Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00658

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 26

101/ШШ2023/00658

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ц.Э-д холбогдох,

 

2,114,420.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч Ц.Этой 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж  тоот дугаарыг барьцаалан S6 edge /black/ гар утсыг зээлээр худалдсан. Хариуцагч нь 1,690,000.00 төгрөгийн үнэтэй гар утасны өмчлөх эрхийг урьдчилгаа төлбөрт 550,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1,409,613 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Бид, энэ талаар түүнд мэдэгдэхэд тэрээр төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, удаа адраа төлж барагдуулахаа мэдэгдэж байсан боловч төлөхгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-т хэрэглэгч гар утас, төхөөрөмжийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасныг үндэслэн хариуцагчаас 704,807.00 төгрөгийн алданги, гар утасны үлдэгдэл төлбөр 1,409,613.00 төгрөг, нийт 2,114,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

 

Би, 2015 онд дугаар дээрээс зээл олгоно гэдэг зарын дагуу 500,000.00 төгрөгөөр дугаараа барьцаалж зээл авсан. Өгсөн хүн Ю ХХК утас авч надад 500,000.00 төгрөг өгснийг мэдээгүй. Ю ХХК-иас хүн ярьж төл гэхэд нь миний бие төлж болно, гэхдээ дугаараа авна, үгүй бол би утас аваагүй дугаараа хураалгасан 500,000.00 төгрөг аваад сая гаргаж төлөх бол ядаж дугаараа үнэтэй авлаа гээд байж болох юм гэж хэлсэн. Гэвч эргээд холбогдоно гээд ахиж залгаагүй өдий хүрсэн гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 48,781.00.00 төгрөг төлсөн баримт,

2.      Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацаатай гэрээ,

3.      Иргэний үнэмлэхийн хуулбар,

4.      Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

5.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

6.      Авлагын тооцоо,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК-иас хариуцагч Ц.Эт холбогдуулан 2,114,420.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлож, хурлын товыг хариуцагчид мэдэгдэх үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч харъяа шуудангийн гардуулах салбараас шүүх хуралдааны тов буцаагдсан төлөвтэй буюу хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас зохих ёсоор хүрээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Ингээд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр товлож, хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны товыг харъяа шуудангаар хүргүүлэхэд оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасны дагуу шүүхээс мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн.

 

Мөн шүүгчийн туслах болон хариуцагч нарын утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн байна. Нэгэнт хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийв.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ю ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ц.Этой үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах тухай гэрээ байгуулж, хариуцагч нь  тоот дугаарт нэхэмжлэгч компанийн үйлчилгээг авахаар тохирсон байна. Түүнчлэн зохигчид уг гэрээгээр 1,690,000.00 төгрөгийн үнэтэй гар утасны өмчлөх эрхийг урьдчилгаа төлбөрт 550,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,140,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 95,000.00 төгрөгийг төлөх нөхцөлтэй шилжүүлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 3 хуудас/.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон тус гэрээнд гар утсыг зээлээр худалдан авах нөхцөлтэй гэсэн боловч зохигчид эд хөрөнгийн үнийг нэн даруй бус хожим төлөх буюу хариуцагч нь зөвхөн гэрээний зүйл болсон гар утасны худалдах үеийн үнийг төлөх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тухайлан тохироогүй, мөн гэрээний зүйлийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь Харилцааны холбооны тухай хуульд зааснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хариуцагчид нийлүүлэх, хариуцагч өөрийн хэрэгцээнд тохируулан ашигласан үйлчилгээнд тохирсон төлбөрийг төлөх агуулгатай харилцаа байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

3.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ц.Эыг урьдчилгаа төлбөрт 550,000.00 төгрөгийг төлсөн боловч худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гар утасны үлдэгдэл төлбөр 1,409,613.00 төгрөгийг алданги 704,807.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн бөгөөд харин үүрэн холбооны буюу 88702323 тоот дугаарын үйлчилгээний төлбөрийг шаардаагүй.

 

4.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэвч талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч Ц.Э нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,140,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 95,000.00 төгрөгийг төлж дуусгах ёстой байтал уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд, нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ц.Эоос 1,140,000.00 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, татгалзсан хариу тайлбарыг өгсөн боловч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримт өгөөгүйн сацуу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.Э нь 1,690,000.00 төгрөгийн үнэтэй гар утас худалдаж аваагүй, аль эсхүл төлбөрийг нь бүрэн төлсөн гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

6.            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Тодруулбал, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд нөгөө талдаа төлөхөөр тохирсон анзыг алданги гэх боловч зохигчид тухайн гэрээнд алдангийн талаар тухайлан тохиролцоогүй байна. Энэ талаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын алдангийн талаарх хүсэл зориг нь бичгийн хэлбэрт тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,140,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 974,420.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.Эоос 1,140,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 974,420.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,781.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 31,910.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР