Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч С.Энхтуул

            Шүүгдэгч Д.Золжаргал түүний өмгөөлөгч А.Энхбуйр

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Дулмаагийн Золжаргалд холбогдох эрүүгийн 201725030432 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Баяндаваа 2 гудамж 7 тоотод оршин суух хаягтай, 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 414.000 төгрөгөөр торгох ялаар, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Дулмаагийн Золжаргал, /РД:ТИ84111108/,

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Д.Золжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Заан нэртэй цайны газарт үйлчлүүлж байсан хохирогч Э.Содбилэгийн гадуур хувцасны халааснаас Самсунг галакси эйс 7 маркийн гар утсыг хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгний хохирог учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.Содбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед ажлын эгч Лхамцэеэгийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зоос гоёл үнэт эдлэлийн дэлгүүрийн ард талд байрлах Заан нэртэй хоолны газарт хоол идэхээр мухарын заалны хоёр хүний хоолны ширээн дээр суугаад өөрийн гадуур хувцасаа тайлаад сандал дээр тавьчихаад хоолоо идэж дуусаад гарах гэтэл куртикний халаасанд байсан Самсунг эйс 7 эйджи маркийн гоулд өнгийн гар утас маань алга болчихсон байсан.Тэгээд утсаа алга болгосныг мэдчихээд хоолны газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних эмэгтэй орж ирээд миний гадуур хувцасны халааснаас гар утсыг минь хулгай хийгээд гараад явж байгаа бичлэг байсан гэсэн мэдүүлэг.хх-13-14, 38

 

Гэрч Н.Алтаншагай мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутаас 15 цагийн үед Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Заан цайны газарт үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу очиж тус газрын хяналтын камерыг шүүж үзэхэд Дулмаа овогтой Золжаргал нь үйлчлүүлж байсан иргэний сандал дээр тохсон гадуур хувцасны халааснаас гар утас хулгай хийж байсан нь хяналтын камерын бичлэгээс харагдаж байсан.Би 2016 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн Халасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарч одоог хүртэл ажиллаж байгаа.Энэ ажиллаж байх хугацаандаа Халаасны хулгайч нарын санд бүртгэлтэй бүртгэл зураг байдаг учраас уншиж танилцах байсан учраас уг хяналтын камер дээр хулгай хийж байгаа Дулмаа овогтой Золжаргалыг хараад таньсан.Одоо ер нь ихэнх хулгай ч нарыг хяналтын камерын бичлэгээр хараад таньдаг.Тэгээд хяналтын камераар шүүж үзчихээд Д.Золжаргалыг 2 хоногийн дараа шөнийн 00 цагийн үед олж аваад батлан даалтанд өгч явуулсан гэсэн мэдүүлэг. хх-24

 

Гэрч Ш.Лхамцэен мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд бид хоёр цайны газарт очиж хамгийн захад хоолоо захиалаад суусан ба хоолоо идэж дуусаад Содбилэг гар утсаа шалгахад алга болсон байсан.25-30 орчим насны 160-165 см орчим өндөртэй бараан өнгийн өвлийн богино куртиктэй, цэнхэр өнгийн женсин өмдтэй бор өнгийн үүргэвчтэй цүнхтэй цэнхэр юм уу цайвар өнгийн ороолтоор толгойг боосон бор өнгийн бөөрөнхий царайтай эмэгтэй хүн байсан.гэсэн мэдүүлэг хх-40, гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-11, эд зүйлийн үнэлгээ хх-12, ял шалгах хуудас хх-16-17, 55, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Золжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Заан нэртэй цайны газарт үйлчлүүлж байсан хохирогч Э.Содбилэгийн гадуур хувцасны халааснаас Самсунг галакси эйс 7 маркийн гар утсыг хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Э.Содбилэгийн өгсөн…Зоос гоёл үнэт эдлэлийн дэлгүүрийн ард талд байрлах Заан нэртэй хоолны газарт хоол идэхээр мухарын заалны хоёр хүний хоолны ширээн дээр суугаад өөрийн гадуур хувцасаа тайлаад сандал дээр тавьчихаад хоолоо идэж дуусаад гарах гэтэл куртикний халаасанд байсан Самсунг эйс 7 эйджи маркийн гоулд өнгийн гар утас маань алга болчихсон байсан…тэгээд утсаа алга болгосныг мэдчихээд хоолны газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних эмэгтэй орж ирээд миний гадуур хувцасны халааснаас гар утсыг минь хулгай хийгээд гараад явж байгаа бичлэг байсан гэсэн мэдүүлэг.хх-13-14, 38.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг хх-24, гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-11, болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

  Прокуророос шүүгдэгч Д.Золжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Дулмаагийн Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

Шүүгдэгч Д.Золжаргалд холбогдох хэрэг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн боловч 2015 оны эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дээрдэж байх тул хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувьд ашигтай байна.

Шүүгдэгч Д.Золжаргал нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудас, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч Г.Золжаргал нь шүүхийн шийгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Золжаргалын өмнө үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 6 сар хорих ял, дээд хэмжээ 5 жил хорих ял болж өөрчлөгдсөн байна.

Шүүгдэгч Д.Золжаргалд өмнөх шийтгэх тогтоолоор шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцоход түүний биечлэн эдлэх ялын хэмжээ 1 жил 03 сар 07 хоног болж өөрчлөгдсөн байх ба мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул түүнд нэмэгдүүлсэн ялын зарим болох 6 сарын ялыг одоогийн хуулиар дүйцүүлэн тооцохгүй ба шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй юм.

Харин шүүгдэгч Д.Золжаргал нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 07 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.Золжаргалын цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдэлсэн хуагцаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

                                     Шүүгдэгч Д.Золжаргал нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2  дах хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.