Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Б.Ариунболд, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Адуучин овогт Батбаярын Ариунболдод холбогдох 201725030944 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнхийн үсэг ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамж, 74 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд амьдардаг гэх, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Батбаярын Ариунболд (РД:НД83010276),

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Албадан саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн ахлагч Э.Мягмарсүрэнгийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт цохьсоны улмаас хохирогы Э.Мягмарсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Албадан саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн ахлагч Э.Мягмарсүрэнгийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт цохьсоны улмаас хохирогы Э.Мягмарсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “…2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдүүдтэйгээ уулзах гээд салсан эхнэр, 3 хүүхэд дээрээ очсон. Согтуу очсон болохоор, эхнэр дургүйцээд цагдаа дуудаж өгсөн. Эрүүлжүүлэх дээр очоод би одоо зүгээрээ, ингээд явчихъя гэсэн чинь, дуудлага өгсөн заавал эрүүлжүүлнэ гэсэн. Миний хамаг юмыг хураагаад авсан, сахиусаа авъя гэсэн хүчээр булаагаад авсан. Камерт ороход өмд шувтрах гээд байхаар нь, бүтээлэгний үзүүрээс жаахан урж аваад тэлээ хийх гэсэн. Би ийм газар хонож үзээгүй гээд сараалжин төмрийг цохьсон. Тэгтэл гагнаас нь жаахан салчихсан. Мягмарсүрэнгийн хууль ёсны шардлагыг эсэргүүцэж маргасан нь үнэн. Зарим юмаа сайн санахгүй байгаа. Маргаж байгаад цохьсон. Миний буруу би их гэмшиж байгаа” гэх мэдүүлэг,

хохирогч О.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 4 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд танхайрсан гэх зөрчилтэй иргэн Батбаярын Ариунболд гэгчийг саатуулсан. Б.Ариунболд гэгч нь камер дотор танхайрч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг үл биелүүлж саатуулагчийн нөмрөг бүтээлгийг урж байхад нь Б.Ариунболдыг харахад камерын өрөөний цонхны хаалт төмрийг хугалж байхаар нь уг үйлдлийг болиулахаар камерын өрөөнд орсон. Тэгтэл Б.Ариунболд нь сахиусаа нэхээд хэл амаар дорожмлоод байхаар нь би дарж суулгасан. Тэгээд Б.Ариунболдыг хэсэг ажиглаж байгаад камерын өрөөнөөс гарсан. Тухайн үед би өрөөний хаалгыг онгорхой орхиж хаалганы цаад талаас Б.Ариунболдыг хараад зогсож байсан. Тухайн үед цагдаагийн ахлах ахлагч Ц.Бямбарсүрэн тусгай хэрэгсэл авчирах хойгуур Б.Ариунболд гэгч нь сууж байснаа гэнэт босож ирж миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд би биеийн хүч хэрэглэж цамцны захаас нь доош татан дарж гарыг нь ард талд нь барихад Б.Ариунболд нь шалан дээр зүүн талын хөмсөг хэсгээрээ цохиж шалбалсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Б.Ариунболдыг 1 дугаартай камерт хийсэн. Тэгтэл албадан саатуулах байрны скачер бүтээлгийг урсан. Тэгэхлээр нь тусгаарлах өрөөнд оруулсан. Тэгтэл тусгаарлах өрөөний сараалжин төмрийг гагнаасаар нь салгасан. Уг зөрчлийг арилгуулахаар ахлагч Мягмарсүрэн орж хана налуулж суулгасан. Б.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор амиа хорлох үйлдэл хийж болзошгүй байсах болохоор Э.Мягмарсүрэн Б.Ариунболдыг харж хяналт тавьсан. …Мягмарсүрэнг Б.Ариунболд нь хяналтын камерын өрөөнөөс гарч ирж цохьсон. Э.Мягмарсүрэн биеэ хамгаалж тусгай мэх хэрэглэж гарыг нь ар талд өчсөн.” гэх мэдүүлэг,

            Гэрч М.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Ариунболд гэгчийг цагдаа ахлагч Э.Мягмарсүрэн нь 1 дугаартай камерын өрөө рүү оруулсан. Тэгэхэд Б.Ариунболд нь скачер бүтээлэг урчихаар нь Э.Мягмарсүрэн Б.Ариунболд гэгчийг тусгаарлах өрөө рүү оруулсан боловч уг этгээд нь хаалттай сараалжин торны төмрийг гагнаасаар нь салгачихсан. Тэгэхэд орж боль гэдгийг хэлсэн. Э.Мягмарсүрэн тусгаарлах өрөөөний хаалга дээр зогсож Б.Ариунболдыг хэсэг ажиллаж зогссон. Би тухайн үед хяналтын камерыг хараад сууж байсан. Э.Мягмарсүрэнгийн нүүр рүү нь цохьсон. Тэгээд би хяналтын камерын өрөөнөөс гарч очиход Э.Мягмарсүрэн, Б.Ариунболд гэгчийг доош нь дарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

            “1.Мягмарсүрэнгийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх хохирогч Э.Мягмарсүрэнгийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.27-ны өдрийн ¹5610 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын албадан саатуулах төвийн даргын баталсан Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвийн 2017 оны 4 дүгээр сард жижүүрийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, мөн байгууллагын 2017.4.25-ны өдрийн албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэлийн дэвтэрийн хуулбар, Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм, журам, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн албадан саатуулах хяналтын камерын бичлэг бүхий сиди, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Адуучин овогт Батбаярын Ариунболдыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ариунболд нь холбогдох хэрэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Б.Ариунболдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнийг мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.