Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2022/00469/И |
Дугаар | 133/ШШ2023/00191 |
Огноо | 2023-04-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2023/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Ж багт оршин суух, Н-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн А сумын Б багт оршин суух, Б овогт Ш-ы Б-д холбогдох,
АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, Б.Б, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гэрч Л.Э, Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Н.Батболд нь 2011 онд АСН ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулж байсан юм. Ш.Б нь надтай 2015 оны 12 дугаар сард танай компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Тэгээд аймгийн төлөөлөгчид Хами муж руу айлчлах гэж байна надад танай компанид зээл өгсөн гэсэн баримт байх юм бол хөрөнгө оруулалт хийх газар байна гэсэн. Тэгээд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад авч явсан юм. Хами аймгийн Сантунхуа муж руу очоод хөрөнгө оруулалт бүтээгүй юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сард БНХАУ-ын Хами аймгийн Цэргийн 13-р компаниас 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн санал ирүүлсэн байна. Би компанийн 51 хувийг эзэмшигч болох юм бол надад энэ компани хөрөнгө оруулалт хийж өгнө гэсэн хятадаар бичсэн санамж бичиг авчирч үзүүлсэн юм. Би тухайн үед энэ хүнд итгээд компанийхаа 51 хувийн эзэмшигч болгон хурлын тогтоол гаргаад БНХАУ-ын Бээжин хот явж тухайн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн газартай нь очиж уулзахад хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэсэн юм. Гэтэл Ш.Б нь хувьцаа эзэмшигч болж байгаа юм чинь цаашид хамтран ажиллана би банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байна гээд Х банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авлаа гээд надад цувуулж нийт 98,204,000 /ерэн найман сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн. Ш.Б нь би цаашид хамтран ажиллах юм чинь надад компанийхаа хувьцаанаас 37 хувийг эзэмшүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед хамтран ажиллана гэж байгаа тул 23 хувийг эзэмшүүлнэ гэтэл цаашид хамтран ажиллана хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь 37 хувийг эзэмшүүлсэн юм. Ш.Б нь хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө би иргэн Н.Б-д зээлээр өгсөн гэж маргаан гарган шүүхэд хандаж АСН ХХК-иас гаргуулах шийдвэр гарсан юм. Иймд Ш.Б нь намайг хуурч мэхлэн миний үүсгэн байгуулан ажиллуулж байсан АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар авсан тул эзэмшигчийг тогтоож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Н.Б нь 2012 оноос хойш эхлээд надаас мөнгө зээлж байсан. 2015 оны 12 сард дансаар, бэлнээр авсан мөнгөө эцсийн байдлаар тооцож үзээд 130,000,000 төгрөгийн тооцоо нийлж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийгээд сүүлдээ тэр мөнгөө өгч чадахгүй махны үйлдвэрээс хувьцаа ав гээд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 51 хувийн хувьцаа өгсөн. Бид хувь нийлүүлэгчдийн хурал хийж тогтоол гаргаж Улсын бүртгэлийн газар хууль ёсны бүртгэл хийлгэсэн. Улсын бүртгэл хийлгэсэн бүртгэлийг Н.Б өөрөө өргөдлөө өгч материалаа бүрдүүлж бүртгэлээ хийлгэсэн. Н.Б нь хууль бус бүртгэл хийгдсэн гэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгч тэр нь хэрэгсэхгүй болж байсан. Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 186 дугаартай мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдэл дээр Н.Б нь мөнгө авч байсан 130,000,000 төгрөг өгөх ёстой юм. Энэ мөнгөндөө хувьцаа өгсөн гэж хэлсэн нь прокурорын мэдэгдэл дээр хоёр удаа бичсэн байдаг. Прокурорт өөрөө тэгж тайлбар гаргаж байсан байдаг. Намайг 51 хувийн хувьцаа авч байхад компани гурван тал блокон хашаа, 50*10 харьцаатай хоосон сендвичин байшин байсан. Зургийг нь нотлох баримтаар өгсөн. Миний бодлоор тэр хөрөнгө 60-70 сая төгрөгийн өртөгтэй байхаар хөрөнгө байсан. Тэрийг тухайн үед Н.Б нь 150,000,000 төгрөгөөр үнэлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн баримттай байсан. Тэгээд би 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж 130,000,000 төгрөгт 51 хувийг эзэмшихээр тохирсон. Миний тухайд залилж Хятадаас мөнгө авч ирнэ гэсэн зүйл байхгүй. Н.Б-оос авах ёстой мөнгөнд тохироод 03 дугаар сарын 16-нд 51 хувь эзэмшиж орж ирсэн. Н.Б-ын 2012 оноос хойш авсан зарим мөнгө нь өөрийнх нь дансны хуулгаас харагдаж байгаа. Ихэнх мөнгийг нь бэлнээр авсан байдаг. 2012 оноос хойш хүнээс мөнгө авч явчихаад энэ олон жилийн дараа ийм зүйл яриад хувьцаагаа буцааж авна гээд суух нь болчимгүй асуудал юм. Олон удаа хууль зөрчиж худлаа ярьж намайг мэхэлж одоог хүртэл явж байгаа. Би гэр бүлээрээ бие сэтгэлээрээ хохирч 10 гаран жил явж байна. Иймд шүүх үнэн зөвийг нь олж намайг хохиролгүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Р-ийн Ц-гийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай АСН ХХК-ийн захирал Н.Б-д хүргүүлсэн үнэлгээний тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай хөрөнгийн үнэлгээний гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Мах боловсруулах үйлдвэрийн үнэлгээний тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Н-ийн Б-ын Е*** дугаартай гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-БНХАУ-ын ШУӨЗОрны барилга үйлдвэрлэлийн цэргийн 13 дугаар ангийн дэргэдэх Дун-Ань олон улсын ложистикийн компани Монгол Улсын Говь-Алтай аймгийн мах боловсруулах үйлдвэртэй гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллах төслийн санамж бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаартай шийдвэр,
-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 117 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн АСН ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал
-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлгийн хуулбар,
-Хас банкны төлбөрийн баримтын хуулбар,
-Говь-Алтай аймгийн АСН ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15/25 дугаартай албан бичгийн хуулбар,
-Н.Б-ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 439 дугаартай тодорхойлолтын хуулбар,
-АСН ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-АСН ХХК-ийн дүрмийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/436 дугаартай захирамжийн хуулбар,
-АСН ХХК-ийн эзэмших газрын байршлын кадастрын зургийн хуулбар,
-АСН ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-АСН ХХК-ийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар
-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13/15 дугаартай актын хуулбар,
-АСН ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. Хариуцагч Ш.Б-аас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 112/ШШ2020/0012 дугаартай шүүхийн шийдвэр,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлалтай мах боловсруулах үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны үеийн 2 ширхэг гэрэл зураг,
-Ш-ы Б-ын Х банкны *** дугаартай зээлийн дансны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Ш-ы Б-ын Х банкны *** дугаартай депозит дансны 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Ш-ы Б-ын Х банкны *** дугаартай депозит дансны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Ш-ны Б, Т.Д нарын Х банктай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ16/62 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 133/ШЗ2023/00503 дугаартай захирамж,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаартай шийдвэр,
-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай магадлал,
-Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2022/00730 дугаартай тогтоол,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаартай шийдвэр,
-Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 206/МА2022/00030 дугаартай магадлал,
-Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2023/00016 дугаартай тогтоол,
-АСН ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөх шийдвэр,
-Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,
-Хувийн хэргийн бүртгэлийн маягт /ХХБ-01/,
-АСН ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 01 дугаартай тогтоол,
-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай мэдэгдэх хуудас,
-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/750 дугаартай албан бичиг, хавсралтын хамт
-АСН ХХК-ийн 3246701 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ,
-АСН ХХК-ийн 3246701 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ,
-АСН ХХК-ийн дүрэм, шинэчилсэн найруулга дүрэм,
6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-Н-ийн Б-ын *** дугаартай Хаан банкны дансны 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай Хаан банкны дансны 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай Хаан банкны дансны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Х банкны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20/775 дугаартай албан бичиг,
-Т банкны Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 41/692 дугаартай албан бичиг,
-Х банкны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 752 дугаартай албан бичиг,
-Хаан банктай Ш.Б, Т.Д нарын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ16/62 дугаартай зээлийн гэрээ,
-А-О ХХК-ийн Х банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
-Ш.Б-ын Х банкны дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
-Ш.Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
-Ш.Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
-Х банкны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 767 дугаартай албан бичиг,
-АСН ХХК-ийн Хаан банкны *** депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Х банкны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20/796 дугаартай албан бичиг,
-АСН ХХК-ийн Хас банкны *** дугаартай дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Т банкны Говь-Алтай салбарын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41/725 дугаартай албан бичиг,
-Н-ийн Б-ын Т банкны *** дугаартай депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-АСН ХХК-ийн Т банкны *** дугаартай дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга,
-АСН ХХК-ийн Т банкны *** дугаартай дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга,
-Х банкны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 64 дугаартай албан бичиг,
-Л-гийн Э-ийн Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны*** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Ба-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-дийн Б-ын Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Л-гийн Э-ийн Хаан банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Т банкны Говь-Алтай салбарын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41/84 дугаартай албан бичиг,
-Н-ийн Б-ын Төрийн банкны *** дугаартай харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Л-гийн Э-ийн Төрийн банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Л-гийн Э-гийн Төрийн банкны *** дугаартай депозит дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Хас банкны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20/106 дугаартай албан бичиг,
-Хас банкны Л-ийн Э-ийн Хас банкны *** дугаартай дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дансны хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
-Н-ийн Б-ын Хас банкны *** дугаартай харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Н.Б нь Ш.Б-д холбогдуулан АСН ХХК-ийн 37 хувийн хувьцаагаа эргүүлэн авах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд ...АСН ХХК-ний 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох.. гэж шаардлагаа тайлбарлажээ.
3. Нэхэмжлэгч тал ...Ш.Б нь надтай 2015 оны 12 дугаар сард танай компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьж, аймгийн төлөөлөгчид Хами муж руу айлчлах гэж байна надад танай компанид зээл өгсөн гэсэн баримт байх юм бол хөрөнгө оруулалт хийх газар байна гэсэн. Тэгээд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад авч явсан юм. Би тухайн үед энэ хүнд итгээд компанийхаа 51 хувийн эзэмшигч болгон хурлын тогтоол гаргаад БНХАУ-ын Бээжин хот явж тухайн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн газартай нь очиж уулзахад хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэсэн. Гэтэл Ш.Б нь хувьцаа эзэмшигч болж байгаа юм чинь цаашид хамтран ажиллана би банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байна гээд Х банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авлаа гээд надад цувуулж нийт 98,204,000 /ерэн найман сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн. Ш.Б нь би цаашид хамтран ажиллах юм чинь надад компанийхаа хувьцаанаас 37 хувийг эзэмшүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед хамтран ажиллана гэж байгаа тул 23 хувийг эзэмшүүлнэ гэтэл цаашид хамтран ажиллана хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь 37 хувийг эзэмшүүлсэн. Хариуцагч Ш.Б нь намайг хуурч мэхлэн миний үүсгэн байгуулан ажиллуулж байсан АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг хууль бусаар авсан тул эзэмшигчийг тогтоож, 37 хувийн хувьцааг эргүүлэн авч өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
4. Хариуцагч Ш.Б нь ...2012 оноос хойш эхлээд надаас мөнгө зээлж байсан. 2015 оны 12 сард дансаар, бэлнээр авсан мөнгөө эцсийн байдлаар тооцож үзээд 130,000,000 төгрөгийн тооцоо нийлж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийгээд сүүлдээ тэр мөнгөө өгч чадахгүй махны үйлдвэрээс хувьцаа ав гээд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 51 хувийн хувьцаа өгсөн. 2012 оноос хойш хүнээс мөнгө авч явчихаад энэ олон жилийн дараа ийм зүйл яриад хувьцаагаа буцааж авна гээд суух нь болчимгүй асуудал юм. Олон удаа хууль зөрчиж худлаа ярьж намайг мэхэлж одоог хүртэл явж байна. Би гэр бүлээрээ бие сэтгэлээрээ хохирч 10 гаран жил явж байна. Иймд шүүх үнэн зөвийг нь олж намайг хохиролгүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа бичихдээ компанийн 37 хувийн хувьцааг эргүүлэн авах гэж бичсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа компанийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох гэж шаардлагаа тайлбарлажээ.
Эрх зүйн ойлголтын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн асуудал ба харин шүүх түүнд хууль зүйн дүгнэлт хийнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөрөөр илэрхийлж байгаа боловч АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б-аас буцаан авах хүсэл зоригийг илэрхийлж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага нь өөр өөр үр дагавар үүсгэхээр байвал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөгдөж байна гэж үзэх ба уг өөрчлөгдсөн шаардлагын үндэслэлийг авч үзэж тухайн үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийнэ. Харин үр дагавар буюу хүсэл зориг нь өөрчлөгдөхөөргүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаараа юу хүсэж байгаа, хүсэл зориг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ба энэ хэргийн хувьд хувьцааг буцаан шаардах, эргүүлэн авах үндэслэл байгаа эсэхийг авч үзлээ.
Энэ хэргийн маргаан бүхий харилцаа нь эрх зүйн хувьд нийтийн эрх зүйд ч, хувийн эрх зүйд ч хамаардаг харилцаа юм. Тодруулбал компани байгуулах, өөрчлөх болон мөн хувьцаа эзэмшил зэрэг хуульд заасан асуудлуудын хувьд бүртгэлээр зохицуулагдан баталгаажиж байдгаараа нийтийн эрх зүйд хамаардаг бол тодорхой этгээдүүдийн хооронд хөрөнгөтэй холбоотой иргэний эрх зүйн тодорхой харилцаа үүсэж байдгийн хувьд хувийн эрх зүйн шинжтэй байдаг.
Энэ хэргийн хувьд компани үүсгэн байгуулсан, болон тодорхой өөрчлөлтүүд орж бүртгэлд бүртгэгдэж байсан байх ба энэ нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэдэг нь зохих бүртгэлүүд, компанийн хувийн хэрэг, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Харин бүртгэлд хувьцаа эзэмшлийн талаар өөрчлөлт орох үндэслэл болсон иргэдийн хоорондын харилцааны асуудлаар буюу хувьцаа эзэмших талаар маргаан гарчээ.
Нэхэмжлэгч Н.Б ...Ш.Б нь надтай 2015 оны 12 дугаар сард танай компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллая гэсэн санал тавьж, аймгийн төлөөлөгчид Хами муж руу айлчлах гэж байна надад танай компанид зээл өгсөн гэсэн баримт байх юм бол хөрөнгө оруулалт хийх газар байна гэсэн. Тэгээд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад авч явсан юм... гэж,
хариуцагч Ш.Б нь ...Н.Б нь 2012 оноос хойш эхлээд надаас мөнгө зээлж байсан. 2015 оны 12 сард дансаар, бэлнээр авсан мөнгөө эцсийн байдлаар тооцож үзээд 130,000,000 төгрөгийн тооцоо нийлж зээлийн гэрээ хийсэн... гэж тус тус тайлбарлаж байна.
5.Үйл баримтын хувьд: Компанийн өөрчлөлтийн талаар
- 2011 оны 12 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Н.Б нь АСН ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан, /компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ/
- 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ш.Б компанийн хувьцааны 51 хувийг эзэмшиж, түүнийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн, /хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ/
-2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баталсан АСН ХХК-ийн шинэчилсэн дүрмээр нийт хувьцааны 40 хувийг Н.Батболд, 37 хувийг Ш.Баяржаргал, 23 хувийг Агро сфер компани эзэмшихээр баталжээ.
-2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин Н.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилон хувь нийлүүлэгчээс 2 нэмэгдэж, 2 хасагдаж, хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 3 болж өөрчлөгдснийг бүртгэсэн байна, компанийн дүрэм, гэрчилгээ/ зэргээр тогтоогдож байна.
Үйл баримт: Хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн харилцааны талаар
-Ш.Б нь 2016 оны 04 сарын 18-ны өдөр банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, Н.Б-д 98 сая төгрөг зээлсэн, энэ нь шүүхийн шийдвэрээр зээл гэж тогтоогдож шийдвэрлэсэн. Уг мөнгийг Б хөрөнгө оруулалт бөгөөд хувьцааны төлбөр гэж ойлгосон гэж тайлбарладаг.
-Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Ш.Б нар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 04 сарын хугацаатай 130 сая төгрөгийг махны үйлдвэрт хөрөнгө оруулалтын зориулалтаар, хүүгүй зээлсэн гэж бичигджээ. Үүнийг Ш.Б 2012 онд зээлдүүлсэн мөнгөө 2015 оны 12 сард тооцоод 130 сая төгрөг болсон тул хувьцаа эзэмшсэн гэж тайлбарладаг.
Дээрх тайлбаруудаас үзэхэд ямар нэг байдлаар Ш.Б, Н.Б нарын хооронд хөрөнгө санхүү, хувьцааны талаар харилцаа үүссэн болох үйл баримт тогтоогдож байна.
Харин уг харилцааны явцад ямар үйл баримт бий болсон, ямар төрлийн харилцаа байсан, уг харилцаагаар хэн ямар үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгэгдсэн эсэх зэрэг асуудал нь маргаантай, өөр өөрөөр тайлбарлаж байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх байдлаар тогтоох юм.
Иргэний эрх зүйн хувьд талуудын хооронд мөнгө, хувьцааны талаар үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 1.1-д заасан баялагтай холбоотой харилцаа байх тул Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэлд хамаарахаар байх тул Н.Б, Ш.Б нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг нь гэрээний зүйлийн хувьд хөрөнгө, хүлээх үүргийн хувьд нэг талаас хөрөнгө буюу хувьцааг өмчлөлд нь шилжүүлэн өгөх, нөгөө талаас үнийг төлөх үндсэн үүрэг хүлээсэн байгаа шинжээрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.
Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлд хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний хувьцааг худалдах эрхийг тодорхойлж, баримтлах журмыг тогтоосноос харахад хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа худалдах эрхтэй байна.
Хуулийг утгачилж тайлбарлах арга зүйн үүднээс авч үзвэл Хуулийн этгээдийн бүртэглийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг зохицуулсан ба 22.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг заахдаа 22.3.4-т иргэний хуульд заасан холбогдох гэрээ... гэснээс үзэхэд хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, хувь хэмжээ өөрчлөх тохиолдолд холбогдох гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж баримтжуулсан байх агуулгатай байна.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч гэрээний гол нөхцлийн нэг болох хариу төлбөр буюу үнийг хэрхэн ямар хэлбэрээр төлөх талаар хэлбэржиж баталгаажсан гэрээ байгуулаагүй тул өөр өөрийнхөөрөө тайлбарлаж маргажээ.
Нэхэмжлэгчийн байр суурийн хувьд анх хөрөнгө оруулалт хийнэ гэж 51 хувийн хувьцаа шилжүүлэн авсан, хөрөнгө оруулалт бүтээгүй тул Б өөрөө 2016 онд зээл авч оруулсан 98 сая төгрөгийг хувьцааны үнэ гэж ойлгосон боловч зээл гэж шүүхээр нэхэмжлээд шүүх зээл гэж шийдсэн, 130 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч Хятад хөрөнгө оруулагч нарт үзүүлэх гэж байгуулсан, мөнгийг аваагүй гэж,
Хариуцагчийн хувьд 2012 оноос эхлэн өгч байсан зээлийг тооцоо нийлж бодоод 130 сая төгрөгт тооцож хувьцаа эзэмшсэн гэж өөр өөрөөр тайлбарлажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд дээр дурдсан тайлбар нь хувьцаа худалдах худалдан авах харилцаа үүссэн талаар маргаагүй боловч төлбөрийн хэлбэр, хэмжээний хувьд зөрүүтэй тайлбарлаж байна. Шүүх зохигчдын тайлбар нь нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаагаар үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийдэг.
Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийг хэлэлцсэн тохирсон эсэхийг авч үзэхэд шууд тодорхой үнийн дүн нэрлээгүй ч компаний нийт үнэлгээ 571.832.900, түүний нэгж хувьцааны үнэлгээ 1000 төгрөг болох нь дүрэм болон бүртгэлийн баримтуудаар нотлогдож байх ба түүний тодорхой хувиар тооцох тул үнэ энэ байдлаар тодорхойлогдсон гэж үзэхээр байна. Харин төлбөрийн нөхцөл, төлөх хэлбэрийн хувьд /өмнө өгсөн зээлэндээ тооцох, хөрөнгө оруулалтдаа тооцох, мөнгөөр төлөлтийг гүйцэтгэх гэх зэрэг/ тодорхой тохирч баримтжуулсан зүйлгүй байна.
Энэ үүргээ талууд хэрхэн гүйцэтгэсэн байдлыг авч үзвэл Н.Б-ын зүгээс хэлэлцэн тохирсон АСН ХХК-ний хувьцааны 51 хувийг шилжүүлэн /сүүлд 37 хувь болсон/ өгч, бүртгэлд өөрчлөлт оруулснаар үүргээ гүйцэтгэсэн байдал зохигчдын тайлбар, бүртгэлийн баримтуудаар нотлогдож байна.
Нөгөө талаас хариу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэхийг авч үзвэл төлбөрийг ямар хэлбэрээр гүйцэтгэх, ямар хэмжээтэй байх, төлсөн эсэх зэрэг байдал нь маргаантай байна.
Шүүхийн хувьд эрхтэй болох нь тогтоогдож байгаа аливаа эрхийн хувьд хамгаалалт хийх үүднээс хийсвэрлэх зарчмаар хандах боловч эрх үүсгэсэн фактын хувьд таамаглаж хийсвэрлэн дүгнэх боломжгүй, харин бодит нөхцөл байдал буюу баримтад үндэслэн дүгнэлт хийнэ. Өөрөөр хэлбэл зээлийн өрөндөө хувьцаа эзэмшсэн эсэх талаар талууд харилцан маргаантай тайлбарлаж байх ба энэ тохиолдолд шүүх зээлийн өрөө тооцож хувьцаа эзэмшсэн байна гэж шууд хийсвэрээр дүгнэх боломжгүй ба хувьцаа эзэмших эрх үүссэн факт буюу худалдах худалдан авах гэрээ бодитойгоор хийсэн эсэхийг нотлох баримтын хүрээнд авч үзэх юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад өмнөх өрөө хувьцааны төлбөрт тооцох талаар тусгасан, эсхүл өөр ямар нэг хэлбэрээр төлбөрийг төлөх талаар тохирсон хувьцаа худалдах худалдан авах талаар хийсэн гэрээ байхгүй байна.
Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 98.2-т гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заажээ. Хэрэгт авагдсан 130 сая төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ба 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай махны үйлдвэрт хөрөнгө оруулалтын зориулалттай зээлэв гэсэн байгаа, уг мөнгийг хувьцааны үнэ, хөрөнгө оруулалт гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, тодорхой хугацаатай байгуулсан зээлийн гэрээ байна гэж үзэхээр байх ба уг мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Урьд нь Ба-аас Б-д мөнгө зээлдүүлсэн байдал байдаг боловч зөрүүтэй тайлбарладаг тул нотлох баримтыг судлахад дансны хуулгаар 2012 оны 6 сарын 7-оос 2013 оны 12 сарын 24-ны хооронд нийт 54 сая төгрөг шилжүүлэн өгсөн байх ба ямар нэг хүү, алданги тохирсон зүйлгүй, уг мөнгөнөөс Бын тайлбарлаж байгаагаар 7.5 сая төгрөгийг буцаан өгсөн гэж байгаа ба энэ талаар хариуцагч маргаж мэтгэлцээгүй байна. Хариуцагчийн нотлох баримтаар иш татаж буй Прокурорын тогтоолд бичигдсэн тайлбар, түүндэх мэдээлэл нь ерөнхий, эргэлзээтэй байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт болохын тулд бусад нотлох баримт буюу зээлийн гэрээтэй харьцуулан үзэхэд эргэлзээтэй байх тул шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Талуудын маргааныг шийдвэрлэхэд шүүх нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримт, нөхцөл байдалд дүгнэлт хийх ба нотолгооны хуваарийн хувьд нэхэмжлэгч тэргүүн ээлжийн нотолгоог хэрэгжүүлнэ.
Нэхэмжлэгчийн зүгээс худалдан авагч төлбөрөө төлөөгүй байдлыг нотлох байдлаар мэтгэлцэхдээ 130 сая төгрөг өгөгдөөгүй, хувьцааны төлбөр аваагүй гэж эс үйлдэхүйг нотлох байдлаар мэтгэлцэж байх ба хариуцагч тал үүний хариуц хувьцааны төлбөрийг төлсөн, эсхүл өмнөх өрөндөө тооцохоор тохирсон гэх байдлаа баримтаар нотлоогүй байна.
Талууд гэрээний гол нөхцлийн нэг болох төлбөр төлөх нөхцөл, хэлбэр, хугацааны хувьд тохиролцсон, баримтжуулсан зүйлгүй байх тул гэрээнд тохирсон үүргээ нэг тал зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж үзэх болон энд гэрээнээс татгалзах журмыг баримтлах шаардлагагүй юм.
Иймд хариуцагч Б овогтой Ш-ы Б-аас АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч О овогтой Н-ийн Б-д олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-ы Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-ийн Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б овогтой Ш-ы Б-ын эзэмшиж байгаа АСН ХХК-ийн 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч О овогтой Н-ийн Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-ы Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-ийн Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН