| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2022/00485/И |
| Дугаар | 133/ШШ2023/00142 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 133/ШШ2023/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын *-р баг, Ж, ж * гудамж, * тоотод оршин суух, Я-гийн Л, Ж-гийн Н нарт холбогдох,
үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Хариуцагч Я.Л, Ж.Н нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч Я-гийн Л, хамтран зээлдэгч Ж-ийн Н нар нь Т банктай 2020 оны 02 сарын 12-нд *** тоот гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг 22 сарын хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй малчны зээл авсан. Зээлийн барьцаанд 517 толгой мал /тэмээ-4, адуу-16, үхэр-18, хонь-71, ямаа-408/, 5-н ханатай давхар бүрээстэй гэр, 49 инч BSB зурагт тус тус барьцаалсан. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч, хамтран зээлдэгчийн хүсэлтээр 240000550823-01 дугаартай зээлийн нэмэлт гэрээ хийж малчны зээлээ 6 сараар хойшлуулсан бөгөөд нийт 98 хоног хугацаа хэтэрсэн. Зээлдэгч Я-ийн Л, хамтран зээлдэгч Ж-гийн Н нар нь үндсэн зээлээс 10,350,889.56 төгрөгийг, хүү 576,907.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,260.51 төгрөгийг төлсөн боловч гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Я-гийн Л, хамтран зээлдэгч Ж-ийн Н нартай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.5-д заасныг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Я.Л, Ж.Н нараас зээл болон зээлийн хүүгийн төлбөр 3,760,391.37 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 75,110 төгрөг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Я.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Я овогтой Л миний бие 1986 онд Тайшир сумын нутагт төрсөн. Т банкнаас 14 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс би ганцаараа 15 сая төгрөгийг төлсөн. Үлдсэн 3 сая 600 мянган төгрөгийг би төлж дийлэхгүй байгаа. Надад ямар ч төлөх найдвар алга. Учир нь гэвэл би өөрөө эмчилгээтэй байгаа учир бие өвдөөд одоогийн байдлаар айлаар явж байна. Өөрийн орон гэр хашаа, бүх юмаа өгсөн. Үлдэгдэл зээлийг Ж.Н-ээс гаргуулж өгөөч гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Т банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т банкны Говь-Алтай салбарын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 41/552 дугаартай итгэмжлэл,
-Т банкны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1164 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар,
-2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт,
-Я-гийн Л-гийн *** дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга
-Т банкны хур мэдээллийн системээс хэвлэсэн Я.Л-гийн хаягийн мэдээлэл
-Т банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/679 дугаартай итгэмжлэл
-Т банкны хувьцаат компани /нээлттэй ХК/ болсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлдэгч Я.Л, Ж.Н нарт хүргүүлсэн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл
5. Хариуцагч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/957 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33/05-829 дугаартай албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Т банк ХХК нь үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч Т банк ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Я.Л, хамтран зээлдэгч Ж.Н нартай 14,000,000 төгрөгийг 22 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, 240000550823 дугаартай барьцаат зээлийн /малчин/ гэрээг байгуулж, уг зээлийн барьцаанд 517 толгой мал, 5 ханатай давхар бүрээстэй гэр, 49 инчийн BSB зурагт зэргийг тус тус барьцаалж, зээл олгосон болох нь барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоогдож байна.
Уг гэрээгээр зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах байсан боловч 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийг 28 сарын хугацаатай төлөхөөр буюу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгахаар гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгасан болох нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ****-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд .... Зээлдэгч Я.Л, хамтран зээлдэгч Ж.Н нар нь үндсэн зээлээс 10,350,889.56 төгрөгийг, хүү 576,907.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,260.51 төгрөгийг төлсөн боловч гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү.... гэжээ.
5. Хариуцагч Я.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Т банкнаас 14 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс би ганцаараа 15 сая төгрөгийг төлсөн. Учир нь гэвэл би өөрөө эмчилгээтэй байгаа учир бие өвдөөд одоогийн байдлаар айлаар явж байна. Өөрийн орон гэр хашаа, бүх юмаа өгсөн. Үлдэгдэл зээлийг Ж.Н-ээс гаргуулж өгөөч... гэж тайлбарлажээ.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
7. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өнөөдрийн байдлаар зээл 285 хоног хугацаа хэтэрсэн.... гэх тайлбар болон 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлдэгч Я.Л, Ж.Н нарт хүргүүлсэн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байна.
8. Хариуцагч Я.Л, Ж.Н нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлбөрийн хуваарийг 98 хоног, шүүх хуралдаан болох өдөр хүртэл 285 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т банк ХХК нь гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгч Т банк нь зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох 517 толгой мал, 5 ханатай давхар бүрээстэй гэр, хөлдөөгч, 49 инчийн BSB зурагтыг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж,
158.3-д Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн **** барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан 517 толгой мал, 5 ханатай давхар бүрээстэй гэр, хөлдөөгч, 49 инчийн BSB зурагтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч Ж.Н-т 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч Ж.Н-т 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний *** дугаарын утас руу холбогдож мэдэгдэхэд за, ойлголоо гэж, хариуцагч Я.Л-д шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлэхэд тухайн хаягт байхгүй, мөн нэхэмжлэлд бичигдсэн *** дугаарын утас руу холбогдож мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй гэсэн тул түүний эгчийн *** дугаарын утас руу холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тус тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогтой Я-гийн Л, Х овогтой Ж-ийн Н нараас үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 /гурван сая долоон зуун жаран мянга гурван зуун ерөн нэгэн төгрөг, гучин долоо мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 517 толгой мал, 5 ханатай давхар бүрээстэй гэр, хөлдөөгч, 49 инчийн BSB зурагтыг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,110 /далан таван мянга нэг зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Л, Ж.Н нараас 75,110 /далан таван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банкинд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогтой Я-гийн Л, Х овогтой Ж-гийн Н нараас үндсэн зээлийн 3,649,110.44 төгрөг, хүүгийн төлбөр 106,602.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678.86 төгрөг, нийт 3,760,391.37 /гурван сая долоон зуун жаран мянга гурван зуун ерөн нэгэн төгрөг, гучин долоо мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 517 толгой мал, 5 ханатай давхар бүрээстэй гэр, хөлдөөгч, 49 инчийн BSB зурагтыг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,110 /далан таван мянга нэг зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Л, Ж.Н нараас 75,110 /далан таван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН