Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энхзул хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай ******* индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, Энхсувд нэртэй дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Нарны хороолол, 14-р байр, 23-06 тоотод оршин суух, тосгон, ******* сум, 3-р баг, 38 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Хьюндай робекс 2900” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын 03 дугаар баг, “” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 394,84 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 585,036 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 859,436 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1.Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],

2. Гэрч Г.*******ы “...Би “” гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрийн үед санагдаж байна. Б.*******, нарын хамт дээрх газар очиж байсан. Бид гурав тухайн газарт нэг экскаватортой очоод тэнд байсан усан буунаас нэгийг нь засаж янзлаад экскаватороор алт хайсан юм. Намайг Б.******* цалин мөнгийг нь өгнө помпчингоор очоод өгөөч гээд гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд зөвшөөрөл байгаа юм уу? гэхэд Б.******* зөвшөөрөл энэ тэр асуудал байхгүй, зөвшөөрөлтэй гэхээр нь хамт явсан. Бид гурав тухайн газарт очсон өдрөө буюу 2024 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт очоод нэг Hyundai маркийн экскаватор ашиглаад тухайн газарт ухагдсан нүхийг гаргасан тэгээд цагдаа нар шалгалтаар ирсэн байгаа гэдгийг нь сонсоод ухагдсан хэсгийг нь үлдээгээд экскаватороо уул руу татсан” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч М.ын “...Би энэ онд “” гэх газар хоёр удаа очсон эхний удаа 07 дугаар сард очиж металл хайгч тавьж үзсэн боловч алт олдоогүй буцсан хоёр дахь нь энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******, ******* нарын хамт “” гэх газар очсон. Тухайн газарт очихоос хэд хоногийн өмнө Б.******* надтай ирж уулзаад хэд хоногоос “” руу хамт яваад экскаваторын оператор 2 хоног хийгээд өгөөч гэхээр нь би найзууд болохоор нь зөвшөөрөөд хамт явах болсон. Б.******* надад хэлэхдээ зөвшөөрөл юм нь болчихно санаа зоволтгүй хоёр хоног л ажиллаад бууна гэж хэлсэн. Тэгээд бид нар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аас “” руу явсан. Тэгээд “”-ын наад талд уурхайн кемпийн тэнд Б.******* экскаватороо үлдээчихсэн байсан. Тэгээд би тухайн газраас экскаваторыг нь аваад хөлөөр нь дээшээ явуулсан. “” гэх газар луу хөлөөр нь яваад 22 цагийн үед очсон. Тэгээд Б.*******, ******* хоёр тухайн газарт байсан усан бууг ойр зуур засаад надад “энд ажиллаад үзье” гээд би оператор хийгээд тухайн усан буу байсан газрыг ухсан. Тэгээд шороог нь тест хийж угааж үзсэн боловч помп нь эвдрээд цагдаа нар шалгалтаар яваад байгаа гэдгийг нь мэдээд экскаватораа татаад уул руу оруулчихсан тэрнээс хойш дахиж “” гэх газар очоогүй” гэх мэдүүлэг[3],

4.“Нуман Алтай” ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/97 дугаартай “...Иргэн Б.*******ын Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг, нэртэй газарт газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Ямар нэг ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 585,036 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 859,436 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 394.84м² талбай эвдэгдэж, 340.58м³ хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ[4],

5. “Капитал зууч” ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “...”Хьюндай робекс 2900” загварын  экскаватор 15,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 300,000 төгрөг нийт 15,300,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ[5],

6.Улсын байцаагчийн акт, “1,170,072 төгрөг”[6], 7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[8], 9.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[12], 13.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[14], 15.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[16], 17.Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[17], 18.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,

хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 3, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 585,036 төгрөг, хор уршигт 1,170,072 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 859,436 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Б.******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[20]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 2900” маркийн экскаваторыг тэрээр өөрөө сэлбэж босгосон талаар мэдүүлдэг бөгөөд техник нь арлын дугааргүй, улсын бүртгэлийн дугааргүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2800 КLC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, экскаваторыг хурааж улсын орлогод оруулах” гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 3, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 585,036 төгрөг, хор уршигт 1,170,072 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 859,436 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Б.******* нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдсугай.

9.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 32-58 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 03-07 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 59-60, 73, 87-88 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 79 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас

[19] Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас