсэн байх бөгөөд хохирогчоос 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хэргийн газраас явсан.
Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдлийг хийснээр бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгч Мгийн үйлдэл, тухайн үйлдэлдээ хандаж буй сэдэлт, зорилгын харилцан хамаарал, шалтгаант холбоо, обьектив, субьектив шинжүүдийг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх хөндөгдсөн байх бөгөөд төгссөн гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч М нь хохирогч Цд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролыг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөргүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Мд урьд оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг за 3 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч дээрх хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04 сарын 04-ний өдрийг хүртэл нийт 164 хоног цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон эд зүйл байхгүй боловч хэрэгт хавсаргасан 4 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах баримтгүй, шүүгдэгч Мд 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба прокуророос хорих ялын санал шүүхэд гаргасантай холбоотойгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс хүчингүй болгож энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хоос “Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд 2 бага насны хүүхэдтэй 14, 13 настай хүүхэдтэй. Энэ нөхцөл байдлыг нь бас харгалзан хувийн байдал, гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзаж үзэж торгуулийн ял оногдуулж өгөөч. Хоёрт урьд нь үйлдэгдсэн буюу магадлангаар гарсныг тус тусад нь шийдвэрлэж өгөөч гэсэн ийм дүгнэлт байна. Нөхцөл байдлаа андуурч үйлдсэн, хөнгөрүүлэх шинжид хамаарч байгаа учраас үүнийг анхаарч үзээч” гэсэн санал, дүгнэлт гаргаж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Боос “Хонгор өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж байна. Нэгэнт шүүхээс миний үйлчлүүлэгч Мийг гэм буруутайд тооцсон учраас энэ хэрэг маань өөрөө сонгох санкцтай 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний улс гараад явчихсан ийм баримтуудыг хэрэгт авагдсан байгаа. Энэ нөхцөл байдлыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна төгрөгөөр торгох, 2 жилээс 8 жилийн хугацаанд хорих ял шийтгүүлэх ийм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч. Хоёрдугаарт өмнө нь магадалгаанд гарсан 1 жил 4 сар 21 хоногийг тусад нь эдлүүлж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Мд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Мд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгийн цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүх хуралдаанд Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлах тухай тогтоолын тайлбарлах хэсгийн 3-т “...Шүүгч шийдвэр гаргах агуулгын хүрээнд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэгт үг хэлэх, илтгэл тавих, мөн шүүх хуралдааны явцад асуусан асуулт, харилцаа, хандлагын байдал зэрэг нь дангаараа тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.” гэж тайлбарласан.
Иймд өмгөөлөгч Ц.Боос “хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, талуудын мэтгэлцэх зарчим гэсэн үндэслэлүүд нь алдагдаж байгаа учраас шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргаж байна” гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг гаргасан нь хувийн сонирхолд хамаарахгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгийн цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 4 ширхэг СиДиг хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ