| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/2092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2387 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2387
2025 10 15 2025/ШЦТ/2387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч О.Нандинцэцэг /томилолт/,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох эрүүгийн 2511 00000 0341 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Өнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэр ...........дүгээр гудамжны 103 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эх Ш.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой, гар, хөл хэсэгт дэгээ төмрөөр цохиж тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч Ж.Өмэдүүлэхдээ “2025 оны 04 дүгэрэ сарын 04-ны өдөр ээжийн хамаатныд очоод тэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би гэртээ очсон чинь гэр түгжчээд онгойлгож өгөхгүй зайл гээд хөөсөн би цохисон зүйл байхгүй. Тийм аймар цус нь гоожтол зодсон зүйл байхгүй. Хоёр хүүхэд нь намайг зодсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
Хохирогч Ш.Бгийн "... Би Чингэлтэй дүүргийн ..... хороо Тахилтын ........... гудамжны 103 тоотод хүүгийн хамтаар амьдардаг юм. Тус тоот хашаанд маань миний төрсөн охин болох Ш.Б нь 2 хүүхдийн хамтаар тусдаа гэрт амьдардаг юм. Би цагдаагийн байгууллагад хандах болсон талаар гэвэл 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр миний төрсөн охин болох Ш.Б нь гэртээ байхгүй охинтойгоо цуг алга болоод явчихсан юм, тус өдөр Ө нь гэртээ хүрч ирээд өөрийн мөрсөн охиноо гэртээ үлдээгээд харин өөрөө хаачсан нь мэдэгдэхгүй гэрээсээ гараад алга болчихсон юм. Харин охин нь манай гэрт ээж байхгүй алга болчихлоо гээд манай гэрт орж ирсэн юм. Тэр өдөр би охиныг нь хараад өнжсөн ба тэр өдрийн орой 21-22 цаг орчмын үед манай гэрт архи уучихсан согтуу байдалтай орж ирсэн ба би тэрийг нь хараад би өөрийн төрсөн охиндоо ээжийн хувиар үг хэлж загнаж зэмэлтэл манай охин надад уурлаад намайг "Юу хуцаад байгаа юм" гээд уурлаж гэрт байсан гал зуухны хажууд байсан галын дэгээ төмрийг аваад миний толгой хэсэгт 1 удаа хүчтэй цохиж бас миний гар хөл рүү дэгээ төмрөөр цохиж зодсон юм. Би цохиулж зодуулсныхаа дараа гэрээсээ гарч охиноосоо зугтаад өөрийн хүү болох Бод болсон үйл явдлыг хэлж зодуулсан гэдгээ хэлсэн юм. Удалгүй манай хүү Б автомашинтайгаа хүрч ирж надтай уулзаад болсон явдлыг хараад гар утсаараа цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар хүрч ирж Ш.Бийг цагдаа нар авч явж харин манай хүү Б намайг эмнэлэгт үзүүлэхээр авч явсан юм. Тэрнээс өөр зүйл болоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч Ж.Бын "... Би Хан-Уул дүүргийн .......... эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай ээж болох Б нь манай эгч Ш.Б, манай төрсөн ах Зоригоо нарын хамтаар Чингэлтэй дүүргийн ......... дүгээр хороо Доод ............ тоотод хамт амьдардаг юм. Манай эгч Ш.Б нь өөрийн 2 хүүхдийн хамтаар тус тоотод тусдаа монгол гэрт амьдардаг хүмүүс байдаг юм. Би цагдаагийн байгууллагад дуудагдах болсон талаар гэвэл 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг орчмын үед би гэртээ амраад байж байтал миний гар утас руу төрсөн ээж Б нь залгаж байсан ба би авч ярьтал "Ш.Б нь гэртээ согтуу ирээд гэрийн галын хайчаар толгой цохиод хагалчихлаа, хурдан ирээрэй" гээд залгасан ба толгойноос нь их цус гарч байна гэж хэлж байсан юм. Би тэгж хэлснийх нь дагуу яаралтай гэрээсээ гарч ганцаараа өөрийн автомашинтайгаа ээжийн гэрт явж байх замдаа би өөрийн гар утсаараа цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн юм. Би ээжийн гэрт яаралтай явж очтол манай ээж Б нь гэрийнхээ гадна суучихсан толгой нь хагарсан байдалтай, цусаа гоожуулчихсан сууж байсан юм. Гэрийг нь Ш.Б согтуу цоожилчихсон гаднаас хүн оруулахгүй байгаад байсан юм. Намайг очсоны дараагаар түргэн тусламж болон цагдаа нар хүрч ирж цагдаа нар Ш.Бийг автомашиндаа суулгаж авч явж, харин түргэн тусламжид ээжийг үзүүлж толгойнд боолт хийлгэж би ээжийг авч явж цагдаад мэдүүлэг өгүүлж дараагаар нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Тэрнээс өөр зүйл болоогүй юм...." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлэгийн амбулаторийн тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5653 дугаартай шинжээчийн "Ш.Бн биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,
Яллагдагч *******“Би Чингэлтэй дүүрэг .........дүгээр хороо Тахилт ....... дүгээр гудамжны ......... тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Тус тоот хашаанд тусдаа монгол гэрт манай төрсөн эх Б болон миний төрсөн дүү З-н хамтаар амьдардаг юм ...Тухайн үед манай ээж Б элдэв янзаар хэлж харааж байсан юм. Би тухайн ээжийнхээ гэрээс гараад гадаа суусан юм. Тухайн үед манай ээж элдэв янзаар хэлээд дараа нь дэгээ төмрөөр намайг цохиж зодсон юм. Манай ээж гэрээс гарч явсны дараагаар манай гэрт цагдаагийн алба хаагчид орж ирээд намайг ээжийг зодсон байна гэж хэлээд намайг авч явсан юм ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,
Шүүгдэгч *******хувийн байдалтай холбоотой:
урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дахь тал/, жолоодох лавлагаа, мэдээлэл /хх-ийн 41 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дахь тал/, эрүүл мэндийн даатгал хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 44 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Ж.Өнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын ....... дүгээр гудамжны 103 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эх Ш.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой, гар, хөл хэсэгт дэгээ төмрөөр цохиж тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Б, гэрч Ж.Б, яллагдагч Ж.Өнарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хохирогч Ш.Б нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлгийг хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотолсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.
Шүүгдэгч Ж.Өнь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа зориуд хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ. Уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилж, гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.
Шүүгдэгч Ж.Өнь эхийнхээ биед хүч хэрэглэн халдсан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Хохирогч Ш.Б нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, шүүгдэгч *******үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үл ойлголцсон харилцаа хандлага, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон, хэрэгт эрүүл мэндийн байдалтай холбоотой хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэвэл зохино.
Эрүүл мэндийн даатгалын санд 49,000 төгрөгийн хохирол тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Ш.Бээс төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ш.Бээс 49,000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Өнь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ж.Өхүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч *******хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтуугаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Өнь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Өнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Өнь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ш.Бээс 49,000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Өнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Б нь хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ