| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/2127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2430 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2430
2025 10 23 2025/ШЦТ/2430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 01772 2388 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, охин нарын хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.С
Холбогдсон хэргийн талаар:
*******нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд цахим орчинд шинж гинж зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Т 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Б.Т “Баянзүрх дүүрэг ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа үл таних хүн рүү мөнгө шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 07 цаг 00 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 54 дэх тал/,
Хохирогч Б.Тий “... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн орчимд Говь-Алтай аймгаас ирээд багшийн дээд дээр найзуудаа РС тоглож байгаад 02 цагийн орчимд гараад Цагаан хуаран ороод нэг найзындаа ганц нэг пиво уугаад сууж байгаад гар утсаараа фэйсбүүк гинж зарна гэх зарын дагуу 869787.. дугаараар холбогдоход нэг эмэгтэй хүн аваад Сансар дээр ирээд авчих гээд ярьсан палакээр нь очиход нэг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан 2 эрэгтэй 2 эмэгтэй байсан нэг эмэгтэй бууж ирээд зураг харуулаад мөнгөө шилжүүлж ав яаралтай мөнгөний хэрэг байна гээд надад Хаан банкны ........... гэсэн данс өгөхөөр нь 600,000 төгрөг шилжүүлсэн тэгсэн машиндаа суугаад зугтаасан тэгээд цагдаад дуудлага өгсөн ...би одоо танихгүй байх тухайн үед жоохон пиво уусан ...хар өнгийн улсын дугааргүй приус 30 байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 43-44 дэх тал/,
Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3492 дугаартай “...........тоот дансыг ..... регистрийн дугаартай *******эзэмшдэг байна. Уг дансны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга болон интернет банкны боломжит хугацааны хандалтын мэдээлиийг хавсралт файлаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 17-22 дахь тал/,
*******эзэмшлийн Хаан банкны .... тоот дансанд үзлэг хийсэн “Хэрэгт авагдсан .... тоот данс эзэмшигч *******дансны 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгад үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий гүйлгээг олж тогтоов. Дансны хуулгад хийсэн үзлэгээр хохирогч Б.Т ........ тоот данснаас *******.... тоот данс руу 600,000 төгрөг te гэх утгатай шилжүүлсэн байх ба *******нь ....... тоот *******гэх өөрийн данс руу С-с гэсэн утгатай 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 23 дахь тал/,
Мөрдөгчийн дансны хуулга бүхий СD-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 24 дэх тал/,
Хохирогч Тэлмэнгийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот данснаас *******эзэмшлийн Хаан банкны .... тоот данс руу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 58 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсэд “Миний бие Б.Т 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гинж авна гэсэн зарын дагуу ...... дугаараар холбогдож Сансар орчиж уулзаж авахаар болсон. Би тохиролцоод хүрсэн боловч мөнгө авна гинжээ өгөхгүй зугатаасан. С нь цагдаагийн байгууллагаар шалгагдан миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 59 дэх тал/,
Яллагдагч *******“...Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 найзтайгаа ууж байгаад facebook хаягаар нэг залуутай чадлаад уулзаад өөрийн .... тоот дансанд 600.000 төгрөг авсан. ...би тухайн мөнгийг Сансарын тэнд авсан яаг нарийн сайн санахгүй байна сансар гэдгийг сайн санаж байна, 2 найзтайгаа хамт явж байсан. Тэр нэг залууд монет гинжний зураг харуулсан би эхлээд мөнгөө хийчих гээд өөрийн дансаа өгсөн тэгээд мөнгө ороод ирэхээр нь би зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
*******иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дэх тал/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
*******нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд цахим орчинд шинж гинж зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Т600,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны дансны хуулга түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Т, Н.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогджээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хууль бусаар халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлтэй үйлдлээр залилан гэмт хэргийн шинж тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч *******үйлдэл нь хохирогчын өмчлөх эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар халдан эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байх, бодит хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
*******нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд 600,000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 600,000 төгрөгийг нөхөн төлсөнг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан бол шүүгдэгчийн зүгээс дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал, хохирлыг төлж барагдуулсан, оршин суух тодорхой хаягтай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 600,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэх хохирол, хор уршгийн шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Сд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.С-г Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ