2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2268

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Билгүүтэй,

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин Дархчууд овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2503003030773 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо ..тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гөрөөчин Дархчууд овогт *******ын ******* /РД: .../

 

        Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 33 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвийн авто*******ны буудлын урд замд Yutong маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Т.******* нь гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхийн хэлэлцүүлэгт тул мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хоёр. Эрүүгийн 2503003030773 дугаартай хавтаст хэргээс:

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

Жолооч Т.*******, явган зорчигч Б.******* нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 30-41 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн гаргасан нэхэмжлэл /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч ************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 55 дахь тал/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Ариунзулын гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕГ0725/4712 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой О.Бадрахын гаргасан 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 738 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 103-105 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/, ************** ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 862 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 33 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвийн авто*******ны буудлын урд замд Yutong маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шилбэ, зүүн өвдөгт эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, шанаад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

Жолооч Т.*******, явган зорчигч Б.******* нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 31 минут 24 секундийн бичлэг байх байх бөгөөд улаан өнгийн авто*******ны ард талд хар өнгийн куртиктэй, малгайг нь өмссөн, зүүн гартай тор мэт зүйл барьсан, баруун гараар малгайтай барьсан хүн алхав. ...Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад явган зорчигч авто*******наас зутгаж гүйх үед авто******* урд хэсгээрээ мөргөв. ...Тээврийн хэрэгслээр явган зорчигчийг мөргөөд авто*******ны доогуур оров...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны 6 тоотод байх миний төрсөн эцэг Борынх байдаг. Би тэдний гэрээс гараад 11 дүгээр хорооллын авто*******ны буудал дээрээс “E-Mart” худалдааны төвийн чиглэлд явах авто*******анд суугаад зорчин явж байгаад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е-Март” худалдааны төвийн буудал дээр ирээд авто*******наас буусан. Намайг буух үед нэг авто******* зогсож байсан. Тэгэхээр нь тэр авто*******ны урдуур гаргах гэтэл гэнэт нөгөө авто******* хөдөлсөн. Тухайн үед би авто*******наас зугтсан боловч мөргөөд авто******* доогуур орсон. Тэрнээс хойш бага зэрэг ухаан алдсан байсан. ...Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. ...Миний хувьд сэтгэл санааны хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 30-41 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: Б.******* нь 1,450,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт, тусламж авсан гэх /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас ...эмнэлгийн байгууллагаас нийт 1,450,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээгээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох нийт 1,450,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч ************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би энэ ослын талаар тухайн өдөр бол мэдээгүй, хэд хоногийн дараа осол гаргасан жолоочоос ослын талаар өөрөөс нь сонсож мэдсэн. Зам тээврийн осол гаргасан жолооч нь авто*******ныхаа урд хаалгаа хаах үедээ баруун толиндоо хараад хөдөлгөөн эхлэх үедээ зүүн талын толиндоо хараад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үедээ урдаа байсан явсан зорчигчийг харалгүй хөдөлсөн гэж надад хэлсэн. ...Yutong маркийн тээврийн хэрэгсэл Нийслэлийн нийтийн тээвэр бодлогын газрын нэр дээр байдаг өмчлөгч нь “**************” ХХК юм. Зам тээврийн ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. ...Мөрдөн байцаалтын 2503003030773 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 55 дахь тал/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтэд: Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Хойд буфер баруун гар талын хэсэгтээ бага зэрэг зурагдсан сэвтэй байна. Хойд буфер баруун гар талын хэсэгтээ бага зэрэг зурагдсан сэвтэй байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой. Уг авто тээврийн хэрэгсэл нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бүхий тоормосны системтэй үед автотээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь жолоочийн суудлын бүстэй суудлын бүсний ажиллагаа хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хар хайрцагтай байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 43100 cd, ойр дээрээ 18700 cd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 48100cd, ойр дээрээ 18700cd (стандарт 10000-225000 cd) буюу зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна гэх /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Ариунзулын гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕГ0725/4712 дугаартай дүгнэлтэд: Б.*******ийн биед баруун шилбэ, зүүн өвдөгт эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, шанаад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай дүгнэлтэд: Б.******* нь Шизофренийн энгийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Б.******* нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг гэх амбулаторийн карт байна. Б.******* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. Б.******* нь болсон ослын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой О.Бадрахын гаргасан 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 738 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд: Yutong маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Эрдэнэ- Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "... 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана....". рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох apra хэмжээ авна..." "... 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..." гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2025 оны оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд “Монгол Улсын их сургууль” дээр очиж тухайн өдрийнхөө ээлжийг хүлээн авсан. ************** ХХК-ийн эзэмшлийн Yutong маркийн ******* ******* улсын дугаартай авто*******ыг жолоодон Дүүхээ төвөөс Дүнжингарав чиглэлийн шугамд гарсан. Дүнжингарав чиглэлд 1 тойрог хийгээд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е-Март” худалдааны төвийн хойд талын авто*******ны буудал дээр зорчигч нараа эцсийн буудал дээр буулгасан. Авто*******ны хойд талын буудлын хойно байрлах “CU” дэлгүүр орж ариун цэврийн өрөөнд орж, буцаж ирээд буудлын харалдаа зогсож байгаад нэг тамхи татсан. Авто*******андаа суугаад урд болон хойд хаалгаа хаагаад хөдөлгөөнөө эхлүүлж, нэгдүгээр эгнээнээс гуравдугаар дугаар эгнээнд шилжин гэрлэн дохиотой уулзвар дээр очоод зогсож байх үед хүн орилох чимээ гаргахаар нь авто*******наасаа буугаад хойд хаалганы харалдаа очоод авто*******ныхаа доогуур тонгойж харсан чинь авто*******ан доор эмэгтэй хүн дарагдсан байдалтай зүүн хөлөөс нь цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь хажуу талын 3-н жижиг тэрэгний жолоочтой хамт авто*******ыг өргөж хөндийрүүлэх гэж үзсэн чинь авто******* хөдлөхгүй байсан. Цаана машин чирдэг чирэгч авто*******ны харалдаа байхаар нь жижиг тэрэгний жолооч очиж гуйсан. Нөгөө чирэгч ирээд доогуур арын сумаа хийгээд авто*******ыг өргөсөн, өргөсний дараа тэр эмэгтэй өөрөө мөлхөж гарч ирсэн. Тэр эмэгтэй босоод зогсож байхад нь 103 буюу Онцгой байдал ирсэн. Яаралтай түргэн тусламж ирээд нөгөө эмэгтэй хүнийг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”рүү аваад явсан. Мөн тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газарт хэмжилт хийгээд намайг драйгер багаж үлээлгэж шалгахад надаас ямар нэгэн зүйл илрээгүй. ...Би ойролцоогоор 5-10 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед хурдаа авч амжаагүй байсан. Би явган зорчигчийг хараагүй. Би хоёр толиндоо хараад хөдөлгөөн эхэлсэн. Гэрлэн дохиотой уулзвар дээр зогсож байх үед хүн орилох үед нь мэдсэн. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь “Тран******* ХХК”-ийн өмчлөл, эзэмшилд байдаг. Зам тээврийн ослын улмаас тухайн явган зорчигчийн зүүн хөлөөс цус гарсан байсан. Бусад гэмтлийг нь харж амжаагүй. ...Би анх " " нэртэй жолооны курсийг "В, С" ангиллаар суралцаж төгссөн. Дараа нь "Д.." нэртэй жолооны курсийг "D" ангиллаар тус тус суралцаж төгссөн. Одоо миний жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй. ...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гарсан зардал болох 450,000 төгрөг 175,000 төгрөгөөр эм авч өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, *******дын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр Т.******* нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №875341 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр Yutong маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул түүнийг жолооч гэж үзнэ.

Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.

 Шүүгдэгч Т.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 102 дахь тал/

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчийн гаргасан торгох ялыг зөвшөөрч байна гэсэн санал гаргав.

            Шүүгдэгч Т.*******ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд гарсан зардлыг нөхөн төлсөн ба хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон тэрээр ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

             Шүүгдэгч Т.*******ын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.     

           3. Хохирол төлбөрийн талаар:  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, *******ад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль *******аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас.

а./ хохирогч Б.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Ариунзулын гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕГ0725/4712 дугаартай дүгнэлтээр “...баруун шилбэ, зүүн өвдөгт эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, шанаад цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон.

Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан мөнгөн дүнгээр илэрхийлсэн бодит зардлаа нотлох баримтаар гаргаж хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь эмчилгээнд 625.000 төгрөгийн эм тариа авч өгсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

б./ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Хохирогч Б.******* нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр: ... нь 1.450.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж авсан /хавтаст хэргийн 44 дэх тал/ байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Т.*******оос 1.450.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нараас хохирол төлбөр төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлуулах талаар санал асуухад шүүгдэгч талаас Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 1.450.000 төгрөгийг төлөхөө илэрхийлэх байр сууринаас оролцох болсон тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

            Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

          1. Гөрөөчин Дархчууд овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т мэдэгдсүгэй.     

            4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд 625.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Т.*******оос 1.450.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

            5. Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой  цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР